ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Майк Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр сонгуулийн комисст холбогдох бичиг баримтаа даваа гарагт хүргүүлжээ.
Өдгөө 63 настай дэд Ерөнхийлөгч асан сонгуулийн кампанит ажлаа лхагва гарагт Айова муж улсаас албан ёсоор эхлүүлнэ. Ингэснээр М.Пенс өөрийн хуучин дарга, Ерөнхийлөгч асан Дональд Трамптай өрсөлдөхөөр болж байна.
БНН-ын сунгаанд мөн Флорида муж улсын захирагч Рон Десантис, Сенатч Тим Скотт, Өмнөд Каролина муж улсын захирагч асан Никки Хейли нар нэрээ дэвшүүлээд байгаа юм.
Түүнчлэн Умард Дакота муж улсын захирагч Дуг Бургум, Нью-Жерси муж улсын захирагч асан Крис Кристи тэргүүтэй улстөрчид нэр дэвшиж магадгүй байна.
2021 оны нэгдүгээр сард АНУ-ын Конгрессын ордон руу халдсанаас хойш М.Пенс Д.Трампаас улам бүр хөндийрч зайгаа барих болжээ. Консерватив үзлийг баримтлагч гэдгээрээ алдартай М.Пенс 2013 онд Индиана муж улсын захирагч болохоосоо өмнө 10 гаруй жил Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдон ажиллажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(3)
бүгд найрамдахчууд гарахаар бэлтгэж байгаа.
Ардчилсан намынхан төсвийнхөө ихэнх мөнгийг дайн, галт зэвсэг, хүмүүнлэгийн тусламжид зарцуулж америкийн эдийн засгийг сэхээнд оруулчихаад одоо холбооны нөөцийн сан нэртэй доллар хэвлэдэг хувийн компаниас асар их хэмжээний зээл авч, тэр их зээлийнхээ ихэнхийг бас л дайн, галт зэвсэг, хүмүүнлэгийн тусламжид зарцуулах шийдвэр гаргасан байна. Үүний улмаас ардчилсан намын рейтинг маш их унасан. Дүр эсгэсэн ардчилагчид инфляцийг өсгөж, олон улсыг дайнд өдөөн турхирах замаар хүмүүсийг эх орноос нь дүрвүүлчихээд үүнийгээ даяаршил гэж ярьдаг.
нөгөө намыхаа хамаг бохирыг үүрч тэнэгтчихсэн. бүгднайрамдахчууд одоо цэмбийгээд зэхээд.