Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Богдхан уулын Дархан цаазат газарт Монгол улсын Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Байгаль орчны багц хуулиуд болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журам”,
2002 оны 117 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам” зэрэг хууль, журмын хэрэгжилтийг шалгав. Энэ тухай хэвлэлийн бага хурал БОНХЯ-ны “Хаан танхим”-д өнөөдөр боллоо. Хуралд БОНХЯ-ны ТХНУГ-ын дарга Т.Эрдэнэчимэг болон мэргэжилтнүүд оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
1. Богдхан уулын дархан цаазат газрын тухай товч мэдээлэл
Тусгай хамгаалалттай газар нутаг нь дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоох, байгалийн жам ёсны шүтэлцээт харьцааны нөхцлийг хангах сонгодог гол хэлбэр болохын хамт хүн төрөлхтний байгаль, түүх соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулан үлдээх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангаж улмаар улс орнууд байгаль орчиндоо зохицон, тогтвортой хөгжих үзэл санааг баталгаажуулах, нэг үндсэн нөхцөл шалгарсан арга юм.
Богдхан уул нь 1778 онд Богд хаант Монгол Улсын үед дархлагдаж байсан, дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар юм. Богдхан уулыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 оны 05 дугаар сард ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгож байв.
Богдхан уулын дархан цаазат газар /цаашид ДЦГ гэж товчилно/ нь хойд талаараа нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх дүүрэг, урд талаараа Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумтай хил залгадаг, нийт 41.6 мян.га талбайтай, үүнээс онгон бүс газар нутгийн 17.3% буюу 7115.3 га, хамгаалалтын бүс нь 54.2 % буюу 22291.9 га, хязгаарлалтын бүс 28.5 % буюу 11721.8 га тус тус эзэлдэг. Богдхан уулын орчны бүсийг 2010 онд Төв аймагт, 2012 онд Баянзүрх дүүрэгт тогтоосон бөгөөд харин Хан-Уул дүүргийн орчны бүсийг тогтоогоогүй байна.
2. Шалгалтын дүнгийн талаар:
Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Богдхан уулын Дархан цаазат газарт Монгол улсын Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, байгаль орчны багц хуулиуд болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журам”, 2002 оны 117 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуучлал явуулах журам” зэрэг хууль, журмын хэрэгжилтийг шалгав.
2.1. Газар ашиглагчдын судалгааны дүнгээс
2002-2012 оны хугацаанд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал жуучлал, сургууль, цэцэрлэг, шашны үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар, 193 иргэнд зуслангийн зориулалтаар тус тус газар ашиглах эрх олгосон байна.
Газар олголтын байдлыг оноор нь авч үзвэл: 2000-2003 онд 46, 2004-2008 онд 217, 2009-2012 онд 192 газар олголтыг хийсэн ба хамгийн их газар олголтыг 2008 онд 101, 2011 онд 156 иргэн аж ахуйн нэгжид олгосон байна.
Үүнээс 2012 оны 12 дугаар сарын байдлаар 65 иргэн, аж ахуй нэгж байгууллага зөвшөөрөл авсан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Мөн 1995 онд буюу Богдхан уулын дархан цаазат газрыг улсын тусгай хамгаалалтад авах үед Төрийн өмчийн хороогоор хувьчилсан сургууль, цэцэрлэг, зочид буудал зэрэг үйлчилгээний газар, ШШГЕГ-ын харьяа хорих 401, 411 дүгээр анги, химийн бодис хадгалах Изотоп контор, агаарын орон зайг хянах лаборатор төв, Одон орон судлалын төв, Хүүшийн ам дахь мөсөн зоорь, хүнсний дэлгүүр зэрэг 38 аж ахуйн нэгж, обьект газар ашиглаж байгаа бөгөөд зарим нь газар ашиглах гэрчилгээг нөхөж авсан байна.
1960 оны эхээр Богдхан уулын эргэн тойронд 70 гаруй байгууллагын 1200-аад зуслангийн байшин, төрийн болон хувийн 2000 гаруй гэр, 17 аманд 40 гаруй барилгын томоохон обьект байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байсныг СнЗ-ийн 1971 оны 241 дүгээр тогтоол, 1988 оны 35 дугаар тогтоолоор 1982-1990 онд аж ахуй нэгж, иргэдийн зусланг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байсан байна.
Шалгалтын ажлын хэсэг Богдхан уулын Дархан цаазат газрын 34 амнаас газар ашиглалт явагдсан 24 амны газар ашиглалтын байдлыг судлан, иргэдийн төлөөлөлтэй дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж, тэдний санал бодлыг сонсож, холбогдох албан бичиг, иргэдийн өргөдөлтэй танилцан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 645, 11 дүгээр хорооны 508 иргэдийн кадастрын зургийг мэдээллийн санд оруулав.
2.2. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил
- Зайсангийн аманд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын судалгаа, Хан-Зайсан холбооны албан бус судалгаагаар ирүүлсэн 592 иргэний лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас авч “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан, Богдхан уулыг ДЦГ-ын ангиллаар баталгаажуулсан жил 1995 оноор тооцоход 1995 оноос өмнө амьдарч байсан иргэдийг судлахад 424 өрх амьдарч байна,
168 өрх шилжин суурьшиж, шинээр газар, байшин худалдан авч суурьшсан байна. Арцатын аманд 282 өрх, Жаргалантын аманд 20 өрх амьдарч байна. 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджав 250 орчим өрхөд кадастрын зураггүй газар эзэмших гэрчилгээг хууль зөрчин олгосон бөгөөд үүнээс одоогоор 174 иргэн амьдарч байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга газар эзэмших гэрчилгээ олгосон.
- Байгаль орчны сайдын 2008 оны 271 дүгээр тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах түр журам” гаргаж, Нүхтийн аманд 193 иргэнд зуслангийн зориулалтаар газар олгосон байна.
- Газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүд нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэсэн боловч байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг жил бүр батлуулаагүй, түүний тайланг тогтоосон хугацаанд тайлагнаагүй, газар ашиглагчийн үүрэг болох байгаль хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй нийтлэг зөрчил байна.
- Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 80-аад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуучлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн ч газар ашиглалтын зориулалт өөрчлөн орон сууцны хороолол, барилга байгууламж, хувийн орон сууц барьж, улмаар иргэдэд үл хөдлөх хөрөнгө болгон худалдсан,
- Газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй,
- Газрын төлбөр төлөөгүй,
- Газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан,
- Усны онцгой хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсэд /100 м/ орсон, хамгаалалтын бүсэд орсон,
- Газар дээр давхцалтай, төлөвлөгдсөн зам, гарц хаасан, нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан, уулын усны гольдрол, үерийн усны аюултай газар байгаа,
- Газрын гэрчилгээнд зөвшөөрөгдсөн газрын хэмжээг хэтрүүлэн хашаа хатгасан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн.
3. Дүгнэлт
Богдхан уулын ДЦГ-т газар ашиглах тухай гаргасан шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай бодлого, эрх зүйн орчин болон үндэсний хөгжлийн стратеги, хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах зорилт зэргийг харгалзалгүйгээр гаргасан байна.
Уг Дархан газарт даацын судалгаа үнэлгээний үр дүнд суурилсан хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөө, дархан газрын онцлогыг тусгасан аялал жуучлал хөгжүүлэх хөтөлбөр болон төлөвлөлтгүйгээр газрыг хавтгайруулан олгосон нь Дархан цаазат газрын дэглэм алдагдуулан ялангуяа Зайсан, Арцат, Нүхтийн аманд газрын даац хэтрэхэд нөлөөлсөн байна.
Улмаар Дархан цаазат газрын биологийн төрөл зүйлийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, экосистемийн тэнцэл алдагдан, дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газрын үнэ цэнийг бууруулсан байна.
Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журам” батлагдан одоог хүртэл 12 жил мөрдөгдөж нийгмийн бодит хэрэгцээг зохицуулахад хангалтгүй байна.
Зайсан, Нүхт, Богино, Арцатын аманд төлөвлөлтгүй, Туул голын хамгаалалтын бүс болон усны эрүүл ахуйн бүсэд замбараагүй газар олгосноос голын сайр, уулын үерийн усны жалгыг хааж хашаа барьж, аж ахуйн нэгж тус бүртээ ундны болон цэвэр усны хэрэгцээг хангахаар худаг гаргах, бохир усаа зөөврөөр зайлуулахаар тус тусдаа цооног хийх, гудамж, зам, орц, гарцгүй хоорондын зайгүй тулгаж хашаа барьсанаас гэнэтийн, аюулгүй байдлын үед тусламж авах боломжгүй байх нөхцлийг бүрдүүлсэн байна.
Барилгын ажлыг эхлүүлэхэд газар ашиглах гэрчилгээ, Хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг дарга, тухайн иргэн аж ахуйн нэгжи байгууллагын газар ашиглах гурвалсан гэрээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ,
Дүүргийн газрын албаны газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, цахилгаан шугам, дэд станц барих ажил эхлэхэд УБ цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас техникийн нөхцөл, батлагдсан зураг, дулааны шугамын ажлыг эхлүүлэхэд Дулааны шугам сүлжээ ХХК-аас техникийн нөхцөл, батлагдсан зураг,
Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн МХЕГ-аас барилгын ажил эхлэх, үргэжлүүлэх зөвшөөрөл олгодог. Эдгээр байгууллагууд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг харгалзахгүйгээр шийдвэр гаргасан дээрх зөрчлийг гаргахад нөлөөлсөн байна.
Газрын төлбөрийн тухай хуулиар Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг гурав дахин өсгөж орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж байна.
Байгаль орчны яам Тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой зориулалтаар газар ашиглахтай холбоотой шийдвэр гаргаж байгаа ч эргээд газрын төлбөрт хяналт тавих боломжгүй, ХУД-ын газрын албанаас мэдээллийг өгдөггүй, газрын нөөцийн төлбөрийн зохих хувийг тухайн нутгийн байгаль хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах эрхгүй байгаа нь салбар дундын зохицуулалт хангалтгүй байгаатай холбоотой байна.
Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг улсын төсвөөс сүүлийн 5 жилийн байдлаар 946,046,0 сая орчим төграгөөр санхүүжүүлж, түүний 90 хувийг цалин, урсгалд зардалд, 3 хувийг ургамал хамгаалал буюу байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулсан байна. Гэтэл газар ашиглагчдын төлбөр төлөлтийг сүүлийн 5 жилийн байдлаар авч үзвэл 12 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн ч байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулаагүй байна.
4. БОНХЯ-аас авч буй арга хэмжээний талаар
Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2012 оны А-22 дугаар тоот тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газар газар ашиглахтай холбоотой захиргааны үйл ажиллагаа явуулахыг нөөц даацын судалгааны үр дүн гартал түр хориглосон шийдвэр гаргасан.
Газрын нөөц, даацыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоон, үүнд үндэслэн дотоод бүсчлэлийг шинээр тогтоох, менежментийн төлөвлөгөө, аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, Дархан цаазат газраа дэлхийн жишигт хүргэх ажлыг эхлүүлээд байна.
Холбогдох хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд экологи, эдийн засгийн үнэлгээний хохирлыг тооцуулан, Байгаль хамгаалах санд төвлөрүүлэн, энэ мөнгөнөөс Богдхан уулын нөхөн сэргээлт, тохижилт, аялал жуулчлал, амралтын дэд бүтэц хөгжүүлэхэд зарцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад эрх зүйн актад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой салбар дундын эрх зүйн харилцааг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна.
Газар ашиглагчтай хийх гурван талт гэрээг Богдхан уулын ДЦГ-ын менежментийг төлөвлөгөө, аялал жуулчлалын хөтөлбөр, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах хөтөлбөрт уялдуулан шинэчлэн боловсруулж байна. Мөн Тусгай хамгаалалттай нутагт үйл ажиллагаа явуулах аялал жуулчлалын баазын стандартыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн боловсруулан, мөрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл0
Ashiglasan gazriin tulburiig ni ontsgoi undur togtooh heregtei.Jil tutam 1m kbadrat gazraas 1 say tugrug abdag bhaar huuli gargaach.
boroo duussan bhad dah stuv alinch heregui shuudee
Ха ха ха хөлөөрөө толгой хийсэн улс гэж үүнийг хэлэх байх даа.Ямарч зөрчилгүй гэнээ.Тэр олон байшин, аж ахуйн нэгж, шорон бүгд хууль ёсны гэнээээ.
Тэнд амьдардаг тэрбумтнууд хэн бэ
Tend baiguulamjtai Oligarhuudyn neriig el todoor taviachee
Tend hen amidardag baih n sonin bish, tedend hen gej alban tushaaltan huuli zorchin gazar olgoson be gedeg n l chuhal.Turiin umnuus tsalin avchaad ajliig n hiij chadaagui tedniig shiitgeh heregtei.
zaisangiin uuliin beld bgaa ter novsh xog bolson geryydiig bygdiig ni buulgaad shataax xeregtei xamgiin muuxai yzemjgyi amralt nertei bydyylgyydiin oromjiig ygyi xiigeechee,ter xabiin gazar ni ulaan shoroogoor ergej bna shyy dee shalgalaa l gedeg ter baitsaagch uxaantai malnuudiinx ni nyd ni soxorchixson bdag yum uu esbel abliga abaad chimeegyi guliichixdug yum uu...shalgalt gej soliorox yum muusain malnuud
xagas byten saind uuland salxind garaxad ter baliar yzliin oromjnuudiig xaraad ynen oi gutax yum ezen ni gej yamar bydyyleg maxan tolgoi bdag boloo..
Богд уулыг чинь 1778 онд биш, 13-р зуунд ВАН хан дархалсан юм шүү дээ. Энэ бол том алдаа шүү. Би газрын шинэтгэлийн асуудлаар олон жил аминдаа судалгаа хийсэн. Үнэлгээний аргачлалаар ном гаргалаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тойм ч хийж үзсэн. Ийм тусгай зөвшөөрөлтэй л дээ. Ингээд эцэст нь ямар дүгнэлтэд хүрсэн гэвэл: Богд уулыг хамгаалъяа гэвэл нэгдүгээрт, шарын шашины шүтлэгийн зан үйлийг хориглох, жишээ нь хийморийн овоонд тгарна гэдэг нэрийдлээр байгалыг маш ихээр бохирдуулж байна. Ууланд овоо босгох, хадаг яндар өлгөхийг бүрэн хориглох хэрэгтэй. Тэр Дархлах иүед ууланд ямар нэг зүйл үлдээхийг хориглож, уулыг онгоноор нь байлгах, зөвхөн хормойноос нь сүү өргөхийг зөвшөөрч байсан юм. Хоёрдугаарт, уулын арыг хамгаалъяа гэвэл одоогийн аялал, жуулчлалын зориулалт дээр нь чинээлэг хүмүүсийн хаус хорооллыг барих зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Гэхдээ уулын хөндийгээд нь тодорхой хориг хязгаар тогтоох хэрэгтэй. Миний энэ саналыг эсэргүүцэж харааж зүхнэ гэдгийг мэдэж байна. Гэхдээ амьдралын бодит үнэний хаагуур гарах юм. Хичнээн ч хориод одоо энэ уулын НҮХТ, АРЦАД, ЗАЙСАН, ИХ ТЭНГЭР, БАГА ТЭНГЭР, ЗАЛААТ бүгд чинэлэг хүмүүсийн хаус болчихсон. Одоо яах юм. Трактороор түрэх юм уу. Бид нураахдаа биш, байгуулах гэж байгаа биздээ. Үнэндээ энэ чинээлэжг хүмүүсийн хаус хорооллыг зөвшөөрвөл, зөвшөөрвөлч гэж дээ аль хэдийн зөвшөөрдөгөө зөвшөөрөөд бий болчихсон юмыг яах юм. Би 5 жилийн өмнө энэ санааг хэлээд амьдрал өөрийн гольдирлоороо л явна даа гэж байсан. Яг л тийм юм болсон. Чинээлэг хүмүүсийн хаус сууцыг зөвшөөрвөл тэдний санхүүгийн боломжийг ашиглаад Богд уулын арыг тэр чигээр нь цэцэрлэгт хүрээлэн болгож болно. Бугын аж ахуйг нь чсэргээх хэрэгтэй. Туул голын дагуух бургасыг ч бүхэлд нь сэргээж болно. Энд байх хүмүүсийн хөрөнгөөр энэ цэцэрлэгт хүрээлэнг босгож болно. Төрөөс гаргах санхүүжилтыг их хэмжээгээр хэмнэнэ. хүнэ чиньв орон гэрийнхээ ойр орчныг сайхан байлгахыг хүснэ биздээ. Хамгаалгна гэдэг бол хав дараад л хамгаалалтгүй, сайжруулалтгүй хаяхыг хэлэхгүй. Хашаа хороо ч босоод мод огтлох, байгал бохирдуулахаар ууланд авирагчдад хэцүү болно. Гүнтээр жишээ авъяа. Тэнд буусан айлууд арынхаа модыг хамгаалчихсан. Одоо тэнд байгал хамгаалдагч хэрэггүй болсон. Харин газрын төлбөрийг замын наана, цаана гэж ялгаж зааглаж өгөх хэрэгтэй. өөрийн иргэдийнхээ төлбөрийг энгийн болгож, гадныханд бол олон улсын жишгээр өндөр тогтоох хэрэгтэй. Тэд олон улсын жишгээр тогтооход яах чүгүй. Нэгэнт хаус хороолол болчихсон юмыг нураана энээ тэрээ гээд л сонин зан гаргаад хэрэггүй биздээ. Хахуул авах санаатай л тэгж байгаа юм гээд л гадуур яриа их байна шүү.
Tanaih tegeed sudalgaa hiichiheed, delgerengui medeelel avya geheer ireed uulz, alban bichig bich gehiin, ene chini olon niited neelttei medeelel bish, uursdiinhuu dotoodod hiisen ajil yum bol yah gej ingej hevleliin baga hural ene ter hiij baidiin