sonin.mn

Увс аймгийн  засаг дарга асан А.Цасчихэр, ИТХ-ын дарга  асан Д.Батсайхан нар санаачилж, "Увс хүн" хөтөлбөр гэгчийг баталсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Уг хөтөлбөрийг Түүхийн ухааны доктор, Ойрад судлаач, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш На.Сүхбаатар , Анагаах ухааны доктор, аймгийн ЭМГ-ын орлогч дарга Л.Тулгаа, "Хан -Уул" дээд сургуулийн захирал, доктор Ц.Дэмбэрэл нар уг хөтөлбөрийг боловсруулсан юм.


Тэгвэл энэ тухай тус аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн хэвлэлд ярилцлага өгч тайлбар хийжээ.
Тэрээр :
"Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэрийн эхнэр Туяа энэ яриад байгаа хөтөлбөрийг боловсруулалцсан. Ийм хөтөлбөр гаргаж тавиад, Увс аймагт мөнхийн хожоо олохын тулд популизм хийж бусдаас өөрсдийгөө дөвийлгөсөн. Улс бүү хэл аймагтаа хагалган бутаргах бодлого барьсан нь нууц биш. УИХ-ын гишүүд, аймгийг удирдаж байсан нөхдүүд тодруулбал, МАН-ынхан ард түмнээ бутаргаж, түүнээсээ улс төрийн хожоо олох гэж зүтгэдэг уйваагүй үйлдлийг Увс аймгийн бүх иргэдэд нялзааж болохгүй. Увс аймгийнхан Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар гээд Монгол даяар амьдарч байна шүү дээ. Гэтэл улс төрийн аргаар ард түмнийг талцуулах гэсэн хогийн санаагаар Үндсэн хуулиа зөрчиж болохгүй л дээ. " хэмээн өмнөх удирдлагуудаа шүүмжилсэн байна.


Мөн уг хөтөлбөр гэгчийг боловсруулсан хүмүүс ажлынхаа хөлсөнд аймгийн төсвөөс 17 сая төгрөг авсан гэдгийг ч дурьджээ.

Э.Мягмар