Өнгөрсөн хоногуудад “АСА” циркийн асуудал хүчтэй яригдаж, олон нийт өөрсдийн санаа бодлоо илэрхийлсээр байна. Их аварга Д.Дагвадорж циркийг хувьчлалаар авсан ч гэрээгээ зөрчиж циркийн үндсэн үйл ажиллагааг үгүй хийсэнд хамаг учир байгаа юм.
Тиймээс олон нийтийн зүгээс циркийг анх хувьчилж авахдаа нөхөд их сайхан зүйл ярьж байсан. Гэтэл одоо цирк мөхлийн ирмэгт ирсэн учраас төр өмчөө эргүүлэн авах нь зөв гэсэн байр сууринаас хандах болсон юм.
Товчхондоо циркт янз бүрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байнгын үйл ажиллагаатай дэлгүүр, банк, ресторан, зоогийн газар тэр ч бүү хэл “PC” тоглоомын газар хүртэл ажиллаж байгаа нь бидний өмнө бэлхнээ харагдаж байна.
Нөхцөл байдал ийм байхад Их аварга “Өнөөдөр циркийн урлаг мөхөөгүй. Харин ч уруудаж байсан газрыг бид хувьчилж авснаараа өөд нь татаад явж байгаа шүү” гэж их л бардам хэлж байсан нь ёстой л онигоонд оруулсан гэхэд болно.
Зүй нь аварга цирктэй холбоотой асуудал нэг хүний бизнесийн эрх ашиг бус, олон нийтийн эрх ашиг гэдгийг ухамсарлах ёстой.
Хувьчлал хуудуутай явагджээ
Анх 2007 онд улсын циркт менежментийн хувьчлал хийснээр “АСА” цирк нэртэй болж байсан түүхтэй. Түүхийг сануулахад тухайн үед Циркийн хувьчлалын үнэлгээний эхний комисст орж ажиллаж байсан хуучнаар БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Л.Цэдэвсүрэн “Ажлаасаа зургаахан хоног түр хөндийрөх хооронд бидний хагас жил уншиж танилцсан тендерийн материалыг өөр хүмүүс хариуцаж аваад “АСА”-д хувьчлах эрхийг нь өгчихлөө” гэж ярьж байсан.
Хуудуутай явагдсан энэ хувьчлалаас хойш дэлхийд гайхагдаж байсан циркийн урлаг жинхэнэ утгаарааа сүйрсэн гэдгийг олон ахмад уран бүтээлч халаглан ярьж байхаас гадна тухайн үед ажлын хэсэгт орж багтаж байсан хүмүүс ч “Хувьчлал хуудуутай явагдсан” гэдгийг өдгөө ч ярьж байгаа юм.
Тухайлбал цирк анх хувьчлагдаж байх үед сургуультай амьтан олон байсан. Гэтэл одоо ганц ч байхгүй. Мөн циркийн жүжигчид хавчигдаж, хөөгдөн туугдсаар бэлтгэл сургуулилтын өрөөгүй болсон.
Тиймээс жүжигчид тус тусын зам мөрөө хөөн хувийн цирк байгуулан “АСА”-д хамааралгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт Монголын нэрийг гаргасаар л яваа.
Өөрөөр хэлбэл циркийг хувьчилснаас хойш уран бүтээлчид “Анжелс”, “Мэжик”, “Хулан”, “Шинэ цирк”, “Циркус Монголиа Хадгаа”, “Кон арт”, “Хан Монгол”, “Шонхоодой”, “Эрдэнэс”, “X roses” зэрэг хувийн студи, хамтлаг байгуулсан.
Уран бүтээлээ бие даан хийж байгаа эдгээр хамтлагийг циркийн найруулагч Д.Зоригт, алиалагч, найруулагч Ч.Хатанбаатар, уран нугараач Т.Буд, жүжигчин Ш.Цогтхүү нар өнөөг хүртэл удирдан ажиллаж байгаа.
Монголын циркийн холбоо циркийн урлагийг аварна

Ингээд бид найруулагч Ч.Хатанбаатартай утсаар холбогдоход “Маргааш /өнөөдөр/ Монголын циркчдийн холбоо болон бусад циркд, цирктэй холбоотой асуудлаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө.
Өнөөдөр үүсч буй асуудал Монголын циркийн урлагт маш муугаар нөлөөлж байгаа нь үнэн. Төв байгууллага гэдэг бол хамгийн урд нь гишгэж байх ётой. Бид үүнийг дагаад хөгжих учиртай. Байдал ямар байгааг ард түмэн мэдэж байгаа тул илүү зүйл яриад яах вэ” гэв.
Ямартай ч Монголын циркийн урлагийнхан өөрсдийн байр сууриа илэрхийлэх болсон нь тодорхой боллоо. Учир нь тэд цирктэй холбоотой асуудлыг олон жил ярьсан ч тэдний үгийг сонсдог хүн өмнөх Засгийн газрын үед байгаагүй нь харамсалтай.
Тиймээс өнөөдөр зоригтойгоор циркийн хувьчлалын асуудлыг ярьж эхэлсэн ШӨХТГ-ын дарга О.Магнайг “Браво” гэж хэлэх хүн олон байгаа юм.
Түүний энэ ажлыг монголын ард түмэн нэгэн дуугаар дэмжиж байсан тухай нийтлэлийг бид өмнөх дугаараараа хүргэж байсан. Олон нийтийн зүгээс анх циркийг Дагваа аваргыг авч байхад ард түмэн ихэд бэлэгшээсэн нь түүнийг түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн Их аварга гэж итгэл үзүүлж байсан хэрэг.
Гэтэл циркийн урлаг сэргэн мандах биш мөхлийн ирмэгтээ тулж ирсэнд олон нийт сүүлийн гурван жил ихэд шүүмжлэх болсон ч дээр дурьдсанчлан нэгэнт хувьчлал хийсэн гэх нэрээр энэ тухай асуудлыг хэлэлцэх хүн ч олдохоо байсан.
Тиймдээ ч өнөөгийн ийнхүү хурцадмал байдал үүссэн гэж хэлж болохоор байгаа юм. Уг нь Их аварга “Үндсэн үйл ажиллагаа чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй. Үндсэн хөрөнгийн ашиглалтыг зориулалтын дагуу сайжруулах. Циркийн урлагийн урын санг баяжуулан, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, үйлчлэх хүрээг тэлэх.
Хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах. Соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулна” гэсэн гэрээг хийж байсан юм билээ. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргэчихээд байна.
Менежментийн хувьчлалаар барилга байгууламжийг шилжүүлдэггүй
Иймээс л ШӨХТГ-ын дарга О.Магнай зөрчил дутагдлаа арилгах есөн сарын хугацаатай үүргийг тэдэнд өгсөн нь өдгөө улстөржсөн асуудал болж хувираад байгаа юм.
Тодруулбал дээрх есөн сарын хугацаанд “Монгол цирк сэхэл авч үзэгчиддээ шинэ тоглолтоор бэлэг барих учиртай. Үгүй бол циркийн хувьчлалыг эргэн харж төр мэдэлдээ эргүүлэн авах асуудлыг сөхнө” гэж мэдэгдсэн хэрэг.
Тус газрын энэхүү ажилд ССАЖЯ хамтран оролцоно гэдгээ ч мэдэгдсэн бөгөөд бид хувьчлалын асуудлыг хариуцаж байсан ТӨХ болон салбарын сайдтай нь уулзсан юм.
Менежментийн хувьчлалын үр дүнг менежмент явагдаж байгаа эсэхээр нь шалгадаг

-“АСА” циркийн хувьчлалын талаар салбарын сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-“АСА” циркт менежментийн хувьчлал явагдсан уу гэвэл явагдсан. Менежментийн хувьчлал бол циркийг үндсэн чиглэлээр нь ажиллуулна, харин менежментийг бид зохицуулна гэж хувьчилсан гэсэн үг. 1990-ээд онд маш олон барилга байгууламжийг менежментийн бус барилгын хувьчлалд хамруулсан.
Тэгэхээр аль нь барилгынх, аль нь үйл ажиллагааны хувьчлал бэ гэдгийг ялгаж салгаж байж шалгалт явагддаг. “АСА” циркийн хувьд ШӨХТГ менежментийн үйл ажиллагааны шалгалтыг хийсэн гэж ойлгосон. Тиймээс цирк төлөвлөгөөт арга хэмжээгээ сэргээж ав. Үүнийг хийж чадвал хувьчлалыг хэвээр үлдээнэ гэж ойлгосон.
Хувьчилж авсан л бол гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой

-“АСА” циркийн асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Циркийн асуудлыг бид авч үзнэ. Өөрөөр хэлбэл гэрээндээ циркийг үндсэн зориулалтаар нь ашигла гэж заасан байгаа. Тэгэхээр бид хаа хаанаа иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Хувьчилж авсан л бол гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой.
-Тэгвэл Их аварга бид гэрээгээ зөрчөөгүй гэж яриад байгаа?
-Гэрээнийхээ үүргийг хэрхэн биелүүлснийг шүүх тогтоогоод өгөхөөр бид засч залруулах ажил руугаа орох ёстой. Тэр хүмүүс заавал эсрэг байдлаар тайлбарлаад байхаасаа илүү засч залруулах хэрэгтэй. Хэрвээ тэд зориулалтын журмаар нь ашиглаад явбал бид энэ тал дээр ярих зүйл байхгүй. Бид бие биенээ хамгаалсан зүйл яриад хэрэггүй. Албаны хүмүүсийн байр суурь менежментийн хувьчлал гэдэг бол зөвхөн удирдлагыг хувьд шилжүүлэхээс бус барилга байгууламжийг шилжүүлдэггүй гэдгийг нотлож байна.
Тиймээс байр байшин барилга нь улсын өмч хэвээрээ байгаа гэсэн үг. Иймд дэлхийд гайхагдсан циркийн урлаг болон орон байрыг нь бизнесийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа энэхүү үйлдэл зүйд нийцэхгүй гэдгийг Их аварга мэддэггүй юм болов уу.
Р.Саруул
Эх сурвалж:

Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Хүүхэд байхад сургууль даяар хааяа зохион байгуулж Цирк үздэг байсансан. Акробат, алиалагч, амьтад гээд л. Дараа нь тэндээс гараад Бамбарууш кафед зайрмаг авч иднэ. Тийм л амттай сайхан үед хүүхэд байлаашдээ. Хичнээн азтай юм. Одооны багачуул азгүй юм, ах нар эгч нар нь байдгийг нь хуу хамчихсан.
Tegeed ARD kino teatriig bolohoor Elbegdorjiin buunii nohoi Suhbaatariin hushuug nuraaj hyatad baitsaa tarih gej uliarch bui sagsuu Sosorbaramiin umch bolohoor bolchihdog yum uu.Sosorbaram avilgalch,zusarch byalduuch yamar shalguuraar Ard tumnii umch ARD kino teatriig luivardaj avcjihaad kazino,har tamihchidiin tsuglardag gazar bie unelegchidiin uur bolgood adag suuld ni bankind tureesleed tsever mungu huulegch bolood yavj baigaag shudrga ardchilal gedeg yum uu.Shalgaj huraaj avah deeree tulaval aaviin huug alag uzehgui ard ardchilalaar ni yalgvarlan gaduurhagui huuli tegsh uilchileh eostoig deerhi alban tushaalaa uravuulan ashiglagch ardchilalaar bambai hiisen ardchilsan hujaa nart hatuu anhaaruulj baina.Herev ene meteer huuli alag tsoog urgeljisen heveer baival Ukirainii huvisgaliig neg l udur eheluulj orvongoor chini erhuulj ard tumnii gart turiin buh erhiig shiljuulj avahiin tuluu oron dayar boson temtseh bolohiig avilagch urvagchidad hatuu anhaaruulya!!!
ганцхан тэрбум төгрөгөөр авсан юм билээ. мөнгийг нь буцааж өгөөд циркийг танагтай байгаа дээр нь улс буцааж авсан дээр.
hoorhiidoo mongoliin huuhduud uzeh ch yum ugui togloh ch park ugui yum chini hulgai hiij arhi tamhi tataj surhaas oor yaahav dee..,1 muu huvia bodson novshoos bolj ,,,,,,
АН эх орноо худалдахдаа санаа зовдоггүй юм чинь Давагдоржийг намдаа элссэн гэдгийг тоохгүй луйвар дээрэм хийнэ дээ.Мэдээж цаана нь Сосорбарам мэтийн цөөвөр чононууд өлийгөөд хүлээгээд зогсож байгаа . Уул нь их аврага маань ард түмэнтэйгээ хамт байх ёстой байтлаа АН-ын урхинд орсноос л хэцүүдэж байгаа юм. Наад хогийн хөгийн намаас гарснаа зарлаад ард түмэндээ ирэх хэрэгтэй. Ард түмний хайртай хүү байснаа, намдаа адлагдсан амьтан болчих гэж дээ. Даанч яав даа. Ах дүү нар өөр өөр галд гарч наадам зодоглодоггүйтэй адил дүүгийнхээ эсрэг нам очихсон юугаахийж хуйхаа маажаад байдаг юм.
давгаа наад циркээ ард түмэнд нь өгөөд өөр бизнес хийлдээ. АН-аас гарч шударга ёсны талд зогсч сосорбарам нарын бульхайг гаргаж ирээч.
наадах чинь өөр юм сэтгэж чадахгүй толгой. ямар сайндаа богд уулыг надад өгчих, уулаар явган аялаад байгаа хүмүүсээс 5000 төгрөг хураагаад сууж байя гэж байхав. хог хог.
tiim l bayan yum bol jinhenen oortoo taalagdah tansag bairaa baril daa.tsirkiig butsaaj ogooooooooo
Монголын циркийг нурж байхад циркийг өмгөөлөх ганц ч хүн байгаагүй. Цирк жаахан хөл дээрээ босоод өндийгөөд ирмэгц ямар олон хүн циркт хайртай болж өмгөөлж хамгаалахаар улайран зүтгэнэ вэ? Наад хайраа өмнө нь гаргаж байх чинь яасан юм? Менежментийн гэрээ гэдэгт маш олон санаа бий. Гэрээнд үндсэн зориулалт гэх үгийг зориуд оруулсан нь үндсэн бус зориулалт гэж бий гэдгийг давхар сануулж байгаа хэрэг. Үндсэн зориулалт, үндсэн бус зориулалтын нийлбэр харьцаагаар менежментийн гэрээ тодорхойлогдоно. Циркийн байрнаас түрээслэнэ гэдэг нь үндсэн бус зориулалт гэдэгтээ ороод явчихна. Цирк үндсэн хөрөнгийн элдэгдэл хорогдол, засвар үйлчилгээ, гэрэл цахилгаан, дулааны төлбөрт сар тутам, улирал тутам, жил тутам хичнээн хэмжээний зардал гаргаж буйг тооцоод үзэж болно. Циркийн болон урлагийн бусад тоглолтоос хичнээн хэмжээний орлого орж байна гэдгийг бас тооцоод үзэж болно. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол гэдэг нь үндсэндээ их засварын зардал болох учиртай мөнгө. Энэ бол асар их хэмжээний мөнгө. Циркийг аварч үлдэхийн байр түрээслэх бол юу ч биш. Үүний тулд л менежментийн гэрээ байгуулж байгаа. Циркийг аварч, өөд татаж болох санхүү, эдийн засаг, удирдлагын бүх арга замуудыг хайж олохыг хэлж байна. Дан ганц тоглолтын орлогоор циркийг аврах ямар ч боломжгүй. Өнөөдөр циркт хайр зарлаж буй хүмүүсийн хайр бол зүгээр л хуурай хоосон хайр. Дүр эсгэсэн хайр. Үүнийг өөрөөр атаархал гэж нэрлэдэг юм. Энэ шүдний өвчин болсон байгууллагыг нураалгүй өдий хүртэл аваад ирсэн нь энэ хүмүүсийг атаархлыг төрүүлсэн байж магадгүй. Эсвэл зүгээр л захилагаар ажиллаж байна. Би өмнө бичихдээ хэлсэн. Энэ бол зөвхөн Магнайгийн дайралт биш. Магнай бол ердөө үүрэг гүйцэтгэгч. Үүний цаана бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага ажиллана. Дээр ярьж байгаа хүмүүс шиг хөлсний этгээдүүд оролцоно. Дараа нь элдэв хяналт, шалгалт, татварын албадууд оролцоно, Эцэст нь шүүх, хуулийн байгууллагууд энэ хэрэгт оролцоно. Тэгэхлээр энэ дайралтыг зохион байгуулалттай сүлжээний дайралт гэж ойлгох хэрэгтэй. Ийм дайралтыг ганц хүн тогтоож дийлэхгүй. Тийм болохоор бизнесменүүдийг хүчээ нэгтгэхийг би уриалаад байгаа хэрэг. Зөвхөн энэ нөхцөлд төрийг цэвэрлэж чадна. Төр цэвэрлэхгүйгээр монголчууд бид өнөөдөр ганц ч алхам урагш явж чадахгүй. Үүнийг сайтар бодоорой.
tsirk unasan shuu dee avargaa
Ёроолгүй ангал руу унаж явсан циркийн уналтыг зогсоож, хазаарлан тогтоосон гэж хэлбэл үнэнд нийцнэ. Ямартаа ч монголын цирк бүр шалдаа хүртэл буухгүй гэдэг нь одоо тодорхой болж байна. Мнежмент сайн хийсний л үр дүн. Хаанаа юу түрээслэхэв, хаанаа ямар тоглолт явуулахав гэхчилэн бодлогоо уян хатан авч явсны гавъяа. Бөх хүн гэдэг зөвхөн бяр чадлын тухай яриа биш. Мэх, хурд, хараа, бодол ухаан, мэдрэмж гээд олон зүйлийн нийлбэр. Менежмент гэдэг үүнтэй яг адилхан. Жишээ нь байшин барилгын элэгдэл хорогдол гэдэг зүйл тасралтгүй явагдана. Өдөр, хоног, цаг минутаар зогсолтгүй хуучирч чанараа алдаж байгаа. Үүнтэй өрсөж маш хурдан хугацаанд их засварын мөнгө босгох хэрэгтэй. Хамгийн найдвартай, тасралтггүй мөнгө хурдан босгох арга бол түрээс. Үүнийг монголд ажиллаж амьдарч байгаа ямар ч бизнесмен мэднэ. Менежер хүн бол үүнийг л мэдэрч ажиллах ёстой. Хэрвээ үнэхээр циркээ аваръя гэж бодож байгаа бол. Тоглолтын орлого бол үндсэндээ зардлаа нөхөөд л дуусдаг болов уу гэж бодож байна. Байрны урсгал засвар, их засварын мөнгийг тоглолтын орлогоос нөхөх ямар ч боломжгүй. Үүнийг өөр эх үүсвэрээс л олно. Арга зам үй түм бий. Гэхдээ энэ нь циркийг зориулалтаас нь гадуур буруугаар ашиглаж буй асуудал огт биш. Харин ч үүнийг циркийн төлөө хийж байгаа хэрэг. Гэхдээ үүнийг хулгайч нар юу ч гэж мушгин гуйвуулж болно. Энд ярилцлага өгсөн хүмүүс бол үүний наад захын жишээ.
монгол шиг жижиг улсад, өө яанаа андуураад буруу биччихэж. улаанбаатар шиг жижигхээн улсад төрийн зохицуулалт байх хэрэгтэй. бүгдийг хувьчлаад хувийнхан бүгдийг хийдэггүй байхгүй юу. тэр тусмаа улаанбаатар шиг жижиг улсад. эмсиэс, бодь модийг харалдаа. архи пиав ундааны үйлдвэрлэл хийж байна. хамгийн их ашигтай бизнэс хамгийн бага зарлагатай. өөр юу ч хийхгүй. барилга ашигтай болонгуут одоо бүгд барилга руу орж байна. гэтэл энэ улсад чинь хувцас хунар хоол хүнс гэр ахуйн хэрэгсэл бусад хүний хэрэгцээт бүтээгдхүүн хийдэг том жижиг нь хамаагүй үйлдвэрүүд хэрэгтэй байна. чиний яриад байдаг дэлхийгээс эд ангиудыг цуглуулаад бүтээгдхүүн хийдэг, угсардаг үйлдвэрүүд чинь энэ улсад хэрэгтэй байна. үүнд төрийн зохицуулалт, чиглүүлэлт зайлшгүй хэрэгтэй. тэрнээс аса, бодь, апу, эмсиэс ийг хараад горьдоод юу ч бүтэхгүй.
tsirk hezee ch nuraagui.davgaa l nuraaj bn.deevriinh ni ongiig teneg sharaar budsan l baih
Бизнес гэдэг ашиг хөөж л хөгждөг. Өвсний сор, усны тунгалгыг өрсөж хүртэг ямаа шиг. Хэрвээ миний өмнө ярьж байсан шиг угсардаг үйлдвэрлэл монголд хөгжүүлье гэвэл хамгийн түрүүнд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Баруунд энэ загвар хамгийн хүчтэй дэлгэрч байна. Төрийн ямар чхяналт, зохицуулалт байхгүй. Бүх ажиллагаа интернетээр дамжин явагдаж байна. Хадгаламж зээлийн хоршоо жамаараа урагшаа явсан бол тэд ч бас өнөөдөр интернет хувилбарт шилжих байсан биз. Ер нь хөрөнгө оруулалтыг эрсдлээр нь өндөр эрсдэлтэй, бага эрсдэлтэй, хэвийн эрсдэлтэй гэж гурван бүлэг болгон хувааж болно. Бүлэг болгон дотроо компаниудыг чансаагаар ангилсан байна. Жишээ нь өндөр эрсдэлтэй компаниуд дотроос аль компани хамгийн өндөр ашиг санал болгож байна гэдгийг харж болно. 3 сарын дотор юмуу 6 сарын дотор таны оруулсан мөнгийг 2 нугална гэх мэт. Та аль нэг компанид хөрөнгө оруулахаар шийдлээ гэхэд дараа нь тухайн компанийн даатгалын бодлого, эрсдлийн сан, үйл ажиллагааны ил тод байдал, удирдлагын бүтэц, зохион байгуулалт гээд нарийн мэдээлэлтэй нь танилцаж болно. Зах зээлийн шинжилгээний баг, математик загварчлөлын баг, маркетингийн баг гэхчилэн компани бүр харилцан адилгүй. Зарим компаниуд тайлангаа өдөр бүр гаргаж үйлчлүүлэгчиддээ өдөр бүр ноогдол ашиг хуваарилна. Зарим нь долоо хоногийн эцсээр тавдахь өдөр бүр тайлангаа гаргаж ашгаа хуваарилна. Зарим компаний үйл ажиллагаа үйлчлүүлэгдийнхээ өмнө байнга нээлттэй байдаг. Хүссэн үедээ компанийн сайт руу түлхүүр үгээрээ нэвтэрч ороод ямар арилжаа, ямар наймаа хийгдэж байна, хаана ямар ашиг олов, ямар алдагдал гарав гэдгийг минут секундээр харж болдог. Миний ажигласнаар өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын сангууд дээд тал нь 10 жил, доод тал нь 3-6 сар ажиллаад дампуурдаг юм байна лээ. Энэ бол зүй тогтол. Харин бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтын сангууд магадгүй 100 жил ажилласан ч дампуурдаггүй биз. Унац нь бага ч гэсэн найдвартай юмдаа. Ашиг нь банкинд мөнгөө хадгалуулснаас л лав хамаагүй дээр. Иймэрхүү бизнест төр огтхон ч хөндлөнгөөс оролцдоггүй. Ийм бизнес дандаа гэрээ, тохиролцоо хийсний үндсэн дээр явагддаг. Гэрээ нь компани бүрийн хувьд өөр өөр. Ашиг олбол яахав, дампуурвал яахав гээд авах арга хэмжээнүүд нь харилцан адилгүй. Нэгэнт та гэрээгээ зөвшөөрөөд хөрөнгөө оруулсан бол дараа нь шатна уу, сэхнэ үү таны асуудал. Мөнгөө алдчихлаа төлүүлнэ, тэр тусмаа төрөөр төлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Жилд иймэрхүү үйл ажиллагаа эрхэлдэг хэдэн мянган компани дампуурч хэдэн мянган компани шинээр үүсч байдаг. Тэгэхлээр нийгмийн захиалга, эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Банк санхүүгийн байгууллагууд ч бас ийм бизнесийг байх нь зүйтэй гэж үздэг. Яагаад гэвэл банкууд өнөөдөр юу ч шинээр сэтгэж чаддаггүй. Харин хамгийн санаанд багтамгүй, ер бусын шинэ санаанууд ялангуяа өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын сангуудаас төрдөг. Инновацийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэгчид гэхүү дээ. Тийм болохоор банкууд ийм бизнесийг маш анхааралтай ажиглаж судалдаг. Манай банкууд шиг ад үзэж, нугаслан дардаггүй. Уул нь жишээ нь Гэр Хорооллын Барилгажилт ХЗХ бол баруунд од болох компани, гэтэл монголд шууд гэмт хэрэгтэн болж байна. Зүв зүгээр мөрөөрөө урсгалаараа хөгжиж байсан бизнесийг төр зориуд бодлогоор нухчин дарлаа шүү дээ. Төв банк нь хүртэл ард иргэдээ ХЗХ-ээс мөнгөө татаарай гэж зурагтаар мэдээлэл өгч байна. Төр ингэх эрхгүй юм шүү дээ. Энэ бол хувийн өмчид халдсан цэвэр гэмт хэрэг. Төр бизнест яагаад хутгалдаж, зохицуулалт хийж болдоггүй вэ гэдгийн наад захын жишээ энэ.
Сосорбарам "Ард" кинотеатрыг менежментийн хувьчлалаар аваад Монголын кино урлагт маш их том том зүйлүүд хийж байхад Аса циркийг аваад юу хийсэн юм? Со-гийн ачаар монголын ард түмэн дэлхийн кино урлагийн сор болсон бүтээлүүдтэй танилцаж, чөлөөт цагаараа урлаг соёлтой нөхөрлөх сайхан бололцоогоор хангагдсан бол Циркийг авсан Аса аварга АН-д элссэнээс өөр юу хийсэн юм бэ? Удахгүй сонгууль дөхөөд ирэхээр АН-ын нэг дүүрэг, хорооны хурлын таним л болох байх. Тэгэхээр Со-д "Ард" кино театрыг өгснөөрөө өгөөд Асашерюугээс Циркээ буцааж аваад дээр нь нэмж өгвөл Монголын соёл урлаг сайхан хөгжих юм.
Mai salaavch teren deeree tulah yum bol 1990-onii ulaan yagaan taslbaraar ulsiin umchiig shamshiduulsan Da.Ganbold terguutee uls turiin bolood ediin zasagiin terorist aluurchidiin buh heregiig dahin suhuj bugdiig ni huu haman ulsiin umch bolgoj avah bolno.Novshnuud duugai baih tusam darlah geed baival orvongoor chini erguuleed sanaagii chini amaragaad uguh huch hangalttai bii gedegiig anhaaruulya.
Энэ чинь солирол уу. Ард кино театр юу болсныг мэддэггүй юм уу. Хүнсний сургуулийг менежментийн хувьчлалаар хуйвалдаан зохион байгуулж авсан цагаан толгой ТөмөрОчирыг шалгах хэрэгтэй.
Сосорбарам гавьяат циркийг авбал улс төрийн дэмжлэгтэй юм чинь гоё болгоно доо. Эсвэл цирк дотор Баатар байрлуулчихвал сонин үзмэртэй дэлхийн анхны цирк болох ч юм бил үү.
сахал сосорбарам ард кино театрт кино гаргаж байгаа юу? юу гэж худлаа донгосоод байгаа юм бэ?
Со-д ганц хүний театраа циркид байгуулах боломж олгох хэрэгтэй. Ардчилалын төлөө гавьяа байгуулсныг үнэлж шууд өгсөн ч болохгүй гэх газаргүй. Батаарыг олон дүү нартай нь дотор нь байрлуулчихвал нэг дор музей,цирк гээд гоё л юм болно доо.
Цирк бол улсын өмч өө, Тэр Пүрэвбадам гэж галзуу солиотой чавганц хангинаад хангинаад юу базаадын хурдан үхэхээ л бодож байвал таарна даа , Монгол цирк өнөөдөр ямар болцон байна харцгаа даа нэг ч амьтангүй ганц морь үлдээгээд тэр нь тураалдаа орж байгаад тарчилсаар үхсэн, мөн ч харгис шулам юм даа,
Циркийн барилга гэдэг мөнхийн эд биш. Баригдаад маш олон жил өнгөрчихлөө. Тааз дээвэр нь хуучирна, урагдана, элэгдэнэ, ус гоожино. Сантехникийн шугам хоолойнууд гэж бас бий. Бас адилхан элэгдэнэ, цоорно, ус алдана. Цирк дотор хичнээн метр урт шугам хоолойнууд байгааг эхлээд тооцчих. Дээврийн талбай гэхэд л хэр том билээ? Эндээс жил бүрийн урсгал зардлын хэмжээг төсөөлөх гээд оролдоорой. Маш өндөр тоо гарна. Жижигхэн барилгын тухай яриагүй байна шүү дээ. Их засвар бол бүр их мөнгө орно. Улсын циркт их засвар хийхийн оронд цоо шинээр цирк босговол илүү хямд ч тусч магадгүй. Монголын цирк уруудаж доройтсон бол үүнд төр өөрөө буруутай. Ганц циркээ тордоод, өргөөд, аваад явах нь яасан юм? Зах зээл эхлээд л хамаг жүжигчид нь гадагшаа гараад дүрвэчихсэн. Гадагшаа гараад олсон орлогоосоо циркээ тордоход хувь нэмрээ оруулсан хүн байдаг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Би л лав тэгэж сонсоогүй. Ашиг олох болохоороо өөрөө хүртдэг, харин зардал нэхэх болохоороо бусдаас байнга нэхдэг. Бэлтгэл сургуулилт, заал танхим, гэрэл цахилгаан, уур дулаанаас авахуулаад нэг хүнд цирк маш их зардал гаргаж байгаа. Баахан зардал чирэгдэл болж, болж яг тоглолт хийж ашиг олох болохоор нөгөө жүжигчид нь бүгд хувь хувиа хөөгөөд тийм ч хувийн цирк, ийм ч хувийн цирк гээд амиа бодоод алга болдог. Ингэж хуншгүй загначихаад эргээд цирк рүүгээ дайрах муухай шүү дээ. Тэгэж л их биеэ даах гээд байгаа юм бол циркийн байраа түрээсээр эзэмшиж болно шүү дээ. Авахаа мэдэхээс биш, өгөхөө мэдэхгүй ийм байж болохгүй.
bi Bol Circus dund surguul tugsun Circus actor.ene Hun unen bichsen bn.MGL circus actoruud bugs amia bodson shuu dee.ACA avarga ih Ziul xiisen bus balgas boloxoos in avarsan.Bi 13 jil USA circused actor xiij bn.mongol ulsiin zasag Circusee tusvuur xangaj chadaxgui shuu dee.tiimees Avarga maani abaad yavsan in zuv biz dee.
Sosorbaramaa chi yaahlaaraa hunii hiisen yumiig dandaa nuraaj esvel hulgai zelgii gutgelgeer deeremdej avch baidag zavhai banzal arihchin ve.Chinii banzaldaj huuhendej baisan buh barimt chini zurag hurugteigee hudulshgui barimtaar batalgaajuulsan baigaa shuu chi ichihgui bol bi ichihgui novshoo olon yum hutsaad baival olon niited delgeh bolno.
Циркийг хувьчилсан Өмчөө хэрхэн зарцуулах нь хувьчилж авсан тухайн эзний эрх шүү дээ Гол нь Сугар гэдэг мэрэгжлийн луйварчин Циркийг буруу хүнд хувьчилсанд бгаа юм Хувчлалын тоглоомын дүрэмээр Дагвадорж илүү эрхтэй болсон Анх хувьчлахад циркийн хүмүүс Дагвадоржийг сайн судлахгүй сэтгэл хөдлөлөөр хандсан ш дээ Одоо өнгөрсөн яав гэхэв Одоо циркчид сайхан баг болоод өөр газар цирк бгуулж болно шүү дээ
Tsirk gedeg bol ali ch ulsad huuhed nasnii, ger buliin bayar hoor baidag. Mongold tsirk baihgui odoo. Balgas ni l baina. Avarga nertei ene agsan sogtuu nohor huvchilj avaad ereever huraavar uilchilgeenii oromj bolgoson. Ichih ch ugui heden ch gene ve, tsirkchid baingiin beltgel surguulilt hiij baidag gesen baina lee. Zodoonch, deerelhuu, avir muutai, teneg deeree bas hudalch yum geech. Uls ene bairiig butsaaj avaad jinhenevutgaar ni hogjuuleh heregtei, tsirkiig. Tsirkgui uls gevel Mongol l baidag baih, delhiin shivshig.
dagvadorjid uuriinhuu hucheer hamgiin sul doroi tsirkchidiig moraliin elegdel bolson barilgatai ni avch yavch baigaa. sain tsirkchid gadaad garsan. odoo tsirk uzdeg hun baihgui bolson. sayhan gadaadiin tsirk irj togloson s dee. huuhed zaluuchuudiin teatriig zarsan nyamgavaagaas ehleed teatraa av. daraa ni avragatai yari. zuvhun mongoldoo od bat erdene bish.
Аливаа зүйл цагийн эрхээр элэгдэж хорогдож өтлөх нь хорвоогийн жам. Хүн хөгшрөх тусмаа нүд нь юм харахаа болино, чих нь юм дуулахаа болино, байн байн өвчин орооно, хөл гар нь хөшинө. Унаа тэрэг ч бас ялгаагүй шүү дээ. Шинэ дээрээ бол хүч чадлаараа аархсан, эвдрэл гэмтэл гэж гарахгүй гялалзсан сайхан амьтан байдаг. Харин хуучрах тусмаа арчилгаа, тордолгоо, маллагаа байнга шаардана. Цоо шинэ байснаасаа хамаагүй их зардал гарна. Дугуйгаа солиулна, хөдөлгүүрээ солиулна гэхчлэнгээр арчилгааны зардал гэрлийн хурдаар суга өснө. Яахав машин тэргээ гамтай эдэлдэг хүмүүс бий. Гэхдээ л элэгдэл бол зайлшгүй тохиох жам ёсны үзэгдэл. Үүнд хэн нэгнийг буруутгах нь утгагүй. Яагаад би үүнийг дурдах болов? Монголын цирк уруудаж байгаа юу гэвэл уруудаж байгаа. Гэхдээ энэ нь Их Аврага Дагвадоржоос болоод байгаа юм биш. Циркийн барилга нь хүнээр бол өтөлж хөгшрөөд байнгын арчилгаа, тордолгоо, сувилгаа шаардсан нэг ёсны хэвтрийн хүн болж хувирсан байна. Юун 50 жилийн өмнөх цирк, юун 30 жилийн өмнөх цирк. Ер нь ингэхэд байгуулагдснаас нь хойш ганц удаа дорвитой засвар үйлчилгээ хийсэн үү, үгүй юу гэдэг нь тун эргэлзээтэй. Хэвтрийн хүн ямар их арчилгаа шаарддаг билээ. Хоол унд, баас шээсийг нь зөөх, ус цасанд оруулах, хуруу хумсыг нь авахаас авахуулаад маш их нэмэлт ажиллагаанууд шаардагдана. Энэ бол эмчилгээ биш, харин арчилгаа сувилгаа. Ухаандаа хүний баас шээс, нус цэрийг арчина, цэвэрлэнэ гэдэг хүн харахад таатай сайхан ажил биш. Олон хүмүүс сэжиглээд аягүй бол ойртож чадахгүй. Пүү паа, үнэр танар гэж авах юм алга, эмнэлгийн өрөө бузартууллаа гэж зарим нь хэлнэ. Гэхдээ л хүнийг эрүүл саруул болгохын тулд, өвчин эмгэгээс нь салгахын тулд үндсэн эмчилгээнээс гадна энэ мэт арчилгаа сувилгааг зайлшгүй хийх хэрэгтэй. Эс тэгвэл хийсэн бүх эмчилгээ үр дүнд хүрэхгүй, талаар өнгөрнө. Энд үндсэн эмчилгээнээс гадна арчилгаа, сувилгаа гэх өөр нэг зүйлийн талаар яриад байгааг та бүхэн лав анзаарсан байлгүй. Зориулалтыг нь өөрлөхгүйгээр менежментийн гэрээгээр хувьчилна гэдэгтэй төстэй сонсогдохгүй байна уу? Цирк гэдэг маань хэвтэрт орсн хүнд өвчтөн. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ийм болгосон хүн нь Дагвадорж биш. Энэ бол ертөнцийн жам. Байраа түрээслэн мөнгө олно гэдэг нь баас, шээсийг нь зөөж, цэвэрлэж байгаатай адил зүйл. Ямар заваан юм гэж зарим хүмүүс үүнийг сэжиглэж байна. Хэвтэрт орсон хүнийг арчилж сувилж байгаа болохоор өөр замгүй. Ингэж байж эмчилгээ үр дүнд хүрнэ. Нөгөө циркийн тоглолтын чанар чансаа дээшилнэ. Байр савны засварын асуудал шийдэгдэнэ гэх мэт. Тийм болохоор энд циркийг зориулалтын бусаар ашиглсан тухай асуудал огт байхгүй. Үүнийг л зөвөөр ойлгох хэрэгтэй.
циркийн амьтад өлссөөр байгаад бүгд үхэж үрэгдсэн. дэндүү шуналтай муухай улс юмаа. Долгорсүрэн заан ёстой аймшигийн мангаа
Циркийн хэдэн амьтан циркийн барилгын дэргэд юу юм бэ? Урсгал зардлаа төлж дийлэхгүй байснаас болж зарим нэг таналт хийсэн байж болох л юм. Олон жил циркт тоглосон хэдэн хөгшин амьтдыг тэтгэвэрт гаргасан нь магадгүй хамгийн зөв шийдвэр байсан биз. Эхлээд зардлын тооцоог нь харах хэрэгтэй. Магадгүй энэ бүх тооцоогоо Их Аварга дэлгэх байлгүйдээ.
ger buleeree nugelten
Hunsnii delguur, buuznii guanz bolson bainalee!
End 1 sosorbaram gej haraasan soloitoi gar bnaa.sosorbarmiin tuhai erooso yriagui bn malaa oilgoj bnuu.
Sosorbaram gej ulaan luivarchnees Ard kino teatraa aviyaa ..
2007 onoos hoish uurchlult hiigdvel hiigdeheer ih hugatsaa baina shuu dee. tur butsaagaad avah heregtei
Цирк гэдэг гаднаасаа л том харагдахаас биш, яг өрөө түрээслэнэ гэвэл түрээслээд байх олон өрөө байхгүй. Битүү стадион маягийн зүйл. Энэ нь хамаг зайг эзлэнэ. Үүнийг хэнд ч түрээслэх боломжгүй. Тэгэхлээр 2007 оноос эхлэн түрээсээр нэг их ашиг олж шалихгүй. Яг л урсгал зардалдаа шингээд л дууссан биз.
Dagvadorj Tsirkiig nuraasan ni unen dee.Olon hun orgui jarihgui...Ochood uzehed tsirkiin uur amisgal erduu baihgui shuu!!! Shudraga Ursulduun Hereglegchiin tuluu Gazrin shalgalt zuv zuv...Turiin baiguullaga shudragaar l dugneltiig gargasan baisan shuu!!! Dagvadorj Avarga buduuleg, bolovsrol nimgen ni zuragtaar ilt haragdsan shuu!!!Za tegeed haragdan da...Shuuh ajanda notloh biz!!!O.Magnaid ih dord uzej jarisan ni olni durguitsliig turuulj baina..
Үнэгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Мөнгө төлөхүй бол цахилгаан өгөхгүй, мөнгө төлөхгүй бол дулаан өгөхгүй, мөнгө төлөхүй бол байр засах будагны мөнгө өгөхгүй, мөнгө төлөхгүй бол циркчид ажлаа хийхгүй. Монголын хүүхдийн төлөө гээд хэн ч үнэгүй юм хийж өгөхгүй. Цахилгаан станц ч тэр, ус сувгийн газар ч тэр, барилгын засал чимэглэл хийдэг компаниуд ч тэр. Хүүхдүүдийнхээ ганц үзвэрийн газрыг аваръя гэж хэн ч хэлэхгүй. Мөнгөө төл, төлөхгүй бол бид цахилгаанаа тасаллаа, усаа тасаллаа, засвар үйлчилгээгээ хийхгүй гэж тулгана. Улсын цирк байна уу, байхгүй юу хэнд ч падгүй. Хэрвээ циркээ байлгая гэвэл мөнгөө төл л гэж бүгд хэлнэ. Улсын цирк бол үндсэндээ битүү стадион шүү дээ. Үүнийг хэн юунд түрээсэлж авах билээ? Завсар зайгаар нь гэхүү, гадуур нь гэх үү жаахан илүү дутуу зай талбай бий. Үүнийг л бусдад түрээсэлж болно. Учиргүй олон өрөө байна гэж би бодохгүй байна. Эндээс л хамаг юмныхаа төлбөрийг хийж байгаа болов уу. Тоглолтын орлогоос мөнгө олно гэж бараг л байхгүй байх.
Davgaa gej ene hun icheesei tiim l bayan yum bol luivar hiihgui amidraasai
Niitiin duu, hoshin shogoos uur yum uzdeggui debiluud tsirkiig yagaad nehev. Sosorbaram nyamgavaa 2 uguhgui bol adilhan bitgii uguurei Davgaa
sosorbaram gej soliotoi novsh ard kino teatariig budaa bolgoo bizee haana kino garaad baigaa yum
Ñîñîðáàðàì Àðä êèíî òåàòðò ºäºð á¿ð äýëõèéí êèíî óðëàãèéí ñîð áîë¸îí á¿òýýë¿¿äèéã ãàðãàæ, ººðºº äóó îðóóëæ, ¿¿äíèéõ íü æèæèã æèæèã õóäàëäààíû öýã¿¿äýýð òýäãýýð çèíîíóóäûí òàëààð ºã¿¿ëñýí íîì çîõèîë çýðãèéã áîðëóóëæ áàéõàä î÷èæ àâàõã¿é ¿õñýíýý õèéæ áàéãàà þì. ªíººäºð ë ãýõýä "Ëåãî" íýðòýé á¿ðýí õýìæýýíèé óðàí ñàéõíû õ¿¿õäýëäýéí êèíî ãàð÷ êèíîíû ºìíº óã êèíîíä äóó îðóóëñàí Õîëëèâóäûí îääûø ìîíãîëûí ¿çýã÷èäòýé óóëçóóëëàà ø äýý. Áè äºíãºæ ñàÿ "Àðä" êèíîòåòàðò ýõíýð õ¿¿õýäòýéãýý î÷èæ ¿çýýä óðàí ñàéõíû áîëîí ñýòãýëèéí àñàð èõ òààøààë àâààä ãàð÷ èðëýý. Òà íàð çààâàë î÷èæ ¿çýýðýé. Ìàðãààø áàñ êèíî óðëàãèéã ñóðòàë÷ëàõ ºäºðëºã çîõèîãäîíî ãýñýí.
Nyamgavaa gej bas aihtar hulgaich bnaa
Давгаа чи чадахгүй цирк бо л сумо биш чи одоо шунаад хэрэггүй хангалттай хугацаа өнгөрлөө чи өөрийн чадах юмаа хий хуцалгүй циркйг буцааж өг махан толгой минь
Сайн байцгаана уу? "түүх"-ээ энэ удаад тухайн яриа хөөрөө, сэдвээр өөрөө өрөөсгөл л дуугараад байх төрөх.
дотоодын цирк гэж байхгүй болсоон. циркийг улс буцааж аваад циркийг урлагийг сэргээх хэргтэй бна. Одоо цирк гэж нэг аварга том Сүпэрмаркет л болсон
Avarga ingej bulaigaa delgej ner hundee unagaad hereggui . Naad asuudalaa hayad udahgui boloh songuulidaa ner hundee avch uldsen deer bh
Соёлын сайдынх нь хэлж байгаа үгийг хараарай. Бөөрөнхийлөөд, Дагваагаас айгаад. Урлагийн бүхэл бүтэн нэг салбар нь сөнөчихөөд байхад, сэргээх боломж гарч ирж байгааг огт мэдрэхгүй, хэдэн үх сэн гүрвэлийн яс ярьсаар байгаад дуусах хүүхэн юм шив дээ.
ene Oyungerel avgai yaj yavaad said bolchvoo aimaar yum Elbegdorjiig dagaj namirsaar bgaad iim suudald suuj dee icheesei
Kino teatr bol hamaa algoo mgld tsirk gantshan l bgaa shuudee humuusee ene ovilgogui nuhur tuunii ger buliinhen ediin shunalaas uursdiinhoo oyun uhaanaa salgaj chadahgui baij yaj songodog negen ulsiin neriig haruulsan tsirkiin urlagiig awch yawahaw dee zoosnii nuheer l harj bgaa bugdiig eh ni alag bol ur ni alag l bna bizdee udam hun chanargui ulsdooo
Манай Сосорбарам ах ганц хүний цирк хийхэд яг таарнаа. Одоо нэгэн мал амьтан байхгүй юм чинь Со ах өөрөө алмас болоод тоглоод байхад ерөнхийлөгчийн өргөмөл олон хүүхдүүд циркт очиж үзэж л таараа.
Нямгаваа гэж мангаа хуухэд залуучуудын театрыг ХААН банканд зарсан татвараач толоогуй?Барилга ,газар нь хувийх биш юм бол ХААН банкнаас буцааж авах хэрэгтэй?Тэд Нямгаваатайгаа л шуухэд нь биз хохь нь?Оюунгэрэл тэнэг авгай соелыг устгах гээд бна уу?ажлаа хийж чадахгуй бол Магнай шиг залуу хунд эртхэн зайгаа тавь!Америк овоогоо асрсан чинь дээр!