Ноён Н.Алтанхуяг “ид шидэт” бүтцийн өөрчлөлтөө танилцуулж эхлэв. Түүнийг бүхэлд нь ярих дур сонирхол алга. Яагаад гэвэл угаасаа утгагүй юмыг ярихад утгагүй л байдаг. Харин бүр илүү тэнэгтэж, дэлхийд хаа ч байхгүй зарчим гарган ирж байгаа гол тэнэглэлийг хөндөх гэсэн юм…
Төрийн систем хийгээд түүний гадаад дотоод бодлого
Аливаа төрийг систем гэж үзвэл түүний үйл ажиллагааг гадаад дотоод гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваана. Систем нь орчинд байна. Монгол Улс олон улсын дунд оршино.
Энэхүү орчин уг системд таатай, таагүй нөлөө үзүүлнэ. Үүнийг зохицуулах гэж гадаад бодлого байна. Энэ нь тухайн улсын дотоод бодлогоос урган гарна.
Тэгвэл дотоод бодлого бол нийгмийн системийнхээ тогтвортой, аюулгүй, давшингуй хөгжлийг хангах гэж дотооддоо явуулж буй үйл ажиллагааг хэлнэ. Монгол төрийн цорын ганц үүрэг бол нийгэм, үндэстнийхээ амгалан тайван, аюулгүй, элбэг хангалуун амьдралыг зохион байгуулах явдал болно. Энд гадаад болон дотоод бодлого ихээхэн нөлөөтэй. Нөлөөтэй гэдэг нь энэ хоёрыг холино гэсэн хэрэг огт биш.
Хэрэв төрийн бодлогыг харьцангуй бие даасан зүйл гэж үзэх ахул гадаад бодлого дотоод бодлогоосоо урган гардаг. Энэ бол дэлхийн бүх улсад байдаг, хатуу хэрэгжүүлдэг зарчим.
Дотоод бодлого маш олон янз. Эдийн засгийн, цэргийн, соёл-урлагийн, боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн, шинжлэх ухаан-техникийн гэх мэт. Эдгээр дотроос эдийн засгийн бодлого ихээхэн чухал боловч бусдыгаа орлохгүй.
Наад зах нь бусадтайгаа уялдаа, зохирол, зохицуулалттай байж хөгжих ёстой. Эдгээрийг бүгдийг нь нийлүүлбэл “жинхэнэ” дотоод бодлого гарах бөгөөд үүнийг гадаад үйл ажиллагаагаар хангахыг гадаад бодлого гэнэ. Тэрнээс биш дан ганц эдийн засгийг сайн хөгжүүлэхээр гадаад бодлого болдог гэсэн тэнэг юм огт байхгүй.
Энд нэг зүйл онцгой байр суурь эзэлнэ. Энэ бол гадаад худалдаа болон эдийн засгийн гадаад харилцаа юм. Үйлдвэрлэл нь дотооддоо явагддаг учраас энэ бол “цэвэр” дотоод эдийн засгийн үзэгдэл мөн. Харин худалдаа хийхдээ гадаадтай хийдэг учраас “дотоод гадаадын завсрын” шинжтэй үйл ажиллагаа юм.
Энд гадаад харилцаа, гадаад эдийн засгийн харилцаа гэсэн хоёр ойлголт үүсч байна. Эдгээр нь хэлбэр, үзэгдлийн хувьд адилхан мэт харагдавч агуулга, мөн чанарын хувьд ихээхэн өөр ойлголт юм.
Гадаад харилцаа бол ихээхэн өргөн дэлгэр агуулга бүхий улс төрийн маш гүнзгий ойлголт мөн. Харин гадаад худалдаа бол эдийн засгийн үйл ажиллагааны гадаадтай харилцаж буй зөвхөн тэр хэсэг мөн. Сүүлийн үед гадаад эдийн засгийн харилцаа, худалдааны ач холбогдол, цар хүрээ ихээхэн өргөжин тэлж буй боловч гадаад харилцааг орлосон нь үгүй. Ийм ч боломж байхгүй.
Тэгээд ч гадаад харилцаа бол улс төрийн, дээд эрэмбийн, анхдагч үйл явц, гадаад эдийн засгийн харилцаа бол түүнд захирагдмал, туслах шинж чанартай, үүсмэл үйл явц.
Ийм учраас дэлхийн ямар ч улсад гадаад яамд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, харин гадаадтай эдийн засгаар харилцах асуудлыг огт өөр мэргэжлийн байгууллагууд хийдэг. Олон улсын, бүх дэлхийн жишиг ийм.
Оросын Гадаад яам юу хийдэг вэ…
Тэд гадаад бодлогоо л явуулна ш дээ. Өөр юу хийхийм ?!
Надад үнэмшихгүй бол тэдний үүргийг дурдая л даа. ОХУ-ын Гадаад Яамны хуулиас товчлон авснаа сийрүүлбэл:
1. Улс орны гадаад бодлогын ерөнхий стратегийг боловсруулах.
2. Үндсэн Хуульд нийцүүлэн улс орны гадаад бодлогыг хэрэгжүүлэх.
3. Гадаад улсууд, олон улсын байгууллагуудтай дипломатын болон консулын харилцааг хангах.
4. Улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд бусад ашиг сонирхлыг олон улсын тавцанд дипломатын болон олон улсын эрх зүйн хэрэгслээр хамгаалах.
5. Хилийн чанадад буй иргэд болон хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг дипломатын болон олон улсын эрх зүйн хэрэгслээр хамгаалах.
6. Улс орны хууль тогтоох, шүүх зэрэг бүх шатны байгууллагууд, гүйцэтгэх засаглалын байгууллагууд, тэдгээрийн албан тушаалтнуудыг олон улсын тавцанд ажиллахад нь туслалцаа үзүүлж, улс орны гадаад бодлогын нэгдмэл чанарыг хангах, түүнийг хэрэгжүүлэх явдлыг хангана.
7. Улс төрийн нэгдмэл бодлого явуулах үүднээс гүйцэтгэх засаглалын байгууллагуудын олон улсын үйл ажиллагаа, улс орны гүйцэтгэх засаглалын субъектуудын олон улстай харилцах, олон улсын байгууллагуудтай тогтоосон холбоо харилцааг зохицуулах.
8. Хилийн чанадад суугаа эх орон нэгтнүүдтэйгээ холбоо харилцаагаа хөгжүүлэх.
Энэ чинь асар их ач холбогдолтой, нэр төртэй ажил байгаа нь илт байна. Энд гадаад худалдаа, эдийн засаг гэсэн ганц ч үг байхгүй байна.
Монголчуудын америк өвчин
Сүүлийн үед монголчуудад америкийг дуурайх өвчин бүх салбарт ихээхэн газар авсан юм.
Америкт Төрийн нарийн бичгийн дарга гэх нэг том албан тушаал байдаг бөгөөд манайхан л “гадаад яамны сайд” гэж ойлгодог.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бол гадаад бодлого тодорхойлдог гол хүн мөн ч гэсэн тэр чинь хатуу хяналтад байдаг юм. Түүнийг Ерөнхийлөгчөөс гадна Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх гэж бас нэг том хүн хянаж байдгийг манайхан мэддэг ч үгүй. Шал өөр систем байхгүй юу…
Монгол бол харсаар үзсээр байтал унитар улс атал холбооны шинжтэй америкийг дуурайх гэсэн хэнээтнүүд олшров. Үүний тод жишээ нь гадаад харилцааг “эдийн засагжуулах” гэсэн тэнэглэл юм. Үүнийг анх МАН санаачилсан гэдгийг би онцлон дурдаж байна.
Энэ тэнэглэлийн үр дүнд монголын мэргэжлийн дипломатын алба бараг бүрэн устаж, тамхины контрабандистуудаас эхлээд ганзгын наймаачдаар манай гадаад харилцааны систем пиг дүүрсэн билээ.
Худлаа гэвэл байж байгаад л нэг дипломат гадаадад гардуулдаг, хэрэг мандуулдаг жишээ асар олон. Тэр ч байтугай олон улсын хил дамнуулан хүн хулгайлах ажилд манай дипломатчид оролцсон. Ихэнх нь виски ууж, худал чалчихаас өөр юм мэдэхгүй.
Гаднаасаа л нэг их мэргэн цэцэн харагдахаас цаашгүй. Монголын дипломатуудын олонхи дарга нарыг тосох, угтах, дагуулж далжигнахаас өөр хийх ажилгүй шахам хоосон толгойнууд. Үүнийг би “үй түмэн” жишээгээр нотолж чадна.
Гадаад харилцааг “эдийн засагжуулахуй”
Бүтцийн өөрчлөлт хийхэд функци гэж “нэг юм” заавал хөндөх ёстой л доо. Үүнийг би 20 жил хэлж байна. Функци бол системд цаанаасаа байдаг юм. Гадаад харилцаа бол яг ийм. Энэ функцийг гүйцэтгэхийн тулд бүтэц хэрэгтэй. Үүний урвуугаар бүтцийн тулд функци зохиодоггүй.
Ухаандаа цаад үндсэн функцээ хэрэгжүүлж чадаж байвал “Гадаадад байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах яам”, эсвэл “Морин хуурын яам”, эсвэл “Гадаадаас гадаад машин худалдан авах яам” гэж байгуулсан ч болно. Энэ бол бүтэц юм. Энийг л манай Засгийн Газрууд ярьдаг. Одоо Н.Алтанхуяг ч ярьж байна. Харин функци ярьдаг, боддог хүн Монголд байхгүй. Тодруулбал бидний жишээнд өгүүлж буй гадаад харилцаа, гадаад худалдааны функцийг мэдэж байгаа хүн Монголд алга.
Н.Алтанхуяг үндэслэлээ ийн хэлж байна: “Энд тэнд дагуулж явахад нэр төрийг нь өргөх гэж”. Н.Алтанхуягийг “дагаж явахаар” Лу.Болдын нэр хүнд өснө гэж байхгүй л дээ. Лав л миний судалгаагаар энэ хоёрын рейтинг “үнэн навс” байгаа ш дээ…
Дараа нь “гадаад харилцааг эдийн засагжуулахад” юу болох вэ ?! Энэ ч харин тов тодорхой асуудал юм.
Эхлээд “тамхины контрабандистууд” чөлөөтэй худалдаа наймаа хийх эрхтэй болох нь. Нууж хаах, айж ичих юмгүй, санаа амар, айн…Дараа нь ихээхэн хөгширч жагсаалаас гарч буй монголын худалдаачин наймаачид мэргэжлийн дипломат нарыг хөөж, монголын гадаад харилцааг эзлэн аваад тэр чигт нь “эдийн засагжуулна”. Ёстой янзтай…
Цааш нь гадаадынхан Монголд ирж монголын бизнесүүдтэй ярилцдаг байсан бол одоо гадаадад буй монголын дипломатуудтай уулзаж асуудлаа шийддэг болох нь.
Ингээд Монголын гадаад бодлого эргээд дотоод бодлогоо тодорхойлдог болох нь. Гэхдээ нэг талаас биш, олон талаас зэрэг зэрэг нөлөөлдөг болох нь.
Ингэвэл ч Монголын гадаад бодлогыг Улаанбаатарт биш, дэлхийн том том нийслэлүүдэд шийддэг болох нь. Хэрэв Монголын эдийн засгийн жижиг хэмжээг харгалзвал өөрөө сайн дураараа улсаа сүйтгэсгээс ялгаа юун.
Дипломатуудаа “худалдаачин наймаачин” болгох гэж зүтгэснээрээ Монголын төр засаг энэ дэлхийн хамгийн тэнэг гэдгээ нотлохоос гадна дипломат албаны нэр төр, ач холбогдлыг жорлонгийн цаас болгож байна.
Монголын улс төрчид ч яахав “ганзгын наймаачдаас” үүсэл гаралтай байж болох байх. Гэхдээ Монголын төрийг ганзгын наймаа шигээ үзэж болохгүй ш дээ…
Би дандаа хэлдэг. Монгол Улсыг сөнөөх гэсэн “ямар нэг юм” байгаад байна гэж… Хэрэв гадаад дотоодоо ялгахаа байвал Монгол Улсыг мөхөөхтэй дүйцэнэ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Сэтгэгдэл0
Russification буюу оросжуулах аяныг хэдэн зуун жил хийсэн байдаг. Одоо ч явж байна. Ганхуяг, Женко мэтийн гар хөлнүүдийг ашиглана. Оростой хиллэдэг бүх улсад оросжуулалтыг маш хүчтэй хийсэн байдаг. http://en.wikipedia.org/wiki/Russification
Дэлхийн жишгээс гажчихаад тэрийг нь хэлэхээр "орос" гэвэл чи ёстой хуц... Судлаач Х.Д.Ганхуяг.
Өнөөдөр Zorig хаачив? Сонин юм болж байна аа.
Энд Алтанхуяг гэхээс илуутэй Лу.Болд гэдэг луйварчингийн шуналын хязгааргуй нь л дахин харагдаж байна. Тэр л Алтанхуягыг шахаж оорийгоо нэг шат ахиулах гэсэн оролдлого. Оор юу ч биш! Лу анх Глломт банкыг Торийн омчийн ХОТШ банкнаас 400,000 $ луйвардаж байж байгуулсан. Дараа нь Сэргээн босголт банкийг ямар ч хуульгуй зугээр л нэгтгэх гэж дампууруулаад толоос гэж улсаас 4 тэр тог авсан. Батлан хамгаалах яамнаас естой идэж уух шиг л болсон. Шанал нь хэтрээд гол хамтрагч Баясгалангаа шахах гэж яаж холоо жийлцсэн нь саяханых. Сонгуулийн хар машиныг Бодь элекроникс-оороо цэвэр луйвар болгосон. Энэ хун бол аймшигийн хязгааргуй шуналтан!!!!!!
Altanhuyag terguutnuud mongoliig hyatadad taviad tuuchihsiim bishuu
Чухал асуудал хөнджээ. Хэлбэр, агуулгаа ялгахгүй болсны тод жишээ болж байна. Эдийн засгийн хөгжлийн яамыг буулгаж байгаа нь ухралт шүү. Субъектив, обьектив нөлөөллийг харгалзахгүй байна.
Би бүгдийг нь ярьж амжихгүй учраас энд зарчмын ганц "том" асуудлыг л хөндсөн... Судлаач Х.Д.Ганхуяг.
Germanii butetsiig joohon sudlaach ganhuygaa dandaa oros tegdeg gej yrihaar chini sonirholgui bn nadad bol evropiinh ni germaniih hamgiin childeg ni gej boddogesvel swiss
Би оросоос зөвхөн гадаад харилцааны үүргийг л жишээ болгосон. Харин германы хувьд бол би М.Веберийг орчуулаад завгүй байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
hezee baitlaa gadaadad baigaa konsyl elcingyyd irgedee hamgaaldag boloh be,harin cz awaar osold orson bol uhtelee zagnuulna,heden uicz medehgyi ui hiiz calin awdag um byy med,heden helgyi ihemseg uls baidag,hubiinhaa asuudliig sain amjuuldag bolhoos irgediin tylyy ui hiideg be,buun baicaalt yarwaij baiz baiz neg bicig orczuulna,zailuul,iim ulsiig calind ugeed syylgadag byr teneg
Алтанхуяг сайд өөрчилөлт хийж байгаа үндэслэл үр ашигаа олигтой тайлбарлахгүй бн. Анхнаасаа яамдынг тоог нэмж байгаа чинь үндэслэлгүй бн гэж хэлээд байхад өчнөөн олон сайн үр дүн гарах тухай юм ярьж бсан. Тэд нар нь бүгд худлаа буруу тооцоо судалгаагүй зүйл бсан бн.
Илжигний чихэнд 16 байсан ч сэгсэрнэ 13 байсан ч сэгсэрнэ (цавчина гэсэн үг)
Эхлээд “тамхины контрабандистууд” чөлөөтэй худалдаа наймаа хийх эрхтэй болох нь. Нууж хаах, айж ичих юмгүй, санаа амар, айн…Дараа нь ихээхэн хөгширч жагсаалаас гарч буй монголын худалдаачин наймаачид мэргэжлийн дипломат нарыг хөөж, монголын гадаад харилцааг эзлэн аваад тэр чигт нь “эдийн засагжуулна”.
daraa ni yanxnyydiig oryylna,tegeed gadaad bodlogo buren ediin zasagjine.Altanhy mungiig harmaalah shig boloh yum baina.
Энэ тэнэглэлийн үр дүнд монголын мэргэжлийн дипломатын алба бараг бүрэн устаж, тамхины контрабандистуудаас эхлээд ганзгын наймаачдаар манай гадаад харилцааны систем пиг дүүрсэн билээ.
Дипломатуудаа “худалдаачин наймаачин” болгох гэж зүтгэснээрээ Монголын төр засаг энэ дэлхийн хамгийн тэнэг гэдгээ нотлохоос гадна дипломат албаны нэр төр, ач холбогдлыг жорлонгийн цаас болгож байна.
Manai erh barigch AN-n Gadaad yamny said asan Tuya gegch neg avgaig martamhai mongolchuud martaj amjsan bolov uu.Ter said asan odoo haana yu hiij amidarch baigaag heleed uguh hun baina uu.Mongol ulsyn said asan ter hun henii erh ashgiig hamgaalj yu hiij yavdgiig bid medeh yostoi.elbegdorj shigee Harvardyn tagnuul l bolson bolov uu.
Yag helsen. yynees ilyy sain todorhoilolt baihgyu.Энэ тэнэглэлийн үр дүнд монголын мэргэжлийн дипломатын алба бараг бүрэн устаж, тамхины контрабандистуудаас эхлээд ганзгын наймаачдаар манай гадаад харилцааны систем пиг дүүрсэн билээ. Худлаа гэвэл байж байгаад л нэг дипломат гадаадад гардуулдаг, хэрэг мандуулдаг жишээ асар олон. Тэр ч байтугай олон улсын хил дамнуулан хүн хулгайлах ажилд манай дипломатчид оролцсон. Ихэнх нь виски ууж, худал чалчихаас өөр юм мэдэхгүй. Гаднаасаа л нэг их мэргэн цэцэн харагдахаас цаашгүй. Монголын дипломатуудын олонхи дарга нарыг тосох, угтах, дагуулж далжигнахаас өөр хийх ажилгүй шахам хоосон толгойнууд. Үүнийг би “үй түмэн” жишээгээр нотолж чадна.
Ганхуягт хэн юуч гэж бсн уурийнхууруу байгаарай.
Kommunistuudaa!ta nar duussan shdee odoo.hichneen zutgeed ch odoo duussan!
Үнэн хэлсэн байна. Ганхуяг ахаа. Үнэхээр манай гадаад бодлогыг тодорхойлж байгаа хүмүүс өрөвдмөөр амьтад шүүдээ. Хүн дагаж дальдагана,өөр юу хийх вэ тэд нар.Хамгийн гол нь эдгээр томилогдсон хүмүүс юу хийхээ өөрсдөө мэдэхгүй юм чинь.
Үнэхээр төр улсыг маань сүйтгэж дууслаа даа. Яамдыг нийлүүлэх гэсэн үндэслэл нь үнэн хөгийн. Ажлаа сайн хийсэн болохоор одоо нийлүүлж болно гэх шиг. Үнэндээ хэдэн хариуцлаггүй нөхрийг огцруулахаас зугтаад бүтцийн өөрчлөлт нэрээр бултуулах нь монгол төрийн бодлого өолох ч гэж дээ. Гутамшиг.
Bi ene Ganaa ahiig uneheer gaihaj bna. Yaj iim ih medlegtei bolj chaddag bainaa. Yostoi computer shig tolgoitoi unen caak medlegtei hun yumaa.
Итгэл үнэмшлийн хувьд бүрэлдэн тогтоогүй цагт алдаа завхрал байнга байх болно. Орчлон Ертөнцийг Бүтээгчийг дагаж байхдаа монголчууд бид хүчирхэг байсан. Түүхийн бүхий л сурвалжид монголчууд бид эрт дээр гарвалаасаа тэнгэр газарыг Бүтээгч ЭЗЭНийг дээдлэн ирсэн. Үүнийг хэнч няцааж үгүйсгэж үл чадмой.
baigaliin baylag niigmiig ayulaas hamgaalah yam g baiguul gegeechee.baigaliin gamshigt nervegdehgui,oron suutstai,evchlehgui,haldver avahgui,haluun huiten us,dulaan tsahilgaantai,huuhdee gargaad eoh tsetserleg surguulitai,togluulah togloomiin talbai,mashin tavih talbaitai,heodee yavah zasmal zamtai,utaanaas garaad zusah 6x8 gazar buyu ambaartai, politehnikiin deed bolovsroliin injeneriin surguulitai bol tegeed guitsee. hunii oyunii heregtsee hangadag soyol,sport, urlag men ene yamand orno.hortoi evs urgamal mal idne.mahiig hun idne.nogoog hun idne.huns HAA men end yamand orno. ajliin bairiigt aj uildver metallurgiin yam gargana. 2-rt huuli tsagdaa merden hil hamgaalah,bur shuuh,pro0kuror neg yam bolno.3-rt aj uildver metallurgiin yam 4 rt gadaad diplomat,gadaad hudaldaa ediin zasag,export import,gadaadiin irgen haryat,gadaadt baigaa mongol 5-rt bank sanhuu herenge oruulaltiin yam tatvar,daatgal,bankuud,mengetei holbootoi buh gazar 6 rt tehnik import exportiin yam
Монгол ахан дүүс та бидэнд боломж байна. Энэ нь зүрх сэтгэлийн гэмшил буюу үнэнийг эрж хайхад учир нь оршино. Дэлхий Ертөнцийг Бүтээгч ЭЗЭН Бурханы Үнэнийг хайгтун. Хүний гараар бүтсэн юу ч бидэнд амь хийгээд амар тайваныг үл өгнө.
Vnen sh dee
Нээрээ бүтэж байгаа юм гэж ганц ч алга.Бодолгын хэмжээнд.Гадаад дотоод бодлого гээчийг нь устгах зарчим эцсийн шатандаа орчихсон юм бишүү!!Гэхдээ бид нэг өөрчлөлт хийхгүй бол арай хэтэрлээ!Ардчилагчид хувьсгал хийснээр эх орон ард түмэн сөнөлтын байдалд орчихлоо.Улс орон тэр аяаараа худал хуурмагийн бохир шалбааг хутгалдчихлаа.Төр засгын томчууд дандаа наймаачид болхоороо 100 төгрөгний ажил улсад хийгдхэд 40-50 төгрөг хулгайчуудын кармайнд ороод байгааг мэдсээр байж ерөнхийлөгч гэж аж ахуй мэдэхгүй ерөнхийлөн сөнөөгч юм байна гэж би боддог болчихлоо.Сэтгэгдэл үлдээсэн байдлыг ажиглхад хунхуузууд үнэнд баригдах ойртсон юм болуу? гэж бодогдлоо.Хүнийг муугаар нь доромжлох мэддэг үг нь дууссан бололтой.Өшөө чухал асуудлыг гарагж тавих хэрэгтэй юм байна амжилт.
Америк болон өрнөдийнхөн солонгосчуудын угаадсаар тэжээгдсэн монголын загалмайн шашинтнууд монголын түүхийг гуйвуулан завхруулж бидний өвөг дээдэс загалмайтан байсан мэтээр сүүлийн үед тархи угаах боллоо. УИХ -д ч Баасанхүү гэгч төлөөлөгч нь шургаж ороод төрийг яаж хутгаж хов жив хөөцөлдөж хүмүүсийн амьдралаар тоглож байгааг олон түмэн харж байгаа. Эд нарын даварсан үйл ажиллагааны тухай хэн ч юу ч хэлэхгүй байгаа нь хачирхалтай.
tuuxee sain unsh, Xubilai xaani ex Christian xun bsan shuu.
christian baisan ch umhii sulungasuudtai hamaagui
Тэгээд эх нь христ байтал, хуу нь бур Бурханы шашныг Торийн шашин болгон залж байсан хэрэг уу? Естой хуцав аа! Ер еь тэр Сорхогтан бэх гэгч чинь тийм ч сайн хун байгаагуй. Тэгж чрих юм бол Чингис хааны сонгосон Огоодэйн удмаас хаан ширээг булааж авсан, олон эсэргууцэгчдийг цаазалсан, дараа нь 2 хуу нь хаан ширээний толоо Монголыг самарч байхад нолоо узуулж зохицуулж чадаагуй гээд олон муу юм хийсэн эмэгтэй шуу! Туунийг одоо нэг их алтан цээжтэй, монгон богстэй авгай байсан юм шиг бичиж буйгаа болимоор юм!
manai ner Hund ch mon orovdoltei dood tovshind baidag daa
Дээрх эрхмvvдэд: "Нялхсын евчин осолтой" гэдэг байх аа?!
103. 229. 122. 248 - IP - тэй эрхэмд : "Шударга бай" гэсэн итгэл vнэмшил, доктринтэй хvмvvс буруу байх гэж юу байх билээ?!
Энэ харанхуй ертенцийг чинь "Гэрэл гэгээ, зев итгэл vнэмшил" л хазаарлаж байгаа биз дээ?!
Эхлээд “тамхины контрабандистууд” чөлөөтэй худалдаа наймаа хийх эрхтэй болох нь. Нууж хаах, айж ичих юмгүй, санаа амар, айн…Дараа нь ихээхэн хөгширч жагсаалаас гарч буй монголын худалдаачин наймаачид мэргэжлийн дипломат нарыг хөөж, монголын гадаад харилцааг эзлэн аваад тэр чигт нь “эдийн засагжуулна”.
Энэ тэнэглэлийн үр дүнд монголын мэргэжлийн дипломатын алба бараг бүрэн устаж, тамхины контрабандистуудаас эхлээд ганзгын наймаачдаар манай гадаад харилцааны систем пиг дүүрсэн билээ.
Дипломатуудаа “худалдаачин наймаачин” болгох гэж зүтгэснээрээ Монголын төр засаг энэ дэлхийн хамгийн тэнэг гэдгээ нотлохоос гадна дипломат албаны нэр төр, ач холбогдлыг жорлонгийн цаас болгож байна.
Энд Алтанхуяг гэхээс илуутэй Лу.Болд гэдэг луйварчингийн шуналын хязгааргуй нь л дахин харагдаж байна. Тэр л Алтанхуягыг шахаж оорийгоо нэг шат ахиулах гэсэн оролдлого. Оор юу ч биш! Лу анх Глломт банкыг Торийн омчийн ХОТШ банкнаас 400,000 $ луйвардаж байж байгуулсан. Дараа нь Сэргээн босголт банкийг ямар ч хуульгуй зугээр л нэгтгэх гэж дампууруулаад толоос гэж улсаас 4 тэр тог авсан. Батлан хамгаалах яамнаас естой идэж уух шиг л болсон. Шанал нь хэтрээд гол хамтрагч Баясгалангаа шахах гэж яаж холоо жийлцсэн нь саяханых. Сонгуулийн хар машиныг Бодь элекроникс-оороо цэвэр луйвар болгосон. Энэ хун бол аймшигийн хязгааргуй шуналтан!!!!!!
УИХ-Д СУУДАЛ АВСАН НАМУУДААС АЛЬ НЭГ НЬ / 1 СУУДАЛ Л ИЛҮҮ БОЛ / ЗГ- АА ДАНГААРАА БАЙГУУЛЖ АЖИЛЛАХГҮЙ БОЛОХООР "БЯЛУУ ХУВААЛТ"- С БОЛООД, МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ҮРГЭЛЖ ХЯМРААД БАЙНА УУ ДАА.ГАНХУЯГ ГУАЙ ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
Бүтцийн өөрчлөлт гээч нь зүгээр л заль гэж харагдаж байна. 6 г 3 болгох яахав агентлагуудад чинь гол юм аа хийх естой. нийгэмд баахан хүлээлт үүсгэчхээд өөрөө огцрохгүй залвдаад л өнгөрч байна. төсөв хэлэлцэх гэж байгаа болохоор нөгөө хэд нь амаа үдүүлсэн байна.
монголчуудыг доромжилж ханахгүй нь... ан- ман- ч ялгаа алга. сөрж ажиллаад ан- бурууг зогсоож чадахгүй ман- р яах билээ.
Дипломат гэдэг албыг хэн ч хамаагүй хийж болно.Тэрбишдагва Германд элчин сайд байхдаа нэг ярилцлага өгөхдөө, та ажлаар монгол их явдаг байх, эзгүй хойгуур хэн ажлыг чинь хийх вэ гэхэд, хээв нэг миний эхнэр хийнэ гэж хариулж байсан гэдэг. Тийм болохоор хэн ч хийдэг ажил. Тэд тэгээд ч юу хийхэв дээ. Их хурлын гишүүд, яамдын сайд г.м. зугаацагчдыг дэлгүүр хэсүүлдэг. Ажил нь энэ юм чинь захын дурак хийх ажилв
Ganhuyag yag l zub asuudal hundjee.