sonin.mn

Үндэсний статистикийн хороо өнгөрөгч аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Тус үзүүлэлтээр хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляци өнгөрсөн сарын байдлаар 12.1 хувьтай байсан талаар мэдээлсэн юм.

Тодруулбал, өнгөрсөн сард инфляци есдүгээр сарынхтай харьцуулахад 0.8 хувиар өссөн байна. Ийнхүү инфляци өсөхөд хүнсний бараа бүтээгдэхүүн, ундаа ус мөн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ өссөн нь нөлөөлсөн аж.

Үүнээс гадна хүйтний улирал ирсэнтэй холбоотой орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ хамгийн өндөр буюу 5.3 хувиар өссөн нь нөлөөлжээ. Хэрэглээний үнийн индекс Завхан, Өвөрхангай, Дорнод аймагт буурсан бол Улаанбаатар хот болон бусад аймагт өссөн байна.

Харин Дорнод аймагт үнийн индекс хамгийн өндөр өсөлттэй байна хэмээн Төрийн захир гааны, удирдлагын газрын дарга Т.Гантөмөр онцоллоо. Инфляцын төвшин тухайн үед эрэлттэй байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаарч өсч, буурдаг гэдгийг албаныхан тайлбарласан юм.

Энэ удаад түлшний болон өвлийн гутал, хувцасны үнэ өссөн нь инфляци өсөхөд түлхүү нөлөөлжээ. Мөн манай улсын өрхийн нийгэм, эдийн засгийн амжиргааны төвшин ямар байгааг танилцуулав. Энэ оны гурав дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 962.3 мянган төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 10.8 хувиар өсчээ.

Өсөлтөд цалин хөлсний өсөлт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого голлон нөлөөлсөн байна. Харин нэг өрхөөс 962 мянган төгрөгийн зарлага гарсан гарсан гэх судалгаа гарчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 126.2 мянган төгрөгөөр өссөн байна.

Өөрөөр хэлбэл, өрхийн орлого нь зарлагатайгаа тэнцсэн гэж хэлж болохоор байна. Тодруулбал, энэ нь мөн л хүйтний улирал эхэл сэнтэй холбоотой юм. Түлээ нүүрс, өвлийн гутал хувцасны эрэлт ихэсч, үүнийг дагаад эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг.

Үүгээр ч зогсохгүй хүнсний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа нь өрхийн зарлага нь орлогоосоо давхад нөлөөлдөг гэдгийг иргэд хэлдэг. Өмнөх жилүүдтэй харь цуулахад орлогын хэмжээ өссөн боловч инфляци өссөөр байвал ард иргэдийн амьдрал дээшлэхгүйн тод жишээ харагдаж байна.

Дотоодын нийт бү тээгдэхүүн энэ оны гуравдугаар улир лын байдлаар до лоон хувийн өсөлттэй гарсан байна. Дээрх долоон хувийн өсөлтийн 70 орчим хувийг уул уурхайн салбараас үүдэлтэй өсөлт голложээ. Уул уурхайн салбарт нүүрсний олборлолт биет хэмжээ болон үнийн дүнгээрээ буурсан дүнтэй гарсан байна.

Хэдийгээр нүүрсний олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээ буурч байгаа ч зэс, зэсийн баяжмалын экспорт, олборлолт түүнийг нөхөж байгаа аж. Түүнчлэн нүүрсний үнийг давах хэмжээний газрын тосны олборлолт газрын тостой холбоотой үйл ажиллагаа жилээс жилд өсч байгаа юм.

Энэ нь уул уурхайн салбарын гол өсөлтийг бүрдүүлж байгаа юм байна. Мөн уул уурхайгаас гадна боловсруулах салбар, бусад үйлчилгээний салбар ялангуяа авто тээвэр, даатгал, нийтийн хоол, худалдаа зэрэг салбарт тодорхой хэмжээний өсөлттэй байгаа ажээ.

М.Энхцэцэг

Эх сурвалж: