
Ерөнхий сайдын гэр бүлийн тансаглалын дуулиан нь өнгөн талын шалтаг, шалтгаан болсон мэт боловч, уг үйл явдлын гүнд авлига хээл хахууль, тэгш бус байдал, хөгжлийн асуудлаас үүдэлтэй удаан хугацаанд хуримтлагдсан хурцадмал байдал оршиж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн 05.14-ээс эхлэн олон өдөр үргэлжилж байна. Ерөнхий сайдын гэр бүлийн тансаглал, ёс зүй хууль бус орлого, авлигын хэрэгт магадгүй холбогдсон гэх мэдээлэлтэй холбоотойгоор өрнөж буй энэхүү эсэргүүцэл нь зөвхөн олон нийтийн уур бухимдлыг төрүүлээд зогсохгүй, хээл хахууль авлигын гүн гүнзгий соёл, нийгмийн тэгш бус байдал, улс төрийн тогтворгүй байдал, байгаль орчны хүнд хямрал зэрэг олон жилийн турш оршиж ирсэн тогтолцооны зөрчлүүдийг илчилсэн. Эдгээр олон ан цавууд нэгдэж, олон нийтийн дургүйцлийг улам бүр нэмэгдүүлж, улс орны улс төрийн дүр зургийг гүн гүнзгий өөрчлөхөөр байна.
Авлигын хэрэг улс төрийн итгэлцэлгүй байдлыг илчлэв.
Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн “тансаг амьдрал”-ын хэв маяг Монгол дахь нийтлэг ядуурал, нийгмийн тэгш бус байдалтай эрс зөрчилдөж байсан нь эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний шууд шалтгаан болсон. Авлигын хэргийн мөрдөн байцаалтад дуудагдсаных нь түүний найз охин өндөр үнэтэй машин, брендийн цүнх, гадаад аялал зэрэг тансаг амьдралаа олон нийтийн сүлжээнд гайхуулж байсан улам бүр ил болж олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Олон монголчуудын хувьд О.Тэмүүлэнгийн кэйс нь улс төрийн элитүүдийн "Привилегия(privileged culture) буюу нийгмийн тэгш бус байдал"-ын бэлгэдэл болж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас энэ эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг "хар PR-ын кампанит ажил" гэж нэрлэсэн хэдий ч, ураг төрлийн холбоо болон улс төрийн элитүүдийн халдашгүй байдалд олон нийтийн дургүйцэл улам бүр нэмэгдсээр байна.
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 58 мянга гаруй хүн онлайнаар гарын үсэг зурж нэгдсэн. Нийслэл Улаанбаатар хотын хэдэн зуун залуу эсэргүүцэгчид засгийн газарт итгэх итгэлгүй байгаагаа илэрхийлсэн уриа лоозон барин хашхирч байв. Улс төрийн үр дагавар нь одоо улам тодорхой болж байна. Монгол Ардын Нам (УИХ-ын 126 суудлын 68-ыг эзэлдэг), Ардчилсан Нам (42), ХҮН Нам (8) гэсэн эрх баригч гурван намын эвсэл байгуулагдсанаасаа хойш 10 сар орчим буюу нэг жил хүрэхгүй хугацаанд задарч байна. 5-р сарын 21-нд МАН-ын бага хурал эсэргүүцлийг дэмжсэн гэх Ардчилсан Намыг "Засгийн газарт хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн үндэслэлээр эвслээс “хөөх” шийдвэр гаргасан. Л.Оюун-Эрдэнэ өмнө нь эвслийн засгийн газар задарвал өөрөө огцрохоо амлаж байсан нь засгийн газрын хувьд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, цаашид магадгүй ээлжит бус сонгууль явуулах хүлээлтийг ч өсгөж магадгүй юм. Үүний зэрэгцээ, ямар нэгэн намын харьяалалгүй жагсагчид эсэргүүцэгчидтэй ардчилсан намын зарим залуу гишүүд “нэгдсэн” нь зарим талаар тус намд засаглалын өөр хувилбар байхгүйг харуулж байна. Зарим монголчууд Ардчилсан намыг "яриад л байдаг, хийдэггүй"-г гэж шүүмжилж байдаг нь олон нийт мөн сөрөг хүчин нийгэм, тогтолцооны асуудлыг шийдвэрлэх чадвартай эсэхэд эргэлзэж байгааг илтгэж байгаа юм.
Гүн гүнзгий хурцадмал байдал: Тогтолцооны алдаа нь бухимдлыг улам бүр нэмэгдүүлэв
2022 онд Монгол Улсыг цочирдуулсан 11 гаруй тэрбум ам.доллартай тэнцэхүйц нүүрсний хулгайн хэрэг нь өндөр албан тушаалтнууд болон ашиг сонирхлын бүлэглэлүүд хуйвалдан нийтийн баялагийг завшсан тогтолцооны авлигыг илчилсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нь Т.Доржханд тэргүүтэй хүн нам зэрэг сөрөг хүчний тооцоолсон тоонд эргэлзээтэй хандсан ч, тухайн үед Авлигатай Тэмцэх Газар (АТГ) энэ хэрэгт өндөр албан тушаалтнууд холбогдсон болохыг баталсан.
Энэ хэрэг нь Монголын улс төр бизнесийн элитүүд нийтийн баялагийг хяналтгүйгээр завшсан, хариуцлага хүлээдэггүй явдлын тод жишээ болсон юм. Тухайн үед төрийн өмчит компаниудын зарим удирдлагуудыг баривчилсан нь төрийн байгууллагуудад авлига хэр гүн нэвтэрснийг харуулж байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Монгол Улс Транспаренси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индекс (CPI) сайжраагүй, харин доошилж 114 дугаар байранд очсон нь түүний авлигатай тэмцэх өндөр хэмжээний санаачилгууд асуудлуудыг шийдээгүйг харуулж байна. Эсэргүүцэгчид Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийнхэнтэй холбоотой өнөөгийн дуулианыг түүхэн асуудлуудын үргэлжлэл гэж үзэж байна. Эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг удирдагчид зөвхөн Ерөнхий сайдыг огцрохыг шаардаад зогсохгүй, нэгэнт бий болсон "Привилегия(privileged culture) буюу нийгмийн тэгш бус байдал"-ыг арилгах зорилготой тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардаж байна. Монголын эдийн засаг нь нийслэл хот болон уул уурхайн салбарт төвлөрсөн ер бусын бүтэцтэй. Байгалийн нөөц баялагийн хэт их ашиглалт нь эд хөрөнгө, орлогын эрс тэгш бус байдалд хүргэсэн; Монгол Улсын 2019 оны Жини коэффициент 0.32 байсан нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын нэг юм. Цөөн тооны улс төр бизнесийн элитүүд уул уурхай ашигт малтмалын орлогыг монопольчилж байхад, хэрэглэж буй шалгуураас хамааран хүн амын 30-40% нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байна. Дэлхийн банкны мэдээллээр 2020 онд улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8% байсан бол олон улсын ядуурлын стандартаар (өдөрт 5.50 долларын орлого) энэ үзүүлэлт 38.3% хүртэл өссөн байна. 2024 онд Орос-Украины дайн зэрэг гадаад дотоод нөхцөл байдлын улмаас инфляци 9% хүртэл өссөн, цаашид ч өсөх төлөвтэй. Залуучууд орон сууц, боловсрол зэрэг үндсэн хэрэгцээний зардлыг төлөхөд улам хэцүү болж, ажилгүйдлийн түвшин өсөж байгаа нөхцөлд шинэ төгсөгчид ч ажил олоход бэрхшээлтэй байна.
Олон залуучууд хичээл зүтгэл нь үр дүнгүй болно гэдгээ илэн далангүй хэлж байна. Иймээс эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн тэднийг эдийн засгийн шударга ёсны төлөө тэмцэхийг уриалж байна. Эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн нь Монгол Улсын засгийн газрын эмзэг байдлыг ч мөн харуулж байна.
1990 онд ардчилсан болсноос хойш Монгол Улс 20 орчим удаа засгийн газрын хямралыг туулсан бөгөөд засгийн газрын бүтэц дахь нам эвслүүд байнга задарч, нэг намын ноёрхол хэвийн үзэгдэл болжээ. 2008 болон 2012-2016 оны үеүүдийн Монголын эвслийн засгийн газрууд ашиг сонирхлын зөрчлөөс болж нуран унасан нь ардчилсан хэм хэмжээний эмзэг байдлыг харуулж байна. Ялангуяа социализмын үеэс эхлэх түүхэн онцлог давуу талаасаа шалтгаалан МАН эрх мэдлийг удаан хугацаанд төвлөрүүлж ирсэн. 2024 оны сонгуулийн үр дүнгээр хамгийн том эрх баригч нам болсон МАН олон жилийн өрсөлдөгч Ардчилсан намтай хүчээ нэгтгэн эвслийн засгийн газар байгуулсан. Гэвч МАН нь Ардчилсан намыг эвслээс гаргахаар болсон нь сөрөг хүчин иргэдийн олон талт шүүмжлэлт дуу хоолойг боомилох, эрх мэдлийн тэнцвэрийг сулруулах хуучин хэв маяг руугаа буцаж байгааг харуулж байна. Зарим эсэргүүцэгчид өнөөгийн нөхцөл байдалд улс төрийн удирдагчдын байнга өөрчлөгдөх нь улс төрчид засаглалаас илүү эрх мэдэлд анхаарал хандуулж буйн илрэл бөгөөд энэ нь тогтолцооны итгэлцлийн хямралыг харуулж байна гэж үзэж байна.
Эсэргүүцэгчид мөн байгаль орчин, хотын агаарын бохирдлын нөхцөл байдлыг улс төрийн авлигатай холбон үзэж, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй шилжихийг шаардаж байна.
Улаанбаатар хотод өвлийн улиралд PM2.5-ын бохирдлын хэмжээ куб метрт 687 микрограмм хүрч, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын стандартаас 27 дахин их байна. Одоогоор нүүрсэн түлшнээс өөрөөр орлуулах зүйл байхгүйн улмаас гэр хорооллын нүүрсэн түлшээр дулаацуулах нь хүүхэд болон ахмад настнуудын дунд амьсгалын замын өвчлөл ихсэхэд хүргэж байна. НҮБ-ын мэргэшсэн байгууллага болох UNICEF (НҮБ-ын Хүүхдийн Сан) тайландаа Улаанбаатарын орчны бохирдол нь иргэдийн насжилтыг бууруулж байгаа бөгөөд "амьдрал ба үхлийн асуудал болсон засаглалын алдаа" гэж анхааруулсан. Засгийн газар олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах санаачилгад нэгдэж, 2019 онд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон хэдий ч Монгол Улсын PM2.5-ын түвшин дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй хэвээр байна. Эсэргүүцэгчдийн хувьд эдгээр асуудлууд бүгд харилцан холбоотой: байгаль орчны доройтол, байгалийн баялгаас хэт хамааралтай байдал, цөөн хэдэн хүнд баялаг, эрх мэдэл төвлөрсөн байдал, мөн засгийн газар тогтолцооны асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй байгаа явдал юм.
Үр дагавар ба цаашдын өрнөл
Эвслийн засгийн газар задрал нь эрх мэдлийн вакуум үүсгэж, Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх нь зайлшгүй болжээ. Л.Оюун-Эрдэнэ 05 сарын 25-наас хойш буюу ирэх долоо хоногийн эхээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа өргөдлөө өгч огцрох магадлалтай. Ээлжит бус сонгууль явуулах шаардлага улам бүр нэмэгдэж байгаа ч нам доторхи тэмцэл тогтворгүй байдлын мөчлөгийг үргэлжлүүлэн өдөөж болзошгүй байна.
Сөрөг хүчний намууд популист шаардлагыг бодит бодлоготой тэнцвэржүүлэх шаардлагатай байгаа бол эрх баригч МАН авлигын эсрэг шинэчлэлээр дамжуулан легитимээ сэргээх тулгамдсан дарамттай тулгарч байна.
Монгол Улсын хямрал нь түүний институцийн тогтвортой байдлыг сорьж байна. Гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай, уул уурхайд суурилсан эдийн засаг нь улс төрийн тогтворгүй байдлаас болж дарамтад орох магадлалтай бөгөөд энэ нь бүх талуудын тогтвортой байдлыг хурдасгахыг шаардаж байна. Гэсэн хэдий ч дотооддоо эсэргүүцлийн хөдөлгөөн нь системийн хариуцлагыг нэхэж буй иргэдийн хамтын шаардлага юм. Хэрэв тогтолцоо бүтцийн зөрчлүүдийг шийдвэрлэхгүй, зөвхөн түр зуурын арга хэмжээгээр аргалах гэж оролдвол эдгээр асуудлууд урт хугацааны нийгмийн зөрчилдөөн хямрал болон хувирах магадлалтай.
Монгол Улсын эдийн засгийн бүтэц – экспортын дийлэнх хувь уул уурхайн бүтээгдэхүүн, голлон нүүрсэнд төвлөрч Хятад руу экспортод гардаг – ялангуяа геополитикийн өрсөлдөөн ширүүсч буй өнөөгийн нөхцөлд түүний эрсдэл, эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. 2022 оны нүүрсний хулгайн хэрэг нь зөвхөн улсын эдийн засаг, баялгын санд хохирол учруулаад зогсохгүй, Хятадын талд холбогдох албан тушаалтнууд ял шийтгэл авч, нүүрсний эдийн засагтай холбоотойгоор хууль хяналтын шалгалтууд хийгдсэнээр зарим талаар хоёр талын итгэлцэлд ан цав үүсгэсэн юм.
Хөрш зэргэлдээ бусад улс орнууд энэ боломжийг ашиглан нөлөөллөө өргөжүүлж, Монгол Улсын стратегийн бие даасан байдал болон гадны оролцоонд давхар сорилт учруулж байна.
Том гүрнүүд 2025 оны эсэргүүцлийн хөдөлгөөнийг ч анхааралтай ажиглаж, нөлөөллөө өргөжүүлэх ямар ч боломжийг ашиглахад бэлэн байна. Монгол Улсын эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн бол засаглалын талаарх олон талт бүх нийтийн реферандум(санал асуулга) юм. Ерөнхий сайдын хүүгийн “тансаг хэрэглээ” нь авлига, тэгш бус байдал, улс төрийн тогтворгүй байдал, экологийн хямрал зэрэг урт хугацааны асуудлыг шийдвэрлэхэд гарсан томоохон бүтэлгүйтлийн бэлгэдэл болж байна. Хэдийгээр шууд шалтгаан нь тодорхой боловч энэхүү хөдөлгөөн нь нийгмийн системийн өөрчлөлтийг шаардсан дуу хоолой юм. Энэ хямралыг шийдвэрлэхэд зөвхөн улс төрийн манипуляци, арга заль хэрэглэх нь хангалтгүй: энэ нь ял завших явдлыг арилгах институцийн шинэчлэл, баялгийг шударгаар хуваарилах эдийн засгийн бодлого, байгаль орчны тогтвортой байдлыг хангах амлалт шаардлагатай. Улс орон эгзэгтэй цаг үед ирээд байгаа тул уур бухимдлыг урт хугацааны шинэчлэл болгон хувиргах чадвар нь түүний ардчилсан хөгжлийн замыг тодорхойлох болно.
Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2025 оны тавдугаар сарын 24-нд "Unraveling Mongolia’s Prime Minister Resignation Protests" нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.
Судлаач Ч.Сумъяа
Сэтгэгдэл12
Монгол улсын эрх ашгийн үүднээс харвал оросын эрх ашгийн эсрэг талд байгаа европтой хатуу төвийг сахих бодлогоор хандах нь зөв. Дайныг зогсоо Австрийн ерөнхийлөгчөө. Украйныг дэмжиж байгаа хорт бодлого зогсоо. Монголын эсрэг хориг тавьж ирсэн учраас шатахууны үнэ нэмэгдэж байна. Европын холбооны хоригт орчихсон байгаа гэдгийн баталгаа шатахууны үнэ юм. Та нарын хориг үргэлжлэх аваас Монголчууд бид төвийг сахихгүй гэдгийг хэлье. Оросын хямдхан газрын тос, байгалийн хий бол дэлхийг, монголыг аврана. Оростой шатахууны худалдаа хийх эрхэнд халдахыг Монгол улс эсэргүүцнэ.
за шаа шаа, эндээс бичиж өгсөн зохион бичлэг л байшд. Нэг талаас дүгнэчихсэн. ОЭ-г огцруулах гээд бгаа гол шалтгаан нь ордуудаа хамгаалах гэсэн олигархиудын сануулга төдий шд
Хү Сү Жаны бичиж найруулсан зохиол байсан. гао минь цэргийн бага дарга Хү Сү Жан дахин ерөнхийлөгч болох гэж улайрч байна.
Хуупь бус аргаар баяжигчдын дүр төрхийг харууллаа. Хүүхдүүд нь хүртэл мөнгөний үнз цэнийг мэдэхгүй л бна шүү дээ...
Тийм ээ , монгол засаглалын том өөрчилөлтийн өмнө байна . ХУЛГАЙЧИД түүнийг хүсэхгүй - УЛНЫХАД хүсээд ч чадахгүй , а харин ЯЛААНУУД өвөл эчээд зун жорлон орчимоор амилдаг ...
Эртхэн огцорчихгүй, монгол улсын зовлон болгож бна даа.😁😅
Зөвхөн усан тэнэг, эсхүл бүлэглэлийн мөнгөний гар хөл утсан хүүхэлдэй болсон хүмүүс л ингэж мөрөөдөх байх
Сайн анализ байна
зургаан жил кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, зургаан жил тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй,хятад улсын иргэн эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг еронхий сайд Монгол улсад хэрэгтэй юу ????????
Төр засаг авлигачид, хулгайч нарын бүлэглэл, хөлсний жагсаалд бууж өгч болохгүй. Тэд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг яаравчилж байна. Ерөнхий сайдын огцруулах асуудлыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ. Төр засгийн эсрэг бүх үйл ажиллагааг урвагч, барууны тэжээвэр Ц.Элбэгдоржийн бүлэглэл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ц.Оюунгэрэл нарын зэрэг уяаны ноход зохион байгуулсаар ирсэн.
Улс бүр өөрийн ашиг сонирхолтой, түүнийгээ л хамгаалдаг байлтай, Англи гэдэг хөшин улс бүрд заачих юм аа. Газар, доорх баялагт нь тачаадчих аж. Тэрийг хуваах монгол гэх олон амтан бийг ойлгодог.
Niigmiin Tegeheer bus baidal gej yuug heleed baina ve? pruis mashin zah zeel deer 25 sayaiin unethical baina Mongold heden ail pruis unadapted ve? 20 sayaiin begj pruis 2 erhee adilhan too l bish uu