sonin.mn

Тавдугаар сарын 23-нд БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн АНУ-ын Citigroup группийн ерөнхий захирал Жон С.Дуган, Carlyle группын гүйцэтгэх захирал Харви Шварц нартай тус тус уулзжээ.


Хэ Лифэн энэ үеэр хэлэхдээ, "Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа өдгөө үргэлжлэн сэргэж, өндөр чанартай хөгжлийг тасралтгүй ахиулан, хүчирхэг уян хатан, эрч хүчтэй чиг хандлагаа хадгалсаар байна.


Хятад улс үндэсний томоохон зах зээлийг бүтээн байгуулж, дээд түвшний гадаадад нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж, олон улсын өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны дүрэм журмыг чанд мөрдөн, бизнесийн орчныг тасралтгүй оновчтой болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй дэмжиж, Хятад дахь үндэстэн дамнасан компаниудын урт хугацааны тогтвортой хөгжилд илүү өргөн орон зай хангахыг хичээж байна.


Citigroup, Carlyle зэрэг гадаадын санхүүгийн байгууллагууд Хятадад хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэн, Хятадын хөрөнгийн зах зээлийн бүтээн байгуулалтад хамтран оролцож, Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг бид дэмжинэ гэсэн байна.


Жон С.Дуган хэлэхдээ, "Citigroup групп Хятадын зах зээл дээр үргэлжлүүлэн ажиллаж , Хятад улстай хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, үнэт цаас, фьючерс, санхүүгийн дериватив зэрэг чиглэлээр Хятадад холбогдох шинэ ажил төрлийг идэвхтэй хөгжүүлэхэд бэлэн байна гэсэн бол Шварц хэлэхдээ, "Carlyle групп Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна, Хятад улстай урт хугацааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ төлөв байдлыг тасралтгүй өргөжүүлэхийн тулд хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.



Г.Бямба