Шанхайн хамтын ажиллагаат гишүүн улсуудын уулзалтыг зохион байгуулагч Хятад улс оролцогч гишүүддээ нийт арван тэрбум ам.долларын зээл олгох аж. Уг шийдвэрийг БНХАУ-ын тэргүүн Ху Жинтао хурлын үеэр уншиж танилцуулжээ. Пүрэв гаригт өндөрлөх 12 дахь удаагийн уулзалтад оролцсон гишүүн улсууд нэлээд олон асуудал хэлэлцсэн бөгөөд нийгэм, эдийн засгийн сэргэлтэд гол анхаарлаа хандуулсан юм. Ху Жинтао “Хятад улс нийгэмлэгийн гишүүддээ арван тэрбум ам.долларын зээл олгох шийдвэрт хүрч байна. Уг хөрөнгөөр эдийн засгаа сэргээхэд гишүүн улсууд анхаарах хэрэгтэй’’ хэмээжээ. Зээл ОХУ, Узбекстан, Казахстан, Тажкистан, Киркизстан, Монгол, Иран, Энэтхэг, Пакистан, Афганистан улсуудад очих юм.
Т.Батсугар
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Сэтгэгдэл0
Цаг цагаараа байдаггүй нь үнэн юмдаа. Соёлын хувьсгалын үед Оросууд маань өлссөн хятадууд л бидэнд гай болно гэдэгсэн. Гэтэл нөгөөх нь Орост зээл өгөөд л сууж байх юмдаа.
Цаг цагаараа байдаггүй нь үнэн юмдаа. Соёлын хувьсгалын үед Оросууд маань өлссөн хятадууд л бидэнд гай болно гэдэгсэн. Гэтэл нөгөөх нь Орост зээл өгөөд л сууж байх юмдаа.
iim ih ur zeel tavij baigaa ni aimaar. umhii luuhaanuudin sanaa ni aimaar shuude. manai heden mahan tolgoituud als ireeduigee bodoj baigaa zuil algaa. uls orniig maan ard tumentei min neg l udur ugsun urunduu avah baih daa
Mongol uls gishuun n bish shu dee, ajiglagch. Ene 2-yn hoorond tom yalgaa baigaa. Tegeed yahaaraa ch Mongol terguutei ulsuud bolchihdog yum. Ene erguu setguulchid sensaatsi hoosoor baigaad busdyg mal gej boddog bolson baih oo.
manaix ajiglagch oron shuu dee. dderx xun zob bichsen abn,