Манайхны улс төр гэж балайрч байх хооронд дэлхийн нүүрсний баланс, хөгжлийн хандлага илт өөр болж байна. Ардууд нь их нүүрстэй гэж онгирч, бас горьдож, томчууд хулгай хийхээс өөрийг бодож байгаа юм алга. Төр шиг юм нь ухаанаа тавиад туучихсан болохоор Монголд хэрэг болж магадгүй гэж бодоод энэ шинэ мэдээллийг хүргэж байна. Төр санаатай болохоор нь “юм хийчих байх” гэж горьдох юм байна ш дээ. Тэр шинэ сайд майд, шинэ яам заамныхан нь уншихчаа болно биз…
Оросууд зүүн тийш
Оросын хайж олсон нүүрсний нөөц 193,3 миллиард тонн, таамаглалт нөөц 3.816.7 миллиард тонн. Энэ бол ухаан санаанд багтамгүй их тоо юм. Ингээд Орос нүүрснийхээ нөөцөөр АНУ-ын дараа орж байна.
Сүүлийн арван жилд тэдний нүүрс олборлолт дөрөвний нэгээр, экспорт гурав дахин өссөн. Гэхдээ “хөгшин” салбартаа орно. Өнгөрсөн жилд оросууд 334,7 сая тонн нүүрс олборлож, 308,7 сая тонныг ачаалж, 104, 7 сая тонныг экспортод гаргасан.
Гэхдээ жирийн нүүрсний үнэ 1,2 дахин өсч, салбарын ашиг бүтэн хагас дахин өсч 122 миллиард рубль болсон.
Тэдний нүүрсний олборлолтын 80 шахам хувийг 16 компани хийдгээс 5 нь нүүрс-металлургийн компани юм. Энэ нь: Евраз груп, Мечел-майнинг группууд, Северсталь-ресурс холдинг, Аж үйлдвэр-металлургийн холдинг, Уралын уулын металлургийн компани зэрэг болно.
Өнөөдөр Оросын хамгийн том бассейн нь Кузнецкийн бассейн юм. Мөн Дорнод Сибирь, Алс Дорнод, Канск-Ачинскийн бассейн ирээдүйтэйд тооцогдоно, түүнчлэн Якут, Тува, Байгалийн чанадын ордуудыг ашиглаж эхэлж байна.
Нүүрсний аж үйлдвэр “моодноос” гарсан бөгөөд дотооддоо бол оросууд одоохондоо хийг илүүд үзэж байна. Оросууд нүүрсэндээ Азийг баримжаалж, ялангуяа Хятад, Энэтхэгтэй холбон үзэж байна. Оросууд коксыг заримдаа импортоор авч байгаа.
Оросуудын хувьд хамгийн хүнд асуудал нь тээвэр юм. Учир нь Оросын бүх “төмрийн заводууд” Европын хэсэгтээ байдаг, нүүрс болон гол гол ашигт малтмалууд Сибирь болон Алс Дорнодод байдаг. Энэ нь Оросуудыг стратегийн сонголт хийхэд тулгаж тэд зүүн тийш үйлдвэрлэлийн хүчин чадлаа шилжүүлэх замыг сонгож байгаа нь тодорхой байна.
Гэхдээ тэд юуны өмнө дэд бүтцээ сайжруулж зүүн тийш далай руу гарах гарцаа сайжруулахаар чармайж байгаа нь илт байна. Үүний тулд Байгал-Амарын төмөр замын хоёр дахь салаа барих тухай ярих болсноос гадна одоо Кызыл-Курагыний төмөр замыг барьж байна. Оросын нүүрсний өртгийн тэн хагасаас илүүг тээврийн зардал эзэлдэг ба энэ асуудлыг дээд түвшинд хэлэлцэж нүүрс, төмөр зам хоёрын үнийг ойрын үед “уях” асуудлыг шийдэх гэж байна.
Манай чанх хойно Завхан аймгийн харалдаа Тувагийн нүүрсийг зүүн тийш далай руу зөөхөөр төмөр зам барьж байна. Эдийн засгийн бодит шалтгаан байгаа хэдий ч манайхаас урагш төмөр замаар Хятад руу зөөх асуудлыг яагаад ярьж болохгүй гэж.
Оросын төмөр замын үндсэн фонд 70-75 хувийн элэгдэлтэй байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал болж байна. Мөн тэдний ашигт ажиллагааны түвшин ихээхэн доогуур байна.
Гэхдээ том улс болсон хойно 2008 онд уулын аж үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж боловсруулах тусгай технопарк байгуулсан, 2010 онд нүүрс хими, химийн материалын Институт байгуулсан нь энэ асуудалд хэр зэрэг анхаарч байгааг харуулж байна. Гурван жилийн дараа “Караканы эрчим хүчний нүүрсний кластер” ашиглалтад оруулах гэж байна. Тэд бол байгуулсан л бол чаддаг улс.
Оросын Эрчим хүчний яам Нүүрсний Аж үйлдвэрийг 2030 онд хүртэл хөгжүүлэх Хөтөлбөр боловсруулсан бөгөөд төр-хувийн өмчийн хамтын ажиллагааны үндсэн дээр улсын төсвийн 9 хувиас багагүйг энэ салбарт зарцуулахаар болоод байна. Энэ нь 251,8 триллион рубль болно.
Энэ хөтөлбөрийн хүрээнд 505 сая тонн шинэ хүчин чадлыг ашиглалтад оруулна. Чингэхдээ үр ашиг муутай 375 сая тонн хүчин чадлаас татгалзах юм. Гэхдээ үндсэн фондын элэгдэл 20 хувь хүрэхээр тооцсон байна.
Нүүрс олборлолтын хүндийн төв мэдээж дорно зүг шилжинэ. Нүүрс баяжуулалтын хувийг 40-өөс 60 хувь хүргэхээс гадна метан ашиглахыг хамт тооцжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ямар ч гэсэн Мечел, Северсталь, Евраз бүлгүүд ашигтай ажиллах нь тодорхой байна.
Оросууд эхний ээлжинд Хятад, Солонгос, Япон руу гарахаар чармайж байгаа нь тодорхой байна. Номхон далай тэдний сонирхлыг ихэд татаж, далайн боомтуудаа хүчтэй хөгжүүлж байна.
Хятадууд бүх тийш
2012 оны таван сарын байдлаар Хятадын коксын үйлдвэрлэлийн үзүүлэлт 38,473 сая тонн болов. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 36,644 сая тонн байсан бөгөөд өнгөрсөн жилийнхээс 4,99 хувиар өссөн гэсэн үг юм. Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл коксын нийт олборлолт 183.283 тонн болж, өнгөрсөн оныхоос 6,4 хувь өсчээ.
Харин энэ жилийн эхний гурван сард Хятадын коксждог нүүрсний экспорт 82,8 хувиар унасан бөгөөд энэ нь үндсэндээ үндэсний бодлого, олон улсын зах зээлийн нөлөөллөөс болсон аж.
Нүүрсний зах зээлийг харахын тулд заавал гангийн үйлдвэрлэлийг харах ёстой. Манайхан тэр төмөр мөмөр манайд ямар хамаатай гэж солиордог нь утгагүй асуудал. Яагаад гэвэл коксыг зөвхөн гангийн үйлдвэрлэлд шатаадаг учраас тэр.
2012 оны нэгээс дөрөвдүгээр сард Хятадын гангийн үйлдвэрлэл 233,990 сая тонн болж, өнгөрсөн жилийнхээс 1,9 хувиар өссөн байна. Энэ нь жилийн турш авч үзвэл 6,4 хувиар удааширсан хэрэг бөгөөд өөрөөр хэлбэл гангийн үйлдвэрлэлийн үзүүлэлт 302,45 сая тонн болж, 6,2 хувь ихэссэн боловч, өсөлт нь 6,4 хувь багасчээ.
Үүнтэй холбоотойгоор коксждог нүүрсний үйлдвэрлэлийн үзүүлэлт 144,550 сая тонн болж 6,4 хувь өссөн боловч өсөлт нь 5,6 хувь болон буурчээ.
Ферро хайлшны үйлдвэрлэл 9,21 сая тонн болж, 10,9 хувь өссөн боловч өсөлт нь мөн л 7,8 хувь болж буурсан байна. Импорт нь 130 мянган тонн болж 39,8 хувь өсч, гангийн экспорт 16,81 сая тонн болжээ. Нийтдээ 10,2 хувь өссөн боловч 4,54 сая тонныг импортлож, энэ нь өнгөрсөн оныхоос 18,3 хувиар өсчээ. Төмрийн хүдрийн импорт 244,6 сая тонн болж, 6,5 хувь өссөн, гэтэл коксын экспорт 290 сая тонн болж 82,8 хувиар буурчээ.
Ер нь Хятад бол коксждог нүүрсний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч юм. Коксждог нүүрсний эрэлт өсөж байгаагаас Хятадын коксждог нүүрсний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрс өсч байна. Хятадын коксждог нүүрсний том бассейн гэвэл Шаньси муж, түүний дараа Хэдун, Хоси, Сишан мужууд дараалан орно.
Хятадын коксждог нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал 850 сая тонн болох бөгөөд голдуу улсын томоохон уурхайнууддаа олборлолт хийдэг. Гэхдээ тосгоны атлаа улсын жижиг уурхайнуудад ч коксждог нүүрс гаргадаг.
Хятадын нүүрсний нийт үйлдвэрлэлийн гуравны нэгийг коксждог нүүрс эзэлдэг. Бусад нь нүүрсний хий болон дулааны нүүрс зэрэг байдаг.
Сүүлийн жилүүдийн байдлаас үзэхэд Хятадын кокждог нүүрсний олборлолтыг үндсэндээ умарт хятадад явуулдаг, дорнод болон баруун хойт хэсэгт кокс маш бага байдаг.
Шаньси муж бол Хятадын коксждог нүүрсний өлгий бөгөөд тэнд коксны нийт олборлолтын 60 хувийг хийдэг. Умарт Хятадад улсын уурхайнуудын 40 хувь, түүний дотор Шаньси мужид нийт уурхайн 75 хувь байдаг.
Хятадын коксждог нүүрсний эрэлтийн өсөлт гангийн аж үйлдвэр, коксын аж үйлдвэрийн нөлөөллөөс болдог. Хятад бол коксждог нүүрсний дэлхийн томоохон экспортлогч юм. Дэлхийн коксын худалдааны 60 орчим хувь, дэлхийн экспортын хагас илүү хувь нь Хятадад ногдож байна.
Одоо тэдний коксын аж үйлдвэр хүчин чадлын илүүдэлтэй тулгараад байна. Сүүлийн хоёр жилд үйлдвэрлэлийн хүчин чадал ихээхэн хэмжээгээр ихэссэнтэй холбоотойгоор кокс үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн газрууд хаагдахад хүрч, үйлдвэрлэлийн нийт өсөлт удааширч байна.
Шаньси муж коксждог нүүрсний асар их нөөцтэй, Хятадад тэргүүн байр эзэлдэг. Дараа нь Хэбэй муж орно. Энэ бүс нутгийн бүтээмж нь металлургийн үйлдвэрүүдээс шалтгаалдаг. Дараа нь Шаньдун, Хэнань, Өвөр Монгол дэс дараалан байр эзэлдэг. Гэхдээ Өвөр монголын тоо баримтуудыг нэлээд зөрөөтэй мэдээлдэг юм байна.
Төмөр болон гангийн олборлолт ихэссэнтэй холбоотойгоор Хятадын эдийн засгийн өсөлт эрс дээшилсэн. 2009 онд ширэм болон гангийн үйлдвэрлэл 627,89 болон 588,96 сая тонн байсан бол 2010 онд 10,5 болон 9,6 хувиар өсчээ.
Сүүлийн жилүүдэд коксждог нүүрсний дотоод хэрэглээ өсөх хандлага ажиглагдаж, жил тутмын өсөлт 10 хувь болж, дотоод хэрэглээ 95 илүү хувиар өссөн байна.
Коксждог нүүрсний эрэлтийг дагалдан гангийн үйлдвэрлэлийн эрэлт ихсэв. Ер нь Ази, Африкийн орнуудын эдийн засгийн өсөлт, ялангуяа гангийн өсөлт коксждог нүүрсний өсөлтөд нөлөөлж байна.
Өөр нэг сонин хандлага нь сүүлийн жилүүдэд Хятад АНУ хоёр нүүрсний салбарт хамтран ажиллах болсон явдал мөн.
Саяхан Америкийн нүүрсний компаниуд Хятадын хамтрагчдыг татахыг эрмэлзэж байна гэж MarketWatch мэдээлэв. Америкийн коксждог нүүрсний томоохон нийлүүлэгч Xcoal компани Хятадын Shenhua Group болон China National Coal Group мэтийн нүүрс болон эрчим хүчний компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм.
АНУ-ын нүүрсний активыг авах гэж Datang, Huadian, Shenhua, China Coal, Qinfa Group, China Coal Solution зэрэг олон компани оролдож байсан. Гэтэл энэ оны 5 дугаар сард Хятадын Guizhou Guochuang Energy Holding Group АНУ-д хөрөнгө оруулсан анхны компани болж чадлаа.
Guizhou 3,9 миллиард юанийн (616 сая доллар) хувьцааг америкийн Triple H Coal Company-аас авчээ. Тэд АНУ-д жилд 5 сая коксждог нүүрс боловсруулах хүчин чадалтай таван шинэ уурхай барихаар төлөвлөж байна.
АНУ-д олборлолтын доод өөрийн өртөг тонн нь 10 орчим доллар байдаг бол Хятадын боомтуудад нүүрсний үнэ тонн нь 80 ам.доллар байдаг байна. Гэтэл Хятадын нүүрсийг худалдан авахад тонн нь ойролцоогоор 120 ам.доллар болж хамаагүй ашигтай байдаг байна. Хятадууд хажуудаа байгаа Монголоос нүүрс авахгүй, хаа хамаагүй Америкаас аваад байхдаа ч яахав, солиотой юм гэж үзэж болохгүй л дээ.
Яагаад гэвэл далайн тээвэр төмөр замын тээврээс 2-3 дахин хямд байдаг, Хятадын “төмрийн заводууд” бүр “урагшаа” далайн эрэгтээ байдаг учраас Монголоос биш, АНУ-аас авах нь хямд байдаг юм. Иймээс Оросууд ч гэсэн Монголыг “тойрч” далай руугаа зүтгээд байгаа юм. Эдийн засгийн тооцоо нь тэгж гардаг юм.
Ингэхээр Монгол Улс стратегийн хувьд бас л далай рүү тэмүүлэх зүй ёсны шаардлага бий болж байна. Мөн хоёр хөршөө холбосон босоо төмөр зам байгуулбал дундаас нь мөнгө олж болмоор л санагдана. Эгзэг нь таарвал ямар сураагүй юм биш, бариулаад л авах хэрэгтэй ш дээ. Энэ нь далайн тээврийг төмөр замынхаа сүлжээтэй уялдуулсан ложистик сүлжээ хийнэ гэсэн хэрэг юм.
Гэтэл бид далайн тээвэр гэж ярьсаар Хятадын Тяньжинд 8 айл хоосон “тэжээж” арав гаруй жил болж байна. Монголын далбааг олон улсын контрабандист, далайн дээрэмчдэд зарах, карго гаргахыг “далайн тээвэр” гэж монгол дарга нар л боддог байх. Энэ чинь улсын нэр хүндийг гутаасан гэмт хэрэг…
Наад зах нь “ах дүү” Солонгос, Япон хоёроор нэг (жижиг биш, “мангар” том) усан онгоц хийлгэж болмоор л юм. Дуртай юм бол тэд усан онгоцоо өөрсдөө хийж, манайд өгөөд тэгээд манайхаас нүүрс, өөр юу ч байдгийм зөөж байна биз. Энэ чинь бас л адилхан хөрөнгө оруулалт биз дээ. Бодвол их үнэтэй байдаг л байлгүй, тэгвэл бүх мөнгөө тийш нь хийсэн ч яадгийм. Багцаагаар бол манай аваргуудын “идэж ууж” байгаа мөнгө элбэг хүрнэ дээ. Нэг гайгүй усан онгоцтой байхад заавал нүүрс гэлтгүй бусад улсын ачаа барааг зөөгөөд байхад тэр чинь өөрөө үйлдвэрлэл, асар их мөнгө олно гэсэн үг ш дээ. Яахаараа далайгүй орон усан онгоц ашиглана гэж сэтгэж, зориглож болохгүй гэж. Ирээдүйтэй бус уу. Төмөр зам гэсээр байгаад шав тавьснаас өөр шальтай хийсэн юмгүй хоосон шахам сууж байна.
Харин ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. Энийг “ухаанд нь ухна үхсэн” гэдэг болохоос яав ч эдийн засаг гэхгүй. Монголын эдийн засгийг үүнээс илүү яаж хорлох юм…
Баабарын “онолоор” Солонгосууд манай “ах дүү” болохоор нь миний Монголын 300.000 га газрыг зүгээр өгдөг болж байна уу…
Судлаач Д.Ганхуяг
2013 оны 8 дугаар сарын 12.
Эх сурвалж: ganaa.mn блог
Судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлүүдийг түүний ganaa.mn блогоос үзнэ үү?
Сэтгэгдэл0
Bodoh zuil shuu dee. Manaihan tumur zamaa tavij chadahgui baigaa ni uursduu gadniihnii gar hul bolchood hoorondoo uzeed baigaad baigaa yum. Jishee ni Elbegdorj Mongol eh ornoo Solongos ulsiin tuluu zolioslohoor ulairaad baina. Solongosuud manai tumur zamiig medeldee avah lobby-g deeguur hiij baigaa yum baina lee. Tegeheer ch yun tusgaar togtnol bolno biz dee
Багцаагаар бол манай аваргуудын “идэж ууж” байгаа мөнгө элбэг хүрнэ дээ
Элбэгдорж ерөнхийлөгчөө Монголын газар нутгаас таны гадыханд зарсан 300 мян га газраа буцааж авмаар байна.Ингэж зарах байсан юм бол өвөг дээдэс минь юу гэж алтан амиа алга дарам газрын төлөө зориулж байсан юм бэ.
Энэ нийтлэлийн дээр байгаа хүний зураг судлаач Ганхуяг гэдэг хүний зураг мөн үү? Хэлж өгнө үү. Яагаад гэвэл энэ хүний зураг 1980 -аад онд завхан 10 жилд багшилж байсан Шаарийбуу ч билүү нэг тиймэрхүү нэртэй багшийн зурагтай их адилхан юм. Тэр багш шугам зураг ч билүү монгол хэл ч билүү нэг хичээл заадаг байсан. Яг манаай ангид хичээл заадагүй байсан болохоор сайн санахгүй байна. Нэрийг нь aрай ч Ганхуяг гэдэгүй шиг санагдах юм. Нэрээ сольчихсон юм боловуу эсвэл Ганхуяг гэдэг нэрээр нийтлэл бичдэг юм болов уу?
ene hun sudlaach Dashzevgiin Ganhuyag gedeg hun munuusuu mun. 80aad ond ene hun Shinjleh uhaanii akademi Politehnikiin deeded ajillasan bsan gedeg.
адилхан хүн алийг тэр гэх вэ, надтай адил хүн бас байжл байдаг юм билээ. хэхэ, нэрээ сольсон ч яахуу дээ
Elbegdorj ene gazriig zugeer beleglechihsen yum bish l dee. Holbogdoh gazruud asuudliig bolovsruulj sudalj baigaad manaid ashigtai baigaa tootsoon deer tureesluulsen yum shuu dee.
Bid mashin avahaaraa Lease-eer hudaldaj avdag biz dee. Mungiig ni baga bagaar tsuvuulj tuluud gesen ug. Koreanuud ch gesen Halh goliig LEASE-eer avch baigaa gesen. Zarimdaa PURCHASE buyu hudladaj avsan ch gej bicheed baigaa. Tumur zamiin asuudal bas l Elbegdorj ba Koreanuudtai holbootoi. Koreanuud Mongolin tumur zamiig bayalagtai ni hamt uuriin bolgoh huseltei baigaa. Damjuulagch ni Elbegdorj
Minii bodloor Koreanuudiig Mongoliin tumr zamaas holhon bailgasan ni deer shuu. Koreanuud Mongoliin nuurs tumur zamd orj irvel suirel Mongolin tald
Хятадууд төмөр замаараа боогоод байвал нөгөө далайн том онгоц чинь тээвэрлэх бараагүй яах вэ?Монголыг зүгээр ч нэг хөл дээр нь босгочихгүй байхаа хар Хятадууд..
Teguu l uu. Contraband huuli bus naimaanii baraa ch oloson zuuhgui yu. Tatbvar ene ter gej tuluhgui Mongold ashigtai sh dee. Ajnai Bat-Ereden tom hulug ongots Solongosuudaar hiilgesen odoo nuursee Japand gargah gej baigaa sh dee
Энэ дээд талын асуудал бий шүү гэдэг дурак хүний бичсэн зүйлийг ойлгож дараа нь шүүмжил. Чи ачааны машин авчихаад зөвхөн гэрийнхээ тавилгыг зөөгөөд байх уу? Өөр улсын барааг бас нэг өөр улсад зөөж өгч болдог юм байгааздээ? эргүү шаар вэ
ene unen yumu guulinguudad gazar ogson gedeg n tgd ygaad ymar shaltganar hedi heri hugatsatai yah gej ogson talar ymar neg medelel hideggui yumuuu?
sain bichsezn niitlel bna,manai haralgan tor zasag ene olon jil bolohdoo ene tyhaid bodoj yzsen yum uu?hereb tiim bol ta nar syrgamj ab!!!!ene hynii ygiig ab!!!abch chadahgyi bol akha ni dyygeen hyyrch baigaa lugaa adil yum aa!!!!tord baigaa olgiorhohyydiig tas hyargah heregtei!!!!!!!!mongoliin hegjiliin bodit dygneltend ene bichsen zyil holbootoi bolood bid ynsij bna?yahaaraa elbegdorj gedeg etgeed 300000 ga gazar solongost egdeg bna?....terbeer ter jild ikhe hyrald oroh gej menge zyglyylah daa solongosiin sym hiid zereg gazaraas ikhe menge absan gedeg biz dee!!!!terniihee erend egch baigaa yumuu?
yagaad Mongoliin ard tymend medegdelgyi Mongoliin gazar nutgaas 300.000ga gazriig tyreesleh nereer ugch baigaa yum. Enehyy ajliin tsaana asar ih mungunii asuudal baigaa. Ene asuudliin talaar Erunhiilugch ta ard tymend hariult ugnu yy! hariult uguhiig shaardaj baina.!!!!!!!
НЭГ ИЙМЭРХУУ ЮМ БИЧХЭД МАНАЙ НУУРСНИЙ АВИЛГАГЧ КОМПАНИУД ХЭДИЙГ ТОЛДОГ БОЛ ОЙРОЛЦООГООР 10 САЯ ТОГРОГ БАЙХ. НЯЦААЯ. 1. ОРОСИЙН ТУВАГААС ТАВЬЖ НОМХОН ДАЛАЙ УРУУ ТАВЬЖ БАЙГАА НЬ СОЛОНГОС ЯПОН НАВРУЗОВА-СОБЧАКИЙН КОМПАНИ. 2. МАНАЙ ХОВСГОЛ УРУУ ЯВЖ БАЙГАА ТОМОР ЗАМ УБ- ХОВСГОЛ -ТУВА ГЭХЭД НУУРС ОРСОД ХЯМД ТУСАХ БАЙХ МТЗ ИЙН 49 ХУВЬ НЬ ОРСОИЙН ТОРИЙН ОМЧИЙНХ Ш ДЭЭ.ЕР НЬ ЭНЭ ТОМОР ЗАМ БАРИГДХАД МОНГОЛ УЛС ХОЖИНУУ ГЭХЭЭС ХОЖИГДОХГУЙ. ХАРИН ХОВСГОЛИЙН ФОСФОРИТИЙН ОРДООС ФОСФОР ЗООВОЛ ДЭЛХИЙ БОЛ СОНОНО. ЭХЛЭЭД МОНГОЛ ДАРАА НЬ ОРОС. ДАРАА НЬ БУСАД НЬ. ЭНЭ ТОМОР ЗАМД ХЯТАДУУДИЙГ ОРУУЛАХИЙГ ХУУЛИАР ХОРИХ ХЭРЭГТЭЙ. ФОСФОР ХОВСГОЛ ДАЛАЙГААС ОЛБОРЛООД ЭХЭЛБЭЛ ХЯТАДУУД БАЯРЛАНА. БИД ОРСУУДТАЙ ЦУГ УХЭНЭ. ТЭХДЭЭ ЕР НЬ ЭНЭ ТОМОР ЗАМД БОЛ ЧАРМАЙГААД ХЭРЭГГУЙ.
ZA ZA DALAID GARTSGUI GEE MEDEHGUI YUN USAN ONGOTS ??? USAN ONGOTSTOI CH BAILAA GEED HYATADUUD ZAMAA HAAH,TEEVERLELTIIN TARIF-YG NEMVEL MONGOLYN NUURSIIG AVAH HUN OLDOHGUI L BOLNO.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. YANAA TIIM UUU? HEZEE VE?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. YANAA TIIM UUU? HEZEE VE? GAZAR ZARCHIHSAN YUM UUU?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. YANAA TIIM UUU? HEZEE VE? GAZAR ZARCHIHSAN YUM UUU?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. YANAA TIIM UUU? HEZEE VE? GAZAR ZARCHIHSAN YUM UUU?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. YANAA TIIM UUU? HEZEE VE? GAZAR ZARCHIHSAN YUM UUU?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. YANAA TIIM UUU? HEZEE VE? GAZAR ZARCHIHSAN YUM UUU?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. YANAA TIIM UUU? HEZEE VE? GAZAR ZARCHIHSAN YUM UUU?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. YANAA TIIM UUU? HEZEE VE? GAZAR ZARCHIHSAN YUM UUU?
gazraas zarchihsan yum uu? tegeed erunhiilugch hiigeed bgaa yum uu? Yu uzeh ni ene ve?
gazraas zarchihsan yum uu? tegeed erunhiilugch hiigeed bgaa yum uu? Yu uzeh ni ene ve?
Deer bichseniig tovchon oilgovol : Manaihnii ongirood bgaa nugoo mundag nvvrsiig udahgui hen ch avahgui bolno gesen ug boloh n ee? Delhii dayar shahuu duuren getel GANGIIN UILDVERLELT buteegdehuunee bolrluulah zah n EUROPE iin hyamralaas bolood muudaad bgaa yumaadaa? Er n tegeed dalaigui mongoloos hedeh evderhii mashinaar zuuson unetei nvvrsiig avsnaas naad ornuud chin uur bodlogoor ajillahaar bolj bgaa bololtoi. ULS shig HUGJIJ, HVN shig AMIDRAH gedeg ulger baijee gej....
Elbegdorjiin hugel mash ih baragdahgui shuu de.Gantshan Solongost zarsan,hudaldsan asuudlaar sanal,asuulga yavuulaad hugtsaanaas ni umnu ogtsruulj bolno gej bodoh yum da.
mongol khun uul ni ikh ukhaantai ard tumen, daanch eb muutai.
Зөв дэмжиж байна
Gazar zarsiimuu.,uu za za tegvel ene hun chin evgui hun baihni