Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын бодлого, зорилтынхоо талаар мэдээлэл хийв.
“Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Иргэдийн илүү төлсөн татварын мөнгийг буцааж олгох юм байна.
Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэхээр болжээ. Цаашид нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөөд байна.
Эдийн засгийн уналт зогсон, өсөлт төсөөлж байснаас илүү гарч, энэ онд 4,2 хувиар өсөх төлөвтэй, төсөв, санхүүгийн сахилга бат, хариуцлага сайжирсан зэрэг үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм шийдвэр гаргасан. Үүнийг Олон улсын валютын сан ч дэмжжээ.
Өнгөрсөн хугацаанд эдийн засаг өсч, төсвийн орлого, Дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн, зээлжих зэрэглэл ахисан, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, малын тоо өссөн зэргийг Ерөнхий сайд дурдав.
Иргэдээ эрүүл хүнсээр хангаж улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай хангамж, сүлжээ бий болгох, газрын тос боловсруулах үйлдвэртэй байх нь улс орны хөгжлийн тулгын гурван чулуу гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.
Энэ хүрээнд малаа эрүүлжүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэн, дулааны цахилгаан станцуудаа өргөтгөж шинэчлэх, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг хэлэв.
Мөн зам, тээвэр, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны салбараа хөгжүүлж, гадаад харилцаандаа илүү ач холбогдол өгөн, Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжих юм.
Уул уурхай шүтсэн, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унахад дагаж савладаг эдийн засгаа хос болгохын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд хэлэв.
Ойрын хугацаанд баруун таван аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбож, Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахыг зорьж байна.
Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Төв цэвэрлэх байгууламж, хог боловсруулах үйлдвэр барих, сургууль, цэцэрлэгээр бүрэн хангах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх юм.
Агаарын бохирдлыг бууруулах үүднээс 2019 оны дөрөвдүгээр сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглоно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн гэр хорооллыг орон сууцжуулна, харин зуух тараахгүй гэлээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглосноор агаарын бохирдол 50 хувь буурна гэсэн тооцоо, судалгаа хийсэн байна.
Засгийн газар хэрэгцээт хүнсээ дотоодоос хангах, иргэдээ гэр, орон сууцтай, боловсрол, мэргэжилтэй, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах зорилтын хүрээнд гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулаад байна.
Сэтгэгдэл0
Нийгмийн даатгалын шимтгэлийн жил дараалана нэмэх асуудал завсарт нь дүйвээлээд аваад үлдэж байгаа юм биздээ. Тэр бол бага орлоготой иргэдэд ил нөлөөлж байгаа асуудал байлаа
ЗӨВ ХӨ , СҮР ДАНЗАН БИШ , " БУУЛТ СҮХ " БАЙ ... жагсаад тэмцээд бай , буугаад байх нь , бүр ядаж нэг нэг сараар , нэг нэг өдрөөр ... яван явсаар ХУУЧИН БАЙРАНДАА ... \ МИ -н хүлээж авсан үе дээр ирээд нэг тогтоно , гоё тоглоом - " бодлогогүй намын тоглоом ... \
Shiidber ni garaagui yaritsaj l bga um bna da
Цалин нэмээд тэтгэвэрийн зөрүүг өсгөөд яахав дээ Хүрэлсүх минь, тэгээд л тэтгэвэрийн зөрүү арилгана гэж 20 жил худал ярьлаа шүү дээ, тэтгэвэрийг 27000-аар нэмдэг, цалинг 15-30 хувь нэмдэг эргүү толгойтуудаасаа салаач Чинзориг оо
Huuhdiin asargaanii40000 iig yagaad uguhgui bna.Eej ni ajiltai ch gesen ene mungiig 7 sar hurtlee awah estoi
Хүүхдийн мөнгийг 100% өгөхгүй бол ирэх сонгуульд энэ нам гарч ирэхгүй нь тодорхой шүү.
Цалин нэмнэ гэдэг бол мөнгө хэвлэн таарна гэсэн үг . Цалин нэмэлгүйгээр долларын ханш аа буулгачихаасай нүгэлийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг хэрэг алга . Мөнгөчин дэвтэр ийн цааснаас хямдхан БОЛООД байна
Үнэн юм уу? Ард иргэдийнхээ сэтгэлээр ингэж тоглож, доромжлохоо болиоч ээ бүр тэсвэр тэвчээр алдаж байна !!! Яах вэ ???
Их сайхан мэдээлэл байна.
МИНИЙ МЭДРЭЛ ЗҮГЭЭР ГЭХ ЮМ ЮУ БОЛООД БНА ДАА. ИЙМ ОРОН ГАРАН ТӨР ЗАСАГ ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАЙНА УУ
Төрийн 3 өндөрлөг бие биеийн алдаагаар тоглолт хийгээд л байх уу.Аль эсвэл засаглалын бүтэцээ шинчлэх үү!!!!!!!!
Hadgalamjaas avaad ehelsen tatvaraa butsaaj toloh yum baigaa bizdee
Хүүхдийнхээ хадгамжаас татвар авдагаа болиочээ. Хүүхдээсээ мөнгө авахаас ичиж үхдэггүй дуракуудуу
Erguuteed olon ynz bolood hunii nerveer toglood baigaarai
гол нь үнэн үү? бүр толгой эргүүлэх юм хэлсэн үг шийдвэр бүр нь голыг нь олсон түмэн олны бодит байдалд нийцсэн,хүмүүсийн амьдралыг өөд нь татсан яг тас байж болохгүй юу?
гол нь үнэн үү? бүр толгой эргүүлэх юм хэлсэн үг шийдвэр бүр нь голыг нь олсон түмэн олны бодит байдалд нийцсэн,хүмүүсийн амьдралыг өөд нь татсан яг тас байж болохгүй юу?
баасан дээрээ халтираад л байх юм даа
Oird duulaagui shiidveruud bna, gol asuudluudaa tusgajee, bayar hurgie, amjilt husie, demjij bna
Tetgevriin nas, ajillasan jileer oroldohoo boli. Yun 3 sar ve
Төр нь ард түмнээрээ тоглодог засаг Монголоос өөр хаана байна. Хуулийн сайдад Нямдоржоос өөр хүн байдаггүй юм уу. Хүүхдийнхээ хадгаламжаас татвар авдаг улс өөр байгаа бол уу. Хүнээр бол ийм мэдрэл засаг хуралтай байх хэрэг байна уу????
Төр нь ард түмнээрээ тоглодог засаг Монголоос өөр хаана байна. Хуулийн сайдад Нямдоржоос өөр хүн байдаггүй юм уу. Хүүхдийнхээ хадгаламжаас татвар авдаг улс өөр байгаа бол уу. Хүнээр бол ийм мэдрэл засаг хуралтай байх хэрэг байна уу????
Arai heterhii ymaa ard irgediinhee zobj olson he den togrogiig tatbar nereer shulaad hurdan ilvv absan tatbaraa olgoosoi
Mash zub bodlogo bnaa.Ard irgeded ingej tus dem bolj bgaag talarhaj bnaa.huuhdiin mungiig bitgii alagshlaad uzeerei.hushed bol huuhdeeree baigee.Uund amjirgaag hamaaruulmaargui bnaa
Төрийн албан хаагчдийг эр 65, эм 55 насанд тэтгэвэрт гаргах хэрэгтэй. Залуучууд нь ажилгүй ахмадууд нь суудлаа тавьж өгөхгүй бүтээд ч гарахгүй сунгаад байгаа нь буруу Дарханы төрд ийм хүмүүс нэлээд байна
Төрийн албан хаагчдийг эр 65, эм 55 насанд тэтгэвэрт гаргах хэрэгтэй. Залуучууд нь ажилгүй ахмадууд нь суудлаа тавьж өгөхгүй бүтээд ч гарахгүй сунгаад байгаа нь буруу Дарханы төрд ийм хүмүүс нэлээд байна
odoo tetgeveriin humuusee shahaad gargaad zaluuchuudaa ajiltai bolgo hugshin humuus bas ih hetsuu 1 too buglusun hushuun humuus bh yum
төрийн албан хаагч гэж хэн бэ? хууль батлахдаа төрийн жинхэн алббан хаагч, гэдэг талаасаа түлхүү үг оруулчаад, төрийн үйлчилгээнийалбан тушаалданд харагдаг нэг ч үг үсэггүй хууль батлаад, шаардах болохоороо үйлчилгээний албан тушаалинаас шаардаж, хариуцлагыг тэднээс шаарддаг. өөрсдөө болохоор хязшааргүй ярих эрх, шатахуун, дагалдах боловсон хүчин дагуулдаг. Ажил хийдэг хүмүүс нь хөдөлмөр хамгааллаа хамгаалах, түүнд ноогдох хэмгээлэх хэрэгслээ төсөв байхгүй ,_ хуулинд заагаагүй гэдэг алгаанаар авч чадахгүй хөдөлмөрийн хамгийн муу нөхуөлд ажлаад, хамгийн бага хангамж цалин хөлс аваад байна бэ?._..
төрийн албан хаагч гэж хэн бэ? хууль батлахдаа төрийн жинхэн алббан хаагч, гэдэг талаасаа түлхүү үг оруулчаад, төрийн үйлчилгээнийалбан тушаалданд харагдаг нэг ч үг үсэггүй хууль батлаад, шаардах болохоороо үйлчилгээний албан тушаалинаас шаардаж, хариуцлагыг тэднээс шаарддаг. өөрсдөө болохоор хязшааргүй ярих эрх, шатахуун, дагалдах боловсон хүчин дагуулдаг. Ажил хийдэг хүмүүс нь хөдөлмөр хамгааллаа хамгаалах, түүнд ноогдох хэмгээлэх хэрэгслээ төсөв байхгүй ,_ хуулинд заагаагүй гэдэг алгаанаар авч чадахгүй хөдөлмөрийн хамгийн муу нөхуөлд ажлаад, хамгийн бага хангамж цалин хөлс аваад байна бэ?._..
яагаад төрд ажилладаг, төрийн өмнөөс ажил хийдэг хүмүүс хамгйин бага цалинг авах ёстой вэ?. хариулт нь: дарга нар хариуцлага хүлээдэг учраас тэд илүү цалин авна гэдэг. Ачир дээрээ тэд хариуцлага хүлээдэг үү. сүүлийн 3 төрийн үед хэн ч хариуцлага хүлээсэнгүй хягааргүй эрх мэдлийг өөрсөндөө олгосон хууль маш олон хууль баталж өөрсдөө хөрөнгөжлөө.
яагаад төрд ажилладаг, төрийн өмнөөс ажил хийдэг хүмүүс хамгйин бага цалинг авах ёстой вэ?. хариулт нь: дарга нар хариуцлага хүлээдэг учраас тэд илүү цалин авна гэдэг. Ачир дээрээ тэд хариуцлага хүлээдэг үү. сүүлийн 3 төрийн үед хэн ч хариуцлага хүлээсэнгүй хягааргүй эрх мэдлийг өөрсөндөө олгосон хууль маш олон хууль баталж өөрсдөө хөрөнгөжлөө.
TETGEWERIIN NASIIG 3 BAI 6 BAI SARAAR NEMEH BURUU . ZALUUCHUUD VNENDEE AJIL OLDOHGVI BAINA . ULSAD AJIKSAN JIL NI 36 DOLOON JIL BOLCHOOD BAINA . IIM ULS TSOOHON L BAIGAA TETGEWERTEE GARCH BOKDOGGVI YMUU .
Тэтгэврийн оронд ТОРГУУЛИЙН хэмжээг маш сайн нэмээрэй. 10,15,20,25 дахин нэмэдүүлсэн хэмжээгээр. Ялангуяа төрийн нэрийн гутаагчдад
Гэрт нүүрснээр өөр юу түлэх вэ орлого муу хүмүүс цахилгаан халаагуурын үнэ диилэхгүй тогны үнэ өндөр хяналтгүй
Hvvhdiin toogoor ajilsan jil deer jil nemne gesen yasan yum bol jisheeni 1hvvhed bol 1,6n jil 2hvvhed bol 3,2 jil geh metchelen nemne geed baisan yu bolson bol
Emnelegiin baiguullagt tasraltgvi 25n jil ajilsan bol owoo heden togrognii tetgemj awj baisniig boliuultsan geed baihiin vnen yumuu
Ажлаа хариуцлагатай сайн хийчээд цалингаа нэмээч.Ажил хийдэг хүн алга.Дээр дооргүй хүнд суртал
Эрэгтэй 60. эмэгтэй 55 зөв Хүрэлсүх зөв.Хүсвэл 3 сараар..
sain ba aa demjij ba
Тэтгэвэрийн насыг эр эм бугд 60-65 байвал яасын. Монгол эрчууд ялангуяа эмээсээ нас богино байдаг байтал 5 жилээр илуу ажилдаг нь сонин. Хамаг менге нь урт насалдаг эмс- т ихээр зарцуулагдахыг тооцох хэрэгтэйштээ
Boldog bol bvgdin oron suutsand oruulj bvgdin ajiltai bolog ternees halaaguur osoltoi gal garaad asuudaltai gar hodolvvl amdral deeshilne de
Юу ч гэсэн цалингаа аваад л болж байна. АН төрд гарахаараа л сүүлрүүгээ цалингаа тавьж чадахгүйд хүрдэгшдээ... Монгол улсад тогтвортой улстөрийн хүчин хэрэгтэй, тэгж байж хөгжийшдээ.4 жил болоод л нэг нам нь солигдоод байвал хөгжил гацаанд орно, шинээр бүх дарга нараа сольж баруун зүүнэ олох гэсээр байгаад нөгөө 4 жил нь өнгөрчихнөө. МАН 20 жил төрийг баримх хэрэгтэй, тэр цагт л үр дүн гарна. АН зүгээр л ажил хийлгэх хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Би аль ч намыг дэмждэггүй, хараад байхад ийм л байна
Энэ жагсаад байгаа АН-ыхнаас асуумаар байна. Өөрсдөө юу хийж гийгүүлчээд бид нарын хийсэн хэмжээнд хүргэсэнгүй гээд ичихгүй шаардаад байгаа юм бэ. Бүр Монгол улсыг дампуурлын ирмэгт ирүүлж, ямар төрийг хүлээлгэж өглөө
Өнгөрсөн28жил хоосон амлалтанд чинь монголчууд хууртахаа больсон...Хэлсэн ярьсан бүхэнээ ажил болгож чадахгүй байж яах гэж худалаа ярихаа зогсоо!!! та нарт монголын баялагаар тоглох эрх байхгүй