Монголын Засгийн газрыг С.Баяр 2007 оны 11 дүгээр сарын 22-ноос тэргүүлж эхэлсэн ба түүнийг ажлаа авснаас долоон сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болж нам нь дахин Засгийн газраа байгуулах эрх авчээ. Улмаар сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан УИХ 2008 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилсон.
Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай суудал авсан ч С.Баяр Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах стандарт бус шийдвэр гаргасан нь анхандаа сөрөг хүчний дуу хоолойг үгүй болгох нь гэсэн зовнилыг нийгэмд төрүүлж байсан ч харин ч эсрэгээрээ тэдний байр суурь, оролцоог бодит ажил хэрэгт тусгах боломжийг өгчээ. Тийм ч учраас тэрхүү “стандарт бус" Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт өдгөө С.Баярын гарын үсэг зурсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хамт буруутгагдан хоригдож байгаа хэрэг.
С.Баяр 2008 оны сонгуулийн дараа яг нэг жил буюу 2008 оны есдүгээр сарын 11-нээс 2009 оны 10 дугаар сарын 28 хүртэл Ерөнхий сайдаар ажилласан байх аж. Энэ нэг жилийн хугацаанд түүний амжуулсан хамгийн том ажил нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа. Тодруулбал, 2009 оны 10 дугаар сарын 03-нд уг гэрээнд гарын үсэг зурж, үүний дараахан өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг тус сарын 28-ны өдөр УИХ хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тэрбээр ажлаа өгөх шалтгаанаа өөрийн эрүүл мэндтэй холбон мэдүүлсэн байдаг ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацаанаас гаргаснаа "түүхэн үүргээ биелүүлсэн” явдал гэж дүгнээд ажил дууслаа гэсэн шиг явсан ч байж магадгүй. Харин түүнийг Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш буюу 2010 оны гуравдугаар сарын 25-нд Оюутолгой төслийн ТЭЗҮ батлагдаж, улмаар гуравдугаар сарын 31-нд Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байжээ.
С.Баярын гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн гол нөхцөлүүд гэвэл “Оюутолгой” ХХК Монгол Улсад найман нэр төрлийн татвар төлөх, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ таван тэрбум ам.доллар байх, санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал хариуцах, Монголын тал эрсдэлгүй байх, эцэст нь Монголын талын хүртэх ашиг тодорхой, тогтвортой байх, энэ нь нийт ашгийн 53% байна гэдэг зарчмууд байжээ.
ОЮУТОЛГОЙН ӨМНӨХ БА ДАРААХ ЭДИЙН ЗАСАГ
С.Баяр 2007 оны 11 дүгээр сараас Ерөнхий сайдаар 2009 оны 10 дугаар cap хүртэл ажилласан гэвэл энэ үе нь 2006-2008 оны уул уурхайн тэлэлтийн үетэй давхцаж байлаа. 2006-2008 оны тэлэлтийн үед экспорт жил тутам 34 хувиар өсөж байв. Мөн гадаадын хөрөнгө оруулалт жилдээ 400-450 сая ам.доллараар хэмжигдэж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилдээ 10 мянган тонн хүрч байв.
Харин 2009 он уул уурхайн хямралтай хамт иржээ. Эдийн засгийн өсөлт 2008 оны 8.9 хувиас шууд доош унаж, -1.3 хувь гэх үзүүлэлт дээр унав. Экспорт 24 хувиар агшиж, гадаадын хөрөнгө оруулалт 800 сая ам.доллараас 570 сая ам.доллар болтол буурч, алт тушаалт хоёр дахин багасав.
Хоёр жил үргэлжилсэн уул уурхайн тэлэлтийн үеийн эдийн засаг олон хүний гэдсийг хангалттай цатгаж байтал гэнэт хоол дундарсан хэрэг. Харин “ходоод” томорсон хэмжээгээрээ хоол нэхэн хонхолзож эхэлсэн
2009 онд Ерөнхий сайд яаралтай арга хэмжээ авах үүргийнхээ дагуу Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг яаравчилсан байж магадгүй дүр зураг дээрх тоонуудаас харагдах аж. Хэрэв өнөөдөр түүнд “албан тушаалаа урвуулан ашигласан" гэх ял тулгагдаж байгаа бол тийм шахалт үзүүлсэн байж болох хүчин зүйл нь тухайн тэр үеийн Монголын эдийн засгийн тааруу өгөгдлүүд. “Хангалттай сайн байцаавал өгөгдөл өөрөө хэргээ хүлээдэг” гэж Нобелийн шагналт эдийн засагч Роналд Коүз /1910-2013/ гэх эрхмийн хэлсэн, өдгөө судлаачдын татах дуртай алдарт эшлэл бий.
С.Баяр албан тушаалаа өгөөд явсан ч Хөрөнгө оруулалтын гэрээ үлдсэн. С.Баяраар улс төр дутаагүй ч Оюутолгойгүйгээр эдийн засгийг төсөөлөх аргагүй цаг үе тэндээс эхэлсэн байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, тэрчлэн нүүрсний экспорт 2010 оноос Монголын эдийн засгийн том бүрэлдэхүүн хэсэг болж орж ирэв. Энэ нь 2012 он хүртэл үргэлжилсэн уул уурхайн хоёр дахь шатны тэлэлттэй ч давхацсаныг хэлэх үү.
Экспорт жилдээ 37-40 хувь өсөж, гадаадын хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.доллар боллоо. Нэг үгээр бол Монголын нийт эдийн засагтай тэнцэх хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Хамгийн гол нь 2009 онд дөрвөн тэрбум ам.доллар байсан эдийн засаг 2012 он гэхэд гурав дахин томорсон юм. Ийм том хэмжээний эдийн засгийг цаашид багахан валютын орлогоор хэрхэн удирдах вэ гэдэг том сорилт, бэрхшээл Монголд шинээр тулгарав.
Ч.САЙХАНБИЛЭГИЙН СОРИЛТ
Ерөнхий сайд С.Баяраас хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэлх улстөрийн үйл явдлыг бүгд мэдэх тул шууд товчилъё.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2011 оны зургаадугаар сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн ТЭЗҮ-ийг 2014 онд шинэчилсэн зэрэг олон өөрчлөлт С.Баяр, С.Баярцогт нараас хойш өрнөжээ. Тэдгээр өөрчлөлтүүдийн нэг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хөрөнгө оруулагчийн зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардлыг 2010 оны ТЭЗҮ-д тусгаснаасаа нэмэгдүүлж оруулж ирсэн явдал байв.
Энэ нь 2014 оны ТЭЗҮ буюу хөрөнгө оруулалтын нэмэлт зардлыг тооцоолсон баримт. Улмаар уг нэмэлт зардлыг олохын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 4.2 орчим тэрбум ам.долларыг зээлэх шийдвэрийг Ч.Сайханбилэг 2015 онд Дубайд очиж гаргажээ.
Уул уурхайн өсөлтийн үе 2012 он хүртэл үргэлжлээд шувтарч, эдийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувьд ирэв. С.Баярын үеийнхээс даруй гурав дахин томорсон эдийн засгийг өмнөхийн адил бага орлогоор удирдах боломжгүй байсан тул Ардчилсан намын Засгийн газрууд бонд гарган санхүүжилт татаж эхэлсэн. Тэдгээр санхүүжилтийнхээ ихэнхийг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, аль томоохон гэсэн нийгмийн төслүүдэд зарцуулсан тул үр өгөөж нь орлого болон орж ирэх болоогүй байв. Чухам ийм өгөгдөл, шахалт дунд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй Дубайн гэрээ байгуулагджээ.
“Рио Тинто”-гийн зүгээс оруулж ирсэн 2014 оны ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалтын зардал 2010 оны ТЭЗҮ-д тусгагдсанаас 85 орчим хувиар нэмэгдсэн байв. Нэмэгдсэн зардлын тодорхой хэсгийг босгохын тулд Дубайн гэрээ буюу олон улсын санхүүгийн байгууллагуудаас 4.2 тэрбум ам.долларыг зээлэх асуудлыг шийдвэрлэсэн Ч.Сайханбилэг өнөөдөр буруутгагдаж байгаа. С.Баярын “мутартай” Хөрөнгө оруулалтын гэрээ буруутгагдаж байгаа бол уг гэрээний дараа, дараагийн нөхцөлүүдийг шийдвэрлэсэн үе, үеийн Засгийн газрууд мөн адил буруутгагдах нь логик.
Харин тэд аль нэг талын лоббид автаж байсан уу, эдийн засгийнхаа нөхцөл байдалд хавчигдаж байсан уу гэд^.нь^суудал. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ буруу байсан гээд уг төслийг одоо Монголын эдийн засгаас “тайрч” хаяна гэвэл өвдөлтийн шокыг нь бид тэсвэрлэхгүй хэмжээнд хүрсэн нь л маргаангүй байх.
З.Боргилмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
ene ipotekiin zeeliin juram banknii huug buuruulah asuudal tuhain hunii tulj bui mungunii 50 huviig undsen zeelees hasch 50 huviig huud yootsoj bhaar bolgoochee
Lalariin avilgalchdiig shorond orsond mongol dayara mash ih bayartai bga odo shuuheer shiideh l uldej bna
От гэрээ байгуулагдаж гадаадын хоронго оруулалт нэмэгдэж эдийн засаг оссон нь унэн Энэ нэг л онцог Харин эдийн засагчид одоо судалгаагаа тавих хэоэгтээй Эдийн засаг тэлэхэд ажил эрхлэлт яаж нэмэгдэж ядуурал яаж буурсан юм 90 ээд оны эхэн уед нийт орхийн 30 орчим хувь ядуу байсан Одоо хэвээрээ л байна Оноодор нийгэм энэ онцгоос асуудалд хандаж байнаа
Бүү тэнэгт ЭЗ-ийн луйварчид
Ta nar sayahan yamar nohtsold yamar orchind amidarch bsn aa ergen sanaach. Evderhii zam, tortogtoi chiigtei baishin, mah guril budaa hyatad nogoonoos oor songoltgui. Oorsdoo hiij chadahgui hirnee hunii hiiseng shuumjilj hooson hooholzohoos oor id shidgui yumnuud.
Одоо тэгээд яах уу❓ С.Баяр С.Баярцогт Ч.Сайханбилэг нарт улсын баатар цол олгох уу❓
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын луйварчдаас салах цаг болсон.
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...
Дөчин мянгатад өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбадорж, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИЛЛЫН 30 жилд бид харлаа.
Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Б.Баабар, С.Баяр нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
Монголын эмгэнэл бол Оюутолгойн гэрээ байгуулах үйл ажиллагаанд нэг ч уул уурхайн инженерийг оруулахгүйгээр дан ганц улс төрчид (хорчид), хуульчид, эдийн засагчид, бөхчүүд, дуучид, сэтгүүлчид зэрэг бодит амьдралаас (уул уурхайгаас) хол байдаг цагаан захтнууд байгуулсан явдал юм. Ийм гэрээ угаасаа хэзээ ч сайн гэрээ болохгүй, 100 жилийн маргааныг дагуулна. Одоо энэ гэрээг УИХ-аар цуцлаад үндэстэн дамнасан корпорацитай биш, дэлхийн аль нэг хүчирхэг гүний (ОХУ мэт) засгийн газартай шинээр байгуулах хэрэгтэй. Монголчуудад өөр зам байхгүй.
З.Боргилмаа чи үүнийг бичээд хэдийг авахаар тохирсон бэ? Чиний удам угсаа чинь хэн бэ?
namnansuren