УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах зүйлийг ярив.
"Засгийн Газраас Аялал жуулчлалаас орж ирэх орлогыг ДНБ-ний 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оныг Монгол улсад зочлох жил болгон зарлаж байна. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлээд, 12 сардаа багтаан батлуулж, 2023 оны 1 сарын 1-нээс эхэлж ирэх жуулчдад зориулж хэд, хэдэн мэссэжийг өгөх зорилготой боловсруулсан ийм хууль.
Үүнд:
1. Визний хамгийн сайн нөхцөлтэй болон визгүй орны ангилалд багтсан
2. Монгол улсад ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байна гэсэн хоёр мэссэжийг ОУ-д өгөхөөр ажиллаж байна.
Мөн
1. Казино
2. Морин бооцоот уралдаан
3. Төлбөрт, тааварт тоглоомын тухай багц хуулиуд дагалдаж орно. Мөн далд хэлбэртэй байгаа ан агнуурын аялал жуулчлалын зөвшөөрлийг ил тод, дуудлага худалдаагаар оруулж, орлогыг орон нутагт нь үлдээдэг болохоор зохицуулж байгаа. Казиногийн тухайд Монгол иргэдийг тоглохыг хуулиар хязгаарлана. Макаогийн загвараар хөгжүүлнэ" гэв.
Ч.Явуу
Сэтгэгдэл(14)
дэмжиж байна
Монгол хүн, нохой оруулахыг хориглоно гээд хуульчилчихаач тэнэгүүдээ. Мөрийтэй тоглодог донтонгууд казинотой казиногүй тоглосоор л байгаа. Цахимаар болон энд тэнд цуглаад нууцаар тоглосоор л байдаг. Ихэнхэд нь цагдаа нар холбогдоод байр саваар хангаад байдаг нь нууц биш шдээ. Ийм эргүү хууль баталж ертөнцийн шившиг болж байхаар хууль ёсоор тоглохыг нь зөвшөөрөх хэрэгтэй шд
ene MAN iin hodoo darguudaas sain um garahguiee
Хязгаарлана гэдэг бол аюул л гэсэн үг хориглоно л гэх нь зөв
China / mongol/ БАЯРЦОГТ мэт 2 иргэншилтэй төрөөс төрсөн тэрбумтангуудад үйлчлэх л байх даа
Бас л Монгол хүнээ л гадуурхажээ.
Зөвшөөрсөн нь зөв шүү. Үгүй бол гадагшаа явж тоглоно баахан мөнгө гадагш урсана. Дээр нь нууцаар орох асуудал тойрсон бөөн проблем үүснэ. Гадаадын хүмүүс яагаад заавал Монголд ирж тоглох ёстой вэ, дэлхийд казинотой улсууд хичнээнээрээ байгаа гэх мэт асуултанд харуйлж үзсэн үү
Зөв солонгосын казино солонгос хүмүүсээ оруулдаггүй казинод орохыг зөвшөөрч нэг газрыг нээсэн удаа бий олон солонгос хүн хамаг байдгаа барж донтоод буцаагаад хорьсон Манай хошин шогийн Батзаяа анхандаа мөнгөтэй босс болоод рулетэнд донтоод хог болсон рулет бол казинод байдаг тоглоомын л нэг
Монгол хүн ороныг хориглоно гээд англиар бичээд үүдэнд нь хадчих уу? Мөнгөтэй монгол хүн олон байгаа шүү битгий доромжил.
Монголд хэрэггүй л юмдаа мөнгө олдог гээд муу муухай юм хөгжүүлэх ямар хэрэгтэйн?
MANAN-giin pizdaanuud uursduu bol ard ni nuuts uruu baiguulj bgaad shaana shd eee. Mongol hun orj chadahguim chin medegdehgui. Goy tee. LAlruud
Монгол хүн ухаан дутуу нь үнэн Казино монголчуудуд зохихгүй
Америкад чинь хөгшчүүлээ / senior centerүүд/ автобусаар зөөгөөд л казинодоо аваачдаг юм байна лээ ш дээ. Тэд нар нь тэндээ хөнгөлөлттэй хоол унд идээд цугтаа нэг машин дээр суучихсан хөөрхөөн гээч нэг хоёр центээр тоглоод л байж байх юм. Зарим нь тэргэнцэртэй ээж, ааваа түрчихсэн хэдэн цаг зугаацуулаад буцах юм. Залуучуудад бол хэрэггүй зүйл л дээ. Нэг донтвол хамаг юмнаасаа сална.