Тавантолгойн ордоос жишээ 50 сая тонн нүүрс олборлох боломжтой
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь Хятадын “Чалко” компаниас урьдчилгаа төлбөрт авсан 418 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил сан”-д өгсөн. Энэ өрийг төлөхөөр “Эрдэнэс Тавантолгой” ажиллаж байна. Дээрх өрөөс 120 гаруй сая ам.долларыг нүүрсээр төлсөн. Үлдсэн өрийг мөн нүүрсээр төлөх нь. Ерөөсөө “Чалко”-тай хийсэн гэрээ манай компанид ашиггүй. Цаашид энэ байдал үргэлжилбэл олборлолтоо зогсоохоос аргагүй” гэв.
Саяхан Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Монгол Улсын Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл олгох, зээлийн баталгаа гаргах тухай асуудлыг хэлэлцээд зүйтэй гэж үзлээ. Уг нь Тавантолгой төслийг хугацаа алдалгүй эдийн засгийн эргэлтэнд оруулчихвал Оюутолгойгоос илүү үр өгөөжтэй гэж үздэг.
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хийсэн судалгаагаар Тавантолгой ордоос жилд 10 сая тонн коксжих нүүрс, 40 сая тонн түлшний нүүрс үйлдвэрлэх боломжтой гэжээ. Үүнд, нүүрсний экспортын гол тоглогч төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК голлох үүрэг гүйцэтгэхийг шинжээчид хэлж байна. Хятадын эдийн засгийн хөгжлийн удаашрал, гангийн үйлдвэрлэлийн бууралт нь Монголын коксжих нүүрсний экспортод том цохилт өгсөн гэж байгаа.
Гэвч Тавантолгойн ордоос монголчууд ихийг хүлээж байгаа. Одоо Тавантолгойн Зүүн Цанхид төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” олборлолтоо эхлүүлээд байгаа бол Баруун Цанхийн хэсэгт ирэх онд хөрс хуулалтын ажил хийхээр шийдвэрлээд байна.
“Чалко”дэлхийд байхгүй хамгийн хямд нүүрсийг Монголоос зөөж байна
Эх сурвалжийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой”-н шинэ захирлууд өмнөх Засгийн газрын урагшгүй бодлогоос болж Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас зээлж авсан 350 сая ам.долларын өр барагдаж дуустал гараа хумхиад зүгээр суухыг хүсээгүй бололтой. Тэд Баруун Цанхийн уурхайгаас гарах бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай гэрээ, хэлэлцээрийг “Чалко”-той бус Хятадын төрийн өмчит “Шенхуа” болон бусад орны худалдан авагчидтай хийх талаар эрэлхийлж байгаа дуулдана. “Шенхуа” нь Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт оролцож байжээ.
Одоогоор “Чалко” “Эрдэнэс Тавантолгой”-гоос авч байгаа нүүрснийхээ үнийг нэмүүлэх сонирхолгүй байна. Гэтэл “Чалко”-д одоо зарж буй үнээс ,тус компанийн нүүрс олборлох өртөг илүү гарч байгаа юм. Ийм учраас “Эрдэнэс Тавантолгой” алдагдалд орохгүйн тулд үнээ нэмэхийг санаархаж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил “Чалко”-д нэг тонн нүүрсийг 70 гаруй ам.доллараар өгч байсан бол одоо 50 орчим ам.доллар болж буусан байна.
Гэхдээ “Чалко”- гоос 350 сая ам.долларын урьдчилгаа авсан гэрээний нөхцөл нэлээд хатуу бөгөөд урьдчилгаагаа төлж дуустал өөр ямар ч компанид нүүрс зарахгүй гэсэн хатуу заалттай аж. “Эрдэнэс Тавантолгой” ирэх хавар гэхэд “Чалко”-гийн 230 сая ам.долларын зээлээ нүүрсээр төлж дуусгахаар тооцоолжээ.
“Эрдэнэс Тавантолгой” зээлийн 200 сая ам.доллараар “Чалко”-д өгөх өрөө дарж магадгүй
Одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнө Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкнаас олгох 200 сая ам.долларыг хэрхэн юунд зарцуулах вэ? гэдэг асуудал чухал болоод байна. Тус компани энэ мөнгийг техник тоноглолоо сэлбэх, олборлолтоо нэмэгдүүлэх, дэд бүтцийн төслийнхөө аль нэгийг эхлүүлэхэд зарцуулах байх.
Эсвэл Хятадын “Чалко”-д хямд нүүрс өгч алдагдалтай ажиллаж байхаар авсан зээлээ шууд бэлнээр буцаан төлөөд, тонн нүүрсээ дор хаяж 70-80 ам.доллараар авах шинэ худалдан авагчтай түншилж мэдэх юм. Магад ч үгүй энэ нь “Чалко”-д өгөх өрнөөс түргэн салах хамгийн ашигтай ажиллах гарц ч байж мэдэх юм. Нэг бол “Чалко”-д үлдэгдэл зээлээ шууд төлөхөөр санал тавихад тэд цааргалж мэдэх талтай.
Учир нь тэдэнд зээлийн үлдэгдлээ буцаан авахаас илүү тонн тутам нь 50 гаруйхан ам.долларын үнэтэй хямдхан нүүрс авах сонирхол их бий. Иймд “Чалко” нүүрсний үнийн талаар буулт хийж, үнээ ямар нэг хэмжээгээр нэмэгдүүлэхийг үгүй гэх аргагүй юм. Иймд хөгжлийн банкнаас олгож буй 200 сая ам.долларын зээлийг хамгийн “нүдээ олсон” чухал зээл гэж үзэж байна.
Гайхалтай нь Австрали Америкаас нүүрс тээвэрлэж байна гээд бод доо
Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ Европын эрэлт буурахтай уялдан ирэх оны эхний улиралд 5.9 хувиар буурах хандлагатай байна. Коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 170 ам.доллараас 160 ам.доллар болж буурах төлөвтэй байгааг Doyle Trading Consulting’’-ийн захирал Стив Дойл мэдээлжээ. Мөн тэрээр “2013 оны дөрөвдүгээр улиралд нүүрсний үнэ бага зэрэг өсч 180 ам.доллар болох дүр зураг харагдаж байна.
Энэ нь АНУ-ын зүүн хэсэгт орших Аппалачигаас Австрали руу зөөх нүүрсний нийлүүлэлт 30 сая тонноор багасахтай холбоотой” гэж тайлбарлажээ. Дэлхийн нэг талаас нөгөө тал, хүртэл далайгаар нүүрс тээвэрлэхийг бодоход далайн тээвэрлэлтийн зардал тун хямд байдаг бололтой. Австрали улс нь Хятад болон Зүүн өмнөд Азийн улсуудад нүүрс экспортолдог атлаа хаа холын Америкаас нүүрс импортоор авдаг нь юуны учир вэ? Тэд лав коксжих нүүрсээр дутаагүй.
Энэ бол цэвэр бизнес. Австрали улс Америкаас хямд нүүрс аваад Азийн орнуудад “шахаж” ашиг унагадаг эсэхийг үгүйсгэх аргагүй. Гэтэл Монгол Улс зэргэлдээ байгаа хөрш улсдаа нэг тонн нүүрсээ тавьхан ам.доллараар өгөөд сууж л байдаг.
Ш.Батцогт
Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"
Сэтгэгдэл0
ZUGEER DEEREM YM BN...HYATADUD,MONGOLIN LUIVARCHIDTAI HUIVALDAD UURSDUD ASHIGTAI GEREE HIIGEED,URUND ORUULJ OLZOLDOG SONGODOG HUVILBARAR AJILLAJ BAINA.BID TER GERE HISEN HUMUUS BOL BUGD GEMT ETGEEDUD
Цус шингэлэх, холестрин бууруулах, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас дараах эмгэгүүдээс эрүүлжих боломжтой - Тархи - Зүрх - Хуян – Даралт - Бөөрийг тэжээх судасны хатуурал - хөлийн судас өргөсөх. Мөн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүйгээр биечлэн өгч байна. 88138393, 98607352
yer ni bol oyutolgoin gereech neg iim l bh bhdaa tsag hugatsaa ah l medej dee
Geree hiisen humuus ni Batbold, Hurelbaatar, Zorigt, Nyamdorj, Enebish gedgiig oilgoj yadah yumgui shdee
Дэмжиж байна Энэ хуучин засгийн газрын хийсэн заваан ажлыг шинэчлэлийн засгийн газар vргэлжлvvлэх есгvй тэр зээлийг нь толоод тэр vеийнх эрх мэдэлтнvvдийг бvгдийг нь шоронд хийгээд эдийн засгаа эрvvл аргаар авч яваач
5 tolgoin nuursiig hyatadad hyamd ogoh sonirhol MAN-tai holbootoi
Modon tolgoitoi mongolchuud. Zeelsen mongoo orond ogool. Yaan daa yaana. Su. Batbold metiin modon tolgoi mortloo, bayan durakuud baih yuma.
Оюутолгойн vйл ажиллагаа бол монголчуудад асар их ашиг огсон vvнтэй хэн ч маргахгvй 1.5 тэр бум доллар монголд дэлхий нийт монголд итгэл vзvvлэн зээлж байгаа нь Н.Энхбаярын энэ гэрээг эхлvvлсэн Оросын их ороос чолоолсний авч гэтэл тvvний байгуулсан тvvхэн гавьяаг vгvйсгээд хийсэн бvтээснийх нь vр дvнг хувийн ашиг сонирхлоор ашиглах гэж байгаа элбэгдоржийн хулгайн бузар санааг монголын ард тvмэн таслан зогсоох ес той иймд еронхийлогчийн сонгууль хvртэл тvvнд болон тvvний барьцаанд байгаа хvмvvcт бололцоо олгохгvй байлгахын тулд юу ч хийсэн болно
Хэн Cv.Батболдыг модон толгойтой гэдээд байгаа юм бэ естой тэр хvн оороо муу санаагvй модон толгойтой байх уул нь урьд нь ухаантай англиар ч ярьчихдаг байснаа бороогоулдттай нийлээд цианитан толгойтой болоод монголчуудыг цахиалгаар хордуулж устгаж яваа хvн шvv дээ
Tedniig Tenger nirgeh boltugai. Yahiig tenger medtugei.
Luiverchid sonotugui!
manaihaas hyamd avj bgaa nuursee ted yamar gazar butsaagaad shaj bna gedegiig yadaj tagnuul turshuul tavij medej avchaal esvel ene cheinj hiigeed bgaa kompanias uur shuud hudaldan avagch kompani haih ch yum uu tiim zuil l bodohgui bol hetsuu yumaa. yadaj manaid ediin zasgiin iim ui ajillagaa hiideg turshuul medeelegch ih heregtei bna da..
Cy. Batboldyg uzen yadaj baina. Ex ornoo xudaldsan nuxur baina shuu dee. mongolchuudaa, ter urvagch nuxurt xariutslaga toostyo!!!
CHALKO-d toloh oriig ni bushuuhan tolood gereegee tsutslabal yasan yum be?..Manai mongold olon bayachuud bgaashdee ted nar eh ornoo gesen setgeleer huvi horongonoosooo niiluulj ene chalkod ogoh oriig ni tolvol boldoggui yum bhdaa.
er ni bayachuud ch gehgui bas bolomjtoi mongol hun bur baga ch gesen huvi niiluulj eh ornoo hyatadaas avrah heregtei sanagdlaaa ene huuhduuded ogood bgaaa 20.0 myangiig ogohoo boliod uund zoriulj boldoggui yum bhdaaa
Odoo mash yaraltai baruun uurhaigaa ashiglaltand oruulah heregtei! Cag aldaj shoudhaa boli.tegej baij hurdan ornoosoo salna! Ted gereeniihee daguu nuursee avch taarna! Bi ingej bodnom!