Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Энэ дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр товлоод байна.
Мөн чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчилсэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Тодруулбал, тус заалтад “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан.
АТГ-т хөрөнгө орлогоо тогтмол мэдүүлэх үүрэгтэй 41 мянга 686 төрийн албан хаагч байдгаас 33 мянга 428 нь Засгийн газар, агентлаг, түүний харьяа байгууллага, түүнчлэн Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг Засаг дарга нар, тэдгээрийн харьяа байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм. Тиймээс АТГ-ын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох ёсгүй хэмээн Ерөнхийлөгч үзсэн байна. Ерөнхий сайдын саналаар томилбол АТГ нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч боломжгүй болж, цаашлаад эрх баригч намын үүрэг, даалгавраар ажилладаг болох магадлалтай хэмээн үзжээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Төв талбайд өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэрбээр "Монголын ард түмэнд Оюутолгойгоо буцааж авах алтан боломж ирлээ. Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой. Ерөнхий сайд болох Л.Оюун-Эрдэнэ Олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлана. Ерөнхий сайд Монголын ард түмнийг төлөөлж, "Рио Тинто"-той хэлэлцээ хийх ёстой" гэж өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа тайлбарлаж байна
АН ямар тансаг үнэр үнэртүүлж байсан юм бол доо.АН гэсэн тойрон хүрээлэгчид л илжирсэн үнэр мөн ч их цацсан даа.
АН дэмжидгүй юм уу