Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцож, үг хэллээ.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын нээлтэд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нар оролцлоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм генерал, офицерууд Та бүхний амрыг эрье.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйлсэд мөр зэрэгцэн, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, генерал, офицерууд Та бүхэнтэй энэ өдөр дахин уулзаж байгаадаа баяртай байна.
Шинэ үеийн түүхийн хугацаанд бид Үндсэн хуульдаа “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх”-ыг хуульчлан баталгаажуулж, Зэвсэгт хүчин иргэний хяналтад байх ардчилсан нийгмийн үнэт зарчим, улс орны эдийн засгийн чадавх, бодит боломжид нийцсэн “мэргэжлийн чиг баримжаатай цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх”, “мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж хөгжүүлэх” бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 6 дугаар сард “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”, “Зэвсэгт хүчний стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчнийг дайнд хэрэглэх ерөнхий төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчний тайван цагийн бүрэлдэхүүнээр цэргийн бүлэглэл байгуулах төлөвлөгөө”-нүүдийг баталгаажуулсан.
Дээрх баримт бичгүүдийн үзэл санаа Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж, Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэрэг, Барилга-инженерийн цэрэг болон Кибер аюулгүй байдлын цэргийг бас байгуулсан. Цаашид шинээр байгуулагдсан төрлийн цэргийг тайван цагт болон дайны үед хэрэглэх, тайван цагт бэлэн байдал, бэлтгэлжилтийг нь хэрхэн хангах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн мөрдөх нь Та бүхний үүрэг юм.
Ингэхдээ “Зэвсэгт хүчин нэгдмэл байх” зарчимд нийцүүлэн Төрийн цэргийн байгууллага, төрлийн цэргийн командалын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, улс орныхоо хүн ам, эдийн засгийн чадавхыг бодитоор тооцох, зэвсэгт тэмцлийн үеийн цэргийн ажиллагааны оршин тогтнохуйн аюулгүй байдалд нөлөөлөх цэрэг-улс төр, цэрэг-стратегийн нөлөөллийг урьдчилан тооцох, даргалах албан тушаалын ахлагчаас генерал хүртэлх албан тушаалтнуудын санаа бодлыг тусгах шаардлагатай юм.
Зэвсэгт хүчний Барилга-инженерийн анги, салбарууд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэж, төмөр замын доод бүтцийг барих ажлыг хугацаанд нь дуусгаж, дээд бүтэц угсрах ажлыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанитай хамтран гүйцэтгэж байна. Төсөлд оролцсоноор барилга-инженерийн ангиудын чадавх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, цаашид улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд бие даан үүрэг гүйцэтгэх боломжтой болсон гэж үзэж байна. Зэвсэгт хүчин цаашид Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан төмөр замын болон бусад стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэнэ.
Төмөр замыг өөрсдийн хүчээр буюу Зэвсэгт хүчин хариуцан, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой бүтээн байгуулсан нь “Бид өөрсдөө чадна” гэсэн итгэл үнэмшил, үндэсний ухамсрыг бий болгосон. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлыг монголчууд бид өөрсдөө хийх нь улс, үндэстнийхээ ирээдүйн сайн сайхныг бие даан цогцлоох, үндэсний аюулгүй байдлаа хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс нь болох болно.
Энэ ташрамд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг баримтлан, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад энхийг сахиулагчдын маань үүрэг, үйл хэрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтойг мөн цохон тэмдэглэе.
Зэвсэгт хүчний байгуулалтын зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах улс төр, дипломатын үйл ажиллагаа, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх чадавхтай цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий мэргэжлийн Зэвсэгт хүчнийг байгуулах алсын хараатай байх, цэргийн удирдлагын байгууллага, нэгтгэл, ангийн бэлэн байдал, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг аюулгүй байдлын орчинд нийцүүлэн дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд удирдах албан тушаалтнууд Та бүхэн онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Та бүхний энэ удаагийн цугларалт нь улс орныхоо аюулгүй байдлыг бие даан хангахад чиглэсэн операцын төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинээр боловсруулах талаар нэгдсэн ойлголтод хүрэх, хүч хэрэгслийг оновчтойгоор хэрэглэх арга замыг эрэлхийлж байгаа гэж ойлгож байна.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2021 оны стратегийн цугларалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Бүх цэргийн Их хар сүлд ивээж, Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн сүр хүч, хийморь золбоо үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.
Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд 1997 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтаар улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, цэргийн байгууллагын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг.
2021 онд Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтээсэн Цогтцэций-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын макетыг мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Сэтгэгдэл0
Мөрдөс зүүж үзээгүй мафи дууриадаг орос бацаан.
Mie Enkhbold SY batbold terguutei avilgachid bol jinhene mafi!!! Buhel buten uls orony eronhiilogchiig ingej doromjilj baigaa ene etgeediig nen darui olj zohih yal shiitgeliig onoogduulahig shaardaj bn!!!!!!!!!!
Их олон төрөлд хувьсдаг этгээд юм. Мафиози,спиртийг ус болгогч илбэчин,КГБ- ийн агент,төмөр замын царигийн мэрэгжилтэн,танк эсэргүүцэгч бууны наводчик,УИХ- ын гишүүн,шороо,далан овоологч,улсын асар олон тэрбум төгрөг салхинд хийсгэгч,оросын алс дорнодын Владивосток хотод монгол нүүрс угааж хятадад наймаалагч,одон төмөр тараагч,мянган эхийн хөхний сүүний цацал өргүүлэгч,УИХ- ын дайсан,монголын ард иргэдийг талцуулагч,УИХ- ын бүх хуульд хориг тавигч,хуучин монгол хэлний багш,зэвсэггүй зэвсэгт хүчний ерөнхий командлагч.... гээд цааш явсаар 461-р ордны 139 тоот өрөөний зочин гээд дуусах чаралбаа......
Коронагийн үеэр олон хүн цуглуулдаг цэргийнхэн үнэхээр тэнэг шүү. Цэргийн салбарын пялдагадалт
Хүн бага цуглуул зайгаа барь
Эргуу шаарнууд яахаараа эцэг эх ээ еренхийлегч ее муулж хараадаг гелегнууд вэ???
Ганзориг ч гарын хүн нь юм Ганбат өмнө нь салаавч өгөөд явсан жинхэнэ генерал даа Тиймээ хамаа
Avilgachidyn holsolson eruugiinhen eronhiilogciig maani doromjilood bgaam bish uu?!!! Nen darui olj barivchilmaar ium daa.
Эргуу шаарнууд яахаараа эцэг эх ээ еренхийлегч ее муулж хараадаг гелегнууд вэ???
Рио Тинтогийн дээрэмчидтэй тулалдах, ковидтой тулалдах нэн хариуцлагатай цаг үед эх орноо, ард түмнээ хаяд зугатсан Хүрэлсүхийн улс төрийн карьер нэгмөсөн дуусч тэрээр улс төрийн үхдэл болов. Одоо Хүрэлсүх урьдын адил сэлмээ сугалан сагсалзавч, цусаар уйлавч түүнийг тоох хэн ч олдохгүй, харин ч түүнийг бүх ард түмнээрээ үзэн яддаг болов. Хувь хүний улс төрийн карьер дуусах их амархан юмаа.
Рио тинтогийн бууны нохой МАН, АН-ынхан одоогийн ерөнхийлөгч Баттулга дахин сонгогдчихох вий гэсэндээ айж, дагжин чичирч, өмдөндөө шээсээ савируулж байна.
Баттулгаа дахиж сонгох нь зөвдөх вий.Хүрэлсүх Оюутолгойн авлигачдын гар хөл хошного мөн гэдгээ үйлдлээрээ батлан харууллаа..
Энд хэн байх ямар нам хамаагүй. Монголын гэсэн сэтгэл зүрх нэгдэх учиртай. Газар нутаг улсын үндсийн үндэс шүү ухаарцгаа Монгол түмэн минь.
Энд хэн байх ямар нам хамаагүй. Монголын гэсэн сэтгэл зүрх нэгдэх учиртай. Газар нутаг улсын үндсийн үндэс шүү ухаарцгаа Монгол түмэн минь.
Сайханбаяр . Ганзориг нар онцгой комиссын гишүүд байж энэ олон хүнийг цуглуулж битгий пялтагнаад бай. Эргүү ерөнхийлөгч боловсрлгүй болохоороо юм ойлгодоггүй. Юу хийж байгаагаа ч мэдэхгүй. Боловсролтой ерөнхийлөгч бол энэ цуглааныг зохион байгуулсан пялдаг генералцаруудын цолыг хураах ёстой. Тэнэгүүдийг ч ковид тоохгүй байхаа.
Ганбат юун салаавч өгөөд явах юмнаас хумсалж байгаад Тооноор орж ирээд хаяаагаар гараад явсан хүн
Гутамшигт таадгар зайлах цаг ойртсоор. . .
Erunhiilugch ni Zevsegt huchnii komandlagch baih yostoi yum boluu, uuniig oilgohgui yum
Тэгээд чинийхээр хэн байх ёстой вэ?
Энэ Баттулга гэх боловсролгүй, мэдлэггүй, хорчин нөхөр чинь Трамп гэгч цагаан солиотыг дуурайгаад маскгүй өвчнөө тараах гээд байгаа юм уу? Төрийн тэргүүн хаана ч явсан өөрийгөө иргэн гэдгээ мартаж болохгүй. Үүргээ яс биелүүлж, бусдад үлгэр дуурайл үзүүлэх ёстой.
Эрхэм ерөнхийлөгчөө, батлан хамгаалахын сайдаа, генералуудаа, дарга нараа!!! нөгөө нэг дор 5-аас дээш хүн цуглаж болохгүй гэсэн яасан бэ? том цолтой цэргийн том дарга нараас корона вирус айдаг юм гэж ойлгож болох уу???
Энэ цугларалтыг зохион байгуулсан цэргийн эргүү дарга нарт хатуу хариуцлага тооцох хэрэгтэй
Одоогийн энэ төр засагт байгаа МАН нэртэй мафижсан бүлгийн үйл ажиллагаа улс гүрнийг сүйрлийн ирмэгт авчраад байгаа энэ цагт шаардлагатай бол цэргээ бэлэн байлгах хэрэгтэй гэдгийг гэдгийг Ерөнхийлөгч маань ойлгож байгаа биз дээ
Naad jonhuugaasaa hol yav oir orinoo hadraad duusaj ba heden torooluud aa ugjih gej hulgailsaar
Оюутолгойн гэрээ олигархи,бизмeсмэн ,манан энэ бүгдтэй явж явж Хүрэлсүх л тэмцэнэ.Баттулга eрөнхийлөгч юу ч хийлгүй 4 жил болсон доо.
ХҮРЭЛСҮХ СҮ.БАТБОЛД БОЛОН ОЮУНТОЛГОЙН ТАЛД ОРЖ АРД ТҮМНЭЭС УРВАВ!! ТЭГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ТЭДНИЙГЭЭ АВРАX ГЭЖ.!!!
Их засаг хуульд хоёр цэргийн командлагч зохихгүй
Монгол ялахгүй, тархины тураалууд яадж байдаг нутаг!!!
Цэргийн алба хаагаагүй пацаан. Хамаагаа алдлаа даа.
Mongol uls min uyiin uyd mandan badrag kommunist hytadiin hul gar bolson erh barigch bolon uls turchod eh ornoo uravsan hahuul avsan horloh suitgeh chid bugd sunuh boltugai.