Сайн эд элэгдэх нь удаан, сургаал үг бодогдох нь эрдэм гэдэг шиг өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ны дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бичсэн эрдэмтэн мэргэдийн илгээсэн захидлын утга агуулгыг бүрэн дэмжиж, олон хүн үзэл бодлоо ил далд илэрхийлж байсныг дахин сануулмаар санагдлаа.
Өнөөг хүртэл төрийн өндөрлөг таг чиг байгаа нь хачирхалтай. Сонин хэвлэлээр дамжиж хариу нь гарах болов уу гэж хүлээсээр нэгэн оныг үдлээ. Соёлын өв, түүхэн дурсгалт хөшөө, барилга байгууламжийг хайрлан хамгаалах гэсэн үндсэн санааг эсэргүүцэж байгаа юм шиг Хотын дарга Э.Бат-Үүл улам гаарч, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож, Сүхбаатарын хөшөөг Монгол Улсын гал голомтын хөшөө болгох яриа дэгдээж, тусгаар тогтнолын талбайг Ардчиллын талбайгаар сольж “урт цагаан” барилгыг нурааж, Монголын алдартнуудын лааны тосон баримлын үзэсгэлэн байгуулах, 1930-аад оны түүхэн барилгын нэг дотоод яамны барилгыг нурааж өндөр сайхан орд барих, хаант оросын дипломатч гэх хэн ч үл таних И.Я.Коростовецийн хөшөө босгох гээд тогтоол шийдвэрийг угсруулан гаргаж, хэнд ч дийлдэхгүй гэснээ батлах гэсэн шиг дур зоргоороо аашилж байна.
Эрдэмтдийн илгээсэн захидалд “...түүхийн янз бүрийн цаг үед ард түмний бүтээсэн, барьж босгосон бүхэн хожим хэрхэн үнэлэгдэх нь үл шалтгаалан тэр л цаг үеийнхээ онцлог бодит үнэнийг тусгасан баримт болон үлддэг жамтай” гэснийг Хотын захирагч Э.Бат-Үүл үл тоож, ардын хувьсгалын үед олсон амжилтыг үгүйсгэх, ор мөргүй болгох хорон санаа агуулж түүхэн ач холбогдол, соёл урлагийн бүтээл талаас бодохгүй байгаа нь харамсалтай.
Аль ч улсын хот суурины үүсэж хөгжсөн түүх нүдэнд харагдах баримттай байх нь сонин. Дэлхийн улс орон өөрийн хот суурины үүсэж хөгжсөн түүхийг хадгалж, соёлын үнэт өв болгож үлдээсэн нь олон зуун жилийн асар их зүтгэл, ухааны толь болдог. Чех улсын алтан Прага хотын анхны байгууламж, Италийн түүхэн барилга, Москвагийн буурал Кремль, Энэтхэгийн Таж Махал, Францын Эфелийн цамхаг дэлхийн улс оронд хадгалагдаж, барилга байгууламж, хөшөө дурсгалын сор түүхэн үеийн бахархал болсон.
Аливаа зүйл удах тусам үнэд орж, түүхийн чухал баримт болдог. Бид хуучин бүгдийг шинэ болгох гэж цээж өвчтэй болж байгаа нь харамсмаар. Хэдийгээр дэлхийн гайхамшигт тооцогдохгүй ч гэсэн Монгол Улсын түүхийг хэлэх баримт болох чухал хөшөө баримал, барилга байгууламжийг үлдээж, тордож хадгалах нь тэргүүн зэргийн асуудал баймаар.
Ер нь Монгол Улс түүхэн үйл явдалтай холбоотой барилга байшин, хөшөөг устгаснаар дэлхийд гайхагдах цорын ганц улс болж магад. Социализмын үед шинэ нийгмийг тогтоон байгуулах нэрийдлээр үзэл сурталд таарахгүй хуучин бүхнийг устгах хэнээрхэлд автаж, шашинтай холбоотой соёл сүм хийдийг устгасан хар толбыг мартах ёсгүй. Гэтэл өнөөдөр тэнэгийн солиорол дахин давтагдах шинжтэй.
Хоцрогдсон ядуу буурай Монгол орныг Монгол Ардын Хувьсгалт нам алдаж оносон их нугачаа дундуур удирдан жолоодож, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж, улс орныг хөгжүүлж дороо суурьтай, дотроо бодолтой бүтээн байгуулж ирснийг түүх гэрчилнэ. Оросын бодлогыг дагаж олон мянган гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж хороосныг ардчиллынхан дөвийлгөн сүржигнэж “алуурчин нам” хэмээн цоллож, ололттой, өөдтэй бүгдийг үгүйсгэж ард иргэдийн сэтгэлээс социализмтай холбоотой бүхнийг арилгах гэж улайран тэмцэж байна.
Ардын хувьсгалын үед барьж босгосныг ул мөргүй болгох арчаагүй санаархлаа одоогийн төр засаг өөрчлөхгүй бол ард иргэд нүдээ аниад, чихээ бөглөөд, амаа хамхиад суух тэвчээргүй болж байгааг ойлгох цагийн босгон дээр ирээд байна. Түүх бол нийгмийн өөрчлөлтөөр хувирч өөрчлөгддөг улс төрийн “хамелеон” биш гэдгийг ухаармаар юм.
Социализмын үед Улаанбаатар хотын баруун хүрээнд байрлаж байсан “Есөн гудамж” хорооллыг шинэчилж өөрчлөхөөр нураах үед киноны уран бүтээлчид Соёлын яам, Засгийн газарт хандаж, хоёр гудамж үлдээх нь хуучин Да хүрээг санагдуулах түүхэн дурсамж болоод зогсохгүй ирээдүйд кино бүтээхэд чухал болохыг дурьдаж захидал илгээсэн боловч нохой хуцсанаас дорд үзэж, трактораар түрж устгаж байсан нь санаанаас гардаггүй юм.
Хэрэв тэр хэсэг гудамжийг үлдээсэн бол “Да хүрээ” ямар байсныг таних мэдэх, өнгөрсөн түүхийг санагдуулах маш чухал үзмэр үлдэх байсан. Аливаа зүйлийг эвдэлж устгахад амархан. Эвлүүлж бүтээхэд хэцүү учир одоо төр барьж байгаа удирдлагууд, эрдэмтэн мэргэдийн ухаалаг үгийг сонсож, олон талаас дүгнэн цэгнэж шийдэхээс зөвхөн хувийн болон намын үзэл бодлоор явцуурч, санаандаа хүрэх гэж зүтгэх нь нөхөж боломгүй сүйтгэл болж байна.
Монголын нийслэл хотын анхны төрх байдал ямар байгаад өнөөдрийн тэнгэрт цойлсон шилэн барилгатай болсон түүхийг харьцуулан ойлгох боломжгүй болжээ. Социализмын үед манай зарим уран бүтээлчид үндэсний хэв маягтай өвөрмөц барилга байгууламжтай болохыг зорьж уран барилгын сонгодог хэлбэртэй уялдуулж, драмын эрдмийн театр, үйлчилгээний төв, “урт цагаан”, соёлын төв ордон, гэр хэлбэртэй хүүхдийн кафе, хүүхдийн номын худалдаа гээд барилгуудыг барьсан. Энэ нь маш чухал, зөв эхлэл байсан.
Ардчиллын дүйвээнээр ихэнхийг хувьчилж устгасан. Одоо ч гэсэн гадаадын хотуудаас ялгарах өвөрмөц шийдэлтэй, жуулчид зочдын нүдийг хужирлаж гайхагдахаар ганц хороололтой болоход хожигдоогүй. Өндөр сайхан барилгатай болсноор Улаанбаатар орчин үеийн сайхан хот болж чадаагүй.
Авлигад нүд нь улайрсан арчаагүй дарга нар хомхой сэтгэлдээ хөтлөгдөж, газар наймаалж, хот төлөвлөлтгүй, эмх замбараагүй бариулсан өндөр нам, янз бүрийн хэлбэр маягтай барилга шавааралдуулан, явган хүн явах газаргүй, төөрүүлэх тоглоомонд орсон юм шиг гарах газраа олж ядан бухимдаж явах болсон.
Үндэсний өвөрмөц хэлбэртэй, уран барилгын цогцолбор байгууламжтай, ая тухтай амгалан тайван амрах, гоо сайхны таашаал авах “Чингис” хороолол байгуулбал Монгол хэмээх өвөрмөц улс гэдгээ таниулж чадах билээ. Тэр тухай бодохын оронд Сүхбаатарын түүхэн талбайг “Чингис” болгосон нь ямар ч ач холбогдолгүй, эргэн тойрны орчинтойгоо нийцэж тохироогүй, зөвхөн Сүхбаатарын нэрийг өөрчлөх хонзонт санаа болсон.
Чингис хааныг дэлхий нийт түүхэн их хаан, суут ухаантан, агуу жанжин гэдгээр магтан хүндэлж байдаг. Гэтэл энэхүү агуу хааныг тодорхойлох орчин ахуй Чингисийн талбайд юу байна вэ? Засгийн газрын үүдэнд байрлуулсан Чингисийн хүрэл хөшөөнөөс өөр юу байна. Чингисийн хүрэл хөшөө хүндэтгэлийн биш, байшингийн үүдийг чимэглэсэн баримал шүү дээ.
Сураг сонсоход Чингисийн талбайг дахин өөрчилж сайжруулах төсөл боловсруулж германы мэргэжилтнээр гүйцэтгүүлж өч төчнөөн тэрбум төгрөг зарцуулах гэнэ лээ. Тэгэх хэрэг юунд байна вэ? Оньсого тайлж ойлгоход тун амархан. Ердөө 1911 онд Богд хаант Монгол Улсыг тусгаар тогтнуулж, манжийн дарлалаас чөлөөлсөн.
1990 онд ардчилсан хувьсгал ялж Монголд жинхэнэ ардчилал эрх чөлөөг бий болгож маш хурдтай хөгжиж дэлхийд нэртэй улс болсон. Монгол Улсын түүхэн явцын социализмын дунд үе гай авчирснаас гавьяатай зүйл хийгээгүй мэтээр дүгнэж, ард иргэдийн тархийг угаах гэсэн оролдлого юм. Монголчууд бид Чингис хаанаар бахархалгүй яахав. Гэхдээ хэт туйлширч, улс төржүүлж, бодит биш зохиомол бурхан мэтээр биширч, магтан шагширч эзэн хааны нэрийг чихнээс уясан хонх, амнаас гаргах хий болгох нь эцэстээ алдаршуулах гэсэн биш адаглаж амаа барихвий дээ.
Үүнийг юуны учир хэлэв гэвэл юм бүхэн хэмжээтэй, аливаа зүйл ихэдвэл эсвэл багадвал хүний сэтгэлд таашаагдахгүй муу, муухай болох учир хэмжээг тааруулах ухаангүй байвал төр улсад аюул тарьдаг болохыг сануулах гэсэн юм. Төрийн удирдагч ард түмнийг худлаа хэлж хууран мэхлэх нь улс оронд аюул авчирдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл ард түмний олонхийн саналаар Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох зарлиг гаргасан гэж үндэсгүй худал хэлж байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр гэнэт Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх асуудал гаргаж АН-ын төлөөлөгчид хүч түрэн баталсан тухай сонинд бичиж байсан. Үнэхээр ард түмний саналыг харгалзах байсан бол, улс даяар зарлан мэдэгдэж, чөлөөт үзэл баримтлалыг явуулахгүй яасан юм бол. “Ард түмэнтэйгээ амь нэг байж, тэдний санал бодлоор үйл ажиллагаагаа явуулдаг ардчилсан зарчимч дарга нар маань өөрсдөдөө ашигтай өөрсдийн үзэл бодлыг биелүүлэх болохоор ард түмнээ мартаж шууд хүслээрээ тогтоол шийдвэр гаргачихаад олон түмний саналаар шийдвэрлэсэн гэж худлаа хэлдгээ болимоор юм.
Нэгэнт худлаа хэлж “Чингисийн талбай” болгосон тогтоол хүчин төгөлдөр биш. Ер нь анх Сүхбаатарын талбай болгох шийдвэр улсын хэмжээнд яригдаж тухайн үеийн төр засгийн шийдвэрээр шийдсэн болохоор тэр зиндаанд яригдаж өөрчлөх үгүйг шийдэх, ямар учраас солих болсон, учир шалтгаан үндэс нь юу болохыг тайлбарлаж өгөхөөс биш нэг хүний, нэг намын үзэмжээр өөрчилж болохгүй. Иймд Чингисийн талбай болгох эсэхийг дахин хэлэлцэж МАН унтаа байдлаасаа сэрэх цаг болсон.
Монголын ард түмэн цээжинд хуралдсан бухимдлаа дарж, чимээгүй ажиглаж цаашид юу болохыг тэвчээртэй хүлээж байгаа. Монголын түүхэн баримтат соёлын өв болох хөшөө дурсгал, барилга байгууламжийг устгах ажилд Э.Бат-Үүл дарга ханцуй шамлан орж байгааг зөвшөөрөөд хүлцэнгүй байгаа юм биш. Одоо ард түмэн санал бодлоо илэрхийлж эхлэх нь гарцаагүй. Манай эрдэмтэд ч үнэн зөв тайлбар өгч хэлэлцэх байх гэж итгэж байна.
Аливаа зүйлийг явцуу үзлээр ойлгож, санаандаа хүрэх гэсэн явуургүй ухаантангууд асар богино хугацаанд түүх соёлын хэд хэдэн хөшөө дурсгалыг устгаж, шинэчлэл хийж байна гэж цээжээ дэлдэж байна. Монголын өнгөрсөн түүхтэй холбоотой Лениний хөшөө, Хан-Уул дүүргийн цагаан хаалга гээд соёл, урлагийн бүтээлийг устгасан нь нөхөж болохгүй тэнэглэл юм. Дэлхийн улс орны тал шахам нь В.И.Лениний онолыг баримталж байсан үе бий.
В.И.Ленин дэлхийн хэмжээний улс төр, философи, нийгмийн агуу онолч, социалист нийгмийг цогцлон байгуулагч гэдгийг дэлхий даяар мэднэ. Монгол улс тусгаар тогтноход социалист нийгэм байгуулахад В.И.Ленин болон түүний Засгийн газрын нөлөө байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Монгол Улсын хөгжлийн түүхэнд дурсагдах алдарт хүн учраас хөшөөг босгож, түүхэн цаг үеийн дурсгалт бүтээл бий болсон.
Лениний хөшөө байхад хүмүүс хэн болохыг асууж, утга учрыг ойлгох, Монгол Улсын түүхэн замналыг мэдэх, бүтээлийн хийц хэлбэрийг сонирхох, Монгол Улс бие даасан төрийн бодлоготой гэдгээ баталгаажуулах ач холбогдолтой байсан. Лениний хөшөөг бүтээхдээ алсыг харж, урагшаа яаран тэмүүлж буй төрх байдлаар ирээдүй рүү хүн төрөлхтнийг уриалж дүрсэлсэн уран бүтээл юм.
Ер нь Ленинийг монгол цусны халимаг удам угсааны хүн гэдгийг бодсон ч түүний хөшөө байхад монголд гай болоод байсан нь юу юм бол. Гэтэл хэн ч таньж мэдэхгүй зарим эрдэмтэд, судлаачдын хэлж байгаагаар монгол ноёдыг хооронд нь хутган үймүүлж Хятад улсыг дагахыг зөвлөсөн үл бүтэх этгээд гэж тодорхойлж байгаа И.Я.Коростовецкийн хөшөөг 800 сая төгрөгөөр сүндэрлүүлэхээр нийслэлийн удирдлагын тогтоол гарч шуугиан дэгдээсэн.
Одоо хүртэл тогтоолыг хүчингүй болгосон чимээ алга. Бодвол нэг л өдөр Коростовецкийн хөшөө босох байлгүй. Түүх соёлын нарийн утга учрыг мэдэхгүй байж, Монголын түүхтэй холбоотой барилга байгууламж, хөшөө дурсгалыг дур мэдэн битгий арилгаж устгахыг урьтал болгооч. Э.Бат-Үүл танд хийх ажил их бий. Та хөшөө дурсгалын түүхэн ач холбогдлыг мэдэхгүй бол эрдэмтэн мэргэд, ард олноосоо асууж хэвлэл мэдээллээр хэлэлцүүлж шийдвэл өлзийтэй.
Нийслэл хотын түүхэн дурсгалт өвийг хотын захиргаа ганцаар шийддэг тогтолцоо буруу. Үүнийг Засгийн газар, хөрөнгө мөнгө их гарах том шийдлийг УИХ-аар хэлэлцэж шийдэх хэрэгтэй. Жанжин Сүхбаатарын талбайн нэрийг солих, хөшөөг буулгах асуудлыг дахин ард түмэн, Засгийн газраар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг ард олны олонхийн саналд тулгуурлаж Засгийн газрын тогтоолоор хүчин төгөлдөр болгох учиртай.
Улс орны эрх ашгийн төлөө Монголын ард түмэн идэвхтэй тэмцэж, дуу хоолойгоо хүргэж, үүргээ биелүүлэх цаг болсон байна. Монгол улсын түүхтэй холбоотой соёлын өв болох хөшөө дурсгал, барилга байгууламжийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулж хамгаалахгүй бол ардчиллын дарга нар түүхийг гуйвуулах ажилд эрчимтэй орох боллоо. Бид дуугаа хурааж, дотроо бухимдаж, хүлцэнгүй байгаад байвал аяга хоол дундрахаас илүү түүх соёлын баримтат зүйл устаж байна. Ард түмэн бидний зүрхэнд эх орон минь байгаа түүх соёлтой гэдгийг санах цаг болжээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин
Сэтгэгдэл0
Зсс, муу даалуучны хөшөө байсан ч яалаа, үгүй ч яалаа
Чингис гое штээ
алтан овоо шилийн богд ганга нуураа дахин хэзээ ч харахгүй болгох их нүгэлт үйлийг Норовийн аланхуяг Тэгшбаяр тэргүүтэй увсийнхан эхлүүлээд байна Энэ нь францын арева компанид алтан овоог ураны лиценз нэрээр худалдаад энэ хавраас энэ ард түмний шүтээн болсон нутгийг маань хоёр дахь улаанбадрах болгох гэж байна халх монголчуудаа алтан овоогоо хамгаалах ариун тэмцэлд нэгдэцгээе
... Д Сүхбаатар хийсэн гавьяагаараа Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд сайнаар дурсагдаар байх болно. Удахгүй өт хорхой хооллож энэ газар нутагт үнэр нь ч үлдэхгүй чам шиг хужаа новшнууд Монголын Их Удирдагчийн нэрийг дуугарах өчүүхэн ч эрх байхгүй гэдгээ мэдтүгэй !!! . Монголын их удирдагч Д Сүхбаатарыг үл хүндэтгэн хорон муу үгээр доромжлогч хэн боловч үр удмаараа Монголын ариун газар шороон дээр амьдрах эрхгүй байх болно. Түүхийн агуу өндөрлөгөөс Их Эзэн Чингис хаан баярлан гар алдлан тэвэрч авах Д Сүхбаатар тэргүүтэй Монголын эх орончидийн нэр сүрийг сэвтээх гэж оролдсон хэн боловч Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөх болно. ...
Зсс, муу даалуучны хөшөө байсан ч яалаа, үгүй ч яалаа
Deerh erdemted gd bgaa yumnuud yaaj Sukhbaatar, Leninii hushuug Taj Mahaltai zuirlej chadav aa. ERTUNTSIIN GAIHAMSHIG bol GAIHAMSHIG chigeer, ERTUNTSIIN GUTAMSHIG n GUTAMSHIG chigeeree uldeh tul gutaasan yumnaadaa avch hayasan n deer sh de.
... Д Сүхбаатар хийсэн гавьяагаараа Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд сайнаар дурсагдаар байх болно. Удахгүй өт хорхой хооллож энэ газар нутагт үнэр нь ч үлдэхгүй чам шиг хужаа новшнууд Монголын Их Удирдагчийн нэрийг дуугарах өчүүхэн ч эрх байхгүй гэдгээ мэдтүгэй !!! . Монголын их удирдагч Д Сүхбаатарыг үл хүндэтгэн хорон муу үгээр доромжлогч хэн боловч үр удмаараа Монголын ариун газар шороон дээр амьдрах эрхгүй байх болно. Түүхийн агуу өндөрлөгөөс Их Эзэн Чингис хаан баярлан гар алдлан тэвэрч авах Д Сүхбаатар тэргүүтэй Монголын эх орончидийн нэр сүрийг сэвтээх гэж оролдсон хэн боловч Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөх болно. ...
mongolchuud mini uzel sutlaas hol bai. sukhbaatariin hoshoo baidgaaraa baig. guij bns.
Зсс, муу даалуучны хөшөө байсан ч яалаа, үгүй ч яалаа
... Д Сүхбаатар хийсэн гавьяагаараа Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд сайнаар дурсагдаар байх болно. Удахгүй өт хорхой хооллож энэ газар нутагт үнэр нь ч үлдэхгүй чам шиг хужаа новшнууд Монголын Их Удирдагчийн нэрийг дуугарах өчүүхэн ч эрх байхгүй гэдгээ мэдтүгэй !!! . Монголын их удирдагч Д Сүхбаатарыг үл хүндэтгэн хорон муу үгээр доромжлогч хэн боловч үр удмаараа Монголын ариун газар шороон дээр амьдрах эрхгүй байх болно. Түүхийн агуу өндөрлөгөөс Их Эзэн Чингис хаан баярлан гар алдлан тэвэрч авах Д Сүхбаатар тэргүүтэй Монголын эх орончидийн нэр сүрийг сэвтээх гэж оролдсон хэн боловч Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөх болно. ...
Зсс, муу даалуучны хөшөө байсан ч яалаа, үгүй ч яалаа
Unen geseen ... muriitei toglood tsalingaasaa olon dahin davsan urtei dandaa baidag. Uhsen hoino n ulsiin tusvuus tulj l baisan bna lee sh dee.
... Д Сүхбаатар хийсэн гавьяагаараа Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд сайнаар дурсагдаар байх болно. Удахгүй өт хорхой хооллож энэ газар нутагт үнэр нь ч үлдэхгүй чам шиг хужаа новшнууд Монголын Их Удирдагчийн нэрийг дуугарах өчүүхэн ч эрх байхгүй гэдгээ мэдтүгэй !!! . Монголын их удирдагч Д Сүхбаатарыг үл хүндэтгэн хорон муу үгээр доромжлогч хэн боловч үр удмаараа Монголын ариун газар шороон дээр амьдрах эрхгүй байх болно. Түүхийн агуу өндөрлөгөөс Их Эзэн Чингис хаан баярлан гар алдлан тэвэрч авах Д Сүхбаатар тэргүүтэй Монголын эх орончидийн нэр сүрийг сэвтээх гэж оролдсон хэн боловч Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөх болно. ...
хужаагийн шээс минь аятайхан байгаарай,
дамдин ах маш зөв санааг эхлүүллээ. ТОВЧХОНДОО ЛЕНИН СҮХБААТАР НАР МОНГОЛЫГ ХЯТАДААС БУЛААСАН. ӨӨРӨӨР ТАЙЛБАРЛАХ ЮМ АЛГА. ХЯТАДААС САЛГАСАНД НЬ ЭНЭ САЛГА БАТҮҮЛ НАР ХОРСОЖ ЯВДАГ ЮМ.
CHI YAMAR SAIN MEDDEG MEDREL PZDA VE,UUR BAS YU MEDDEGEE HELDEE,HUDLAA SHAAGAAD BAIGAAM UU,MEDDEG BIZ DEE
demjij bna
chi uuruu yugaa meddeg hooson tolgoi ve
гэр хороолол архиндаа живж шороо тоосондоо бужигнаж байхад бас юун талбайг өөрчлөх вэ? болиорой хархнууд аа? ард түмний тэвчээр алдагдаж байна шүү.
за зайлаа түүхийн юм гээд бүх юм байж байхгүй хааччихсан юм битгий худлаа туйлшир, байх ёстой байрандаа л байг гэж байгаа болохоос, тэгээд хүн төрөлхтөнд алуурчин засаглал тулгасан түүнд нь хэдэн арван мянгаараа амь насаараа төлөөс хийсэн Монголчууд Ленинийг хөшөө болгон хайрлаад хотын төвдөө залаад байх уу, түүхэн юм гэж зөвтгөх зүйл түүнд байхгүй хэрэгтэй гэвэл өөр газар хийсэн гай лайг нь дурдаад хадгалж болох юм. Тэр Хан Уулд байсан түүхий шавар тоосгон хаалга одоо урлагийн, бас түүхийн ямар чухал дурсгал вэ,инээд хүргээд байгаарай
Талбайн нэрийг сольсон нь зөв. гэхдээ Их Монголын Чөлөө гэж шинээр нэрлэхийг санал болгож бна. Одоо нэгэнт Коммунист нийгэм халагдаад 20 гаруй жил болж бхад хуучин нэртэй бх н зохимжгүй. Мөн Улаанбаатар нэрийг халж Нийслэл Хүрээ гэж нэрлэхийг санал болгож бна
bitgii malt xyree geed xujaagaar duudax uu...kommunist gej yu bdagiig medex yy muusain xoshnogoniixoo baasiig archij chadaxgyi umxii xanxluulsan teneg batsaanuud ter baabar gex gazriin betegniixee munxruulgaar ix olon yum xutsax nee...xenii xychind ingej xutsaxtaigaa bolsonoo mulguu baabaraasaa axiad neg asuugaarai...
ардчилсан намын нэрийг өөрчлөе. санал асуулга явуулья.
алтан овоо шилийн богд ганга нуураа дахин хэзээ ч харахгүй болгох их нүгэлт үйлийг Норовийн аланхуяг Тэгшбаяр тэргүүтэй увсийнхан эхлүүлээд байна Энэ нь францын арева компанид алтан овоог ураны лиценз нэрээр худалдаад энэ хавраас энэ ард түмний шүтээн болсон нутгийг маань хоёр дахь улаанбадрах болгох гэж байна халх монголчуудаа алтан овоогоо хамгаалах ариун тэмцэлд нэгдэцгээе
turemgii nam
ДЭМЖИЖ БАЙНА. АНАРХИСТ НАМ
huivaldagchdiin nam,busniulagch nam,holion bantangiin nam,hutguuriin nam
Урлагын давтагдашгүй бүтээл гэж бий. Ухаандаа Таж Махал юмуу Эйфилийн цамхаг эсвэл Москвагийн Кремлийг дахин шинээр босгоно гэвэл маш их хүч хөрөнгө, зардал шаардагдана. Гэтэл Монголд сүндэрлэсэн урлагын сор бүтээл гэж юу билээ? Социализмын үзэл суртал нэвт шингэсэн ур хийц муутай, болхидуу хиймэл дүртэй хөшөө, баримал, байшин савыг монгол хүний бахархан дууриах бахархал, шүтээн гэж үзэх ямар үндэс байна? Урлагын сургуулийн захын оюутны хурууны үзүүрээр хийчих л эд шүү дээ. Ийм зүйлийг хайрлаж хямгадах хэрэг үнэхээр бий юу? Зураг хөрөг нь хэрэгтэй гэвэл фото зураг авч болж байна, видео бичлэг хийж болж байна. Үүнийгээ хадгалж болно шүү дээ. Социализмын үеийн үрлэгэн, үр ашиг муутай үйлдвэр завод, машин техникүүд гэж үндсэндээ байхгүй болсон. Энэ бол сайн зүйл. Энэ бол дэвшил. Удахгүй социализмын үеийн хэдэн барилга байшингууд нь нураад дуусах биз. Дахиад 20 жил өнгөрөхөд социализмаас үнэр ч үлдэхгүй. Харин монголын ард түмний амьдрал дээшилнэ, цэцэглэн хөгжинө, үүнд би итгэлтэй байна. Социализмаас сална гэдэг нь бидэнд хөгжлийн маш том боломж нээж өгч байна шүү дээ. Ердөө өнгөрсөн 20 жилийн дотор бидний амьдрал хэрхэн дээшилэв гээд бодоод үз. Хамгийн наад зах ахмадын тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ гэхэд социализмын үеийнхээс хамаагүй дээрдсэн байна. Улс орон хөгжихийн хэрээр нийгмийн халамж, хамгаалал улам бэхжих нь дамжиггүй. Юун яасан социализм бэ?
... Д Сүхбаатар хийсэн гавьяагаараа Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд сайнаар дурсагдаар байх болно. Удахгүй өт хорхой хооллож энэ газар нутагт үнэр нь ч үлдэхгүй чам шиг хужаа новшнууд Монголын Их Удирдагчийн нэрийг дуугарах өчүүхэн ч эрх байхгүй гэдгээ мэдтүгэй !!! . Монголын их удирдагч Д Сүхбаатарыг үл хүндэтгэн хорон муу үгээр доромжлогч хэн боловч үр удмаараа Монголын ариун газар шороон дээр амьдрах эрхгүй байх болно. Түүхийн агуу өндөрлөгөөс Их Эзэн Чингис хаан баярлан гар алдлан тэвэрч авах Д Сүхбаатар тэргүүтэй Монголын эх орончидийн нэр сүрийг сэвтээх гэж оролдсон хэн боловч Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөх болно. ...
202 947 -gex gulug chi muulaad bgaa sots niigmiin neg xeseg chinii ubuu emee tseberlegch,manaach aab chin achigch bsan bj bolno gexdee ch ter niigmiig muulax xereggyi ter yed chin ynencheer ajillaj jargaltai amidarch bsan yum chi ter muu zayandaa l gomd chinii ubuu emee tolgoi muugaasaa tiim majil xiij bsan bx...chi yund ni ter yzeegyi niigmee muulna be muu chatsagatai batsaan aa
103.11.192.130 тэнэг мал минь, чиний тэр магтаад өмөөрөөд байгаа социализм чинь гадаад орны татаасаар арай гэж амь голтой мөлхөж явсан нийгэм. Хөгжил буурай орон өндөр хөгжилтэй орны тусламжтайгаар нийгмийн нэг байгууллыг алгасан нөгөө нийгэм рүү харайж болно гэж энэхүү татаасаа тайлбарлдага байсан юм. Үүнийг мэдэхгүй бол мэдэж ав, үхэж байхдаа таарсан тэнэг боол минь. Өөрсдөө толгой мэдээд шийдэх ямар ч эрх мэдэлгүй, зөвхөн дээрээс өгсөн тушаал зааврыг дагах үүрэгтэй бос гэсэн газар нь босч яв гэсэн газар нь явдаг жинхэнэ боолын боол, босгоны шороо болж гашуун түүх бий. Энэ бол зөвхөн монголд л тохиолдсон азгүй явдал. Өөр амьдрал, өөр зам гэж бас байна. Дэлхийн бусад орнуудын хөгжсөн түүх байна. Бидэн шиг ийм адгийн, новшын зам туулаагүй орнууд зөндөө л байна. Бид яахаар бидэнд тулгасан ийм хөгийн амьдралыг тэнгэрийн хишиг хүртсэн аятай магтах ёстой юм. Яг нарийндаа бол социалист орнуудаас дэлхийн соёл, шинжлэх ухаан, техник технологид оруулсан хувь нэмэр гэж бараг нооль заана. Монголд нэвтрүүлсэн зөвлөлтийн технологи гэдэг нь барууны орнуудад аль эрт хэрэглэгдэхээ больсон хоцрогдсон технологи. Энэ хоцрогдсон технологийг нь социализмын гайхамшигт ололт, амжилт гэж тэнэгтэхээ больж үз, мангараа.
hereldhee aznaj boditoor oilgoh tsag ni bolson gej bdj bna.odoo bid nar turd hureh ugtei biluu,hussenee hiij chihgui tolgoilj bga ni ard bidniig ul tooson baidal gej bdj bna.chi nuruundaa her ih ur uurch yavaagaa meddeguu,chinii hudulmurluj bii blgson mungu ihenh ni ene duraaraa erhmuudiin garaar orj alga blj bna.gadaadiin tuslamj demjlegiin hurungu heregtei zuildee zuv zartsuulagdaj chadahgui bna.iim bhd hoorondoo hii hemleldej bhaar negdej zuvshiltsvul bid hojno.ta nar mini tungaan bdno uu.
Odoogiin zasag barij bui nuhduud heterhii tuilshirch, Sukh janjniig hen ch bish baisan meteer gutaan doromjilj ard tumnii tarhiig ugaah ni herees heterch bna daa. Tahin shuteed ch hereggui, muulj ad uzeed ch hereggui. Ene hun Mongoliin tuuhend hiidegee hiisen hun. Talbain neriig uurchilbul uurchil, harin naad hunee zaaval muulj baij ene ajlaa guitselduuleh ni yos zuigui uildel gedgiig ard tumen bugd oilgoj baigaa.
demjij bna,ungursun tuuheesee ichij zailshiih yamarch zam bhgui.tednii huvi hunii muu uil aldaa baisan bj bolno,gehdee baiguulsan gavyag ni aldarshuulj surtalchilj ur hoichdoo baharhaj ulgerlej yavahaar taniulj baih ni bidnii uureg mun.
guilgachin
... Монголын Их удирдагч Д Сүхбаатар Монгол эх орон , түүнийг хайрлан хүндэтгэдэг Монголын ард түмнээрээ баян . Энэ баялаг шавхагдашгүй бөгөөд дуусашгүй юм. Харин бусдыг доромжилж байдаг чи хэн бэ. ??? . Хужаа хар хорон сэтгэлээр бусдыг гүтгэн дормжилогч чам шиг өөдгүй этгээдүүд Тэнгэрийн шүүлтийн өмнө зогсох цаг чинь хэдийн тулж ирснийг мэдэж байна уу. !!! .
UURUU GUILGACHIN BOLSONOO MEDEJ AVAV UU,UHSEN BAAS
ELII BALAI YUM SOLIOROOD MONGOL TULGATAN GENUU,MONGOL TUURGATAN UNDESTEN GEJ BAISAN,HUJAA TOSGONI BUJIGNUULAGCH,ERH MEDELTEI SALBADAINUUD,OLON YUM IH HUTSDAG BOLJEE,NAMAIG HUNDETGE,ODOO BUR BURHAN TENGERIIN GEJ SOLIODOG BOLCHIHJ ,IIM MEDREK UZEL TARHIND NI HEN SHAHAJ ORUULDAG BAINA,UNEN TUUHEE MEDDEGGCH UGUI MONGOL ZONGOL YU YU GENEEE MEDREL MALAA..UNEN TUUHIG CHINI EHNEES DUUSTAL NAAD UMHIII TOLGOI CHINI ZADARTAL NI USHAAD UGUH UU,TEGEED MODNI MUCHIRUUS DUUJLEGDEJ UH JORLONGIIN BAASAA
SOLIOTOI HUMUUS,HUGJINU GENUU,CHI LAGAARAA UURUU HUGJ MALAA
CHAMAIG DAGAJ HUGJIH HUSEL OOGT ALGA,GAIHUULTSAN SALBADAIYUDAA
Ýíý òàëáàé äýýð ÷èíü Ñ¿õáààòàð ¿ã õýëñýí ,ìîðü íü øýýñýí ãàçàð ãýäýã ø¿¿ òà ìèíü!!!
hudlaa hiimel tuuh shdee. tegeed ch urd zugees irsen hun gee bzdee
... Тийм үү, тэгвэл чи хүн биш илжиг байх нээ . Ухаант хүний бүтээсэн түүхийн үнэнийг хичнээн ойлгуулавч илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ , алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг хандаж байхад өөрөөр хэлэх арга байсангүй. Нэг зүйлийг тайлбарлахад Монголчуудын хамгийн дорд ядуу нэгэн ч уналгын ганц морьтой байсан бөгөөд түүнийгээ эдэлж хэрэглэн ахуй амьдралдаа ашигладаг байсан , харин хужаануудад илжиг олдвол ихэд баянд тооцогдох бөгөөд түүний нуруун дээр гарахаараа ихэд ярвайн бардам дээрэнгүй болдог байсан гэдгийг олонтаа уншсан юм байна. ... Тийм болохоор Монголчуудын түүхийг өөрийн илжиг мэт ухаанаараа хичнээн ухав ч хужаа муур багш Баобаарынхаа заасан худал түүхийн хэмжээнээс цааш хэтэрч чадахгүй болохоор хужаа болж төрсөн хувь тавилантайгаа эвлэрээд Цагаан хэрмийнхээ цаад байдаг хамаатан саднаа бараадаж амьдар . ...
MONGOLINHOO HUJAAA GAIHAMSHIGAA HUGJUULNE GEJ BICHEECH,UUR MONGOLOOS ULDSEN YUM ALGA,LAM YANHAN,HUJAA 3-L HUGJUULNE,MONGOL ULS GEDEGEE UURCHILYUUU,MUUUUHAIII NERSHDEEE DANDAA HUN ALJ HUREEE TALJ BAISAN.
CHINII SHUTEED BAIGAA TAJ MAHAALIN CHINI HAJUUGAAR HEDEN MILLIARDAA ENETHEGIIN YADUUCHUUD TOURISTUUDEES GUILGA GUIGAAD GAZAR DEER SHOOOROO UMHEED HEVTEJ BAINA,UGUI BOL INTERNETEER HARAAD AVDAA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Баабар мэтийн гуйвуулсан түүхийг өөрийнхөө нэр дээр хэвлүүлж залуу үеийн оюун санааг төөрөгдүүлсний хөлсөөр амьдралаа залгуулж байдаг хүмүүс олон болж болохгүй. Мэдээж Баабар мэтийн аймхайчуудын бүлэг барьцаанд орсноо хэлж зүрхлэхгүй учраас хорлонтой ажлаа үргэлжүүлсээр байх болов уу.Хөөрхий ардчилалын нэр барьж улсаа хорлож хоногийн хоолоо олж эхнэр хүүхдээ тэжээх ч гэж дээ .Чааваас.....иймэрхүү албан ёсны мангуу хорлогч тэтгэвэртээ гарахгүй л дээ.......
... Хүний сайныг ханилан байж мэднэ , Хүлгийн сайныг унан байж мэднэ . ... Монголын ард түмэн 20 р зуунд хүн төрөлхтөний туулан өнгөрүүлсэн нийгмийн цаг хугацааг богиносгож өөрийн гэсэн хөгжлийн загварыг бий болгохын тулд томоохон үсрэлт хийх хэрэгтэй болсон . Зул бөхөхийнхээ өмнө түр зуур бадамладаг шиг 17 р зуунаас Манжтай Холбоотон улсын хэмжээнд оршсон Монголын хуучин нийгэм 1911 онд түр зуурын сэргэлт аван Холбооны гэрээнээс салж туурга тусгаарлан амьдрахыг оролдсон боловч Манж зуршил, сул дорой өтөл настай болсон хуучин Монгол улс шинэ цагийн хэмнэлийг даалгүй хадан гэртээ хальж , … Ертөнцийн жамаар oроо бусгаа цагийн хүнд хэцүүг туулан Хятад Гамин , Цагаан Бароны элдэв түрэмгийлийг үзэн туулж, зовлонд хурцлагдсан Монголчууд 1921 онд ухаан саруул, харц ард Их удирдагч Д Сүхбаатараар өлгийдүүлэн Шинэ Монгол улсыг байгуулан, 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг бүх дэлхий даяaр зарлан тунхагласан . Нярай цагийн хүндрэлийг үзэн, элдэв халдварт өвчин мэт нийгмийн хүнд хэцүү цагуудыг туулан өнгөрүүлж Зөвлөлт Оросын хоёргүй сэтгэлийн тусламж , хүчирхэг хамгаалалт дор хэдэн зууны хоцрогдлоо гэтлэн хоосон шашны хуурамч ухаанаас холдон шинэ цагийн мэдлэг оюуныг дээдлэн хүлээн авч 70 орчим жил замнасны эцэст өвчин зовлонд баригдсан Монголчууд эрүүл саруул болж , харанхуй цээжтэнгүүд зонхилсон ардууд бүхлээрээ бичиг үсэгтэн болон гэгээрч , Их дээд сургууль төгсөгсөд шинэ нийгмийг удирдан жолоодож идэх хоол, өмсөх зүүхээ гаднаас царайчлахгүй байж чадах тодорхой хэмжээнд хүрч үйлдвэрлэлийн дараагийн үе машинт үйлдвэрлэл рүү шилжих цагийн нугачаанд идэр насны гэнэн томоогүй нас , аливаа шинийг эрэн хайх хүсэл дээр нь бие даан хатуу ширүүн хорвоотой нүүр тулж амьдрах зайлшгүй хувь тавилангийн эрхээр өнөөдрийн Ардчилал хэмээх тодотголтой нийгмийн уулзвар дээр гаран зогссон ! . Бидний Монголчууд үүнд бэлэн байсан уу.! Үгүй ээ бид бэлэн биш байсан !. Дэлхий дээр сүүлийн 200 гаран жил ноёрхсон хөрөнгөтний боолчлол, наанаа сайхан ярьж цаанаа устган мөхөөж боолчилдог капитлизмтай нүүр тулгарах нь , ... хааяадаа суран бүсээр ороолгуулан шийтгүүлдэг ч номхон томоотой суун, алив заасан бүгдийг сайн сурдаг сурагчдаа ханддаг ширүүн мөртлөө сайхан сэтгэлтэй багштай адил Зөвлөлт Холбоот Улс , социализмтай огтхон ч адилгүй гэдгийг гудамжны дээрэмчин , махчин араатан шиг ханаж цадахыг мэдэхгүй Өрнөд , Америк , Хятадтай хамтдаа амьдарсан сүүлийн 20 иод жилд л хүүхэд насны гэнэн хонгор сэтгэлээ орхиж байгаа Монголчууд ойлгож мэддэг болсон. ... Өдгөө Хятадад нийлсэн Өвөр монгол хүчээр Хятадчилагдаж харийн мэт сэтгэлтэй хүмүүс болсныг бид харж байна, мэдэрч байна. Хятадын зохиолчийн Чоно романы туурвигдах нөхцөл , … Маогийн тушаалаар Өвөр Монгол эрчүүдийг хүйс тэмтрээд гэрт нь эзэн суусан эзэрхийлэгч Хятад хүний бичсэнээр ... Өвөр Монгол эмэгтэй хэрхэн өөрийн хүнд хэцүү хувь тавилантай тэмцэж бас аргагүйн эрхэнд эвлэрч байгаа түүхийг уншиж Монгол хүний сэтгэлээр ойлгон ухаарсан . Өвөр Монголчуудын туулсан зовлон, асгарсан гашуун нулимснаас ундаалж байгаагаа мэдэхгүй олон Монгол хүмүүс Хятадын зохиолчийг Хятад Төрийн бодлогын дагуу түүний хамгаалалт доoр Монгол хүүхэн хүчиндэгч этгээдийг бүх л мэдээллийн хэрэгслээр магтан дуулж байсан саяхны хэрэг мөн . ... Ийм харанхуй хүнд хэцүү мөхөх хувь тавилантай эвлэрэн өөрийгөө сайн дураар Хятадын боол болгохыг хүсэгч хэн боловч эх орноосоо урвасан хулгай мөн. Энэ цаг үед Хятад Гамин Ардчилсан хужаанууд Монголчуудыг тал бүрээр доромжлон бидний Монголчуудын Тусгаар Тогтнолын үнэн түүхийг хутган үймүүлж элдэв худал зохиомол санаа дэвшүүлэн олон түмнийг төөрөгдүүлэн Монголыг монголоор нь устгах , Их Эзэн Чингис Хаанаар Их Идирдагч Д Сүхбаатaрыг балбаж байгаа нь үнэхээр зэвүүцэлтэй хорон муу хэрэг бөгөөд хонины арьс нөмөрсөн чононцоруудын далдлагдсан бузар төрх нь ил гарч байгаа гэдгийг олон Монголчууд ойлгох хэрэгтэй . … Өнөөдөр Монгол oрон харийн түрэмгийлэл дунд оршин амьдарч Төрийн эрхэнд хууран мэхлэх замаар ард олны сонголтыг өөрчлөн хууль бусаар Ардчилсан хужаа луйварчид урвагчид гарч ирэн Монгол төрийг , хуулийг самууруулан , Монголын Ард түмний ирээдүйг элдэв гуншинтай Ардчилсан ИХ Өр хэмээх урхинд оруулан хаврын эцэнхий бурантагтай тэмээ шиг болгон харийнхны гарт лавхан атгуулж , Дэлхийн зах зээлд 125$ ийн үнэтэй байдаг коксжих нүүрсийг 40 $ хүрэхгүй үнээр заран бүр тэрбум тонноор нь Хятадуудад найр тавин өгөх хэлэлцээр байгуулсан нь ил цагаан дээрэм гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. 2013 онд 243 ,5 км засмал зам тавьсан дүн мэдээгээ өөрчлөн 2007 оноос хойш тавьсан 1700 км ийг өөрсдийн нэр дээр бичих нь галзуу солиотой ичих нүүргүй луйварчид гэхээс өөр таарах гуншин олдохгүй байна . Тамсагийн нефтийг хоолойгоор зөөх санаа Хятадынх бөгөөд Ардчилсан хужаанууд үүнийг алгаа ташин хүлээн авах нь мэдээж . Монголын ард түмний саналыг АНУ ын санал тоолох хар машинаар өөрчилж Монголын төрийг хууль бусаар эзэгнэж болж байхад хэдэн сая тонн газрын тосны дүн хэмжээг будлиантуулж хулгайлах нь Ардчилсан хужаа луйварчид урвагчдад гарын алга урвуулсантай адил санагдах бөгөөд Дорнодын Дашбалбарын ураныг Өнгөт металл нэрийн дор хууль бусаар олборлон , хилээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа бузар үйлдлийг Монголын Хууль хяналтын байгууллагa таслан зогсоож, илрүүлсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгогч Дорлигжав , гүтгэгч урвагч Тэмүүжингийн гараар Цагдаагийн байгууллагын шударга ажилтан мөрдөн байцаагчдын амыг нь барьсны дараа бүр ч амархан хийх болно гэдгээ төслийг гар өргөн дэмжигч луйварчид урвагчид хужаанууд сайн мэдэж байгаа . . … Монголын төрийн хуулийг шинэтгэл нэрийн дор Монголыг мөхөөх зэвсэг болгон өөрчилж 4 сарын 1нээс эхлэн хэрэгжих Боомтын тухай хуулиар Монголын өмнө зүгийн хил хамгаалалтгүй болж Хилийн цэрэг татан буугдах тогтолцоо үүссэн энэ нөхцөлд Газрын тухай шинэ хуулиар харийн иргэдэд газрыг 100 жилээр өмчлүүлэх тухай заалт орж, Монголын газар Хятадуудын гарт орох эрхийг нь баталгаажуулах бодит төлөвлөгөө хэрэгжих тун дөхсөн байдалтай байна. Өвөлжөө хаваржаа бэлчээрийг хувьчилж, худалдан борлуулах эрхийг өгснөөр Монголын малчдыг мөнгө зээлийн эргэлтэнд уран үгээр урхидан оруулж, эцэст нь бүх талаар хяхан хавчиж үүний үр дүнд Хятадууд Хужаанууд хэдхэн жилийн дараа Монголчуудын газрыг гартаа оруулан Эзэн сууж Нүүдэлчин ахуйг устгах далд санаагаа хэрэгжүүлэх гэж атгаг санаандаа ихэд яарцгаж байна. Шинэчлэлийн нэртэй Монголчуудыг туйлдуулах зорилготой хууль бус Засгийн газрын зохион байгуулалттай хулгайлах , нураах ажиллагааны үр дүнд Монголын санхүү , эдийн засаг, нийгмийн төлөв байдал хүндэрч, төгрөгийн ханш суларч Монголын баялаг бүтээгчид сульдсан үед Хөрөнгө Оруулалтын тухай хуулийг яаран сандран баталж Хятадын луйварчдыг хуулийн хамгаалалт дор Монголчуудын хөрөнгийг хүч түрэмгийлэн дээрэмдэх, шулан мөлжих бололцоог нь гаргаж өгсөн . Хууль бус УИХ ын гишүүн Ганбат гэгч этгээд Алтны татварыг 10 % аас буулган 2,5 % болгосон нь Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө хэмээн нүүр нь улайхгүй Монголчуудыг доромжилж байгааг сонслоо. Цалингаа аваад түрийвчтэй мөнгөө хулгайчид алдсан хүн их баяртай байхгүй нь мэдээж . Түүний гэр бүл цаашид яаж амьдрах нь мөнгийг нь хулгайлсан хулгайчид огт падгүй хэрэг . Харин мөнгөө алдсан гэрийн эзэн гэр бүл, үр хүүхдээ яаж тэжээх вэ гэдэг том асуудалтай тулгарна гэсэн үг. Үүнтэй адил Монголын баялгаа 75 % ийн татвар авах боломжоо алдсан бүр нарийвчилвал 100 сая $ ын татвар авдаг байгаад 75 сая $- aa алдаж , … / 25 сая $ болсонд / Монголчууд баярлах уу эсвэл Монголчуудыг хүч түрэн хулгайлсан луйварчид илүү их баярлах уу. Мэдээж энэ Ганбат шиг хууль бус УИХ ын гишүүн нэртэй хүний үнэргүй урвагчид луйварчид хужаанууд Монголчуудыг яаж ч доромжилж , яаж ч хуурч болно гэж бодож байгааг бүр Мөнхбаяр нарт 21 жилийн хорих ял өгөөд Урт нэртэй хуулийг зогсооход хэн бидэнд саад хийх вэ гэж бүр том дуугаар Монголчуудыг заналхийлж байгааг бид харж байна. Харсаар , сонссоор байж бидний үеийнхэн өвөг дээдсийнхээ хувиршгүй үнэнч сэтгэл ,эрсэдсэн халуун амь , асгарсан халуун цусны үнэ цэнээр олдсон Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг Америк Хятад Өрнөдийн тавьж өгсөн өгөөш мэт архидалт завхайрал , авилгал хууран мэхлэлт , түмний хөрөнгийг зэм хүлээхгүй хулгай хийх эрх бүхий хоосон эрх чөлөөт мөн чанартай ардчилал хэмээх бурангуй, эх захгүй нийгэм, Харийнхны эзэрхийллийг хэрэгжүүлэгч утсан хүүхэлдэй Монголчуудаас өсөө авахыг хүсэгч Ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний гар хөл бологчид луйварчид урвагчид хужаа нарт найр тавьж өгөөд Өвөр Монголчуудын хадагдсан мухар харанхуйн хэлхээсэнд орж , амьдралын гашуун зовлон дунд алхаж мөхөх үү. . .. Үгүй гэж хөх тамгат Монгол хүн та хашгирч байгааг би сонсож байна. Таны зүрхний хилэн бадарч байгааг би мэдэрч байна. Тэгвэл урагшаа ... !!! Монгол эх орныхоо төлөө амь бие хайргүй тэмцэх зангилгийн цагт Монгол ахан дүүс бид хамтдаа харийн түрэмгийлэл , дотоодын урвагчдын эсрэг тэмцэх болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
tanii bichseniig demjij bna bid nar chadah blnoo
Umhii hyatadiin buunii nohod bolson Mongoliin turd shurgalsan hyatad gamingiin erliiz huriliizuud amid neg Mongoliig nuguu amid Mongoliin dund yas hyaj aluuldag baisan bol ter ni bagdaj oivorgon sagsuu avilgal heel hahuuli byalduuch zusarch baidalaar ner hund olj avsan Sosorbaram,Mongoliin tuuhiig ichigevtergui zasvarlan tarhi ugaagch tuuhch nertei tuuh guivuulagchidiig avilgaltuulj tengert halisan baataruudiin mini sunsiig amar taivan amaraahgui negniih ni talbai hushuuguur nuguuhiih ni talbai hushuuguur deeremduulj neg eosondoo ardchilsan hujaa nar nar hunii hiisen yumiig bulaan deeremdej neg nernees nuguu neriig ugch uursduu ih ajil hiisen dur esgej ulsaas mash ih hemjeenii tatvariin mungiig zusaltsgaaj bna!!! Ted uurd Mongol ulsiig mini zahirna gej hii hooson muurdulduu avtan eh oron gazar shorooniihoo tuluu temtsesen baataruudiig mini shoron gyandand homorgolon hilseer hereg tohon horij ard tumend beleg barilaa ene ih diromjilol basamjilaliig Mongoliin tsereg armi,ard tumen duugai haraad aluulah gej baigaa honi shig duv duugai hultsengui baigaad gutarch bas shanalj bna m
ULAANBAATARAAS ZAILAA!!!!!!!!!
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ НЭРЭЭРЭЭ БАЙСАН ДЭЭР САНАГДАЖ БАЙНА. ЮМ БОЛГОНЫГ ЧИНГИС ГЭЖ НЭРЛЭСНИЙГ СОНССООР БАЙГААД БҮҮҮР ЗАЛХЧИХЛАА.
дэмжиж байна
yag unen Sukhbaatar ner bsan ni deer mgl-chuud buh yuma CHINGIS gej soliorood bhiin; nerteigeer ni ulsaa hotoo bas buh aimag bas 2 saya hunee CHINGIS gej nerlewel taarna kkkkkk
Batuul guai hemjee hyazgaar gej neg yum bnaa. Ayataihan baihgui bol ta nar hugatsaanaasaa umnu unah bno shuu.. ard tumneer togloom shogloom hiij, medreltehee erthen zogsoo.. boli..
Монгол баатарлаг эрсийн үлгэр жишээ түүхийг нь устгавал дарлахад амар болно. эсэргүүцэх анги давхаргыг нь мөн устгах хэрэгтэй. жишээ нь мөнхбаяр нарыг...Тэгэхийн тулд боловсролгүй хар массыг тухайлбал батүүл сосорбарам нарын махан толгойнуудын гараар түүхийн гэрчүүдийг устгуулж гүйцэтгүүлэх хэрэгтэй. Жинхэнэ захиалагч эзэд нь ард нь чимээгүй гэмгүй царайлах хэрэгтэй. Тэгэхгүй бол гарал үүсэл нь олонд нэгэнт ил болчихсон учраас өөрсдийгөө улам илчлээд яахав. Хятадыг түшиж хөгжинө гэж хадуурсан бодоо данзанг баатар байсан мэтээр сурталчлах.Богд барон нар л монголд эрх чөлөө авчирсан мэт цуурхал тараах. Оросууд маш их гай тарьж байсан мэтээр бүх мэдээллийн сувгаар ярьж бичих.Мөнгө хайрлалгүй цацаж мунхруулгын кино захиалж 14 онд багтааж бэлэн болгох. Хятадын гамингийн тухай харин чимээгүй байх ёстой.
like
хужа
enenees ch iluu tuluvluguu bgaa bh
ehleed bat-uuliin neriig uurchilie.hushuu hugalalagch gedeg ch um uu.tertee tergui cuhiin talbaigaaraa ergeed nerlegdene.
AHIN DUUU BITGII INGEJ HUDLAA SHAAJIILDAA,,MEDSEER BAIHAD
DALUUDANA UU ,GARAARAAA BUGSUU ARCHIJ BAISAN UU YERN HEND HAMAA BAINAA,GOH DARAHDAAL ZORIGTOI SHAADAG AHGUIYU
hiij buteeh barij baiguulah ur dung uzeh talaar yrihgui ner uurchluh geh met jijig yumaar oroldohoo boliochee jiriin ard tumend ymar ashigtai yum naadah chini
юм хийж байгаа дүр эсгэж чингэсээр халхавчилж ард түмнийг хууран мэхэлж байгаад хамаг үүх түүхийг нь арилгаад 90 оны үймээн самууныг хэт дөвийлгөж өөрсдийгөө ардын баатарууд болгох үлгэрийн оршлыг хийгээд байна хө.
ДЭЭРХИ ЗУЙЛИЙГ БИЧИГЧ ВЭЭР ХУУЧИНСАГ УЗЭЛТЭЙ УДАМ УГСАА НЬ ГАХАЙ НУЦГЭН НОХОЙ ЯВГАН ХУУЧНЫ НАМ ДАГАН НАЙЗ НОХОД АХ ДУУСЭЭ ХУДАЛДАЖ ЗЭРЭГ ДЭВ АЛВАН ТУШААЛ ГОРИЛОГЧ ХУУРАЙ КОММУНИСТ БЭРТЭГЧИН ХУН БАЙНА.ОДОО ТАНЫ ТЭР ШУТДЭГ УЗЭЛ ХУН ТОРЛОХТНЫ АМЬДРАЛААС БАЙХГУЙ БОЛЖ
hujaa
хужаа бишээ Хуа-цяо буюу нутаг гэрээ орхиод явсан цагаачин гэсэн уг!
СУХ ЖАНЖИН БОЛ ЧИНГЭСТЭЙ ХАРЬЦУУЛАШГУЙ ЖИЖИГ ХУН
hujaa bichiv.
CHINGIS SUHBAATAR CHINI HEEEND CH HAMAA ALGAA MALAAAA,MEDREL PZDAAAA
ЧИНГЭС ЧИНЬ ХЯТАДЫН ХААН ШД.
hujaa bichiv. ...
SUHBAATAR GABYAGUI BISH GABYATAI HUN .TIIMEES MONGOLOO USTGAJ BAISNIIG NI TSAGAATGAJ HAR TSEREGTEI BAATARLAG TULALDAJ BAISNIIG NI ALDARSHUULJ HUJIRBULAND TALBAIG NI BII BOLGOJ HUSHUUG NI ABAACHIJ TABIY. UDIRDAGCHIDIIN TOOND BAIGAAGUI ARDIIN NAMIIN 100 DAHI GISHUUNEER ELSEJ BSAN HUN SHUU DEE.UNENEER L BICHIH NI ZUB.
NAAD CHINGIS SUHBAATAR BOGD BEJIN HUJAAGAA HOSHNOGONDOO JIHEED ZAILAAA PZDAAA
Сүхбаатар гэж нэг муу ротын захирагч Чингисийн чигчийд хурэхгүй амьтан.....
CHAM SHIG PZDANUDIG YERECHUDED OCHIJ HOVOLVOL YAAAG TAARNAAA....
OLON YUM DAL' DAL' GEJEEJ YEVREECHUUDED GOSHNOGODUULAVDAA BUGSNII USEEE
нэг талбай нэр дээр маргалдаж байхаар нийслэлийг хар хоринд нүүлгээд тэнд монгол улсыг үндэслэгчийн том цогцолбор байгуулсан нь дээр. нийслэл нүүснээр хотын тал нь шилжинэ гэж бодвол ачаалал дор хаяж 2 дахин багасна утаа, түгжрэл, бүх төрлийн үнэ ханш г.м.
zov. shine niislel barihgui bol end alaan bolj bna
мөдхөн хамаг юмыг элбэгдорж, алтанхуягийн нэрэмжит болгож эхэлнэ
Qwgon kommunist bitgii gorid! Neg ch oligtoi kino xiij chaddagvi bj.
pavlovin bashin gej medeh uu nomin ni unshisan uu AHIN DUUUUUUUUUU
Pavlov baishin geed haidaa goshnogoo
Pavlovin baishing ushaagui baijeej uhsen astaa hiij bichdeg bainaa pzda
Сайн байцгаана уу? Бидний Монголчуудын туулж өнгөрүүлсэн замналын минь үлдээсэн зам мөр шүүдээ. Яахав байж л байг, юу нь болохгүй болчихоод байгаа юм бэ. Бүхнийг цоо шинээр эхэлнэ гэж амь амьтай бүхэнд байхгүй шүүдээ. Тухайлбал Бат-Үүл өөрөө бүхнийгээ алга болгоод бүгдийг сайн сайхнаар эхнээс нь эхлүүлье гээд ч чадахгүй, учир нь аавдаа эргэж ороод ээжийнхээ хэвлийд буцаж ороод эхнээсээ эхэлнэ л гэж үгүйтэй адил зүйл. Үгүйсгэх тусмаа өөрийгөө ил тод болгоод юм гээчгүйгээр удаах юм үүсдэггүй юм байнаа, тахиа гээч юм нь эхэлж байсан болоод л өндөг гэдэг юм гарсан гардаг юм байна гэдгийг замбуутивийн тогтолцоо нь хэлээд байхад яалтай вэ. Хөшөө минь ч, талбай минь ч Сүхбаатараараа, Сүхбаатартайгаа л байж байг. Маний хувьд тэрхүү цаасан дээрх бичвэр онцгойроод байх юм юу ч үгүй зүйл, тийм болохоор хэлсэн сурсан мэддэгээрээ Сүхбаатарын Талбай гэдгээрээ хэлсээр байгаад л насыг барна. Хувь заяаныхаа төөрөг тавилангаар Монголын минь явдал суудалд нэр нь дурсаггдаг Хүмүүн Хүн нараа элдвээр хэлж өөрийн санаагаа тэдэндээ тулгахаа боливол яасан юм бэ. Оюу Ухаан маань бус санаа маань л явчихаад ягтаа тулаад, хэрэлдэж уралдацгаагаад байгаа юм бишүү бид чинь.
177 хүү минь чи юу ч мэдэхгүй байж бүү цэцрэх.Тэр үеийн нийгмийн систем нь тийм байсан юмшүүдээ.Чи тэр үед байсан бол эвлэлийн гишүүн нам төрийн үзэл суртал гээд гүйхгүй яахийн яаж ч чадахгүй!Чи муу тийм өөдтэй юм бол тэр үед манай өвөө,аав ээжийн үеийнхэн цаг наргүй хөдөлмөрлөж байж эх орны хөгжил өдий зэрэгтэй болсон,харин бүтээсэн бүх баялгыг нь ардчилагч,сүүлийн үеийн хулгайч хувьгалт нэрээр бамбай хийгчид хувьчилах нэрээр ард түмнээс булааж авчхаад дэлхийн баяцуултай зиндаархаад мань мэтийг хорхой шиг бяц гишигхэд бэлэн байгааг би мэдэж байна гээд бичэх ухамсарын цараагүй байж өвчигнөх,эргүүтэх хэрэггүй.Энэ Дамдин гээч хүн буруу юуч бичээгүй байна.Баярлалаа.Харин тархины тураалд орчихсон эдгээр малнууд монгол үндэстэн туулаад гараад ирчихсэн түүхэн цаг хугцааг муулаад сууж байгаа чинь зөнөг нохой хий хуцаж байгаа мэт өрөвдөлтэй агаад жигшүүртэй байна.
115,85 чи битгий өөрийнхөө нэрийг хараал болгож бичээч п.... минь.
энэ ардчилсан феодал хулгайч нар батүүл пизда монголын ард түмнийг яасан талцуулж ханадагггүй юм бэ? тэр богд барон гаминтайгаа монголоос тонилцгоо. хүүр гэж..
Чингис хааны нэрнээс одоо хүртэл айгаад байгаа хөгшин юм уу даа.
Баабар арай олсон оймсондоо хадгалсан мөнгөөрөө сонинд нийтлэл бичиж тавихгүй.Тэгэхээр түүх гуйвуулах,хорлон сүйтгэх энэ үйл ажиллагааг нь хэн санхүүжүүлээд байнаа.Хөөрхий муу амьдрах чадваргүй Баабарыг хэн хүчирхийлээд байна.Муу ч гэсэн энэ иргэнээ хүчирхийллийн золиосноос аврах юмсан.Эхнэр хүүхдэд нь хүнсний тусламж олгоё.Хандив цуглуулж непко-д өгье.
Түүх түүхээрээ л үлдэнэ дээ. Хичнээн баллуурдаадч нэмэргүй. Энэ Дэнзэнгүүд удахгүй өөрсдийнхөө нэрийн талбай, хөшөө босгож тэнэгтэх байлгүй.
гоймон жанжин орсуудад хорлогдхоос өмнө орсын захиалгаар олон монголыг буудсан бх шүү:)
Сдциализмийг муулагчдад нэг зүйл хэлмээр санагдчихлаа. Өнгөрсөн 70 жилийн түүх бол монгол улсын түүхийн л нэг хэсэг.Тэр нийгэм байгаагүй бол одоо харааж гаслаад байгаа та, өнөөдөр хүний эрдэнэт биеийг олоогүй л байх байсан гэдэг гашуун үнэнийг бүү март. Социализм монголын хүүхдүүдийн нэгийг нь ч траншейнд оруулаагүй юм шүү. Өнөөдрийн эмгэнэлтэй бүхэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төр барьсан удирдагчдийн л буруу бодлоготой холбоотой. Алдаатай бодлого явуулсны л гор. Өөр хэнд ч бурууг үүрүүлэх хэрэггүй.Гадныхан эх орны чинь баялгийг цөлмөх гээд ирэх нь тэдний бодит үнэн. Харин эх орныхоо баялгийг хайрлан хамгаалах, хямгатай зарцуулах нь бидний л асуудал. Гадныхны эдийн засгийн түрэмгийлэлийг эдийн засгийн аргаар, ухаалгаар няцаах хэрэгтэй байсан юм. 3.0 сая хүрэхгүй ард түмнээ гэдэс цатгалан, амар жимэр байлгаж чадаагүй нь төр засгийн л буруу. МАХН, МАН, АН гээд бүхий л намууд үнэндээ үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь тэд онолгүй, дүрэмгүй, журамгүй, боловсролгүй, соёлгүй, чадваргүй, хамгийн гол нь үнэнч сэтгэлгүй байгаагийн л үнэн нүүр царай. Хүн болгон өөр өөрийн үзэл бодлыг хамгаалж бичиж байгаа нь нэг хэрэг. Гэхдээ өөрийн үзэл бодлыг хамгаалахдаа бусдыгаа хүндэтгэж чадахгүй харааж зүхэж байгаа нь дахиад л бидний боловсролгүй, соёлгүй байгаатай холбоотой. Их л том эрдэмтэн, профессор, судлаачид ... бололтой, харин бичиж байгаа зүйлээс нь харахаар ямарч хүнлэг, оюунлаг хүний үнэр гарахгүй байх юм. Уг нь манай өвөг дээдсийн сургаалд Их мөрөн дөлгөөн, Эрдэмт хүн даруу ... л гэдэг санагдах юм. Дамдин гуай бол хэрэгтэй л юм бичсэн байна. Энэ ахмадын бичсэн зүйлийг олонхи нь дэмжиж байгаа нь ойлгогдож байна. Харин Бат-Үүл дарга болон төрийн өндөрлөгүүд хүлээж авч байгаа эсэх нь мэдэгдэхгүй байх юм. Энэ л гачлантай. Ард олон чинь дээдсээ л харж, сонсохыг туйлын их хүсч байгаа даа. Дээдсүүд минь олны санаа бодлыг нэгтгэж лүндэнгээ буулгаж байгаачээ. Доогуур чинь мөн ч олон үзэл бодол, хэрүүл тэмцэл болж байна даа. "Тэмцэл" кинон дээр гардаг шиг "Энэ шуудайд хийсэн үхрийн эвэр шиг олныг чинь хэн захирч, залах болж байнаа..." гэдэг шиг л захирч яандарч байгаа нь мэдэгдэхгүй л дүлий дүмбэ оргиод суух юм. Доод хүмүүс чинь энэ дээдсүүд болгоож байгаа байх л гэж бодож, горьдож, цөхөрч сууцгаана шүү дээ. Үнэндээ Социалист коммунист үзэл санаа, Ардчилсан үзэл санаанаас авах ч юм бий хаях ч юм бий. Угтаа бол эцсийн зорилго нь нэг л юм яриад байдаг шүү дээ. Хүний сайн сайхны төлөө гэж... Монголчуудаа эвтэй байцгаая. ЭВТ ШААЗГАЙ БУГА БАРИНА.
Buh hotiinhoo neriig chingis bolgood buh talbaigaa chingisiin bolgood 3 say chingis bugdeeree saikhan amidarna. Chingis bish n muu komunist
Кино найруулагч Х.Дамдин танд нэг санал байхад "ҮХЭР овогт Монгол хүн надад хоёр үг байна. 1. Улстөргэдгийг Урлаг соёлын бүтээлээ Устгаж эвдэж баллах, Урьд өмнийн түүхээ Урвуулж гуйвуулж цэцэрхэх , Ухаарч ойлготархийг Угааж арчиж цэвэрлэх, Урваж шарвах араншинг Унаган төрхөө болгох, Ууж идэх суудлыг Урьтаж авч эзэгнэх төдий хэмжээнд ойлгодог 2.Хүн төрлөхтний оршин амьдрах нийгмийн харьцаа-тогтолцоо гэгч ямар учиртай яаж үүсдэг юу гэгч болохыг ойлгож ухаарах нь бүү хэл сонсож дуулаачгүй тэнэг хүмүүст юм яриад хэрэггүй дээ хайран үг.