sonin.mn




Өнөө орой МАХН-аас хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Тэдний өгүүлж буйгаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлсэн ч биеийн байдал нь дээрдээгүй, харин улам муудсан аж. Урьдчилан хорих төвийн эмч нарын 18.30 цагт Н.Энхбаярын гэр бүлийнхэнд өгсөн мэдээллээр бол Н.Энхбаяр ухаангүй байгаа бөгөөд цусан дахь билирубины гэдэг бодисын хэмжээ нь ихэссэн төдийгүй  энэ нь үхэлд хүргэж болзошгүй хэмжээнд байгаа аж.  Хүний цусан дахь билирубины хэмжээ 0-17 мкмоль/л байвал хэвийн гэж үздэг юм байна. Хэрэв нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол Н.Энхбаяр амиа алдаж болзошгүй гэнэ.

Ч.Өнөрбаяр

 

Шинэчлэгдсэн :  Өнөөдөр  өглөө ШШГЕГ-ын удирдлагууд Н.Энхбаярын гэргий О.Цолмон, хүү Э.Батшугар нарыг нь Н.Энхбаяртай уулзахыг зөвшөөрчээ.Мөн УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж, Н.Энхбаярыг яаралтай 2-р эмнэлэгт хэвтүүлэх тухай хүсэлт гаргаж буй аж. 16 цагийн үед түүнийг яллагдагчаар татсан нь хуулинд нийцэж буй эсэх тухай асуудлыг хэлэлцэх шүүх хурал болох юм.

 

12.45-д шинэчлэгдсэн :

 Яг одоо  буюу 12.00 цагийн үед МАХН-ын гишүүд Цагдан хорих төвийн эмнэлгийн гадаа чанга хөгжим тавьж байна.
Тэд Н.Энхбаярыг даргыг унтуулж болохгүй. Хэрвээ унтчихвал дахин сэрэхгүй, амь насаа алдах магадлалтай гэж үзэж буй гэнэ.