Манай улсын уул уурхайн томоохон компаниудын нэг “Монголын Алт” (МАК) ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Байгаль орчны нөхөн сэргээлт, хот цэцэрлэгжүүлэлтийн “Монгол өвс”, Малын нядалгаа, мах гүн боловсруулалтын “Монгол хонь” компаниудын үйл ажиллагаатай танилцан энэ сарын 30-нд Хөххотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн дагуу талууд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалт хийх, халдварт өвчнийг устгах, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий мал үржүүлэг, нядалгааны болон мах боловсруулах үйлдвэр байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлт түүний дотор уул уурхайн болон бэлчээрийн нөхөн сэргээлт хийх, ногоон байгууламж байгуулах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг чиглэлд талаар хамтран ажиллах юм.
Бээжин хот Д.Энхчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Gants kompanid byh bolomjiig olgoh iumdaa.