
ТЕХРАН, 2025 оны долоодугаар сарын 21 /TASS/. Цөмийн хөтөлбөрөөс нь үүдэлтэй хямралыг зохицуулах шинэ үе шатны хэлэлцээг Иран улс Европын Холбооны гурван оронтой (Их Британи, Франц, Герман) долоодугаар сарын 25-нд Истамбулд хийхээр тохиролцсон тухай Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багай мэдээлэв.
“Иран улс Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнд оролцогч Европын гурван улстай шинэ шатны хэлэлцээ хийх Европын орнуудын саналыг хүлээн авсан” хэмээн тэрбээр улсын радио, телевизийн компанийн асуултад хариулахдаа мэдэгджээ. Түүний хэлснээр, Истанбулд болох уулзалтыг Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд хийнэ. Уг хэлэлцээнд Иран улсыг Мажид Тахт-Раванчи, Казем Гарибабади нар төлөөлөн оролцох ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0