
Германы Бундесверийн хошууч генерал Кристиан Фройдинг Украйны Зэвсэгт хүчнийг ОХУ-ын нисэх хүчний бааз, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн байгууламжууд руу урьдчилсан цохилт өгөх ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа. Тэрээр Герман улс дахь Украиныг дэмжих цэргийн тусламжийг зохицуулж буй гол төлөөлөгч юм.
Генерал Фройдинг “Украйнд агаарын хүч хэрэгслийг ажиллагаанд орохоос нь өмнө алсын тусгалтай зэвсгээр урьдчилан устгах боломж бий. Үүнд онгоц, нисэх буудал болон бусад агаарын довтолгооны хэрэгсэл багтана” хэмээгээд, “Энэ нь мөн батлан хамгаалахын үйлдвэрлэлийн чадавхыг бууруулахад чиглэх ёстой” гэж нэмж тодотгов.
Тэрээр мөн Орос улс сүүлийн саруудад дрон, баллистик болон далавчит пуужингийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлснийг анхааруулж, “Москва одоо 3–5 хоног тутамд Украйныг чиглэн 700–800 дрон, хэдэн арван агаарын зэвсэг хөөргөх чадвартай болсон. Ирээдүйд энэ тоо 2000 хүрэх магадлалтай” хэмээн тэмдэглэсэн байна.
Фройдинг НАТО-гийн холбоотнуудыг Оросын цэргийн чадавхад хувь нэмэр оруулж буй бүх талд илүү хүчтэй хориг арга хэмжээ авахыг уриалсан юм. Тэрбээр “Оросын дронууд улам бүр хүчирхэгжиж, электрон довтолгоонд тэсвэртэй болж байна. Зарим нь тийрэлтэт хөдөлгүүртэй болжээ. Харин тэдгээрт шаардлагатай эд ангийг БНХАУ бараг зөвхөн Орос руу нийлүүлж байгаа нь асуудал үүсгэж байна” гэж анхааруулав.
Генералын үзэж буйгаар, дронтой тэмцэхийн тулд Украйн хямд өртөгтэй, 2000–4000 еврогийн үнэтэй эсэргүүцлийн систем хэрэглэх шаардлагатай бөгөөд нэг ширхэгт нь 5 сая ам.доллар зарцуулдаг Patriot пуужин ашиглах нь эдийн засгийн хувьд оновчтой бус гэжээ.
2025 оны 7-р сарын 17-нд Германы Канцлер Фридрих Мерц мэдэгдэхдээ, Украйн ойрын өдрүүдэд Британийн болон Германы батлан хамгаалахын компаниудын хамтран бүтээсэн алсын тусгалтай зэвсгийн анхны ээлжийг хүлээн авна гэв. Эдгээр зэвсгүүд нь ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн рүү цохилт өгөхөд зориулагдсан юм.
Үүнээс өмнө буюу 5-р сарын сүүлчээр Берлин, Киев хоёр батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний хүрээнд Украйнд алсын тусгалтай пуужинг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа бөгөөд Германы тал энэ төслийг 5 тэрбум еврогийн цэргийн тусламжийн сангаас санхүүжүүлнэ. Bild сонинд мэдээлснээр, уг пуужингийн тусгал 2500 км бөгөөд энэ нь Москва, Санкт-Петербург болон туйлын дээд хэсгийн цэргийн байгууламжуудыг хүртэл онилох боломжтой аж.
Мөн Герман улс АНУ-аас Patriot зенит пуужингийн систем Украйнд зориулан худалдан авахаар төлөвлөж байна. The Wall Street Journal-ийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Германы Канцлер Мерцэд таван цогц систем санал болгосон бол Мерц зөвшөөрсөн ч “санхүүжилтийн асуудлыг Европын бусад удирдагчидтай хэлэлцэнэ” гэж мэдэгджээ. Харин Батлан хамгаалахын сайд Борис Писториус хоёр Patriot систем нийлүүлэх талаар тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн байна.
М.Чой
Эх сурвалж: https://www.moscowtimes.ru/
Сэтгэгдэл18
Сайн бн хурдан
мэдрэл домбоо сда юу чи !!
Гях,,,гяхх,,,гяхх,,,хошного трампын “”50 хоног”””ын сураг сонсоод,,,бөгспутин үхсэн амьд нь мэдэгдэхгүй сураггүй алга болжээ,,,,бункерын булангын камертаа шаасан,,,,
Зөв оросуудын турсагыг сайхан хуулаад өг
Украйн сөнөж байна. Ялагдаж байна. Мангар минь ялагч Оросын талд орж, украйныг залгихад туслах нь Монголд ашигтай. Монголын мөнхийн эрх ашиг гэж байх учиртай.
Санаа байвч сачий нь хүрэхгүй. Эм хүрэлзгэнэ мэт хог оо.
Украины баатарлаг ард түмэн орос орныг сүйрүүлээд өгөх нь монголын эрх ашигт бүрэн нийцнээ,,,тува буриад монголын холбооны улс байгуулагдах ч юм билүү,,,
Украйн газрын хөрснөөс арчигдваа хөөрхий...барууны зэвсгийн туршилт болсоор....????
Германи ЭЗ нь эрс доройтож импляци нь тэнгэрт тулж дампуурал руугаа яваад эхэлсэн. Гэхдээ Д2 р дайнд өвөг дээдэс нь ялагдсан фашистуудын үр сад өшөөгөө аваа гэж зүйл бүрээр үзэж бна. Даанч ахиад д навс ялагдах том зураг тодорхой болчихоод бна даа.
Зайлуул даа Гeрманыг дампууруулчих юмаа. Чиний нас хүрэхгүй ээ. Бас инфляц гэдэг юм шүү
Хайран улс орноо Барууныханы явуулгаар сүйтгэв ээ.гэж Зеленский
Сүүлийн Украйн хүн үлдтэл Герман дэмжинэ
Берлин Орос улсад ялагдаж Дэлхийн гутамшиг болсноо мартаж чадахгүй л дэ. Тиймдээ ч Украйныг дэмжих нэр дор тэдний гараар 🐍 бариулхаа мэдэлгүй дэ. Герман өөрсдөө байлдах чадваргүй улс.
Мод бариулах гэж энэ дээ
Ил тагнуул хорлон үй гэл явуулах юм.
Харамч Трамп укриануудад алсын тусгалтай ганц пуужин өгчихгүй үнэхээр новширч байна аа ! Трампын доодхийг харсаар байгаад энэ укрианууд турж үхнэ дэ !
Ukran uls ard irged ee bodooch ee ireeduigee bodmoor yumaa dainig yaraltai zogsooh heregtei orosch gesen ard tumen ee bodood mash yaraltai dainif zogsoo
Трамвай тааралдвал бялба нүднээ.