
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 21 /SCMP/. Дэлхийд хамгийн томд тооцогдох усан цахилгаан станцын /УЦС/ барилгын ажил эхэлснийг Хятадын албаны хүмүүс мэдэгджээ. Энэхүү УСЦ жилд 300 тэрбум киловатт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд энэ нь одоогоор дэлхийд хамгийн том гэж тооцогддог “Саньшя” (Гурван хавцлын) УЦС-ын хүчин чадлаас гурав дахин их юм. Төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.2 их наяд юань буюу 167.2 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.
Хятадын эрх баригчид Төвөдийн өндөрлөгийн усан цахилгаан станцын эрчим хүчний нөөцийг ашиглах өргөн хүрээтэй стратегийн хүрээнд уг станцыг барих гэж байгаагаа анх 2020 онд зарлаж, таван жилийн төлөвлөгөөндөө тусгажээ. Энэхүү төлөвлөгөөг өнгөрсөн оны 12 дугаар сард албан ёсоор баталсан байна. Төвөдийн Ярлунг Цанпо голын доод урсгалд хэрэгжүүлэх эл томоохон төсөл нь голын адагт орших Энэтхэг, Бангладешийн нутгийн усан хангамж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж санаа зовниж буйгаа хоёр улсын эрх баригчид илэрхийлжээ.
Харин Хятадын тал шинжлэх ухааны нарийвчилсан үнэлгээг хийж, голын адаг хэсгийн сав газарт орших орнуудын экологийн орчин, газар зүйн тогтвортой байдал болон усны нөөцөд сөргөөр нөлөөлөхгүй гэж мэдэгджээ.
Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, уг төсөл нь байгалийн гамшгийн эрсдэл, учрах уршгийг бууруулахад тус дөхөм болох бөгөөд голын доод хэсгийн сав газрын бүс нутгуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл явцад дэмжлэг үзүүлнэ гэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Байгалийн жамаараа урсаж байх ёстой голын урсгалыг хааж боож усан цахилгаан станц байгуулах нь хэт халалт хуурайшилт уур амьсгалын өөрчлөлт цөлжилтөнд маш их нөлөөлж байна.
ЭСРЭГЭЭРЭЭ ШД ЭЭ МОНГОЛЫН 330 СУМД УСАН САН БГУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРСАН.
28 онд Монголыг эзэлчихээд Улаабаатарт 80 давхар өндөр барилга барих юм гэсээн хятадууд ! Тэр нь хойд нутаг Дундад улсдаа нэгдсэний бэлэг тэмдэг бөгөөд Хятад улс бөйгуулагдсаны түүхт 80 жилийн ойдоо барьж байгаа бэлэг гэсэн !