
ХБНГУ-ын Доод Саксон мужийн Оснабрюк хотын ойролцоо байрлах Бөмте сууринд бямба гарагийн орой тун сонин осол болсон байна. Машин замаасаа гарч, бут сөөг сэтэлж, үсрэлтийн тавцан дээр унаад, эцэст нь ойролцоогоор гурван метрийн өндөртэй саравчны дээвэрт шурган тогтжээ. Уг ослын улмаас хоёр хүн, тэдний дотор долоон настай хүүхэд хүнд бэртэл авсан тухай албаныхан мэдээлэв.
Ослын нөхцөл байдлын талаар орон нутгийн цагдаагийн газар мэдээлснээр, машин хурдтайгаар замаасаа гарч, нэг зогсож байсан автомашинтай мөргөлдөөд бут сөөгний хашааг сэтэлжээ. Мөн машинаас унасан хүн үсрэлтийн тавцан дээр тоглож байсан хүүхдийг мөргөсөн байна. Машин үсрэлтийн тавцангаас дахин агаарт шидэгдэж, саравчны дээвэрт тогтсон гэнэ.
Ослын улмаас жолооч 42 настай эрэгтэй болон арын суудалд явсан гурван хүүхэд мөн хөнгөн бэртэл авсан байна. Харин урд суудалд явсан 43 настай эмэгтэй болон тавцан дээр тоглож байсан 7 настай хүү хүнд гэмтэл авчээ.
Тус ослын дуудлагаар цагдаа, түргэн тусламжийн багууд болон аврах нисдэг тэргүүд иржээ. Машиныг саравчны дээврээс кран ашиглан буулгаж, прокурорын шийдвэрээр түр хураасан байна.
Цагдаагийнхан жолоочоос цусны шинжилгээ авсан ба согтууруулах ундаа хэрэглээгүй гэж мэдээлсэн бөгөөд ослын шалтгааныг судалж байгаа аж.
Ослын талбайг цэвэрлэх, машиныг татан буулгах ажиллагаа ням гарагийн өглөөний 4 цагийн орчимд дууссан байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: dw.com
Сэтгэгдэл1
Герман үсрэлтийн тавцан чанартай юм аа. Яг үүргээ биелүүлж л байна.