
Boldbaatar Dorjsuren гэсэн цахим хаягаас 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн цахим орчинд нийтэлсэн “Монгол Улс хилийн хэлэлцээрээр 8000 ам км нутаг дэвсгэрийг маань буцаан өгөв гэдэг бичлэгүүд юүтүүбээр маш их цацагдсан. Энэ асуудлыг ГХЯ, Хилийн цэргийн ерөнхий газар анхааралдаа авч олон түмэнд нэг мөр бодит хариу өгмөөр байна” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Хил хамгаалах байгууллагаас дараах албан ёсны тайлбар, залруулгыг өгч байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын улсын хилийг 1962 онд байгуулсан “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-ний дагуу 1962-1964 онд газар дээр нь хилийн баганаар тогтоон тэмдэглэж, Нэгдсэн Үндэсний Байгууллагад 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгэснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан.
Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол, Хятадын улсын хоорондох улсын хилийн хамтарсан шалгалтыг 1982-1984, 2001-2005 оны хооронд явуулсан.
Монгол, Хятад улсын хоорондох улсын хилийн шугамын явалтыг газар дээр нь хилийн баганаар тэмдэглэхдээ Талуудын эрх бүхий байгууллагууд хамтран хилийн баганын солбицлыг геодезийн аргаар тогтоон, түүнийг хил шалгалтын баримт бичигт тусган баталгаажуулж, улмаар Монгол Улсын хуулиар хуульчилдаг эрх зүйн зохицуулалттай байдаг.
Иймд Олон улсын түвшинд баталгаажсан Монгол, Хятад улсын хоорондох улсын хилийн шугамын явалтыг аль нэг улс нь дангаараа, эсхүл талуудын эрх бүхий байгууллагууд өөрчлөх боломжгүй.
Дээрх иргэний цахим хуудсанд оруулсан гэрэл зураг нь Ховд аймгийн Үенч сум дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч, Монгол Улсын Ховдын хилийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хурандаа Э.Энхтайваны Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн төлөөлөгчтэй хийсэн хилийн уулзалтын үеийн гэрэл зураг бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хятадын www.xinhuanet.com сайтад “Хоёр улсын хилчид хил хамгаалалтыг бэхжүүлэх талаар хамтран хэлэлцэв” гэсэн нийтлэлд гарсан болно.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Enkhjargal Lkhamjav нэртэй цахим хаягаас тухайн гэрэл зургийг ашиглан “Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам, тор тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татах боллоо” гэсэн нийтлэл бичиж байсан бөгөөд тухайн ташаа мэдээллийн талаар Хил хамгаалах байгууллагаас албан ёсны тайлбар өгсөн.
Монгол, Хятад улсын хоорондох улсын хилийн урт (4709.6 км)-д өөрчлөлт ороогүй, улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн 1533 хилийн багана анх босгосон байрлал дээрээ бүрэн бүтэн байгаа бөгөөд Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл10
Одоогоос 14 жилийн өмнө АНУ-д амьдарч ажилладаг Ш.Баатар гэх IT инженер залуу ингэж бичиж байжээ. Тэр үед олон ч хүн утгагүй юм бичлээ гээд доог тохуу хийж байсан даа. Тэгээд удалгүй Монголын эрх баригчид энэ хүний бичсэний яг эсрэгээр "Хятадын хөгжлийн галт тэргэнд" суусан. Үр дүнд нь Монгол орон 100 гаруй жилийн өмнө манж-хятадын дарлалд байсан шиг харанхуй бурангуй үедээ буцаж очив. Өнөөдөр тусгаар Монголын голомт болсон Халхын хавтгай хятадаар дүүрчээ. Хятадын хөгжлийн галт тэргэнд суулаа гээд монголчуудын амьдрал нь ч огт дээрдсэнгүй. Эдийн засгийн гол өндөрлөгүүдэд нь хятадууд эзэн сууж, монголчууд өөрсдөө өндөр татвар хураамжинд дарлуулж, эх орондоо хамгийн доод зиндаад үнэлэгдэн ирээдүйдээ итгэх ямар ч итгэлгүй болжээ. Одоогийн байдлаа харвал энэ хүний түмэн зөв байжээ.
Урд хилээ хаавал Монгол хөгжинө. Би хувьдаа Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ. Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү. Хоёр жил бүсээ чангалбал тэсэх байлгүй дээ. Тэр хооронд амьд хүн аргатай гэгчээр гачигдсан бүхнээ монголчууд бид өөрсдөө хийгээд эхэлнэ. Хувийн үйлдвэрлэл хөгжиж байж л монголчууд хөл дээрээ зогсох горьдлого бий болно. Хэрвээ тэгэж чадвал монгол хүн ажилтай болж, монголчууд хөлсөө урсган улаан гараарaa баялгийг бүтээж, монголын ариун хөрсөнд ургасан хүнс тэжээлээ хэрэглэж монгол хүн эрүүлжиж, Монгол орон өнгө жавхаатай өөдөлж дээдлэхийн үүд хаалга нээгдэнэ.
шб… 📶🌀🥞
Эгэл малчин гэхэд ахуйн хэрэглээгээ өөрөө хангаад мянга мянган жил амьдраад болоод ирсэн шүү дээ. Тэгвэл бидэнд одоо мэдлэг боловсрол, техник технологи бүх л юм байна. Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй. Урд хилээ хаах нь монголчуудад олон талаар ашигтай. Ажлын байр буй болж үндэсний үйлдвэрлэл сэргэхээс гадна шороон түмэн хятадуудад уусч хайлахаас нэгэн талаар сэргийлж, тусгаар тогтнолоо хамгаалах бас нэгэн баталгаа болно.
МАО-гийн Хятад улс Монголд 300 мянган хятад ажилчин оруулах санал тавьж 8 ээлжээр Монголд туслах нэрээр анхны ээлж нь 1955 оноос эхэлжээ. Ингээд хятад ажилчидын хүүхдийг сургах сургууль болон хятадын соёлын төв байгуулж , хятад хэл дээрх Ажилчины зам сонин гаргаж Монголд хятад ажилчидын соёл боловсрол нийгмийн асуудал хариуцсан тасгийг МҮЭ- н хажууд байгуулжээ. Гэтэл 1958 онд гэрээ дуусч буцах ёстой хятад ажилчидын 75 % Монголд үлдэх хүсэлт гаргаж бүүр Монголд өөрсдийн гэр бүл гэх 17 мянган хүнийг Монгол улсын засгийн газрын зардлаар авчруулсан байна. 1955 онд анх орж ирсэн хятадууд дээр 1959 онд 10 мянган ажилчин нэмж ирсэнээр нийт 22 419 ажилчин болсон ба 1960 онд Хятад Монголд удаа дараа хүсэлт тавьсанаар 1961 оноос 1965 он хүртэл жил бүр 10 - 12 мянган ажилчин оруулж байжээ. Ингээд Хятад ажилчид одоогийн Бөмбөгөр , шар дэлгүүр , урт цагаан , Лениний музей , СУИС , хуучин пионерийн ордон орчим шигүү суурьшсан ажээ.
Сүүлд энэ орчмыг 1963 оноос. барилгажуулахаар хятад иргэдийг 5 буудал , 32 , хайлаастын ам орчим луу нүүлгэх болоход хятадууд нүүхгүй гэж эсэргүүцэн улмаар хүрз , жоотуу , сүхээр зэвсэглэн албадан нүүлгэх үед Монгол цагдаа нартай мөргөлдөн томоохон зодоон болж байжээ. Улмаар 60 - аад оны эх үед УБ хотын бараг тал хувь хятад болох хандлага илэрхий харагдаж эхэлжээ. Тэгэхээр сүүлд хятадуудын заримыг албадан нутаг буцаасан Цэдэнбалын буруу гэх үндэслэл байхгүй л байгаа юм . Гэтэл өнөөдөр хэн хамгийн ихээр Цэдэнбалыг үзэн яддаг билээ гэхээр цаанаа учиг бас байгаа биз.
Наад бичээд байгаа сулинхээр гэдэг газарт дандаа л цэрэг офицер үхдэг газар биз дээ. Ард түмний ой санамжыг их л дутуу үнэлж байна шүү. Бүгд хардах эрхтэй биз дээ.
Эрээний хилийн шалган нэвтрүүлэхийг пост байршилуудыг дотогшлуулж татсан шдээ. Энэ бол хүн Бүхний нүдэн дээр болсон. Энэ ямар учиртай юм бэ?
харин ороzууд л хойд хилээс минь хумсалсаар байгаад бүхэл бүтэн сумын газар шаачихсан байна гэж нутгийн иргэд яриад удлаа
Орос л манай хоёр орны хооронд яс хаяж байгаа байх гэж хардаж байна. Тэд ингэж яс хаяж "тоглох-доо хэзээний гарамгай доо. ТТГ сайн ухвал нэг тэнэг ОЯА-г чихдээд гаргаад ирвэл би лав гайхахгүй. Тэд РЦНК-аас мөнгө авч ийм балай юм хийж цацаа биз. Хятад хүн ийм юм хийж чадахгүй. Алуулна. Хууль нь чанга. Миний л бодол шүү...