Үнсэлтийг хайртай гэдгээ илэрхийлэх зүйл гэж тодорхойлох нь өрөөсгөл. Бие махбодь, сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг хэмээн сэтгэл зүйчид болон судлаачид үздэг аж.
1. Үнсэлт хэлний 17 булчин, уруулын хөдөлгөөнийг удирддаг 12 булчны өвөрмөц хөдөлгөөн. Үнсэлцэх явцад дээрх 29 булчингаас гадна нүүрний бүх булчин ачаалладаг.
2. Тухайн хүмүүсийн хооронд есөн мг ус, 0.7г уураг, 0.18г органик бодис, 0.17мг тос, 0.45мг давсны солилцоо явагддаг.
3. Уруулын булчирхайнаас өдөөх үйлчилгээтэй химийн бодис ялгардаг аж. Энэхүү бодис нь бие махбодийн хамгаалагч эсүүдэд /лимфоцитууд/ сайнаар нөлөөлдөг нейропептидийг их хэмжээгээр ялгаруулдаг нь нотлогдсон.
4. 1930 онд Америкийн продюсер болон Кино прокатлагчдын үндэсний холбооноос “удаан үргэлжилсэн, шуналтай” үнсэлтийг кинонд гаргахыг хориглосон шийдвэр гаргажээ.
5. 1941 онд Америкийн жүжигчин Режис Туми, Жейн Уимен нар “Одоо чи армид” кинонд хамгийн удаан буюу 185 секунд үргэлжилсэн үнсэлтийг харуулав.
6. Гиннесийн дээд амжилтын номд Америкийн иргэн Альфред Вольфрам 48 минутад 8001 эмэгтэйг үнссэн дээд амжилтаар тогтоожээ.
7. 1986 онд Английн шүүхээс үнсэлцэж байхдаа нууц амрагийнхаа хэлийг хазаж “гэмтэл учруулсан” эмэгтэйд ял оноосон.
8. Олон улсад олон төрлөөр үнсэлцдэг. Тухайлбал, Хятадад хацраар шүргэлцдэг. Харин Аляскийн эскимосчууд, Шинэ Зеланд, Малайз, Самао болон Борнеогийн туземчууд хамраараа шүргэлцдэг аж. Гамбид эмэгтэйн алгыг хамрын үзүүртээ наадаг. Эрт цагт Монголчууд духан дээр нь үнэрлэж хайртай бүсгүйгээ энхрийлдэг байсан.
9. Үнсэлт нь цусны даралтыг огцом нэмэгдүүлж, биед адерналин ихээр ялгаруулан илчлэгийг гадагшлуулан турахад хамгийн таатай нөлөө үзүүлдэг. Нэг минут үнсэлцэхэд 26 калори шатдаг гэж судлаачид үзжээ.
10. Хүмүүсийн 66 хувь нь үнсэлцэхдээ нүдээ аньдаг. Ингэснээр илүү романтик байдал үүсдэг гэж үүнийгээ тайлбарладаг байна. Харин харж үнсэлцэх нь өөртөө итгэлгүйн шинж гэж сэтгэл судлаачид үздэг.
11. Үнсэлцэж буй хүмүүсийн биед морфиноос 200 дахин хүчтэй мансууруулах бодис ялгардаг гэж Францчууд үздэг.
12. Хүн амьдралынхаа 20160 секунд буюу хоёр долоо хоногийг үнсэлцэхэд зарцуулдаг. Мөн дэлхийн хүмүүс дунджаар 14 насандаа анх үнсэлцдэг аж.
13. Үнсэлдэхдээ толгойгоо баруун тийш хазайлгах зуршилтай хүн маш нарийн мэдрэмжтэй, дурламтгай нэгэн. Харин зүүн тал руугаа толгойгоо хазайлган үнсэлддэг хүмүүс дотуур тамиртай, тооцоотой зан чанартай байдаг гэнэ.
14. Хамгийн их үнсэлддэг хүмүүс Голландчууд. Харин хамгийн эмоцитой нь Францчууд. Хамгийн даруу нь Япончууд.
Г.Хонгорзул
Эх сурвалж: “Ган Зам”
Сэтгэгдэл0
Hairaar dutsan emegtei hamgiin amarhan hogshin boldog,Mash ikh hisej baisan hun ni ug emegt