Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй уулзах уулзалт амралтын өдрүүдэд үргэлжилж байна. Тэрбээр нийслэл хотын маань хоймор болсон Чингэлтэй дүүргээс уулзалтаа эхлүүлж Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзаад байсан юм. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тэдний санал бодлыг сонслоо.
Уулзалтад ирсэн иргэдийн нийтлэг ярьж байгаа асуудал нь эдийн засгийн нөхцөл байдал, ажилгүйдэл, ядуурал, утаа, төрийн үйлчилгээний хүртээмж, хүнд суртал гэх мэт цөөн хэдэн асуудалд төвлөрч байна. Мөн өнөөгийн эрх баригчдад итгэл алдарч байгаа тухай, УИХ-ын дахь 65-ын бүлэг буюу эрх баригчидтай хариуцлага тооцох талаар маш олон иргэн саналаа илэрхийлсэн юм.
Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзсан уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Хан-Уул дүүргийн иргэд та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Уулзалтыг иргэдээ сонсох гэж зохион байгуулж байгаа. Өмнөх уулзалтуудаар иргэд шударга ёс тогтоох, ажилгүйдэл, ядуурал бууруулах, утааны асуудлыг шийдэхийг хүсэж байгаагаа хэлж байна. Хан-Уул дүүрэг хуучнаар Ажилчдын район буюу аж үйлдвэрийн суурь байсан учраас үйлдвэрлэл, ажилгүйдэл гэдгийг хамгийн сайн мэдэрдэг ахмадууд ирсэн байх гэж бодож байна.
Би нэр дэвшихдээ ярьж байсан, одоо ч ярьж байгаа, цаашдаа ч ярих сэдэв бол эдийн засгаа тэлэх асуудал. Хөдөөг хөгжүүлье, малын гаралтай түүхий эдийг боловсруулъя, дагуул хот байгуулъя зэрэг асуудлуудыг би байнга хөндөж байгаа. Хөрсөн доороо асар их баялагтай, хэдэн арван сая толгой малтай, өргөн уудам газар нутагтай баян орны иргэд ядуу байгаа нь улс төрийн бодлого буруу явсны үр дагавар гэж бодож байна. Тиймээс та бүхэн санал, сэтгэгдлээ хэлж УИХ, Засгийн газарт ташуур болоорой” гэв.
Хан-Уул дүүргийн 1-р хорооны иргэн Цэвэлсамбуу Таны мөрийн хөтөлбөрт байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг зөв гэж бодож байгаа. Үйлдвэрийн хашаанд байгаа хэдэн үйлдвэрийг ажиллуулчихвал, бид цамц, пудвольк оёод байж чадахтайгаа байна. Харин гэртээ байхаар улам өтлөөд байх юм. Ажил хийх юм бол арай дээр. Цалин бол голохгүй, өгсөн цалинг нь л авна. Тиймээс аж үйлдвэржүүлэх асуудлаа хурдан ажил хэрэг болгоорой гэж захимаар байна.
Хан-Уул дүүргийн иргэн Таныг Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараахан олон санаачилга гаргаж, ард түмэнтэйгээ хамтран хийнэ гэж байгааг ойлгож байна. Таныг би монгол түмний захиалга гэж үздэг. Монгол төрийн мөн чанар бол Тавантолгой, Оюутолгой биш. Монголоо гэсэн сэтгэл нь юм. Монгол Улс үеийн үед ядуу байгаагүй. Өнөөдөр яагаад бид гадныханы өмнө “сөгдөж” суух ёстой юм. Энэ бол шуналын сэтгэлээр орж ирсэн төрийн түшмэлүүдийн буруу.
Хан-Уул дүүргийн иргэн Мөнхбаяр Би 20 гаруй жил бизнес хийж байгаа. Сүүлийн 10 гаруй жил агаарын бохирдол, ажилгүйдлийг бууруулах, бүтээн байгуулалт өрнүүлэхийн төлөө тэмцсээр ирлээ. Хаягдал дугуйг дахин боловсруулах үйлдвэр эрхэлдэг. Төр засгаас аваагүй шагнал байхгүй. Энэ шагналаа болиод бүтээгдэхүүн худалдаж авч дэмжлэг үзүүлээч ээ гэж хэлээд Төрийн ордонд алга ташуулж л байлаа. Гэвч, өвөлдөө амардаггүй байсан үйлдвэр маань улирлын чанартай ажиллаж, ажилчдаа Солонгос руу алдаад дууслаа.
Хан-Уул дүүргийн 15-р хороонд түр оршин суугч Алтангэрэл Утаа, түгжрэл нэгэнт замбараагүй болсон. Гэхдээ эхлээд иргэдээ ажилтай болгох ёстой. Дараа нь зуухыг нь хурааж авах ёстой шүү гэж хэлмээр байна. Манайх 10-аад жил түрээсийн байранд амьдарч, 60 орчим сая төгрөг төлсөн байна. Гурван хүн ажил хийдэг. Гэвч, банкны шалгуур давж чадахгүй байранд орж чадахгүй байна. Тиймээс шалгуурыг нь буулгаад, мөнгөө нэг, хоёр сар төлөхгүй бол шууд л хураагаад авчихдаг болмоор байна. Бид уг нь төлж чадна.
Хан-Уул дүүргийн 6-р хорооны иргэн Г.Жамбалсүрэн Би энэ дүүрэгт 70 жил амьдарч байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгч хүн дүүргийн иргэдтэй уулзаж байсныг санахгүй байна. Тиймээс хүсэх зүйл байна. Зааланд байгаа та бүхэн Ерөнхийлөгчөөс юм хүсээд л байх юм. Гэтэл энэ хүний хууль санаачлах эрхийг хасна гэнэ. Бидний хэлж байгаа саналыг УИХ-д бариад орох эрхгүй болох гээд байгааг сайн ойлгоорой.
Хан-Уул дүүргийн 2-р хорооны иргэн С.Болд Би эдийн засгийн чиглэлээр улсад 55 жил ажилласан. Улс орон эдийн засгийн хямралд орлоо гэж яриад байгаа. Гэвч, эдийн засгийн хямрал нь удирдагчдын буруутайгаас үүдэлтэй гэж би үзэж байгаа. Үнийг өнөөдөр зах зээл биш хэн нэг даргын шунал тогтоож байна.
Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэн Оюунцэцэг Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ. Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү. Сая тэтгэвэр нэмсэн. Нохойнд яс хаяж өгч байгаа юм шиг 27 мянган төгрөг өглөө. Жил болгон л 20 мянган төгрөг өгнө гэх юм. Өөр тоо мэддэггүй юм уу, тэр дарга нар. Ядахдаа 100 мянган төгрөг нэммээр байна. 27 мянган төгрөг нэмчихээд баахан сенсаци үүсгээд байх юм.
Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэн Батмөнх Би хоёр жилийн цэргийн албатай үед барилгын цэрэг байсан хүн. Энэ хугацаанд Цэргийн их сургуулийн соёлын төв, Шинжлэх ухааны академи зэрэг олон бүтээн байгуулалтад гар бие оролцсон, түүгээрээ бахархдаг иргэн байна. Тиймээс бүтээн байгуулалтад цэрэг оролцуулах болон аж үйлдвэржих бодлого зэргийг тань сэтгэлээсээ дэмжиж байгаа гэдгээ хэлмээр байна.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Та бүхний санал, сэтгэгдлийг сонслоо. Цаашдын ажил хэрэгтээ тусгах болно. Би өмнө нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа 21 аймгийг авто замаар холбох бодлого гаргаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр зураг төслийг нь хийсэн. Зураг төсөл бэлэн учраас авто замын барилгын ажил хурдан явсан. Мөн 1949 оноос хойш Монгол Улсын төр төмөр замын бодлоготой байгаагүй. Далайд гарцгүй орны хувьд төмөр замын дэд бүтэц эдийн засгийг дэмжих асар том хүчин зүйл, бодлого болдог. Харамсалтай нь, янз бүрээр ярьсаар энэ бодлого орхигдсон. Энэ ажил цааш явах ёстой. Маш их ажлын байр гарна. Тэгэхгүй бол гадаадаас зээл, тусламж авч, түүнийг дагаад ажилчид ирж ажил хийдэг. Ингээд цалин гэдэг нэрээр зээлүүлсэн мөнгөнийхөө 30-40 хувийг аваад явна, ард түмэн бид өртэй үлддэг гэдгийг санах хэрэгтэй. Харин утааны асуудал дээр орон сууцжуулах бодлого байна. Өөр асуудал байхгүй. Энэ бодлого яагаад хэрэгжихгүй байна гэхээр иргэд орлогогүй байна. Баталгаатай ажлын байргүй байна. Тиймээс томоохон төслүүдээ хэрэгжүүлж ажилгүйдлийг нэн түрүүнд шийдэх ёстой. Их хурлын олон гишүүн, олон сайд нар аж үйлдвэр ярьж, түүнийгээ ажил хэрэг болгодог бол Монгол Улс богино хугацаанд хөгжиж, ажилгүйдэл, ядуурлыг таягдан хаяхад ойрхон байна” гэлээ.
Сэтгэгдэл0
Erguu orkuud janhuug hulgai luivar hiisen ch umuuruud zogsoj bgaa ni ugtaa umdunduu chatsga harvachihaad minii gaagaa ugiin iim shar ungutei gej bgaatai yag adil!!! Erguu orkuudaas bolj utaandaa hordoj, tolgoi deeree baas zalchihaad suuj bna!!! Хурцаас хулчийж, золжаргалаас зай барих Оркуудын ерөнхийлөгч Ард түмний өмнө гарахаараа хөмсөгөө зангидаж ирээд муухай хараад цээжээ түхийлгэн тагтаа пооз авна.Болоогүй хоёр гараа баавгай байдалд авч хөлөө алцайлган атамаан царайлчихна.Боломж гарвал цээж хөлөө хагас урагш түрэн гишгэж түрэмгий шүү би гэж "хэн ч ойлгохгүй сансрын англи хэлээр хашгиран" тэнэгтэнэ. Албаны үйл ажиллагаан дээр хар футболка өмсөөд нарны шил зүүчихдэгийг нь яриад хэрэггүй биз дээ. Хулхи Орос жүжигчид орилоо худал хямдхан л даа зайлуул. Сурсан юмыг сураар боож болдоггүй шиг байгаа юм.
Х.БАТТУЛГА бол бүх ард түмнээс сонгогдсон.олны хүндлэл хүлээсэн чухал хүн.Чи бол бусдыг аялдан дагалдагч бололтой.
Манай ерөнхийлөгч Жэнко мафи маягийн ажиллагаа явуулж байна даа. Эх орноор тоглохоор шийдлээ. Нэг л алдаа гарвал хэрэг бүр орвонгоороо эргэнэ дээ. Бүгд гудамжинд гарч тэмцэхийг л уриалсаар явна. Бидэнд параламент бол ололт байсан юм. Жижиг улс нэг хүний гарт орвол эргэж гарч чадахгүй нүхэнд унах аюул бий. Цэргийн дэглэм тогтвол бие биенээ оны ялгаа гаргаж зодож нүдсээр их л хүнд байдалд орох бий дээ.Нөгөө ардчилал хүний эрх чөлөө ч цаашаа шүү дээ.
Манай ерөнхийлөгч Жэнко мафи маягийн ажиллагаа явуулж байна даа. Эх орноор тоглохоор шийдлээ. Нэг л алдаа гарвал хэрэг бүр орвонгоороо эргэнэ дээ. Бүгд гудамжинд гарч тэмцэхийг л уриалсаар явна. Бидэнд параламент бол ололт байсан юм. Жижиг улс нэг хүний гарт орвол эргэж гарч чадахгүй нүхэнд унах аюул бий. Цэргийн дэглэм тогтвол бие биенээ оны ялгаа гаргаж зодож нүдсээр их л хүнд байдалд орох бий дээ.Нөгөө ардчилал хүний эрх чөлөө ч цаашаа шүү дээ.
Зааланд сууж нүдээр харсан хүний хувьд хэлэхэд чөлөөтөй оруулж байсан. Үг хэлэх боломж олдоогүй ч гэлээ хэлэх гэснийг хүмүүс хэлчихсэн. Харин идэр намныхан бага байсан нь үнэн. Завтайгаараа хөгшчүүл олон ирсэн байна лээ. Хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа нь эдийн засагтай холбоотой хэдий ч хөдөлмөрлөх эрхийг хамгаалах тал дээр хууль хэрэгжихгүй байгаа. Цалингаа авч чадаагүй хөдөлмөрөө шулуулсан хүмүүс маш олон байгаа . Ерөнхийдөө монгол хүний үнэлэмж шалдаа буусан эх оронд минь гадаадууд биднээс илүү эрх эдэлж байгаагаас энэ дүгнэлтийг хийлээ. Шалтгаан нь ердөө л хуулийн засаглал устаж мөнгөний засаглал монголд тогтсон байна. Мөнгөгүй хүн хүн биш болсон ийи хүмүүнлэг нийгэм байдаг юм уу. Энэ бүхнийг уг үндэсээр нь өөрчөлж өгөхийг ерөнхийлөгчдөө хэлэх байлаа.
эрдэнэмөнх 27.123.212.136 худлаа ярихаа боль. 4 ДҮҮРГИЙН уулзалтанд орж чинь нэг ч үг хэлүүлээгүй ба гар нил хөхөрсөн худаа гэвэл тэнд байсан бүх өвөө, эмээ нар гэрчлэнэ . Баянгол дүүргийнхэнтэй уулзах үед цагдаа хамгаалагч нар микрофон шууд булааж авсан өх ирсэн зочид сонсоё гэхэд тоогоогүй. Тийм учраас Женкотүй уулзсан УБ падас дэх ярьилцлаг байхгүй байгаа. Өчигдөр цагт эхлэнэ гээд цагт эхэлсэн БГД цагдаагийн 2-р хэлтэст ачигдаад 8 цагт суллагдсан. Ахин худалч энэ уулзалтан дээр очихгүй. Өөрийн өвгөчүүл худлаа гарч үгн хэлж байсан хүний тоо хязгаартай гээд энгийн хүнийг суулгаад байна лээ. Тал хувь нь дайн дэгдээе УИХ тараая гэж байсан. Өмнөх нэгэн дээр хэлсэн юм бүгд ижил
да. ганболд монгол банканд хадгалагдаж байсан 4 т алтыг үгүй хийсэн, баабар 40 тн алтыг гадаадынханд луйвардуулсан. м. энхболд бүх ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байх ёстой газрыг худалдаж баяжсан. элбэгдорж монголын ард түмний өмч хөрөнгөөр баригдсан үйлдвэрүүдийг ард түмнээс булааж монголчуудыг ажилгүйдэлд живүүлсэн. с. баяр оюутолгойн гэрээ гэдгээр монголын баялагыг гадаадынхан ямарч хариуцлага хүлээлгүй луйвардаж байх нөхцлийг буй болгосон. дарга байх үедээ гадаадын зээлээр тансаглаж ирээдүйн баталгаагаа хангах нөхцлийг МАНАН мафийн төлөөлөгчид хэрэгжүүлж өрийг өрөөр дарах, ард түмнийг үгүйрэлд оруулахаас аргагүй хэмжээнд хүргэж одоо эх орон ард түмний төлөө гарах тэмцлээс монголын залуучуудыг хол байлгахын тулд хүрэлсүх гадаадад хөдөлмөрийн мөлжлөгт явуулах ажлыг эрчимжүүлж тэмцэл гарвал цэргийн хүчээр дарах бэлтгэл хийж эхлэв. монголын өр хэзээч төлөх боломжгүй хэмжээнд хүрчээ. гарах ганц зам нь гадаадын хөрөнгө оруулалт нэрээр хийгдэж байгаа луйварыг зогсоож харилцан ашигтай байх гэрээ хийж байх хууль мөн
manan bol manan
Пануужин элбэгжин мянгуужин жээнко 4 сайхан мурьна шуу дээ тэр пануужин бол айлын нохрийн боов хохож хохчоод оорийгоо онгон эмгэн гэх жишээний
Би аль нэг намын бөгс долоогч биш учраас 17 оны сонгуулиар би цагаан хуудас уншуулсан. Даан ч миний цагаан хуудсыг хулхи орос жанхуу баттулга, хятад миеэ нар хулгайлсан юм. Ард түмэн жанхууг сонгоогүй ээ, эргүү орк оо. Ард түмэн хэнийг нь ч дэмжээгүй юм. Үхсэн баасны чинь ерөнхийлөгч? Чамдаа л таарсан ерөнхийлөгч байх даа!!! Жанхуу бол Монгол улсын Ерөнхийлөгч биш харин Ардчилсан намын Ерөнхийлөгч!!! Яагаад вэ гэвэл Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхууг ард түмний 30 хувь нь л дэмжсэн юм шүү гэдгийг битгий мартаарай!!! Жанхуугийн бөгс долоогчид өөрсдийн бичсэн зүйлийг нотлох баримтаа гаргаад ир, гаргаж чадахгүй бол чацга царайлаад дуугүй сууж бай!!!
Оркуудын ерөнхийлөгчийг дуугарахаас аль 5-6 жилийн өмнө хүмүүс энэ хэлж байгаа зүйлийг нь ярьж байсан юм. Тэр үеэс хүмүүс ажил хэрэг болгох гээд хуучны барилгын цэргийг сэргээх гэж хүмүүс зүтгэж байна. Цэргүүдийг нийгэмд тустай хөдөлмөрт дайчлах нь зөв. Гэхдээ энд нэг атгаг санаа байгаа нь өөрийн идэж цөлмөсөн 280 сая долларын төмөр замын хэргийг цайруулах гэж ядарсан цэргүүдээр үнэгүй ажил хийлгэх гэсэн санаа үүний ард байгаа юм. Хэзээ ч үл бүтэж биелэх зүйл ярьж суухаар өөрийн сонгуульд амласан амлалтаа биелүүлээч. Хонконг хужаа билли лимийн гаагааны резин жанхуу одоо наад хуурамч жүжгээ боль!!! Одоо наад хямд орос орилоо шоунд чинь хууртах хүн байхгүй ээ, Ардчилсан намын бөгөөд оркуудын Ерөнхийлөгч жанхуу гуай!!! Ард түмнийг тархийг эргүүлж амлаж гарч ирсэн амлалтаа биелүүл ээ!!! Ард иргэдийн бүх өрийг тэглэнэ, улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдээ улсад буцааж өгнө, өөрийн оффшор дансанд байгаа 1.1 тэрбум ам долларыг улсдаа тушаана гэсэн амлалт юу болсон вэ? Амлалтаа биелүүлж чадахүгй бол ард түмэн огцруулж чадна шүү!!!