ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ УНАГА НЬ ШИЙР АЛАГ
Энхбаярын аав Б.Намбар, ээж Р.Бүдхандтай бид нэгэн цаг үед ажиллаж, амьдран залуу насаа үдэцгээсэн. Нэг үгээр хэлбэл “социализмын бүтээгдэхүүнүүд” юм.
Балжиннямын Намбар гэж хүнийг Монголд танихгүй хүн бараг байгаагүй ээ. Миний үеийнхэн, надаас арай сүүл үеийнхэн “Рашааны Намбар” гэвэл хэн хүнгүй л хууз сахалтай туранхай шар хүнийг төсөөлж мэднэ.
Б.Намбар бид хоёр залуугийн танил. Тэрээр “Оргил” рашаан сувилалд дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд Амралт рашаан сувилал хариуцсан албан тушаалтан гэх мэт, ер нь дан рашаан сувиллын чиглэлээр ажиллаж байсан учир хүмүүс түүнийг Балжиннямын гэхээсээ “Рашааны Намбар” л гэдэг байсан. Бид хоёрыг ч амралт рашаан сувиллын алба л анх танилцуулж, холбож өгсөн. Би “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч. Амралт рашаан сувилалд явах болбол Б.Намбар руу утасдана. Тэрээр бүгдийг зохицуулж намайг ая тухтай амраана. Б.Намбар над руу утасдана. “Амралт сувиллынхаа талаар ийм юм хийлээ. Сурвалжлуулмаар байна”, “Манай рашаануудыг ухаж төнхөөд, ундарга нь хаагдах гээд байна. Ингэж бичээч” гэх мэтээр утасдана. Би явж сурвалжилна, шүүмжилнэ. Иймэрхүү холбоотойгоор энэ зах зээлийн нийгэмд хөл тавьцгаасан.
Б.Намбарын хувьд бол Монголын рашаан судлалын “загалмайлсан эцэг” гэж хэлж болохоор хүн л дээ. Монголд хэдэн зуу, мянгаараа байсан рашааныг бараг л тэмтрээд олно. Ямар найрлагатай, өвчин анагаахад ямар улиралд аль нь сайн, яаж эмчилдэг зэргийг арван хуруу шигээ мэддэг хүн. Бичсэн сэдэв, ном товхимол ч олон бий. Надаас хэд ах боловч гэмгүй цагаан сэтгэлээр нөхөрлөж явсан анд маань амьд сэрүүн, бүтээл туурвилдаа шамдаж байгаа гэсэн.
Энхбаярын ээж Р.Бүдханд гэж хүнтэй бас л эртний танил. Бид хоёулаа эвлэлийн ажилтан. Р.Бүдханд маань МХЗЭ-ийн төв хороо, Зохиолчдын байгууллагад хариуцлагатай алба хашсаар гавьяаныхаа амралтад гарсан, намба төлөв төвшин сайхан эмэгтэй бий дээ. Саяхан Н.Энхбаяр Английн нэрт зохиолчдын богино өгүүллэгүүдийн орчуулгын түүврээ хоёр дахь удаагаа хэвлэн гаргалаа. Өмнө нь 1991 онд “Хатсан гар” нэртэйгээр анх хэвлэн уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаа нэрийг нь өөрчлөн “Сохрын орон” нэртэйгээр дахин хэвлэжээ.
Энэ суут бүтээлийн нээлтэд соёл, урлагийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд гээд олон хүн оролцсон. Н.Энхбаяр номоо тодорхой тайлбарлаж, дээж номоо аав ээж хоёртоо барьсан нь сайхан санагдаж байлаа. Аав ээждээ ийнхүү хүндэтгэлтэй ханддаг хүн олон бий. Ийм аав ээжийн хүү сайн явалгүй яахав гэж бодлоо. Цугларсан бүх хүнд Н.Энхбаяр гэсэн гарын үсэгтэй номоо дурсгасан юм. Их хүмүүний гарын үсэгтэй ном өчүүхэн бичээчийн номын санд ч хадгалагдаж л байг.
“ЭНЭ ШҮҮРЭЭР МОНГОЛЫН МУУХАЙ БҮХНИЙГ ШҮҮРДЭЭРЭЙ”
Намбарын Энхбаяр гэж хүнийг сургаар л мэддэг байлаа. “Соёлын яамны сайд болж гэнэ”, “Мэгжид Жанрайсиг бурхнаа сэргээн босгож байгаа гэнэ”. “Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийг удирдаж байгаа гэнэ”… гэхчлэн мэдээлэл байнга л чих дэлсэх болсон.
1996 онд МАХН парламентын сонгуульд ялагдаад удирдах бүрэлдэхүүний нэг хэсэг нь гадаадын эдлэн газар руугаа, нөгөө хэсэг нь аймаг, сум руугаа алга болцгоож билээ. Намдаа хайртай “эргүү хурга” шиг хэдэн юм үлдээд өдөрт л намын байрныхаа хүнгүй өрөө тасалгаануудаар хол ойрын хов жив ярилцсан шиг цаг өнгөрөөж байсан сан. Ялагдаад, таван тийшээ тарж бутарсан намыг тэр үед “Би удирдъя” гэх хүн бараг байгаагүй байх аа. Ийм л үед өнөөх Намбарын Энхбаяр гэдэг залуу гарч ирсэн. МАХН-ын хал үзэж, халуун чулуу долоосон ахмадууд олон удаа уулзаж ярилцаад “Намын даргад итгэл хүлээлгэж болох хүн Н.Энхбаяр л байна” хэмээн тохирцгоосон гэдэг. Тэгээд намын Их хурал хуралдаж Намбарын Энхбаярыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын даргаар удаа дараа сонгож ажиллуулсан. 2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайд болж билээ.
Энэ үед болсон нэг хэвлэлийн бага хурал санаанаас гардаггүй юм. Би хамгийн анх удаа Н.Энхбаяр гэж хүнтэй нүүр тулан уулзаж, бас амжилт хүсэн гар барих боломж ч олдсон. Хэвлэлийн бага хурал дээр Н.Энхбаяр тулгамдсан зорилтуудаа товч тодорхой танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулсан. Манай Чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Ц.Дашдондов тайзан дээр том шүүр барин гарч ирээд Н.Энхбаярт гардуулахдаа “Энэ шүүрээр Монголын муу муухай бүхнийг шүүрдээрэй” гэхэд танхим дүүрэн инээлдэж Н.Энхбаяр дарга ч талархалтай хүлээн авч байсан сан. Тэр хэвлэлийн хуралд гадаадын олон орны сурвалжлагч оролцсон. Их ч зүйл асууна билээ. Н.Энхбаяр дарга оросоор асуусанд нь оросоор, англиар асуусанд нь англиар хариулж, ёстой л мэдлэг чадвараараа гайхагдсан даа. Завсарлах үеэр хүмүүс “Монгол маань ч удирдагчаа олчих шиг бололтой” гээд сүслэн дээдэлж байсан нь саяхан мэт санагдана.
ЭРХЭМ ХҮНД, ЭДГЭШГҮЙ ШАРХ ҮЛДЭЭДЭГ ОРЧЛОН
2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэж хатуухан хэлбэл “дайн” болсон л доо. Ерөнхийлөгч байгаа хүн хууль ёсоороо нэг удаа улиран сонгогдож болно. Тэгээд л Н.Энхбаяр маань намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж билээ. Хүчтэй өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж. Сонгуулийн сурталчилгаанаасаа эхлээд л нэг биш. Ардчилсан нам Ц. Элбэгдоржийнхоо төлөө мөнгийг бялууртал цутгаж, магтаалыг далай шиг урсгасан. Харин МАХН л нэр дэвшигчийнхээ төлөө бараг л дуугүй, бүлх залгичихсан юм шиг хачин сонин байсныг манай намынхан мэднэ дээ. Нэр дэвшигч Н.Энхбаяр өөрийнхөө хүч бололцоонд тааруулан сонгуулийн сурталчилгаа хийж байсан сан.
Энэ үед МАХН-ын дарга Санжийн Баяр байсан юм. Энд л МАНАН, Монголын мафийн сүлжээ үүссэн байхгүй юу. С.Баяр тэргүүтэй МАХН-ын удирдлага намаасаа нэр дэвшигчийн төлөө бус, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой нууцаар хуйвалдан намаа, нэр дэвшигчээ ялагдуулсан юм. Ийм нууц сонгуулийн түүхэнд урьд хожид гарч байсныг би л дуулаагүй юм байна. Ингэж мафийн бүлэглэлийн хүчинд автан Н.Энхбаяр маань энэ сонгуульд ялагдчихсан л даа. Цахиагийн Элбэгдорж ялсан.
2009 онд үүсэж буй болсон МАНАН мафитай бүлэглэл сүүлийн арваад жилд улс орныг гадныхантай хамсан тонон дээрэмдэж, шударга бүхнийг устгаж, ёстой л эзэнгүй хонинд орсон чоно шиг загнасныг ард түмэн маань нүдээрээ үзэж, чихээрээ сонссон.
Тэр аймшигт хүчирхийллийн дунд тамлагдаж зовсон олон аавын хүүгийн нэг нь Намбарын Энхбаяр. Түүнийг Ерөнхийлөгчөөс буулгаад сэтгэл ханалгүй хууль шүүхийнхнээрээ дамжуулан худал хуурмаг ял тулгаж шоронд яаж тамласныг олон түмэн мартаагүй байгаа. Н.Энхбаяр гэж хүнийг буруутгахын тулд Монголын мафийнхан ёстой л “томруулдаг шил” болгоноор, гишгэсэн мөр болгоныг нь шиншилж байсан. Сөүлийн онгоцоор номоо үнэгүй тээвэрлэсэн гэнэ. “Улаанбаатар таймс” сонины байрыг авсан ч юм уу, авахыг завдсан юм уу, “Өргөө” зочид буудлын хэдэн өрөөг авсан… гэхчлэн ял тулгаж, орон гэрээс нь дэндүү муухай баривчилсан л даа. Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүнээ ачаад явчихаж билээ. 300 цагдаа аваачсан гэдэг юм. Олон улсын зартай алуурчдыг ч тэгж барьдаг юм уу, үгүй юү, бүү мэд. Ц.Элбэгдорж, С.Баяр нарын удирдсан МАНАН мафийнхны аймшигт дарангуйллын эхлэл энэ байсан юм л даа.
Н.Энхбаяр гэж хүн, нэг эвдэрхий балгас авсан байлаа ч гэсэн энэ мафийнхны идсэн уусны дэргэд бол дуслын төдий юм. Хэчнээн томрууллаа ч энэ хулгайчдын дээрэмдсэн хөрөнгийн дэргэд хумсны толио шиг л харагдаж байгаа.
Эд чинь уулыг амаар нь, уурхайг орд газраар нь хуваагаад авчихлаа шүү дээ. Завшсан, замхруулсан хөрөнгө нь их наядаар, хэдэн зуун тэрбумаар тооцогдож байх юм. Монголын мөнгөний тал хувийг олон улсын оффшор бүсүүдэд аваачаад нуучихсан, дэлхийн хамаг сайхан газруудад орд харш, эдлэн газруудтай болчихсон байна гэнэ. Баригдах болохоор нь шүүх прокурорынхон нь гадаадад оргуулчихдаг, өнөөх орд харшдаа очоод тарвалзаж хэвтдэг юм байна. Хувь тавилангийн эрхээр, хуйвалдааны замаар Н.Энхбаяр л зовлонг нь үүрч, жаргал цэнгэлийг нь мафийнхан эдэлж дээ.
ЦАГ ХУГАЦААНЫ ТАЙЛАЛ БУЮУ НАМБАРЫН ЭНХБАЯР
Эрхэм хүн та эргээд нэг хараарай. Н.Энхбаяр гэдэг хүн төр, засгийг толгойлсон есөн жилийн хугацаанд юу бүтээсэн, Монголын мафийнхан 20 хэдэн жилд юу хийснийг тоймлон харвал тун сонин дүн харагдана.
Н.Энхбаяр бол Мэгжид Жанрайсиг бурханыг сэргээн бүтээх ажлыг хариуцсан, Мянганы замыг санаачлан эхлүүлсэн, Оросын их өрийг тэглэх ажлыг удирдсан, Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг санаачлан шийдвэрлүүлсэн, “Эрчим хүчний нэгдсэн сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснээр бүх сумыг гэрэл гэгээтэй болгосон. Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах асуудлыг санаачлан шийдвэрлүүлсэн, “Хүүхдийн үдийн цай” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн, “Мянганы сорилтын сан”-гийн шугамаар 280 сая ам.долларын хэмжээний буцалтгүй тусламж авсан, “Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть”-ийг монголоор орчуулан хэвлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан… зэрэг их ажил хийжээ.
Мөн Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашигтай байгуулах, Тавантолгойг ард түмэндээ өмчлүүлэх санаачлага гарган энэ байр суурин дээрээ хатуу зогссон нь Монголын мафийнхны эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Тэгвэл Монголын мафийнхан хорин хэдэн жилийн дотор юу бүтээв. Монголын ард түмнийг 200 жил тэжээх нөөцтэй Оюутолгойгоо гаднын том банкны барьцаанд тавьчихсан, “Эрдэнэт” үйлдвэрээ хоёр хуваагаад 51 хувийг гаднын “Стандарт” банкны барьцаанд тавьж, 49 хувийг нь төрийн мөнгөөр бүлэг хулгайчид хувьдаа авчихсан байгаа. С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй хэсэг бүлэг хүн хахуулийн мөнгөө олон улсын оффшор бүсүүдэд аваачаад нуучихсан. Үүнээс болж Монгол Улс дэлхийн гуйлгачин орон болж, ард түмэн нь ядуурлын туйлд хүрсэнтэй маргах хүн бараг байхгүй байхаа.
Аливаа юмны нарийн учир утгыг цаг хугацаа л тайлж өгдөг. Тэгвэл өнөөдөр өрсөлдөгчөө шоронд хийн тамлуулж байсан Ц.Элбэгдорж маань уран зураг хулгайлсан, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа зэрэг олон зүйлээс улбаалан эх орноосоо оргож зугтсан сураг байна. Харин өнөөх хилс ял эдлэн тарчлан зовж байсан Н.Энхбаяр нь парламентын нам МАХН-аа удирдан, ард түмнээ соён гэгээрүүлэхээр Английн сонгодог өгүүллэгүүдийг орчуулан ном болгож хэвлүүлээд ард түмэндээ дэлгэн, түгээж явна.
Цаг хугацааны тайлал аа гэж, сонин байгаа биз.
Г.ЖАМЬЯН
Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч
Бямба - 04 сарын 04,
2026
Сэтгэгдэл0
Gadaad or 29.5 terbum $ 2019 ond hurlee. Enkhbayar Eronhii said baihad huuchin Zovloltiin or 12 terbum $ teglegdej baisan daa sayahan.Dongoj sayahan bolson yavdal.Daraa n avilgaliin zagalmailsan etseg tsol l avsan gunigt tuuhtei.
Enkhbayar bas mongold handivlagchdiin olon ulsiin zovlogooniig anh sanaachlan zohion baiguulj tuunii hucheer l zah zeeliin hund ueiig davsan daa
Хулгайчуудын хаан Энхбаярыг шүүмжлээд байсан Г.ЖАМЬЯН гуай одоо пальдагнаж байхийн Тэр үед Путин Японоос шууд Монголын сонгуулийн үеэр Энхбаярыг дэмжихээр ирж байсан Путиний түрэмгий үйлдэл Монголын тусгаар тогтнолд бүдүүлгээр халдсан учраас С.Баяр Ц.Элбэгдоржыг дэмжсэн юм
Намбарын Энхтуяа гэж хүнийг ярихгүй юм. Ааав, ээжтэйгээ ч уулзах эрхгүй гадаадад оргон Интерполоос нуугдаж энд тэнд айн чичиирч утас дуугарахаар цочиж суух энэ хүн ахынхаа шуналын харгайгаар ингэж зовж хоёр хөгшин охинтойгоо уулзаж чадахгүй хадан гэр лүүгээ явах гунигтай төөрөг тэдэнд тохиосон. Энхбаяр өөрөө улсаасаа баян болсон ч эргэн тойрны хүмүүс нь ийм л зовлон эдлэх нигууртай юм.
Хэнд ч итгэх вэ. Бүгд л адил юм бишүү
өмнөх 4 ерөнхийлөгчөөс хийсэн гавяатай хэлэх үгтэй нь Энхбаяр л байна. даанч МАНАН-ийнхан оюутолгойг луйвардах гээд хилсээр ял өгч өөрсдийн луйвараа хийсэн нь түүхэн үнэн.
зөв хө ... Идэмхий натриудыг " энд тэнд очиж - заримдаа муулаад л заримдаа " сайлаад " сайн дарамтал - мөнгийг нь ч сайн гулгуул ... чаддаг юманд арга байхгүй , чи бид шиг нь ингэж л амьдрахаас өөр зам байхгүй ... уг нь намб . Энхбаяр ч , санж . Баяр ч , цахиа . Элбэгдорж ч адилдаа адил - годилдоо годил " идэмхий натриуд " - шуналын микропууд - " алдар хүндийн БООЛУУД " ш дээ ... ??? !!!
hojimdson gemshil odoo bolnoo . man . maxn geh lalaruud ta nar mongoliig 70 jil svvliin ardchilaliin 30 jil ezegnen .. 30 jil tonoj bayjlaa . 3 say irgen ork bolon undiisuur.. hytadaas 100 % hamaaraltai . kolon bolloo . odoo bvgd tonil .. shine zaluusiig shine veiig erdemted mergedteigee niilj turuuu baiguulahiig urialj bn . hulgaich mui surdag ongiroo sagsuu . surguulaas huugduj baisan . lalaruud l tur zasagt shuraglan aimag sum dvvrgiin irgediin shural pvvs kampanii zahiral bolchihdon hiideg oldog ajil ashig ni gazar sendiichin zois haih ..... munch svrhii seheeteniiii davhragtai . uls shvv .

өдий хүртэл өндөр албан тушаалд ажиллаж ирсэн, Монгол улсыг сүйрүүлж ирсэн улстөрч гэсэн худлаа гуншинтай хүмүүсийн хэнд нь ч одоо итгэхгүй ээ, тэр тусмаа энхбаярт бол бүрч итгэхгүй
зайлцгаа цаашаа
Жамъян гэх энэ зөнөг өвгөн цагтаа Н.Энхбаярыг амаа олохгүй муулдаг байлаа.
Үнэн л хэлж үхсэндээ уурлаад бнаа хүзүүгүй хулгайчаа
арай ч баттулга ерөнхийлөгч нэг муу хүзүүгүй хулгайч элбэгдорж гэгч тарвагыг зугтаалгаад алдчихгүй байлгүй дээ. элбэгдоржийн бузар булайг дарж аваагүй цагт өөрийнх нь нэр хүнд, зорьж яваа үйлс бүтэхгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. бузрыг хаанаас л бол хаанаас барих биз. ард түмэн харж л байна

ymarch ich chuvirch oorchlogddog ,bylduuch ene bichichg obgon guia !!! dachiaad sain magtaad bicheee bid alind ch itgechgui
bitgii hotcoo chi enhbayrl bvgdiig avaa bizdee . zunug uvgun mini zaluu ve eesee asuuldaa
Жамьян овоо гэсэн худал юм байна. Энхбаярыг хэзээ ч төрд оруулж эрх мэдэл өгч болохгүй Монголынм ард түмэн түүнд бүх итгэлийг харамгүй өгсөн Хариуд нь бүх муу муухай вмны эхийг тарьсан балагтай нөхөр Худлаа шударга хүн болох гэж өшөө авахаас өөр бодол Энхбаярт байхгүй шүү Монголын ард түмэн ухаантай Сайн бодоорой
Энэ хүнд сайн сайхан зүйл байгаа л байлгүй дээ. Даанч, өнөөдрийн Монголын маань доройтол сүйрэл, талцал тэмцлийн эх ундрага дээр энэ новшийн мөр тодоос тод үлдсэн болохоор НОВШ гэхээс өөр үг алга...

Мананг Баяр Элбэгдорж хоер байгуулсан нь унэн Баттулга АН хан харин Элбэгдорж Бадамжунай нарыг оргуулчихлаа М Энхболд ч тэднийх АН ийм байж шударга ес ярих хэрэггуй ээ
ардууд хэн сайхан худал ярьсан хулгайч нарт итгэх юм даа.ном уншдаггүй хав харанхуй ардууд л луйварчидыг сонгож улсаа дампуурууллаа.гайгүй хүнээ ад үзнээ бас
Энэ сэтгүүлч нэг үе Н.Энхбаярыг их өрийн 50 сая долл-той холбоод шүүмжлээд байдаг байсан нь цаг хугацааны хувирал байжээ.
Гавьяа байгуулсан хvн гавьяат болдог Vнэхээр чадалтай сайн сэтгvvлч
Жамьяан гуай та жоохон жудагтай байгаарай Энхбаярийг яаж муулж элдвээр нь хэлж доромжилж байлаа хэн ч мартаагуй байна та хэзийдээ Энхбаярт сайн болчвоо үг алдвал барьж болдоггуй гэдэг байхаа одоо ингэж амьтны доог болоод яахав дээ настай хүн байж эсвэл Авилгалийн загалмайлсан эцэг Энхбаяр танд хэдэн тегрег егсийн тэгээд ингэж худлаа магтах хэрэг гарчээ
Жамъяан гуайн зөв ш дээ, буруу юмыг шүүмжлэнэ, зөв юмыг дэмжинэ...
Зөнөг өвгөн
Одоо Энхбаяр ерөнхийлөгчийг ээбийтэй харьцуул даа, ард түмээн!!!
Энхбаярын уед харин нураад суйд болчихсон эдийн засаг өндийсөн санагдах юм. Залуучууд мэдэхгүй бусдын үгийг давтаад бнуудаа. Элбэгдорж сбаяр тэргүүтэй манангийхан л энхбаярыг зохион байгуулалттай олон жил гүтгэсэндээ. Ийм олон жил том албан тушаалд бсн гэхэд бусдын хажууд ядуу шахуу бишүү? хурц хамаг юмыг нь шалгаад гавьтай юм олоогүй. Энхбаяр өөрөө гэхээс илүү энхбаярын нэрээр одоогийн ман-ыхан их ч авилгал авч баяжсандаа. Хамаг муу нэрийг нь энхбаяр дээр тохоод. Ямар ч бсн өрөндөө баригдсан монголыг өрнөөс нь салгаж чадах ганц хүн гэж харагдаж эхэллээ.
Estoi buzar huuhed garagsan 2 bn daa Nambar Bujenhand
enhbayr bol erdent oyutolgo gatcuurt bayngol geed bvgdiig avsan hulgaich da
Энхбаяр бол монгол оронд их юм хийж бүтээсэн гавьяатай,эх оронч хүн мөн билээ.МАНАН гэж мангаснуудын гарт орж хазуулсан шархадсан улс төрч мөн.Одоогийн луйварчидын булхайг илчилнэ,хориг тавснаас болж өөрөө хохирсон хүн.Элбэгээ,Сайхнаа,Билгээ Баяр нарын хажууд шахагдсан нь үнэн билээ

энхбаяр бол монголд их юм хийсэн шилдэг удихрдагч алдаагүй хүн гэж байхгүй ш дээ.ан хулгайч луйварчдыг харин хөлийг нь гозолзуулаад шоронд хийх хээгтэй
erthen barihni zuv duu
Neg muulaal neg magtaad l Ene muuhan setguulch uvuu Zunusun bna
Hatval hattal alban tushaal erhelsen dargin hyyhed amidral medehgyi onolchin zailsan baildaa yhen hatan zuuraldah yum bidend hetsyy baina oort ni yadargaatai baidag baihdaa gej
Жамьяан гуайдаа баярлаж байна даа. Үнэнийг яагаад ч нууж болохгүй. Бид хэтэрхий гэнэн тэнэг байгаад байна. Өнгө мөнгөний нүхээр эрхэмлэн хүндлэх нэгэн ээ доромжилж тавлаж суудаг бэрдүүд болжээ.
Ээ амьд бурхан Намбарвандаа сөгдөн мөргөснөө. Алдас болно шүү.ккккккккк
Ээ амьд бурхан Намбарвандаа сөгдөн мөргөснөө алдас болно шүү.
Ээ амьд бурхан Намбарвандаа сөгдөн мөргөцгөө алдас болно шүү.кккккк
Экс н энхбаяр дарга тард баых ёстой улс төрч мөн !!!
Монголдоо номер нэг удирдагч н энхбаяр танд амжилт сайн сайханыг хүсье !
Ямарч орны улс төрч ерөнхийлөгчтэй өөрийн хэлээр ойлгоцох чадалтай улс төр
Боловсрол өндөр суурь хүмүүжил сайтай цус нь монгол зүрхэн эх оронч элгэн ард түмэнтэй ИЙМЭЛ хүн дээ энхбаяр ерөнхийлөгч асан
100ХУВЬ Н ЭНХБАЯРЫГ ДЭМЖИХ БОЛНО ТЭР ТУСАМ МАХН ТӨРД НӨМӨР НӨЛӨӨТЭЙ ӨӨР ХЭНЧ БИШ МАНАН ОДОО БОЛНО ЯМАРЧ ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙ БАЙХГҮЙ МАН АН ШДЭЭ !!!!!
tand bayarlalaa. ix taalagdlaa.xiisen gabyatai xun.
Jamian zuunug uvgun hudlaa end tennd dandaa pyaldagdaj yavhaas uur um alga daa. odoo bolno doo bolno.
харамсалтай ... МАХН-ын хал үзэж, халуун чулуу долоосон ахмадууд тэр үед хүнээ таньсангүй дээ, буруу хүнээ сонгож
Өвөө нээрээ мэдрэмжтэй долоогч шүү. Нэгэн цагт Элбэгийг мөлчийтөл долоож байсан. Хахаха
Nastai hun pyaldaga baih chine yamar evgui um be.
Яг л үнэн байна
Tiin shuu.gants neg huuchin barilga zergiin yum abdan bsqn ch yadgiin.odoogiin uuj idegchdiin derged ter bol dusal tudii yum.Er ni N.Enhbayar guaig demjdeg .
Боломж хүн бүхэнд байх нийгмийг ямар хүн бүтээх вэ? Мэдээж ганц хүн бүтээхгүй.Тийм учраас Монгол хүн бүр түр зогсолт хийж, өнгөрсөн бүхэнд цэг тавьж, ирээдүйн улс орноо ямар замаар авч явах зорилтоо тодорхойлох цаг болсон. Энэ зорилтод хүрэхэд чиглүүлээд аваад явах манлайлагч, түүгий баг хэрэгтэй. Харин энэ хүн нь Н.Энхбаяр байж чадах бол түүнд итгэл үзүүлэх нь зөв. Унаад боссон хүнд ухаан бий. Алдаад хаширсан хүнд зорилго бий дээ. Бид одоогийн НАМ нэрийн доор эрх мэдлээр нэгдсэн улсын сангаар түрүүвчээ хийсэн бүлгүүдээс салахгүйгээр сайхан ирээдүйг цогцлоох тухай санахын гарз.
hun hun adilgui
..........хар цагааны ялгаа мөдхөн гарна даа. Энхбаяр байгаагүй бол махн амь тавих байсан. Намыг цааш нь аваад явах хүнээ сонгож чадаагүй. 40 мянгатын сул биётэй жожиг мөртлөө охид эргүүлдэг эрх бацааныг сонгосон нь алдаа болсон. Одоо хардаа нөгөөх нь элбэгээтэй хуйвалдаад юу хийснийг ард түмэн яс махаараа амсаж байна даа хөө.

Yag unendee bol hamag l muu muuhai buhnii uriig tariisan ni umnuh niigmees uvlugduj irsen kommunist setgelgee kommunist nam tuuniig udirdaj shine niigemd muu muuhaig chirch orj irsen Enkhbayar sh dee.Ardchilal kommunizm 2 g holilduulsnaas bolood MAHAH giin shimt hurs burdsen gej oilgovol zohino. Olon jiliin zsag hugacaanii aldagdal zavharal bol ene huntei holbootoi gej Mongolchuud uzdeg. Harin muu muuhai buh tom hergiin gerch uchraas tuuniig shinechleliin gercheer ashiglaad urshuul uzuulj boloh yumuu gej uzdeg gehdee eh oronchid mednee