Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.11) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яамнаас төлөөлөл оролцуулан байгуулж ажиллуулжээ.
Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, уг хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцуулав. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Үндэсний аудитын газраас төсөлтэй холбоотой саналуудаа ирүүлжээ. Мөн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналыг ажлын хэсгийн хурлаар тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэж төсөлд тусгажээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна.
Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй 70, дэмжээгүй 1, найруулгын 3 багц саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсгийг “нэр дэвшигч” гэж тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” гэж өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь, төслийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсгийг 5.6 дахь хэсэг болгож “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн 57.6 хувь нь дэмжив.
Төслийн 3 дугаар зүйлд ““эвсэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа Улсын Их Хуралд суудал бүхий намуудыг;” гэсэн агуулгатай 3.1.11 дэх заалтыг, төслийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байна” гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 12.3-т заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Төслийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай 19.15 дахь хэсэг, 19 дүгээр зүйлд “Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаатай танилцаж болно” гэсэн агуулгатай 19.21 дэх хэсгийг тус тус нэмэхээр тогтов.
Түүнчлэн төслийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэснийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглоно” гэж, төслийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийг “Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг ерөнхий менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрд нэг менежер, хороо, баг тус бүрд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. Сонгогчийн тооноос хамаарч аймаг, дүүргийн хэмжээнд 200 хүртэлх сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллаж болно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
Мөн төслийн 33 дугаар зүйлд “өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 33.2.8 дахь заалт, 35 дугаар зүйлд “Энэ хуулийн 33.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 35.11 дахь хэсгийг тус тус нэмэхийг гишүүдийн олонх нь дэмжив.

Түүнчлэн хуулийн төслийн 39 дүгээр зүйлд “Ухуулах байрын хаяг нь энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцэнд хамаарахгүй бөгөөд түүнийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.” гэсэн агуулгатай 39.3 дахь хэсэг, төслийн 40 дүгээр зүйлд “Нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байна” гэсэн агуулгатай 40.27, “Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.” гэсэн агуулгатай 40.28 дахь хэсгийг тус тус нэмэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ.
Мөн төслийн 41 дүгээр зүйлд “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно”; “Энэ хуулийн 41.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.” гэсэн агуулгатай 41.11, 41.12 дахь хэсгийг нэмэхээр болов.
Гишүүдийн олонх нь хуулийн төсөлд “Нэмэлт санал хураалт явуулах” гэсэн агуулгатай 77 дугаар зүйл нэмэхийг дэмжсэн юм. Төслийн энэ зүйлд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулах; нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцох; нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг оролцуулах; нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулахаар зохицуулжээ.
Хуулийн төслийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг “Энэ хуулийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах Байнгын хорооны ажлын хэсгийн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 44 нь буюу 71.0 хувь нь дэмжлээ. Эцэст нь Байнгын хорооноос дэмжээгүй болон төслийн талаарх найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу?
Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж дэвших эрхгүй биз дээ. Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Дэлхийгээр дүүрэн бие биенийгээ барьж хорьсон жишээ бий. Нэг удаа Ерөнхийлөгч байсан хүн хоёр дахь удаагаа сонгогдох эрхтэй юу? Үүнийг хуульд хэр тодруулж өгсөн бэ? Би бол байхгүй гэж бодож байна." гэхэд УИХ-ын гишүүн Н.Энхболд: "Бид хуулийн дагуу энэ төслийг боловсруулсан.Энэ оны тавдугаар сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн дотор 30 дугаар зүйлийн хоёрт Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шалгуур байгаа.
Үүний дагуу бид процессын хуулийн төслөө боловсруулж оруулж ирсэн." хэмээн хариуллаа.
Өөрөөр хэлбэл өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ямар ч хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй бололтой.
Сэтгэгдэл0
Хар тангадыг нэр дэвшүүлээгүй нь болж хүүхдүүд минь жинхэнэ хөх Монгол ялж байна даа. Хар тангадын толгой дээрээ залж үхэл хагацал үзмээргүй байна. Энэ өвөл бүх нутгаар зуд зурхан болох төлөвтэй байна. Ганц хүн айл болдоггүй ганц мод гал болдоггүй гэж үнэн юм даа муу ёр их дуудлаа гончиг сум минь.
Жонхуу дахин нэр дэвших юм бол нэг хүн 10 жил болоод наад хууль чинь утгаа алдана. Баттулга бол 4 жилээр ерөнхийлөгч хийнэ гэж гарч ирсэн хүн. Дахиж жонхууг ерөнхийлөгч болговол тэгээд Хятадын колон болох бол ойлгомжтой. 4 жилд үндсэн хуулиа засаад, хонь бэлэглээд, мөргөж сөгдөж байгаа хүн дараагийн 6 жилдээ юу хийхээр төлөвлөж байгаа юм билээ.
Баттулга санал өгсөн иргэдийн итгэлийг үнэндээ алдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмний санал хураалтаар шийдэх гэж байсныг МАН-тай нийлж болиулсан, Элбэгдорж мэтийн Эрдэнэтийн 49 авилгачдыг одоо болтол шийтгээгүй, Хурцыг сулласан тэгсэн мөртлөө ядарсан иргэн Чимгээ, Содномдаржаа нарыг суллаагүй, С.Баяр, Баярцогт нарын ялыг хөнгөлсөн, өөрт нэь унацтай юманд оролцдог, ард түмэн хэрэгтэй юм хийдэггүй. Худлаа бэлэн мөнгө, эд хөрөнгө амлах, сөрөг намаа доош хийх зэргээр халтуур хийдэг.
Баттулгад энэ 4 жилд хүнд үзүүлчихээр хийсэн юм ер нь байна уу? Ирэх сонгуульд дэвшвэл хэдэн санал авахаар горьдож баахан одон тараав. Нууцаар өнөө төмөр зам гэх зангууны үлгэрээ эхлүүлсэн. Тэрнээс ашиг гарах байтугай өртгөө нөхөхгүй яваандаа зэврэх баахан төмөр тавьж байх шиг байна. Овоолсон шороогоо зэвэрсэн төмөр болгож байна. Яамаар ч юм бэ дээ Путины "гөлөг"-ийг?!
Та минь
Хандаа гишүүн Элбэгдоржийн заавраар Баттулгыг ингээд байхгүй болголоо Одоо сонгогдох эрхгүй Баттулга ерөнхийлөгчөөс Эбий айхгүй бүр дарамтлах томрох шалтгаан энэ байж , Одоохон энгийн ард болох ББаттулга гуайгаас Эби айхгүй байх нь аргагүй юм байна
Би 50 хол давсан настай,сүүлийн 5 жил монгол улсад байнга,оршин сууж байгаа,нэг хоёр удаа ОХУ- ын Владивосток,Заруба боомт болон,урд хөршийн нэг жижиг боомт,Бээжин хотод очсоныг эс тооцвол,суурин байгаа,монгол улсын уугуул иргэн.ҮХНӨ -дөд " Монгол улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно " гэж оруулсан. Харин миний бие энэ өөрчлөлт мөрдөгдөж эхлэхээс өмнө ерөнхийлөгчөөр 4 жилийн хугацаатай сонгогдон хойтон жил хугацаа минь дуусна. Иймээс миний бие 2021 оны сонгуульд дахин өрсөлдөх эрхтэй. Яагаад ?... Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт нь энэ оны 5-р сарын 2- ноос мөрдөгдөж эхлэнэ.Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд шинэ тоолол эхэлж буй учраас урьдах тоолын үед сонгогдсон ерөнхийлөгчдөд ҮХНӨ- ийн "зөвхөн нэг удаа" гэдэг заалт үйлчлэхгүй,2-д,урьдах бүх ерөнхийлөгчид 4 жилийн хугацагаар нэг удаа сонгогдсон,энэ ҮХНӨ- ийн "6 жилийн хугацаагаар" гэдэгтэй зөрчилдөх учраас урдахь бүх ерөнхийлөгчид дахин 6 жилээр ерөнхийлөгчид сонгогдох эрхтэй,тэгээд ч дээд нас заагаагүй..... Иймээс Доржханд минь,Элбэгдорж бид хоёр дахиад еэкэд өрсөлдөх эрхтэй л байна даа....хэ хэ хэ
ТӨМӨР ЗАМ ГАЦААЖ ХАЯЧИХААД БАС САЯ ТӨГРӨГ ӨГ ГЭЭД БАЙГАА ЮМАА.ТЗ БАРИАД ТАВАН ТОЛГОЙД ШАВАР БОЛООГҮЙ БОЛ САЯААР ТОГТОХГҮЙ МӨНГӨ ГАРГАХ БАЙСАН ЮМ.
Баттулга коммунистууд МАН ын хажууд хийсэн юмтай бахархах зүйлтэй, хамгийн гол нь эх оронч монголоо гэсэн сэтгэлтэй хүн юм. Гэхдээ тэр ерөнхийлөгч байхад жолдоод байна. Дахин нэр дэвшиж болно. Одоо халуун эх оронч, коммунист биш, ард олныхоо төлөө цохилох зүрхтэй, худал хоосныг биш үнэнийг амладаг эрх мэдлийг монгол хүнээ сайхан амьдруулах боломж гэж хардаг тийм хүнээ бид сонгоноо.
Утас дуугарав. Путин-Ало ?....- Паап !??...Путин ...-Аа,Женя,как дела,как дети,как жена?...Женко...- Плохо...совсем,плохо...-Ну???... Ж...-УИХ,то есть,ХУИ обсуждает закон,скинуть меня хотят...П...- Дааа,проблемочка,где Зика ? ..-Ж...- Ушел,совсем ушел от меня......П...-Таак так так...сынок,ты поговори здесь Песковым,я занят,друзья пришли... эй,Дима,потолкуй с ним...Пе..-Да...Ж...- Да...Пе.--- Я в курсе,я прочитал.... Действительно,проблемочка....мммм.Обнулить бы тебя... мммм... Как там говорится в поправке ?..Ж...- Монгол улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгон...Пе...- Да,когда начинать действовать ? ...Ж...- 25 ого Майя этого года.....Пе....- во во во во... Здесь надо обнулить.... Всех президентов до 2020:5:25 надо обнулить и всё.... Остальные дело техники..... Сайн өмгөөлөгч,сайн дарамт,урвагч УИХ- ын гишүүд,урвагч Цэцийн гишүүд байхад болоод л явчина,битгий санаа зов,бид хариуцна...
За ашгүй ашгүй эднээс одоо юу ч гарахгүй юм байна нэг луйварчнийг насаар нь хорьчиж чадахгүй бөлдөгдүүлчихсэн улсаас
Х.Баттулга дахин өрсөлдөх боломжтой болох юм бол Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт дахин өрсөлдөх эрх олдож байгаа гэсэн үг юм. Ерөнхийлөгч хийж байгаагүй хүн өрсөлдүүлнэ гэсэн заалт байна. 1 өдөр ч ерөнхийлөгч хийж байгаа хүнийг өрсөлдүүлэх юм.
Х.Баттулга дахин өрсөлдөх боломжтой болох юм бол Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт дахин өрсөлдөх эрх олдож байгаа гэсэн үг юм. Ерөнхийлөгч хийж байгаагүй хүн өрсөлдүүлнэ гэсэн заалт байна. 1 өдөр ч ерөнхийлөгч хийж байгаа хүнийг өрсөлдүүлэх юм.
"өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ямар ч хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй бололтой." тийм байлгүй дээ
4 эхнэр сольсон Орос эхнэр нөхөртэй хүн болох юм байна.
Баттулга өөрөө төвд сүүлийн эхнэр чечень Монголыг Монгол хүн удирдах юмсан. Сэжгийн харийн улс орон удирддаг болж байх шив.
4 жил жонхуурлаа. Одоо болноо.
Бид үнэндээ 2 муугийн арай гайгүй мууг л сонгосон.
ХҮРЭЛСҮХ ХААН БОЛОХ НЬ Л ДЭЭ
Дахин гаръя гээд алийгаа алдаад монгол бичиг хүртэл зааж сонгогчдын нүдний өмнө бүртэлзээд байгаа юм биш үү?
Нүдний гэм
Хүрэлсүх шудрагаар өрсөлдөж чадахгүй гөлөн хулгайч болохоор өрсөлдөгчөө хуулиар зайлуулж байна. Яах вэ дээ. Хулхидаж, луйвардаж сураагүй биш.
Олонхиор дайраад батлах юм байна л даа. Монголчууд муу юмандаа гаршиж байнаа. Яана даа Монголын ирээдүй бүрхэг байна.
Xuuchin ulsaas yuu ch garahgui 4 shine hun deer!!!
Ашгүй дээ Балай боовон чихтийг зайлуулбал таарна Ямар ч боловсрол мэдлэггүй яадваргүй жонхуурсан амьтнаас холдох нь ээ
Тэр нь ч зөв , АН хүн олж чадвхл өндөр магадлал бий , ХҮН ч боломжтлй . Сүрданзангийн ТАР тагигдсан даа ...
Үхэрсүг өөрөө 14 тэрбум, 6 давхар байшин Тэрэлж дэх хаус гээд өчнөөн олон асуудалтай биз дээ
Нөгөө Харвардын хувхайртал иддэг сайн эр юу болно гэсэн үг юм бэ?!
Hyrleeg devshyyl chi shyy pop eronhii mini hen ta narig namaig daga gesen yum hehe
Хүрэлсүх бас нэг бохир ара хэрэглэж байгаа юм шив дээ.Шударгаар өрсөлдөө.Баттулгыг дэмжинэ ээ.Хүрэлсүх биеэ их тоож байгаа шүү.Ийм байдлаар хол явахгүй ээ.
Чоймаа хегшреед Баттулга гуай уйгаржин бичгийн багш болж байгааштээ. Ажилтай болохоор еронхийлогчид нэр дэвшихгуй биз, хангалттай ендерлег гарлаа, болно. Мэдлэг боловсролтой хун олох л хэрэгтэй бн.
"Бололтой" ч гэх шиг сэтгүүлч хууль тайлбарлах гээд байгаа юмуу. Тийм эрх байхгүй байх шүү. Тэгээд ч Жонхуу дахин сонгогдоно гээд л зүүдлээд явна
Оросын хүргэн гэхээр нэг л сэтгэлд сэвтэй
Хятадын шээс сонгоогүй дээ баярлаж яв
Төрөөр ч тоглож байна даа та нар. Нохой наадам гэж энэ дээ.
ugaasaa mongoliin ard tumnii setgeliin duudlagaar Battulga dahin erunhiilugch bolno.
doorhi china-giin erliizuud buu muruud, manai erunhiilugch dahin garna.
Ахмадаа зээлгүй гэж ялган үндсэн хууль зөрчиж 6 саяыг тараадаг Баттулга Хүрэлсүх хоёр хэрэгүй шүү
Хуулийг ингэж муйхраар мушгин гуйвуулж тайлбарлах ёсгүй. Урьд нь 4 жилээр сонгогдож улсын ерөнхийлөгчийн албыг хашиж ажилласан гэж буруутдаггүй юм бол Баттулга дахин нэр дэвших боломжтой.Энэ хүн сонгогдох эрхээ хасуулах ямар нэг хэрэг хийсэн биш дээ ямар. Хуучин хуулиар зохицуулагдаж байсан өмнөх асуудал бүрэн тэглэгдэх ёстой. Үгүй бол анхнаасаа Баттулга гэж нэг хүнийг зайлуулах гэж л ийм нэмэлт өөрчлөлт оруулсан юм шиг сэтгэгдэл төрөхөөр байна.
Сандал суудал булаацалдаж цагаа барах !!! Хэдэн тоотой нөхөр ээлжилж толгой дээр сандаалах гэж, ухамсар , соёл , хүн чанар гээ л шалгуур биш хуйвалдаанаар гараад , 60 90 тэрбумынхан , шүүх мүүх гээд хэн ч дийлэхгүй аймаар нөхдүүд бнаа, араас нь үр удам нь бас залгамжилна , нэг дарлалаас нөгөө дарлалд эрх чөлөөтэй ардчилсан улс мөн үү монгол . Чөтгөр аваг луйварчдыг
Жонхуугаасаа долон доор
Баттулга минь хэдэн оффшор авилгач Элбэгдорж, С.Баяр, Баярцогт гээд эд нартаа ялыг нь өгсөн шиг өгч , хөрөнгийг нь хураасан шиг хураана гэж гарч ирчхээд хийсэн ч юм шиг үгүй ч юм шиг битгий бай. Зоригтой шийдвэртэй алхамаа хийхгүй бол ард түмэн танаас холдож байна шүү
Ерөнхийлөгчийг нэг удаа 5 юмуу 6 жилээр сонгодог байх нь хамгийн зөв шийдэл. Тэгэхгүй бол дурын хулгайч, гэмт хэрэгтэн, дээрэмчин, эд хөрөнгөний шуналтан, ёс суртахуунаар дугаар хорооны Тамжид авгайгаас долоон дор нөхдүүд гарч ирж улс орон самраад байна.
Yadaj deed bolosroltoi. mongol ekhnetrei baimaar yumdaa
Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөсөө хүчин төгөлдөр болдог. Өмнө нь ерөнхийлөгч байсан, байгаагүй нь ямар ч хамаагүй 50 иас дээш настай л бол бүгд нэр дэвших эрхтэй. Хууль өмнөх түүхийг хамарч үйлчлэхгүй тийм болохоор Баттулга улиран сонгогдоно гэдэгт монголын бүх сонгогчид итгэлтэй байж болно.
нэхээр л хогийн муу шарилжуудын цуглааны газар болсон Тэндээс шоронд орж амардаг гадаадад зугтаж амьдардаг дандаа оюуны хомсолтой лаларууд байдаг шүү, Харин над шиг ухаантай үхэр Монгол нэгч байхгүй шүү,Монголд
нэхээр л хогийн муу шарилжуудын цуглааны газар болсон Тэндээс шоронд орж амардаг гадаадад зугтаж амьдардаг дандаа оюуны хомсолтой лаларууд байдаг шүү, Харин над шиг ухаантай үхэр Монгол нэгч байхгүй шүү,Монголд
Их Хурал Үнэхээр л хогийн муу шарилжуудын цуглааны газар болсон Тэндээс шоронд орж амардаг гадаадад зугтаж амьдардаг дандаа оюуны хомсолтой лаларууд байдаг шүү, Харин над шиг ухаантай үхэр Монгол нэгч байхгүй шүү,Монголд
их хурал гэж яанхан, залилан ,хүчэндэгч, хулгайч нар цуглардаг газар болгосон доо Монголчууд тэнэг ухаангүй л учраас Тэнд байгаа бузаруудыг төрийн ордоноос зайлуулаачэ Монгол хүн ухаантан гэж байнауу ?
Их хуралд Үнэхээр л хогийн муу шарилжуудын цуглааны газар болсон Тэндээс шоронд орж амардаг гадаадад зугтаж амьдардаг дандаа оюуны хомсолтой лаларууд байдаг шүү, Харин над шиг ухаантай хүн үхэр Монголд нэгч байхгүй шүү,Монголд
2016 оны сонгуулиар Хятадын эрлийз, Оросын хүргэн хоёрын аль нэгийг нь сонгох ёстой бсан. Оросын хүргэнийг сонгосон. энэ бол хөндлөнгийн дүгнэлт шүү
Ингэж хуулиар бие биендээ хаалт хийгээд байж болохгүй ш дээ. Ямар хүн ерөнхиЙлөгч болох гээд хүчтэй өрсөлдөгчөө хаагаад байгаа юм бэ? Хууль бол нэр дэвшигчдэд чөлөөтэй байх хэрэгтэй. Хүчээр сулхан хүмүүсийг нэр дэвшүүлж тулгахаа болих хэрэгтэй. Батулга, Энхбаяр,Элбэгдорж нараас айгаад байгаа юм уу. Хүнд зориулж хууль гаргаж болохгүй.
Та нар өөрсдөө сонгочихоод одоо муулаад, уйлаад яахав. Хуулиараа дахиж сонгогдохгүй юм байна. Шинээр гарах хүнээ бас муулаад байлгүй сайн бодож сонгоорой доо
ҮХНӨ-өөр бол Женко нэр дэвших боломжтой юм байна лээ. Тиймээс Женког дахин толгой дээрээ залахыг хүсэхгүй байгаа бол түүний төлөө саналаа өгөхгүй байх нь хамгийн найдвартай арга зам мөн!!!
Odoogiin erunhiilogch n tuuhen deh hamgiin super erunhiilugch bailaa. Mongolchuud tumur zam geed bugdiig hiij chadna gedgiig haruulj chadlaa Manai uls hugjliin garaan deeree irsen.
Ene zahialgiin zandalchin shig huulichid hudlaa hen negnii zaavaraar huuli guivuulj tailbarlaj baidgiig boliulah heregtei. 2021 onii erunhiilugchiin songuuliar ene zaalt herehjihguigeer zohitsuulagdsan baigaa uuruur helbel Battulga ahij ner devshine.
Хүрэлсүх ерөнхийлөгч болно гэж төлөвлөсөн юм байна, даанч өлсгөлөн ард түмэн сонгох эсэх нь эргэлзээтэй, тэгэхээр Баттулгыг зайлуулах нь
Өвөр монголчуудын төлөө ганц үг хэлж чадаагүй байж монгол бичгийн хичээл заагаад ч яахав дээ мэргэжлийн багш хүн биш байж Женко хутгуур.
Tangadiin gulug
Баттулга ерөнхийлөгч нэр дэвшиж болно Хуулиа унш
Хуулийн заалт хэдийнээс эхлэнэ гэсэн юм бэ тэндээс тоолох хэрэгтэй. Баттулга 6 жил ерөнхийлөгчийн алба хаших естой юм биш үү.Шинэ хууль яривал ингэж л ярих хэрэгтэй шүү дээ.
Хуулиа унш даа.Хууль хүчин төгөлдөр болсон цагаас эхлэж үйлчилнэ.Урьд нь ерөнхийлөгч хийж байсан хүмүүс өрсөлдөхгүй гэсэн зүйл заалт алга.Бас 6 жилээр гэдгийг бодож үз.Баттулга 6 жил болоогүй байгаа шүү дээ.Тэгвэл 2 жилийн дараа сонгуулиа явуул даа
Huuliaraa yav dahin songogdoj yahgaad ba jonhuuralj duusahgui mongoliig duusgah geed ba u
Хүрэлсүх нэр дэвшээд ч сонгогдохгүй, ямар ч заль мэх хэрэглээд нэмэргүй
Baynhongort zyd boloh genee ! Nomgvi har tangad ch har murtei lvd yumaa.
Neg hun 1 l udaa songofdvol taarna yamar huviin umch bish tegj bj zaluuchuud garch irne neg heden hun tulga toirood baival demii biz
Ene neg balai Dorjhand gej beltgegdsen Elbegdorj MANANgiin nohoi gedeg ni il bolj baih shig!!!
Tulgaa 6jil ajlaagui tul dahin ursulduh erhtei
Tulgaagaas uur lider mongold havi garch irehgui dee
Шинэ хуулиар яривал 6 жил болох естой.Хуучин хуулиар яриад 4 жил болгоод дуусгаж байвал дахин өрсөлдөнө гэж ойлгож байнаа. МАНгарууд өөрсдийн ерөнхийлөгчтэй болно гээд баярлаад байна уу.NO үгүй шүү
76 аад ганц анхааруулга өгдөг хүн Баттулга шүү.МАНгараас ерөнхийлөгч сонгочих юм бол ёстой найзад дундаа , найран дундаа болно биз дээ.
Дорж ханд нэг тайлбар хийгээд л Монгол улсын хуулийн тайлбар болоо юу.
Дахиад л талцал хэрүүл их хурал дахин сонгогдох боломжтой эсэхийг шууд хэлээд өгч болдоггүй юм уу нөгөө талаар багшлах ямар ч эрхгүй хүн бичиг зааж бас л сонгуулын шоу хийгээд л байгааг юу гэхэв
Элбэгдоржийн 170 хуудас хэрэг яасан бэ
МАНЫ МАНГАР ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД ЗАЙЛ АА ..МУУСАЙН ЦҮНХ БАРИГЧ БӨГС ДОЛООГЧИД...ЭХ ОРНЫ АДГИЙН ШААРУУД ...ХАХА ЗАЙЛЦГАА
Дэвшихгүй гэж хнлж чадах зоригтон алга Оросуудаас айж байгаа арчаагүй амьсгаанууд Монголыг Орос хорлож Хятад ядарсан үед нь уусгах бодлого вж байна
Женко монгол ялна гэж сонгуульд ороод Монголчуудаа хулхидсан. Баахан увсынханыг шүүгчээр шүүхийн даргаар томилсон, бас сумьяа гээд увс хүүхэнд хөдөлмөрийн баатар өгч балжинням гэгч бас нэг увсад ардын багш өгсөн. женко ерөнхийлөгч болсон 4 жилд увсын бөх 3 удаа түрүүлсэн, оюунболдыг допингтой гэчихвэл ерөөсөө увсынхан 2017 оны сонгуульд увсчууд ялж Монголчууд ялагдсан боллоо. Энэ жил бүүр увсынхан үзүүр түрүүнд үлдлээ. Женко монгол гэдэгт би бодит болсон явдлыг хараад цаг хугацаа үнэнг өгүүлнэ гэгчээр итгэхээ больсон би!