Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь болон Польш Улсын тэргүүлэгч байгууллагуудын төлөөллийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь Польш Улсын тэргүүлэгч байгууллагуудын төлөөллийг танилцуулав. Үүнд:
Польшийн Хэвлэл мэдээллийн холбооны ерөнхийлөгч, TTG Polska аялал жуулчлалын байгууллага, Варшавын Худалдааны танхимын ерөнхийлөгч Марек Трачик;
“ITAKA” аялал жуулчлалын байгууллагын Бизнес хөгжлийн хэлтсийн дэд захирал Катарзина Банковска;
“ITAKA” аялал жуулчлалын байгууллагын Аялал жуулчлалын хэлтсийн бүтээгдэхүүний захирал Ярослав Брониш;
“RAINBOW” аялал жуулчлалын байгууллагын Бүлгүүд ба урамшууллын хэлтсийн Төслийн ахлах менежер Магдалена Дибчинска;
“NEKERA” аялал жуулчлалын байгууллагын Удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Мачай Некиел;
National Geographic, National Geographic Traveller – ийн Ерөнхий редакторын орлогч, “Kaleidoscope” LOT Polish Airlines In-flight сэтгүүлийн ерөнхий редактор Агнешка Франус;
Монгол Улсын жүжигчин БНПУ-ын кино жүжигчин Мишээл Жаргалсайхан;
PR, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, алдартнуудын менежер Оливьер Даниел Халаса;
“INTIMATES TEAM”-ийн гүйцэтгэх захирал Катажина Пышиньска;
Инфлюенсер, жүжигчин Үршула Дебска нар.
Монголд зочлох жилийн хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамтай хамтран Польш Улсын аялал жуулчлалын байгууллага, нөлөөлөгчид бүхий төлөөлөгчдөд Монгол Улсыг сурталчлах “Фам тур” арга хэмжээг 2025 оны 9 дүгээр сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл4
Хассуурийын Ганхуяг, Дамдинням хоёрын дундын хүүхэн болонгуутаа Хүүкээр Занданд хэлүүлээд шууд сайд шаадаг хүүхэн дээ. Яг үнэндээ Номингийн хаана нь ч хүрэхгүй дээ. Муу хэлүүлээд байсан ч гэсэн Номин бол агуулгаар нь Монголын урлагт үнэлэмж тогтоож чадсан. Оюунэрдэнийн аялал жуулчлалыг Монгол руу татах концепцийг боломжийн хэмжээнд хийж чадсан гэж боддог. Энэ хүүхэн ч дээ мэдэхгүй, хэл амаа хазаад яг юу хийх гэж байгаа бодлого ч байхгүй, өдөр тумаа аргацаагаад л явж байна даа зайлуул. Манай урлагийн салбар үнэхээр азгүй
Энэ Польшид суугаа элчин сайд чинь харин овоо дориун ажлуудыг хийгээд байгаа юм бишүү. Гадаадад суугаа элчин сайдууд ийм л байх хэрэгтэй дээ
Ийм сайдтай МАН ичмээр!!!
боовыг нь хөхчихөөр гадаад байна уу гэж харж байна уу Зандангахай данжаадын эргэлддэг нарийн сэлдий хангаж өгөхгүй байна уу?