sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдээр тэсвэрийн бэлтгэлийг ууланд цэвэр агаарт цанын спортоор хийсэн байна.
Өвлийн улиралд ой модонд бэлтгэл сургуулилт хийх нь эрүүл агаараас хүчилтөрөгч маш сайн хүлээн авдаг. Хандгайтын уул далайн төвшнөөс 1650 м өндөртэй бөгөөд олимпын эрх авсан эмэгтэй баг, эрх авахад тун ойрхон байгаа эрэгтэй шигшээ багийн тамирчид ийнхүү бэлтгэлээ эрчимтэй базааж байна. Шигшээ багийн тамирчид "Ковид-19" цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллаж байгаа юм.
Ташрамд сонирхуулахад, Серби дасгалжуулагч Монголын эрэгтэй шигшээ багийн хувилбарыг онцлон ярьсан талаар шинэ оны эхээр Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны сошиал ертөнцөд түгжээ.
 
 
ФИБА 3х3 Дэлхийн их дуулгын Финалын тэмцээнд Сербийн Лиман багийн эсрэг хийсэн Улаанбаатар багийн довтолгоог Серби мэргэжилтэн Боскович онцолж, хувилбарын хөдөлгөөн бүрийг детальчилан тайлбарласан байна. Манай багийн хувьд энэ хувилбарыг Лиман багийн эсрэг хийхээр тусгайлан зориулж С.Тулга дасгалжуулагчийн бэлтгэсэн шинэ хувилбар ба 3х3 мэргэжлийн болоод өндөр зэрэглэлийн багууд хийж байгаагүй хувилбар тул Серби мэргэжилтний анхаарлыг ийнхүү татсан байна.
“Check” буюу логон дээрээс нэг тоглолтонд 7-15 удаа бөмбөг тоглолтонд оруулдаг ба эндээс хийгдэх хувилбарууд хожил авах үндэс болдог. 
Учир нь Check-нээс холын зайн буюу 2 онооны шидэлтийн хувилбар хийгдэн суларч шидэх боломж илүү өндөр, 2 оноо бол багт гол давуу талыг үүсгэдэг.
Ийм ч учраас багууд нэгнийхээ Check-ний хувилбарыг маш сайн судалсан бас өөрсдөө довтолгоогоо бэлтгэсэн байдаг.
Олон багууд Check-н дээрээс бөмбөг оруулахдаа гурвалжилж зогссон байрлалыг сонгож хувилбар хийж тоглодог, үүнийгээ дагаад олон хувилбар байдаг ч энэ хувилбарыг Монголын баг анх хийж, 3х3 сагсан бөмбөгт шинэ агаар, шинэ хувилбар оруулж ирж байгаагаараа онцлог юм байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг