sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны Удирдах зөвлөлөөс 2021 онд Дэлхийн 5 тивийн 54 улсын дунд FIBA U15 Skill Challenges тэмцээнийг зохион байгуулахаар 3 дугаар сард шийдвэрлэсэн.
Тус тэмцээнд Монгол Улсын U15 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөх  юм. Манай эрэгтэй баг Ази, Далайн орнуудын бүсийн B хэсэгт БНХАУ, Тахити арал улс, Сири улсуудтай нэг хэсэгт орсон бол эмэгтэй баг БНХАУ, Самао, Иран улсын багуудтай B хэсэгт ороод байна.
Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг  FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.
 
 
 
С.Төгсжаргал нь FIBA-гийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон FIBA-гийн Ази тивийн Гүйцэтгэх захирлын томилолтыг авч байгаа бөгөөд FIBA-гийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан анхны Монгол хүн юм.
 
 
 
FIBA-г төлөөлөх анхны томилолтоо авсан 2020 оны FIBA U17 Skill Challenges тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг 5 тивийн 32 орноос аварга болж НБА-гийн домог Дирк Новитский, FIBA-гийн Алдарын танхимын гишүүн, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, Австралийн шигшээ багийн тоглогч Жэнни Скрийн нартай онлайн шууд уулзалтыг хийсэн билээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг