сонин mn
Эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын барилдаан үргэлжилж байна. Энэ жинд зодоглосон манай тамирчин С.Батцэцэг эхний барилдаанаа Францын К.Ларрокийн эсрэг хийв. 
Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай франц бөх барилдааны явцад Батцэцэгийн мэхнүүдийг маш сайн хориглож, оноо алдахгүй тэсээд байв. Харин өөрөө манай бөхийг гурван удаа дэвжээнээс түрж гарган гурван оноо аваад байлаа. 
 
 
 
Цаг дуусахад хорь гаруйхан секунд үлджээ. Тун эгзэгтэй энэ мөчид манай бөх мордох мэхээр өрсөлдөгчөө далаар нь унаган бүхэл дөрвөн оноо авав. Улмаар тэндээсээ залгуулан даралтаар цэвэр яллаа. 
 
 
 
Одоо С.Батцэцэг Европын аварга цолтой орос бөх Ханум Вальеватай дөрөвт үлдэхийн төлөө барилдана.