sonin.mn
  2022 оны Бээжингийн өвлийн олимпийн туршилтын арга хэмжээнүүд өнөөдөр албан ёсоор эхэллээ. Зохион байгуулагчид нь хэрэв боломжтой нөхцөл үүсвэл зарим тэмцээнийг үзэгчдэд нээлттэй хийж магадгүй гэжээ.
 
Бээжингийн 2022 оны өвлийн олимпын зохион байгуулах хорооны спортын ордны удирдлагын газрын дарга Яо Хүй нээлтийн үеэр: Туршилтын тэмцээн нь тамирчдын хувьд алтан боломж юм. Одоогийн байдлаар тамирчин, техникийн ажилтан зэрэг нийт  2000 хүн туршилтын тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байгаа" гэсэн байна.
Туршилтын тэмцээнүүд нь халдвар хамгаалалтын хатуу дэглэмийн хүрээнд явагдах гэнэ.
 
Б.Эрдэнэсувд