Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа. Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид гэхчлэн олон зуун хүн дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай. Тиймээс Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна.
Шинэ спорт цогцолборын барилга нь 9228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг "Энхийн жаргал констракшн" ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар “ӨВМТХ" ХХК ажиллаж байна.
Урьд нь манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол шинэ спорт цогцолбортой болсноор олон төрөлт тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл0
Онц
Зээлийг нь хүүг нь хэ төлөх вэээ? Үр хүүхдүүдийн төлөх зээл арай л хэтэрлээ
Ашгүй дээ
Нүүр улайх юм битгий хийгээрээ !! Монгол гэсэн шиг л ямбий бариад бвал ч
Балгас л болно
Ийм том спорт цогцолбор барих чадвартай болчихсон гэдэг чинь маш сайн.Манайх өөрсдөө барьж байгаа бол ур чадвараар дэлхийн жишигт хүрсэн гэсэн үг.Гэхдээ гадаадын инженерүүдийн зөвлөгөөг авч байгаа байх.Хуурамч л хийж болохгүй дээ!
Matarialaa haanaas abah be?deerees darj alah yum byteeh be dee?...neg hyn nyyrsnii ambaar sig gej helsen baigaa syy!!!ene arhetektor ni bysad ylas ornuudiin chengeldehiig yzeegyi l hereg baih daa!!!?...Mongol orniig yndesnii hemjeenii dygyi ger sigee baibal yasan be?...geh sanaa bna!!!