sonin.mn
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 98 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.11.26) Монгол бөхийн өргөөнд боллоо.
 
 
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 98 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо.
 
 
Ингээд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ.