Гуравдугаар сарын 11-ний өдөр зарлаж, товлосны дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр МҮБХ-ны "Барилдааны дүрмийн зөвлөл" хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Тус хурлыг МҮБХ-ны дүрмийн дагуу МҮБХ-ны Дэд тэргүүн, Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжинням даргалан зөвлөлийн гишүүд болон даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай нарын бөхчүүд, хөлийн цэц, засуулын төлөөллүүд оролцлоо.
Хурлаар МҮББДүрмийн 4.5-д "Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.
Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилж " ... Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд:
* Аль ч даваанд хоёр бөхийн идэвхтэй барилдсан бөх нь дараагийн барьцыг барих талаа сонгон барилдана.
* Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж 2 талаар барилдана. Хав барьцнаас хаялцахгүй бол дан давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцнаас барилдах нийт хугацаа 20 минут байна.
* Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. Тэгш барьц гэдэг нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодогноос барих барьцыг хэлж байгаа болно" гэж өөрчиллөө.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл(8)
za barildaad baijdee bierhuu bayarhuu mangarduu erchuud ee
Хугацаа хэтэрвэлж Жижиг тойрог тавиад сумо шиг болговол зохино.
1\ Нэмэгдэл хугацаа хэт урт байна , богиносгох , 2 \ Давхар шуудагны барьцыг ЭРС ХОРИГЛОХ ёстой . Ер нь " дотоож " - д атгасан хоёр гараа шааж - эрхтнийг нь шахдаг монгол бөхийн барьц ч гэж юу байхав , ТЭГЖ БАРИУЛЖ өгдөг шүүгчид ч гэж хэн байхав ... Одоогоор ийм барьц горилогчид бол Ховдын \ заан Пүрэвсайхан , Батөлзий г . м \ бөхчүүд л байгаа ш дээ ...
Үндсэн хугацаанаасаа урт , нэмэлт хугацаа гэж спортын түүхэнд л байдаггүй юм даа , манай ... - ууд аа . Нэмэлт хугацаанд баахан монгол дээлтнүүд шавж , барьц бариулж хэзээч болохгүй . Барьц гэдэг чинь тамирчин хүн эр бяр , ур чадвараараа өөрөө олж авдаг гайхамшиг . Танар шүүгчид нь ялаа шиг шаваад нэгд нь " давуу байдал " олгодог спортыг харсан уу , манай гаригийн хувьд л байхгүй . Харин нэмэлт хугацаанд тэмцлийн идэвхийг тооцож , шүүгчид хэлэлцэн шийдвэр гаргах бол байдаг л зүйл . Ингэхийг бол ДЭМЖИНЭ ЭЭ ...
Бөхийн дүрэм даян аварга Батсуурын хүсэл тааллаар болно
бөхийн дэвжээний гол хэсэгт тойрогтой болмоор байна . цаг дууссан бол тэр тойрогт оруулж барилдуудаад тойргоос бүтэн гарсаныг унасанд тооцоод явбал шударга болно
Бат-Өлзийгийн ах гэж Ховдын тагнуулын даргаар ажиллаж байсан Ганболд гээд нэг архичин, солиотой жижиг хар нөхөр байж билээ
Энэ зураган дээр зарим бөхчүүдийн шуудаг эмээ Гага шиг харагдаж байна хэмждэг баймаар юм.кк