Их эзэн Чингис хаан 1225 онд Сартуул улсыг дайлаар мордож ялаад, эх нутгийн хаа зүг буцах замд цэрэг, морьдоо амрааж буха сочито хэмээх газар их наадам хийсэн байдаг. Энэ үеэр харвалтын тэмцээнд Хавт Хасар жанжны дэд хүү Есүнхэй мэргэн 335 нумын газар харваж түрүүлж байжээ.
Хэрэв нэг нумыг 1.5 метр гэж үзвэл 502 метр газар хэрээтэй харвасан гэсэн үг юм. Тиймдээ ч Чингис хаан Есүнхэйн энэ амжилтад бахархан 1226 онд өргөн мөрний хөндийд гэрэлт хөшөө босгож байжээ.
Энэ л түүхээс улбаатай Монголын мэргэн харваачид өдгөө ч цэц мэргэнээ түмэндээ гайхуулсаар яваа. Тэдний томоохон төлөөлөл болсон Монголын үндэсний сурын харвааны “Есүнхэй-335” холбооныхон мэдээлэл хийлээ. Тус холбооны ерөнхийлөгч Б.Ёндонтой ярилцсан юм.
-Танай холбоо уламжлалт сурын арга барилаас юугаараа ялгарах вэ. Ямар байдлаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Манай холбоо уламжлалт арга барилаас татгалзах бодлого баримтална. Үзэгчдэд ойлгомжтой, нээлттэй тэмцээн богино хугацаанд өрсөлдөөн дунд элдэв маргаангүй явагдах юм.
-Уламжлалт сурын дүрэм үзэгчдэд ойлгомжгүй, харвааны ялагч хэдэн сум тавьсны дараа ялагч нь тодрох нь тодорхойгүй гэх мэт хүндрэлтэй зүйлс байсан гэж сая ярилаа. Үүнийг хэрхэн өөрчилж байгаа вэ?
-Тодорхой хэлбэл үндэсний бөхийн барилдааны системээр явагдана. Хоёр харваач найман сумаар халз өрсөлдөж, илүү оносон харваач даваа ахих юм. Ингэснээр үзэгчид, анхлан сонирхогчдод илүү ойлгомжтой, сур харваа олон нийтэд тодорхой болно.
Мөн бөхийн системийн гол онцлог буюу улсын мэргэн цолтонгууд эрэмбээрээ бусад харваачдаа ам авах байдлаар дуэлүүд тодрох юм.
-Яагаад ийм нэр өгөх болов. Танай холбоо байгуулагдах болсон шалтгаан юу байв?
-Бид холбооныхоо нэрийг Монголын нууц товчоон дээр бичигдэн үлдсэн Хавт Хасарын хүү Есүнхэй мэргэний 335 нум харвасан газрыг билэгдэж өгсөн. Сурын харваа зөвхөн наадмаар л олны өмнө ил гардаг. Бусад үед чимээгүй байдаг гэхэд болно. Тиймээс сур харвааг сонирхолтой болгож, уламжлалаа дахин сэргээх зорилгоор “Есүнхэй-335” холбоо байгуулагдсан.
Бид цаашдаа харваачдын цэц мэргэнийг сорьсон маш олон тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Бид анх 2004 онд Эрдэнэт хотод “Есүнхэй-335” харвааны УАШТ явуулан үйл ажиллагаагаа анх нээсэн. Манай холбоог Үндэсний сурын харвааны спортын дэд мастер В.Сумъяасүх санаачлан бий болгосон.
-Ойрын хугацаанд тэмцээн зохион байгуулах уу?
-Тийм ээ. Энэ сарын 9-нд нийслэлд “Есүнхэй-335” сур харвааны УАШТ зохион байгуулахаар, бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогоор 80 гаруй харваач оролцохоор мэдүүлгээ өгсөн. Сурын харвааг цуваа хэлбэрээр зохион байгуулж, Монголын үндэсний сурын халх харвааны хэрэгслийг ашиглахаар заагаад байгаа.
-Харваачдыг хэрхэн эрэмблэх вэ?
-Үндэсний баяр наадамд гаргасан амжилтаар нь эрэмбэлнэ.
-Сур харвааг ард түмэнд нээлттэй байлгаж, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд өөр ямар зүйл шаардлагатай вэ?
-Мэдээлэл хамгийн чухал. Ойр ойрхон тэмцээн зохиож, дүрмээ ойлгоход хялбар байдлаар өөрчилсөн учир үзэгчид анхаарлаа хандуулах байх гэж найдаж байгаа. Манай холбоо өнгөрсөн найман жилийн турш цөөнгүй тэмцээн зохиолоо.
-Аливаа спортыг хөгжүүлэхэд тамирчдын урамшуулал чухал байр суурь эзэлдэг болов уу. Энэ удаагийн тэмцээнийг хэдэн төгрөгөөр байлж байна вэ?
-Даваа бүрт мөнгөн шагналтай. Нэгийн даваанаас найм хүртэл явж чадвал сая төгрөгийн урамшуулал олгохоор тохироод байгаа. Мөн манай тэмцээнийг ивээн тэтгэж буй компаниуд маш том тус хүргэж байгаа.
Т.Батсугар
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Сүүлийн үед тусгайгийнхан шиг толгойгоо алчуураар боосон нөхдүүд харвах болсон бна. ухаандаа Чингисийн үед ийм бсан гэж боддог болтой. төрт наадмыг багт наадам болгож бгаа тэднийг даруй болиулж дээл шиг дээл өмсгөх хэргтэй. бас ганц сур харвах биш Богдын хааны ге шиг сарамбайй бай харваж бмаар бна.
Gutsaj baigaam shuu. yaaj xarvaxaa ooroo medchixii. kkk gej baina lee.
Монголын сурын холбоо юу хийхгүй байна. Монгол сур харваж, барьж ч үзээгүй хүмүүс очноон байна. Тэгсэн хэрнээ сүртэй сүртэй юм ярихаа боль
битгий хуц чамаар бид заалгахгүй чаддаг юм бол сурын талбайд нум сумтай хүрээд ир хэн нь хэд онохоо үзьe
Сүртэй сүртэй юм ярихаар яг яаж 502 м харваж байсан гаргалгааг гаргаад хэлээч тэр л чухал одоогийн харвааа чинь ихдээ л 80 нум газар харвадаг юм бишүү
Юу ч мэдэхгүй байж битгий хуц, Энэ Есүнхэй гээд нэрлэсэн харваач бас үндэсний сурын харвааг бөх шиг найраа луйвартай болгох гэсэн санаа.