Монголын боксчид, ширэн бээлийтэй жинхэнэ эрчүүдийн залуу халааг бэлтгэн гаргах эхний шалгуур болдог “Олимпийн гараа” нэртэй боксын тэмцээнийг сонирхохоор очвол энэ цагийн Монголын боксын эцэг, Ардын багш Д.Банди гуай хэзээний танил дотно зангаараа инээчихсэн явж байх нь цаанаа л нэг сайхан.
Булган аймгийн Тэшиг сумын уугуул Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан, Ардын багш Д.Банди өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөө хүсээд багагүй хугацаа өнгөрчээ. Буриадууд ард олондоо хүндлэгдсэн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй халхгар өвгөдөө “Баавай” хэмээн эрхэмлэн дууддаг.
Д.Банди багш Монголын боксын спортын дөрвөн үеийнхнийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд нь хүргэсэн, халз тулааны спортын баавай дасгалжуулагч аргагүй л мөн.
Монголын боксын спортын үндэс суурийг тавигч гавьяат дасгалжуулагч Б.Олзотоос хойш түүн шиг дасгалжуулагчийн ажилд тэсрэлт гаргаж, Монголын боксчдын авьяас чадварыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн багш байхгүй.
Уг нь УБДС-ийг төгссөн математикийн багш хүн л дээ. Математикийн багшийн оновчтой түргэн сэтгэлгээгээ, төрөлхийн уужуу тайван ухаантай хослуулан намуухан дуугаар зааж зөвлөсөөр Монголын боксчдыг өнөөдрийн хэмжээнд бэлтгэсэн гавьяатан билээ.
Сүүлийн арван жилд дэлхий нарыг бүтэн тойрох 365 хоногоос 70 гаруй өдөрт нь гэртээ тайван хонож үзээгүй Д.Банди багш аргагүй л ядарч, бие нь тэнхээрхээд ажлаасаа чөлөө хүссэн болов уу. 2010 оны тавдугаар сард цус харвасан ч Монголын боксын маргаашийн төлөөх сэтгэлийн их тэнхээ, хань ижил, зургаан сайхан хүүхдийнхээ хүчээр хоёр хөл дээрээ бат зогссон билээ.
Д.Банди багш хэзээ ч, хаана ч уулзсан инээмсэглэсэн, уриалгахан зангаараа угтаж, царгиадуу баргил хоолойгоор ажил хэргээ урамтай гэгч нь тайлбарладаг зантай. Түүнд уулзаж учирсан хүмүүсийг, шавь нараа, хавь ойрынхноо өөртөө татах ямархан нэгэн хүч байх шиг л санагддаг. Миний бодлоор тэр их хүч нь ямар ч үед адгаж сандардаггүй, орилж хашгичдаггүй дөлгөөхөн, тайван занд нь л оршдог болов уу. Бээжингийн олимпод Монголын боксчид аянга цахилгаан шиг тэсэрч, Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль шүүрэх хүртэл 1350 удаа рингэнд шавь нараа дагуулан гарч, тэр хэрээр тархиныхаа эд эсээс хороосон нь ойлгомжтой.
Бээжингийн олимп хүртэлх зургаан жилд эх орныхоо хилийн дээсийг 200 гаруй удаа алхаж, Монголын ширэн бээлийтнүүдийн гайхамшигтай цуврал ялалтуудыг удирдан чиглүүлж явсныг нь бодохоор 60 насны босгыг холхон алхсан түүнийг бахдан бишрэхээс аргагүй. Бээжин, Милан, Баку, Чикаго, Бусан гээд дэлхийн өнцөг булан бүрт Монголын ширэн бээлийтнүүдийг ялалтын тавцан өөд хөтөлж явсан урт замынх нь гэрч болсон 20 ширхэг хуудас нь дууссан гадаад паспорт түүнд хадгалагдаж байгаа.
Монголын боксын спорттой 40 гаруй жилийн амьдралаа холбосон түүний хоолойны хөвч нь суларч, өнөөдөр ярихдаа нэлээн хүч гарган хоолойгоо шахаж ярьдгаас амархан ядардаг болсон юм билээ. Гучин жил дасгалжуулагч хийхдээ боксын тэмцээн үзэхээр танхимд цугласан олон зуун хөгжөөн дэмжигчийн шуугианаас даван дуугарч, хэрэгцээтэй цаг үед нь шавьдаа ганц ч болтугай оновчтой зөвлөгөө өгөх гэж хоолойгоо сөөтөл хашхирч явсны хор нөлөө өнөөдөр ингэж илэрч байгаа ажээ.
Э.Бадар- Ууган, П.Сэрдамба нарын хоёр Хөдөлмөрийн баатар, Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарын таван гавьяат, 30 гаруй ОУХМ, 60 гаруй спортын мастер, 600 гаруй зэрэгтэй боксчныг Монголын их спортод бэлтгэж өгсөн Ардын багш маань олон жил өөрийн гэсэн орон сууцгүй, айлаас айл дамжин нүүдэллэж билээ. 2008 оны Бээжингийн олимпод алт, мөнгөн медаль ихэрлүүлэн Монголын спортыг цоо шинэ түвшинд гаргачихаад ирэхэд нь улсаас байр өгөлгүй өвгөн багшийн голыг харлатал гомдоосон түүхтэй. Гараас нь хөтлөн явж их спортын оргилд хүргэсэн шавь нар нь гавьяа шагналдаа дарагдаж байхад, замыг нь зассан дасгалжуулагчийг бүгдээрээ мартчихсан нь мөн ч эмгэнэлтэй хэрэг шүү.
Харин 2009 оны Миланы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж багаараа 75 хувийн амжилттай тэмцэлдэж, 48 орноос тавдугаар байрт шалгараад ирэхэд нь сая нэг ШШБЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооныхон дөрвөн өрөө байраар мялааж билээ. Ардын багшийг өөрийн гэсэн орон сууцтай болоход нэр нөлөө, албаны эрх дархаа ашиглан, ихэд хүчин зүтгэл гаргасан ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржтонд гүн талархал илэрхийлүүштэй. Хүн гэдэг чаддаг юмаараа хэрэгцээтэй цагт нь хэн нэгнээ магнайг нь тэнийтэл баярлуулах шиг буянтай ажил гэж юу байх билээ.
Д.Банди багш Монголын боксын спортыг хөл дээр нь найдвартай босгосон шигээ өөрийнхөө зургаан хүүхдийг эрдэм боловсролтой, хаана ч амьдралаа аваад явчих чадвартай хүмүүс болгон хүмүүжүүлжээ. Том охин Б.Ариунтуяа нь “Урбанек” компанид ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг.Түүний нөхөр үндэсний “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав гэж сэтгэлийн хөдөлгөөнөө тэр бүр ил гаргаад байдаггүй хянуур нэгэн байдаг. Чамбайхан хүргэн нь нэгэн удаа “Өөлөх өөгүй сайхан хүн” хэмээн хадам аавыгаа магтаж гэнэ алдсан байна лээ. Том хүү Б.Ариунболор нь “Улаанбаатар” дээд сургуульд багшилдаг бол удаах охин Б.Ариунжаргал нь “Толгойт” өртөөнд хариуцлагатай албанд зүтгэж, түүний дүү Б.Ариунчимэг нь Сангийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж явна. Их амьдралын жаргал зовлонг 30 гаруй жил хуваалцаж яваа гэргий Д.Долгоржавыгаа “Энэ зэрэгтэй яваа амьдралын минь түшиг” гэж ихэд хайрлан дээдлэх юм билээ. Д.Долгоржав эгчийг Монголын спортын хүрээнийхэн андахгүй. Тун ч илэн далангүй, их л хээгүй нэгэн билээ.
Харин Д.Банди баавайг өөхөнд ороосон бөөр шиг л газарт хүргэлгүй бөөцийлж байх санаатай ганц хүн гэж хэлж болно. 1997 онд гавьяат дасгалжуулагч болоход, дараа нь 2009 онд Ардын багш болоход нь л нутаг усныхан, хамаатан садан, үр хүүхэд, ач зээгээ бүгдийг нь тойруулаад нэг сайхан цугласан даа гэж ярина. “Муу өвгөн минь дэндүү гэмээр цайлган цагаан сэтгэлтэй хүн. Муу хүнд итгээд XV хорооллынхоо сайхан байрыг алдчихаад олон жил зүдэрч амьдарсан шүү. Төр түмэндээ хоёргүй үнэнч сэтгэлээр зүтгэснийх хожуухан ч гэлээ өөрийн гэсэн сайхан орон байртай болоод одоо л нэг сэтгэл минь тэнийж явна. Гэртээ ирэхэд нь юунд ч санаа зовохооргүй байлгах гэж зүтгэсээр ирлээ. Үнэндээ миний муу өвгөн чинь оймсоо ч хаана байдгийг мэддэггүй хүн” хэмээн саяхан ярьсан байсан.
Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, сүүн цагаан зам мөртэй хүний ажил, амьдрал аяндаа л тэгшрээд ирдэг юм байна. Баавай минь таны олон жил сэтгэлээ шингээсэн их ажлын үр шимээр дэлхийд Монголын бокс эхний наймд найдвартай жагсдаг боллоо. Гурав хүрэхгүй сая хүнтэй Ази тивийн жижигхэн орны хувьд энэ бол гайхмаар амжилт.
Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас хөндийрсөн ч “Баавай” танд цаашид хийх ажил мөн ч их байна санж. Та үндэсний шигшээ багтаа зөвлөх хийгээд явахад л таны нөмөр их нөөлөг, хаялага буян нь шавь нарт тань нөлөөлж, тэд дэлхийн дэвжээнд хэнээс ч айхгүй нүдэлдэх болно. 2014 оны олимп хүртэл танд хийх ажил их байна.
Монголын бокс, ард түмнийхээ магнайг дахин тэнийлгэх эрч хүч, урам зориг танд байгаа. Өнөөдөртөө Монголын боксын удирдлагууд жаахан таарамж муутай байгаа нь Ардын багш, агуу дасгалжуулагч Д.Банди таны л орон зай дутагдсаных шүү. Та эргээд боксын зааландаа оч доо. Таны орон зай үнэхээр үгүйлэгдэж байна шүү, Д.Банди “Баавай” минь.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
Сэтгэгдэл0
Nyamka ovoo zuv yum hiij dee.
Банди юун дасгалжуулагч хийх орон гаран болчихсон юм бна лээ шт. Зарим нэг хүмүүс сайн дасгалжуулагч гэдэг юм бна лээ гэхдээ хүн чанар муутай муу хүн гэдгийг нь боксынх н бүгд ярьдаг юм бна лээ. Өчнөөн байраар шагнуулж л байсан шт яахаараа байр хөлсөлж амьдардаг билээ.
Ene deerh nuhur yamar sonin um bichdeg um be. Bairaa hund hulhiduulj aldchihaad uchnuun olon jil bairgui yavsnaiig ni bugd medne. IH saihan setgeltei, saihan hun bdag. Hiisen ch ajiltai, heleh ch ugtei, yostoi l Mongol humuusiin BAHARHAL bolson hun gej nuur bardam helj chadna. Ene hunii hiij buteesen zuil ihee. Uitumen bas ih sain zutgej baigaag hen hungui medej baigaa. Bandi guaid eruul enh, sain saihniig husey.
bandi guai baahan chanargui huuhduud avchidag baij bilee erdenetees.gol n amisgaa n zadarsan hoguud tuldaa l medelid hudeg baisan shoo. ayvas muutai baisan.uitumen bol delhiin tom boxer unen um aa
Bandi bagshid ataarxsan xumuustuuniig xucheer chuluu avaxuulsan shuu dee/
yag unendee jinhene zodooch boloh huuhdiig hardagguil hun gej boddog.badaruugan serdamba enkhzorig nar chin bol ganzorigiin huuhduud,bandi guai bol medehgui um
uul shig saihan nomortoi baij boloh ch zuil shig saihan setgeltei bish bizdee
Suu shig saihan setgteidee Bandi bagsh maani
Bandi bagsh bol bagsh. Tan nar bol gavno mongoloor bol nohoin jogorhoi.
Ñàéí þìàíä ìàíàéõàí ýçýí ñóóõ ãýæ ìºí ÷ ìóóõàéãààð ã¿éíý ø¿¿. òèéì ñ¿ðõèé þì áîë ººðñ人 î÷èæ äàñãàëæóóëààä àëò, ìºí㺺 çýðýã àâ÷èõíà ÿàñàí þì.
Iim saikhan huniig muu heldeg hogiin shaaruud bas bainaa,Mongolchuud maani yadarsan bish bie bienee muu helehees uur yum medehee bolison uudgui maluud boljee
Ene bund hiiseng ni uneleed "hodolmoriin baatar" ogoh baihaa gej tor zasgaSaa huleej baigaa shuu. Ene aldariig buriad bun hurtej bolno biiz dee.Olimpiin horoo anhaaraldaa abna baih. Bandi bagshid eruul enhiig husii.
ҮХСЭН БААСНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АРДЫН БАГШ АВСАН ЧИН ИХ ЮМ. СОНИН ГООР ӨРИЙН САНААГАА БИЧҮҮЛЭХЭЭ БОЛИО БАНДИА. СЭРДАМБЫГ БЭЭЖИНГИЙН ОЛИМПОД АЛТЫН ТӨЛӨӨ ХЯТАДЫН ТАМИРЧИНД ХОЖИГДОХ ТОХИРООГ ЧИ ХИЙСЭН БИЗ ДЭЭ. ЮМ БОЛГОНООС АШИГ ОЛОХ ГЭСЭН ӨЧҮҮХЭН САНААТАЙГ ЧИН БОКСЫНХОН БҮГД МЭДНЭ. ОДОО БАС БАЙР АВЧИХ САНААТАЙ ЯНЗ БҮРИЙН ЯВУУЛГА ХИЙГЭЭД УНАВ УУ. ЧИ ИЙМ ӨЧҮҮХЭН АМьТАН БОЛООД ЧАМАЙГ ШАВьНАР ЧИН ХҮРТЭЛ ТООХГҮИ БАЙГАА БИЗ ДЭЭ? АРГАЧГҮЙ БИЗДЭЭ. ТЭГЭЭД Ч АЛь ХЭЗЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЧЧИХСОН БЭЛЭН ТАМИРЧИДТАЙ БОЛЧИХСОН БАЙХАД ШИГШЭЭГ АВСАНЫГ ЧИН БОКСЫН ХОРХОЙТНУУД БҮГД МЭДЭЖ БАЙГАА.
Urbanik hadam aavdaa gants bair avaad ogoochee
urbanek sda ter olon jil bolj bhad archaagui shees gants bair avaad ogchij chadahgui
vheheer burhan bolgoj tahij bhaaar amidad ni gomdoogvi l baiya minii ard tvmen ene hvnii gawyag mongol hvn bvr medej bgaaa ooorsdiihoo togoi deerh baasiig harchihaad hvnii tolgoi dewerh yalaag haraacheee
Ganzorig bagsh neeh amjilt buuruulsan yumgui shdee
Зарим хүмүүс санаатай муугаар бичиж байна. Ер нь сайн хүн олж ир гэвэл би бол энэ Банди гэдэг хүнийг олж очно. Тамирчдаа хүртэл гэртээ амьдруулж байсан гэдэг. Д.Банди багш 2006 онд боксын ҮШБ-ийн ахлах дасгалжуулагчаар батлагдаад хэнд ч танигдаагүй хэдэн жаахан хүүхдүүд шигшээд цуглуулчхаад олимпод бэлтгэнэ гээд зогсож байсныг санаж байна. Би тэхэд голонгуй байсныг нуугаад яахав.Төдөлгүй ганц хоёр сарын дараагаас нөгөө хүүхдүүдийн амжилт алхам алхмаар буухиалж эхэлсэн. 2008 оны Бээжингийн олимпод яасныг бүгд мэдэж байгаа. Боксынхон бүгд Д.Банди багшаараа бахархдаг. Сүүлийн хэдэн жил Д.Банди багшийн бэлдсэн шавь нар олимп, тив дэлхийн тэмцээнүүдээс авах ёстой бүх медалиудаа авч чадсан.
Банди багшыг эрүүл саруул, шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон тэр үед нь тааралдаж нүдэнд нь өртөж удирдлагад нь орж, хичээллэж байсан хүүхдүүд ямар азтай хүмүүс вэ. Энэ буянтай хүний ивээлийг хүртэж Олимп, Дэлхийн медальд хүрсэн тамирчдыг бодхоор атаархал төрөх юм.
ene olon sanlaas alin zov buruu bolohiig medsengvi.vve,serdamba,badaruugan,monkherdene nartal yg vneniig heleh baih.
bandi haanahiin yamar surguulid surch hana ajlaj baisan yum be
bandi bagshiig demjdeg shuu