sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 8 /TASS/. Олон улсын харилцаан дахь неолиберализмын онолыг үндэслэгчдийн нэг гэгддэг Америкийн улс төр судлаач, "зөөлөн хүч" хэмээх ойлголтыг бий болгосон Жозеф Най 89 насандаа таалал төгссөн тухай Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит Удирдлагын сургууль мэдээлжээ.


"Олон улсын харилцаан дахь эрх мэдлийн мөн чанарын тухай түүний үзэл санаанууд үе үеийн улс төрчдөд, эрдэмтэн судлаачдад, оюутнуудад гүн гүнзгий нөлөө үзүүлсэн билээ.


Дэлхий дахинд хамгийн нэр хүндтэй улс төрийн сэтгэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Харвардын хүндэт профессор Жозеф Най 88 насандаа таалал төгслөө" гэж дээрх мэдээлэлд дурдсан байна.


Ж.Най Харвардын их сургуулийн профессороор 60 жилийн турш ажиллахдаа “зөөлөн хүч”, “неолиберализм”-ын үзэл баримтлалуудыг боловсруулсан гэдгийг тус сургууль онцолжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны засаглалын үед (1993–2001) Ж.Най Батлан хамгаалахын дэд сайд, Үндэсний тагнуулын зөвлөлийн даргын албыг хашиж байжээ. 1995-2004 онд тэрбээр Харвардын Удирдлагын сургуулийн захирлаар ажилласан байна. Түүний бий болгосон "зөөлөн хүч" хэмээх томьёолол бол улс орнууд цэргийн хүч, шахалт үзүүлэх арга хэрэглэхгүйгээр зорилгодоо хүрэх чадварын тухай ойлголт юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг