.jpg)
Капитализмыг алгасч социализмд дэвшин орсон тухайгаа бахархан ярьж байсан маань саяхан. Социализмыг бүтээн байгуулж байсан үед манай Монголчуудын хувьд хөгжил дэвшил байсан уу гэвэл байсаан, байсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжил юуны түрүүнд нүдэнд үзэгдэж эхэллээ. Олон арван үйлдвэр заводууд сүндэрлэн босч, ажилчин анги төлөвшин бүрдэж ирсэн билээ. Феодалын Монголд зарим нэгэн үйлдвэр завод байсан боловч улс орны хөгжилд төдийлөн нэмэртэй байж чадаагүй юм. Харин социализмын үед ажлын яндан хүнгэнүүлж байгаад орчин үеийн хөгжил дэвшлийн тухай ярих болсон юм.
Ерээд оны эхээр манай улс социализмаас татгалзаж ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон билээ. Ардчилал гэдгийг бид тэр үед сайжруулсан социализм хэмээн ойлгож байлаа. Гуч гаруй жилийн дараах өндөрлөгөөс харахад юм юм өөр л харагдах болоод байна.
Монголын феодализм урт удаан жилийн баялаг түүхтэй, бас эмгэнэлтэй. Чингис, Чингисийн удам гэж бахархан ярьдаг түүх маань Монголын феодализмын өрнөл үе байжээ. Харин энэ эрчмээ алдаж эхэлсэн үедээ Монгол улсынхаа тусгаар тогтнолыг алдсан юм. Манжийн талхинд өнгөрүүлсэн 220 жил гэдэг нь өвгөд дээдсийн минь туулж ирсэн нэгэн хэсэг түүх юм. Манжийн колони болж явсан тэр түүхийг үгүйсгэдэг Монгол хүн тааралдах л юм билээ. Харин манжийн колоничлолыг түлхэн унагаснаас хойш Монгол улс хөгжил дэвшлийн замдаа орсон юм. Энэ замдаа алдсан оносон олон түүх бий. Тэр бүгдийг энэ бяцхан өгүүлэлд тоочих арга байхгүй тул товчлон алгасав. “Капитализмыг алгасч” гэдэг улс төрийн сэдэвтэй зургийг мэдэхгүй хүн байсангүй. Феодализмаас капитализмыг алгасч социализмд дэвшсэн гэдгээрээ бахархаж байсан үзэл бодол шингэсэн учраас бахархал төрүүлэм бардам омголон зураг байлаа.
Энэ удаад би бас л капитализмыг алгасч байгаа тухай өгүүлэх гэж байна. Гэхдээ хүрдийг нөгөө тийш нь эргүүлж байгаа билээ. Монгол Улс социализмаас феодализмд шилжлээ.
Уг нь капитализмд орох юм гэж санасан чинь тийм учрал бүрдсэнгүй. Капиталын ертөнц монголчуудад зохихгүй юм байлгүй дээ. Монголын феодалууд зарц боолтой байлаа. Тэдэндээ цалин өгч байсангүй, цатгаж байсангүй. Тэгвэл капиталистууд ажил хийсэн хүндээ цалин өгч чаддаг, түүгээр нь амьдралаа бүрэн залгуулж чаддаг байна. Тэр хишгээс нь хүртэх гэж олон Монгол хүн капиталын ертөнцөд хар ажил хийж байна. Хар ажилчин гэж Монголчууддаа муу хэлэгддэг хэдий ч ар гэрийнхэн, ойр дотно ах дүүсээ бүрэн буюу шаардлагатай үед тэтгэж дэмнээд явж байна. Гадаадад хэн нэг нь ажил хийдэггүй гэр бүл одоо Монгол улсад бараг л байхгүй болов уу.
Сүүлийн үед Монголчуудын амьдралын түвшин эрс доошилжээ. Доод түвшинд байгаа хүмүүсийг “улныхан” гэж оноосон нэр томьёотой байдгийг нэг сайхан сэтгэлтэй сайд бүсгүй хэлж өгч билээ. Хуучин цагийнхаар бол боол ядуучуудыг ийн нэрлэсэн байна. Энэхүү шинэ нэр томьёог Монголчуудын халуун дотноор угтаж авсныг яана. Монголд томоохон үйлдвэр аж ахуйн газаргүй боллоо. Том уурхайнууд нь олон түмэнд хүртээлгүй гэдгийг хэвлэл бүхнээр л шуугих юм.
Гадаадынханд газраа эзэмшүүлэх тухай яриа сүүлийн үед эрчимтэй яригдах болжээ. Чимэдийн Хүрэлбаатар гэдэг сайд хархүүг гутаах гэсэн хүмүүс элдэв юм яриад байна уу даа гэж санасан чинь үгүй болоод явчихлаа. Газраа гадаадын ядуучуудад наана хэлэхэд 60 жилээр, цаана хэлэхэд 100 жилээр үнэгүй олгож эзэмшүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа нь үнэн болоод явчихлаа. Феодализмын үед л Монголчууд тусгаар тогтнолоо алдаж байсан. Тэгвэл тэр түүх одоо давтагдах гээд, капитализмыг алгасан феодализмд орсноо ил тод зарлах дээрээ тулаад байна. Газрын үнэ цэн, тусгаар тогтнол, цус урсгасан амь нас, сайхан эшлэл гээд олныг өгүүлж болно. Тэр бүгдийг эх орноос гэсэн хүмүүс ярьж бичиж байгаа тул бас л энэ удаад товчлов. Бид тусгаар тогтнолоо алдахад алхаж ойртохоор зэхэж байна. Бид эх орноо харийн түрэмгийлэгчдээс өмнө өөрсдийн итгэж сонгосон төрийн түшээ нараасаа хамгаалах цаг болоод байна.
Я.Баатар
Сэтгэгдэл28
2013 онд эзэмшүүлэх ашиглуулах хууль батлагдсан / Элбэгдорж Энхболд Алтанхуяг Баттулга нар засагт байхад/ Хүрэлбаатар эзэмшүүлэх гэснийг нь хасахаар оруулж буй гээд байхад яасан ойлгодоггүй хүмүүс вэ?
Үнэн бичжээ, Хүрэлбаатар Хү...р эх орноо зарж баяжаад хар толгойгоо баяжуулах гээд байгаам байхдхх, яая даа байз
бээжингээс үүрэг даалгавар авсан худалдагдсан гаднын гар хөл бологсод энэ хуулийг батлаж монголыг нэгмөсөн хятадчлах гэж байсан нь тун ойлгомжтой
Газар ашиглуулах хугацааг гадаад дотоодоуй 15 жилээр тогтоох хэоэгтэй Сунгаад явна биз Гурван параламентын хугаацаагаар тогтоохоос илуу яах юм
МОНГОЛЫН 60 жилийн цаадах ирээдуйг Элбэгдорж ч бай яхурэлбаатар ч бай яэдийн засгийн яамны хорин хэдтэй залуучууд дангаараа тодорхойлохгуй
Монгол улс феодализмаас капитализмыг алгасч социализм байгуулсан орон. одоо социализмаас эргээд феодализм руу орсон шүү дээ. Капитализм угаасаа байгаагүй. байхч суурь байхгүй. Яагаад гэвэл капитализм гэдэг чинь хүнд үйлдвэрлэл үүссэн нийгмийн харилцаа.
Буцаж ухраад феодализм аашчлаа.
0 минутын өмнө 76 сая доллар өгвөл хуулийг чинь батлуулна гээд хужаа нарыг дарамтлаад Саарал ордон дотор гүйж явсан МАНын УИХын гишүүн хэн байсан бэ? Ж. Мөнхбат байсан гэх юм.Энэ үнэн үү
Шинэ хуулийн төсөлд шинээр тийм заалт оруулчихсан юм биш л дээ. Одоо мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын хуулинд 60 жилээр эзэмшүүлээд 1 удаа 40 жилээр сунгах заалт байдаг. Эхлээд хуулиа уншиж ойлгочихоод дараа Хүрэлбаатар руу довтолмоор юм даа энэ хүмүүс
2013 оны хуулийн заалтыг өөрчлөх ёстой
Социолизмаас хойшоо үсрээд капитализм фёодализм хоёрыг алгасаад орчин үёийн боолын нийгэмд орчихсон ш дэ ! Хөдөө ихэнхи газраа нутаг нуга гээд хүй нэгдлийн нийгэм ч байгаа ш дэ !
Эргүү юм бичиж байхаар нэрэндээ таарсан баатарлаг зүйл хийгээч, Баатараа
2013 оноос улбаатай наад нэг хууль шиг юмаа бүрэн үндсээр нь усгаач дээ. Яагаад болохгйү гэж...
Ирэх сонгуулиар УИХ 126 гишүүнтэй болно. Монголд амьдрахад улам хэцүү болох юм байна.
Ай мэдэхгуй Попов архи аа гэж
Ай мэдэхгуй Попов архи аа гэж
Ай мэдэхгуй Попов архи аа гэж
Ай мэдэхгуй Попов архи аа гэж
ТЭРЧ ОРТОЙ ДОО.,,,СУУРЬ НЬ СОЦИАЛ ЗҮҮНИЙ ТӨВИЙ ҮЗЭЛ БОЛОХООР СЭРГЭХ НЬ АМАР ШҮҮ.,,,ГАНЦ АНХААРАХ ЗҮЙЛ ҮЕ СОЛИГДОЖ БАЙГААД БАЙНА ДАА.,,,,
Сураагүй биш хэдэн жилийн дараа дахиад үсрэхгүй юу. Хаашаа ч байдгийм яахав. Хүн төрөлхтөний дамжих нийгмийн хэдэн формаци байдаг л гэдэг байсан даа. Аль нэг нь олдох л биз.
Сураагүй биш хэдэн жилийн дараа дахиад үсрэхгүй юу. Хаашаа ч байдгийм яахав. Хүн төрөлхтөний дамжих нийгмийн хэдэн формаци байдаг л гэдэг байсан даа. Аль нэг нь олдох л биз.
Сураагүй биш хэдэн жилийн дараа дахиад үсрэхгүй юу. Хаашаа ч байдгийм яахав. Хүн төрөлхтөний дамжих нийгмийн хэдэн формаци байдаг л гэдэг байсан даа. Аль нэг нь олдох л биз.
хүрэлбаатар үнэн хуулийн царайнуудыг очирбат хуульч чимэдийн үеэс ойлгуулж өглөө зүйл ангиар нь мэдлээ хүрэлбаатарт баярлалаа
100.000$ босго байхгүй болсоноор баахан тариачин барилгачин орж ирнэ. Дараа нь буцаагаад гаргаж чадахгүй . Хүрэлбаатар худалдагдсан байхаа новш гэж
Монголчуудын ихэнх нь хаб-ын шалгалтад унана даа. Хойд солонгост байвал ихэнх нь цаазлуулана
Хэдэн хулгайч нар өөрсдийгөө Феодал гээд нэрлэчижээ. Феодалууд хөрөнгөө хураалгаад буудуулж үхэх тавилантай
Suuliin oguilbereeree yaag saihan hellee
Marksism-d formatsiin onol gedeg gajig onol baidag shuu dee. Hotsrogdson uzel baina.