Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн нөлөө бүхий улстөрчтэй уулзаж, санал солилцож буйдаа баяртай байна гээд ноён Тони Блэйр гурван удаа Монголд зочилж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж байсан тул Монголын талаар тодорхой мэдээлэлтэй байдагт талархал илэрхийллээ.
Тэрбээр, Монгол Улс 1992 онд ардчилсан хөгжлийн замыг тууштай сонгож, ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох, шашин шүтэх зэрэг ардчиллын суурь үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө багагүй сорилтыг туулсан. Гэсэн ч монголчууд ардчиллыг хөгжүүлэх үйлсдээ үргэлж ахиц дэвшил гаргасаар ирснийг хэлэхэд таатай байна. Монгол Улс олон улсын сайн засаглалын туршлагаас суралцахыг эрхэмлэдэг. Ардчиллыг бэхжүүлэхэд олон ахиц дэвшил гарч байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Тони Блейр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах завшаан тохиосонд хариу талархаад түүний байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Монгол Улс бүс нутгийн хэмжээнд ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлж буй улс учраас цаашид улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсад өрнүүлж буй авлигын эсрэг томоохон тэмцэл, засаглалын нээлттэй байдал, хараат бус шүүх засаглалыг бэхжүүлэх чиглэлээр реформ хийж байгааг өндрөөр үнэллээ. Тони Блэйрийн дэлхийн өөрчлөлтийн хүрээлэн нь эдийн засгийн шинэчлэл, хууль дээдлэх зарчим, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Их Британи, АНУ, Африк, Ойрхи Дорнод, Сингапур, Филиппин, Вьетнам, Индонези, Малайз, Энэтхэг зэрэг улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Түүний багийнхан 2014 онд Улаанбаатарт ирж Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байв.
Сэтгэгдэл14
Бушийн үгийг тоть мэт давтдаг байсан толгойгүй Тонитой уулзаж яадаг байнаа, цагийн гарз
Danh geed bgaa ni onoson ner yum bishuu ,Ene tolgoinyhoo hemjeegeer setgej ajillaval ch bolj bna aa
Danh geed bgaa ni onoson ner yum bishuu ,Ene tolgoinyhoo hemjeegeer setgej ajillaval ch bolj bna aa
Danh geed bgaa ni onoson ner yum bishuu ,Ene tolgoinyhoo hemjeegeer setgej ajillaval ch bolj bna aa
давосын чуулганд оюулзганыг дуудаж, заавар зөвлөгөөн өгч,ОТ гэгч луйврыг оролдож болохгүй,уранаа ховор металлтайгаа барууныханд үнэгүй өгөхийг даалгаж байгаам бна,хамгийн адгийн новштой уулзаж дээ?
манайд 2сая доллараар зөвлөгөө өгсөн гэх. ямарч нэмэргүй.
Ямар ч ашиггүй нэг ийм чуулган жил болгон онигоо маягаар цугладаг юм ! Данх мэтийн жижиг амьтадын нар нь гарч байгаа байх да
МАН -ын хэн ч биш энэ мэт амьтад нь нэг бол үхсэн хүнтэй, нөгөө бол үеэ өнгөрөөж үнэ цэнээ алдсан тэтгэвэрийхэнтэй уулсаныгаа нэг их ид бах болгох юм даа.
Манай энэ тэнэг Көдөөг тоож албан тушаалгүй болсн ерөнки сайд л авч уулзанда
Гадаадын Мөнгө Xүүлэлтийг Xөрөнгө Оруулалт гэж сайxан нэрээр молигдож байна нь, мөн бонд гэдгийг барьцаатай зээл гэж орчуулаx xэрэгтэй: Тиймээс бүгд ард түмний өр болж байна. Анxаар энэ видео-г түгээцгээ !!! https://www.youtube.com/watch?v=_HEv4oXKLOY

Endee hemh hudlaa popordog baisan bol odoo gadaadad zad sevj b. Poprood bui ediin zasgiin undur duntei toog chin 2-hon too urjuuleed l hulhi gedgiig ilruulchihdeg um.