sonin.mn

МҮБХ-ноос энэ сарын 30,31-нд зохион байгуулахаар төлөвлөсөн "Нийслэлийн аварга баг шалгаруулах 3vs3 багийн барилдаан"-ыг зарим дэвжээдээс ирүүлсэн хүсэлт болон Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн чансааны оноо олгох дэлхийн цуврал тэмцээн давхцаж буй зэргийг харгалзан үзэж, барилдааны товыг хойшлуулжээ. Барилдааныг 2025 оны 06-р сарын 8, 14-ний өдрүүдэд 14:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.