Дэлхийн бөхийн холбооны календарчлагдсан төлөвлөгөөнд багтсан чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдлаа.
Манай баг тамирчид сонгомол бөхөөр 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийнхөн 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ.
Өчигдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кгд медаль хүртсэн тамирчдад шагналыг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулж амжилт хүсэв.
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл1
Otgontsgaanaar dutaj gene de.