
Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар Опен-2025” олон улсын нээлттэй тэмцээн Буян-Ухаа спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилж өнгөрсөн ням гарагт өндөрлөв.
Энэ тэмцээнд сонгомол чөлөөт бөхийн төрөл сайн хөгжсөн Иран, БНСУ, Энэтхэг, Киргизстан, ОХУ тэргүүтэй 17 орны 350 гаруй хүчтэн зодоглосон юм. Дэлхийн чансааны оноо олгох гэдгээрээ Монголд анх болж байгаа энэ тэмцээн олон талын өнгө төрхийг харуулсан гэхэд болно.
Хамгийн гол нь Гранпри түвшинд болж байгаа ч гэлээ спортын сонирхогчийн зүгээс дүгнэж үзэхэд чансааны хувьд дунд зэргийн гэхээр санагдсаныг шуудхан хэлчихье. Энэ юунаас болсон бэ гэвэл тэмцээний талаар олон улсад сурталчилгааг хожуу, тааруухан хийснээс болж урьд нь манайд ирж байсан хүчтэй багууд ирсэнгүй юу даа.
Энэ тухай Монголын Чөлөөт бөхийн холбооны зарим хүмүүс мэргэжилтнүүд тайлбарлахдаа:
-Анхны юм алдаатай байдаг гэдэг дээ. Зар сурталчилгаа арай чамлагдсан нь үнэн. Дэлхийд өрсөлддөг Японы баг яагаад ирсэнгүй вэ гэвэл тун удахгүй бүх Японы аварга шалгаруулах тэмцээн болох гээд тамирчид нь ид бэлтгэлийн үе болсон.
Урд хөрш Хятадын баг гэхэд дөрвөн жилд болдог спартакиад нь эхэлчихсэн байгаа. Эднийх уг спартакиаддаа асар их ач холбогдол өгдөг талтай.
Мөн дэлхийд гол өрсөлдөгч АНУ, Герман, Болгар улсууд тамирчдаа илгээсэнгүй гэж байлаа.
Бас гаднын тамирчдын танилцуулгыг анзаарч байхад тив, дэлхийн аварга бөхчүүд төдийлөн олон биш байлаа. Яахав манайхан бол өнөөгийн соруудаа л сойсон нь харагдлаа. Тиймдээ ч багаараа 29 медальтайгаар хүчтэйгээ үзүүлсэн. Тэр медалийн багцыг задалбал долоон алттай, арван мөнгө, 12 хүрэл медалийг манайхан эх орондоо авч үлдсэн байна. Тэр дотор сонгомол бөхийн төрөлд ердөө дөрвөн медальтай байх авч чөлөөт бөхийнхөн тун сайн барилдсаныг тэмдэглүүштэй юм.
Эмэгтэйчүүдийн 55 кг-д Б.Хулан, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар аваргаар тодорсон. Урьд нь бол ОУХМ З.Болортунгалаг, Э.Даваанасан нарыг алт авах тооцоонд байсан ч тэд мөнгөн медаль дээр буулаа.
62 кг-ын жинд дэлхийн аврага С.Цэрэнчимэдийг бас зайлшгүй түрүүлэх бөхийн тоонд багтааж байсан бол тэр гол өрсөлдөгч дэлхийн аварга П.Орхонтой алтан медалийн төлөө барилдаад ялагдсан юм.
Уг нь энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд мөн тэр хоёр финалдаад С.Цэрэнчимэд дархан тонгороогоороо давж байсан санагдах юм. Энэ удаа П.Орхон илүүрхлээ. Эрэгтэйчүүдээс 61 кг-д Т.Түвшинтулга, 125 кг-д М.Лхагвагэрэл нар онцгой сайхан барилдаж алтан медалийн эзэн болсон бол 57 кг-д Д.Мөнх-Эрдэнэ хүчтэй өрсөлдөгчөө тун түвэггүй давсаар аваргалав. Бас нэг магтмаар бөх бол ОУХМ Ганбаатарын Ганхуяг. Тэр 97 кг-ийн жинд хүч үзэхдээ сонгомолд хүрэл медаль, чөлөөтөд мөнгөн медалийн эзэн болж үнэхээрийн сайн бөх гэдгээ харуулсан юм. Энэ тэмцээний явцаас харахад бүрэлдэхүүн сайтай ирсэн Энэтхэгийн баг тамирчид сүүлийн жилүүдэд хүчтэй өрсөлдөгч болж байгаа гэдгээ гайхуулсан гэж болно.
Дэлхийд хүчтэй өрсөлдөгч гэгддэг Иранаас тийм олон бөх ирсэнгүй ч барилдсан бүхэн нь медальд хүрэхийг харлаа.
Ийнхүү чөлөөт бөхийн чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээний нэг “Улаанбаатар опен” олон улсын тэмцээнийг гурван жил тутамд зохион байгуулах эрхийг манай улс аваад байгаа юм. Дараагийн тэмцээнд дэлхийн шилдгүүд ирэх магадлал өндөр гэдэг нь анхны тэмцээнээс тод харагдсан юм.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл4
баяр хүргэе
Чөлөөт бөхийн холбоо, спорт хариуцсан байгуулагууд сайн ажиллаж, сайхан зохион байгууллаа баярлалаа та нартаа улам хичээгээрэй. Мөнгө хөөсөн авилгачид мөнгө идэгсэд байгаа бол хөөж явуулж цэвэрлээрэй. Хамгийн ичмээр юм бол энэ том тэмцээн үзэгчгүй байсанд спортынхон болоод манай ард иргэд анхаармаар байна. Энэ чинь спорт монголд хөгжиж байгаа эсэрийн бас нэг шалгуур шүү
Unlock the future of productivity and creativity with https://keysellers.com/ — your go-to hub for premium software and AI tools at unbeatable prices. Supercharge your workflow with the latest Windows 11 Pro, Office 2024, and the full Adobe Master Collection 2024. Dive into the AI revolution with ChatGPT Plus (now available cheap and with exclusive lifetime deals), Perplexity, Claude 3, MidJourney, Blackbox AI, ElevenLabs AI voice tools, and more. Get lifetime access to essentials like Google Drive unlimited storage, Busuu lifetime, IPTV subscriptions, Canva Pro, CorelDRAW, Runway ML, Otter. ai, Super Grok, DeepL, VidIQ Boost, Rytr, Leonardo. ai, Jenni AI, Doodly Premium, GPTZero, SciSpace, Paperpal. ai, CursorAI, You. com, Elicit, Replit, GitHub Enterprise, and many others. With instant delivery, genuine licenses, and unbeatable offers, https://keysellers.com/ helps you save more while unlocking more. Whether you're a creator, professional, student, or entrepreneur — the smartest tool
Намайг харахад монголдандаа ялагдаад байсан, ганц хоёр мудал авсан юм уу? Гэртээ байгаа юм чинь авалгүй яах вэ?