sonin.mn

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр MUNCEP-2025 хөтөлбөрийн оролцогчоор шалгарсан А.Одонтуяа, Г.Тэргэл, Ж.Саруул-Эрдэнэ нарыг энэ сарын 4-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзан, баяр хүргэв.


Тус хөтөлбөрт оролцогчид АНУ-ын Конгрессын ажлын алба, томоохон судалгааны хүрээлэн, олон нийтийн байгууллагад зургаадугаар сарын 2-ноос наймдугаар сарын 1-нийг хүртэлх хоёр сарын хугацаанд дадлагажиж, АНУ-ын улс төрийн тогтолцоо, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ иргэний оролцоо, манлайлагчдын ур чадварт суралцах юм. Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилготой Mongolian-U.S.National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран 2022 оноос хэрэгжүүлж байна гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.