sonin.mn

МАН-ын Удирдах зөвлөл ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий Сайдад нэр дэвшүүлсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжин, МАН-ын Бага хуралд оруулсан билээ.


Гэвч бага хурал эхэлмэгц танхимаас УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлсэн юм.



Ийнхүү МАН-ын бага Бага хурлаар Г.Занданшатар, Г.Тэмүүлэн гэсэн хоёр нэр дэвшигчийн дунд цаасаар нууц санал хураалт явуулсан бөгөөд Г.Занданшатар 67 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж байна.


Г.Занданшатар нь 

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн. Англи, Орос хэлтэй.



1992-1995 онд

Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш,

1995-1998 онд

Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд

Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн,

2000-2003 онд

ХААН Банк Дэд захирал,

2003-2004 онд

Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд,


2004-2008 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2008-2012 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн,


2009-2012 онд

Гадаад харилцааны сайд,

2012-2013 онд

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга,

2013-2015 онд

АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,

2016-2020 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн,


2017-2019 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,


2019-2020 онд

Монгол Улсын Их Хурлын дарга,

2020-2024 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2020-2024 онд

Монгол Улсын Их Хурлын дарга,

2024 оноос Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ажиллаж буй.



Э.Солонго