
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа.
Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл7
Их хурлын дарга, төрийн тэргүүн гэж байсан хир нь иргэдээс санлаар сонгуульд хөгийн бидон Ганбагаас ч доогуур рейтингтэй ялагдсан, өөрөөр ард түмэнд гологдсон нөхрийг засгийн газрын тэргүүнээр хүч түрэмгийлэн тавьж байгаа нь улсаа хорлож байгаа хэрэг. Хэнд хэрэгтэй юм бол? Хүрэлсүх гэдэг нөхрийн хийгээд байгаа ажил юмаа даа.
"Хадгаламж " банкийг дампууруулж улсад 14 тэрбум ₮-ний хохирол учруулсан хэрэгт Хүрэлсүх , Занданшатар , яруу найрагч Мөнхбат нар холбоотой гэдэг нь үнэн аж. Тиймээс Хүрэлсүх нь ерөнхийлөгч болж Мөнхбатыгаа Солонгос руу зугтаалгаад Занданшатарыгаа татаж авч байна. Улс төрөөр тоглохыг үзүүлж өгч байна аа.
Тангуд улс мөхөөгүй
Ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүн ард түмэн УИХ - д төвийн хамгийн том гурван аймгийн \ түүний дотор төрсөн нутгийнхан нь \ ард түмэн сонгоогүй хүнийг ЕС -д дэвшүүлж , УИХ - д оруулана гэдэг төр ХУЛГАЙН бүлэглэлийн атганд орсны шинж . АН арай эрүүл саруул бол хуйвалдаанд хутгалдахгүй болов уу . Харж л байя , хэн нь хэн бэ гэдгийг сонгогчид мэдэж аваг ...
Занданшатарыг мэдэхгүй биш. Олигтой ажил улс төрд хийж чадахгүй. Удам судар генийг харвал хөдөлмөрч хүн байх. Бусдыг удирдаж, ажил хийлгэх чадвар 0 биз. Монголын засгийн газар ахиад жилийн дараа солигдох биз. Монголын залуус сонгуульд санал өгч ирсэн бол аль эрт Занданшатар зөв замаа олох байсан биз.
Onigootoi gar umaa!!! Songuuliar ard tumen xuuguud yavuulchixsan bxad Xurelsugeer lobiduulaad toonoor orood urdeg!!!
Сонгуульп ялж, ялагдаж л явна ш дээ. Ялагдсан хүн хамгийн муу нь байдагч ч юм биш. Занданшатарыг ялаад гарсан хүн шүүхээр гэм буруутай нь тогтоогдчихсон их хуралд одло шударгын туйл болоод янз бүрийн юм яриад л байна. Сонгуульд ялсан гэмт хэрэгтэн байхад ялагдсан мундаг төрийн түшээ нар ч байна. Тиймээс сонгуулиар ялсан, ялагдсан асуудал бол утгагүй.