
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.10) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төслийг өргөн барихад Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал нар байлцав.
Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д заасанчлан Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага байна. Ерөнхий сайд нь Улсын Их Хурлаас томилогдож, түүний шууд хяналтад үйл ажиллагаагаа явуулах нь парламентат ёсны гол илэрхийлэл болно гэдгийг тодотгов. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд алдаа мадаг гаргахгүйн үүднээс парламентад худал мэдээлэл өгөхгүй байх, худал мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг байх, олонхын бүлэг буюу түүнээс сонгогдсон Ерөнхий сайдаас асуудаг асуулгын цагийг Улсын Их Хуралд бий болгох, асуулга нь нээлттэй, тэгш мэтгэлцээний үндсэн дээр өрнөдөг байх зэрэг зарчмын өөрчлөлтийг хийхээр уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл12
Энэ Тэмүүжин ямар ч асуудлыг хамгийн гүн гүнзгий утгаар нь авч үздэг, шаггүй хууль тогтоогч юмшүү дээ ! Бусад нь бүгдээрээ ийм бол ч.....
Иргэдийн санал сонсдог, гомдолд хариу егдег цаг, тогтолцоог бий болгох, эрх мэдэлтэнд хэвлэл мэдээллээр шоу хийж байгааг зогсоох хэрэгтэй. Мэдээллийн байгууллагууд албатад биш ард иргэдийг тертэй холбох ажлыг хийхгуй бол татан буулгадаг байяа!!!
1990-ээд онд УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТОМОРЧ Ерөнхий сайд,,,,бусад сайд нарыг гартаа хийж,,,шантаажилж,,дарамталдаг байсныг санав. Тэгээд тэд жижигхэн тойргоос сонгогдсоныг яяана.,,,ОДОО АРДЧИЛСАН НИЙГЭМ БОЛОХООР ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ,,,ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ ТУСТАЙ БАЙСАН НЬ МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ДЭЭШ ШҮҮ...,,Тэгээд ч нам төвтэй парламент болж,,,нам-нэгдлийн дарга болж нүд хуурсан ардчилал болгох хэрэгүй юмсан.,,,
одоо бас ардчилал зах зээл чинь аль хэдийн дууслаа иргэний дайнд хүрэхээс наана баян хоосны тэмцэл болж байна дахиад ""далан зургаан хулгайч"" гэдэг рүүгээ оруулах олигархын парламент болгох гээд байна уу крым бол орсынх гэж анх будилсан шүү дээ
Овоо ш дээ гэх мэтчилэнгээр хуулийг улам боловсронгуй, иргэдэд ээлтэй болгож нийгмээ цэвэршүүлнэ шүү дээ, талархая.
15 давхараас оросын гар хөл монголд ардчилал тохирохгүй нь гэж ярьсан. Уих-ын гишүүн энхбаяр нүүрсний хулгайн эзэн оюун эрдэнэ. Би яаж мэдэх юм 15 давхараас асуу гэж хэлж байсан фесбүүк дээр сурвалжлагчид хэлж байсан. Эсвэл оюун эрдэнэ ганцаардсан ганцаардаагүй. Суудлаа авч үлдэхийн тулд женкогийн төгрөг нуурыг сингапурт тавьсан хэргийг нуухыг дэмжиж женкогоос мөнгө авав уу. Оюун эрдэнэ орост элэгтэй хүн. Женкотой эртний танил. Женко ухаа худгаа авье жагсаалыг санхүүжүүлснээ нуух жагсаалыг хийхийг завдсан. Женко, мсs хоёр биенээ үздэггүй. Дашрамд уурхайн хөгжил нөөцийн нь таамаглаж тогтоодог түвшин дээрээ явж байгаа. Жишээ нь бууз хийхэд гурил, мах хоёрыг тэнцүүлэхэд хэцүү байдаг. Гурил нь ихэдвэл мөнгө идсэн гэж харддаг шиг юм уурхайн хэл аманд гардаг болвуу. Мэргэжлийн бус дарга нар өөрт хамааралгүй нарийн ширийн юманд хошуу дүрсэнээс оюу толгойн уурхайн тухай хэл ам ингэж гардаг.
худлаал ярих юм
Нотлох баримт олохийн тулд феодалийн нийгэмд эрүүдэн шүүдэг байсан.
90-ээд онд айлын ганц үхрийг хулгайлахыг гэмт хэрэгт тооцдоггүй байсан. Тэр үед зах зээл рүү шилжиж байгаа хүнд даваа байсан
Намайг оюук гэж дууд гэх аальгүй бичлэг хиймэл оюунаар хийсэн сонгуульд өрсөлдөгчөө унагаах гэсэн үйлдэл.
Путиныг хиймэл оюунаар хөгшрүүлж, 2035 оны шинэ жилийн мэндчилгээ хийсэн
орос путин дрон гранаи дээрээс унахыг хараад юу ч бодолгүй орос хүнээ даран унаад нэг ч орос гэмтсэнгүй өөрөө сум нэвтлэхгүй хантаазтай байжээ русские своих не бросают