
“…Монголын улс төр тогтворгүй боллоо” гэдэг мессэж гадаад, дотоодгүй таржээ. Дотроо ч яах вэ, хэн хэнийгээ мэднэ. “…Нэгийгээ нөгөөгөөр сольж байна”, “…Өмнөх сайд нарыг явуулж, шинэ сайд нар хоолондоо орно” гэх мэтээр өөрсдийнхөө хэлээр яриад ойлголцоод явчихна. Харамсалтай нь, манай энэ нөхцөл байдлыг харсан гадныхан өөр дүгнэлт хийгээд эхэлж байх шиг байна. Ялангуяа, эдийн засагт маш хортой үйл явдал бодитойгоор өрнөөд эхэллээ.
Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хилийн холболт гэж хамтарсан засгийн хамгийн сайн ахисан төсөл бий. Энэ төслийн барилгын ажилд “Хятадын төмөр замын барилгын корпорац СИ АР СИ СИ /CRCC/ компани шалгарсан.
Түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон юм. Улмаар, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарын зурах ёслол энэ сарын 9-ний өдөр ЗТЯ дээр болсон. Гэтэл CRCC компани гэрээгээ гүйцэд зурахаас татгалзаад буцчихсан байна.
Тус компанийн зүгээс “…Танайд улс төрийн тогтворгүй байдал үүссэн учраас эрсдэлтэй гэж үзлээ” гэжээ. Үүнээс гадна, Оюу толгой мөнгөө татчихсан байна.
“…Дараагийн Засгийн газрыг тогтворгүй гэж үзэж байгаа тул бизнес хэлцлээ 2025 оны арваннэгдүгээр сарыг хүртэл хойшлууллаа” гэж мэдэгджээ. Түүнчлэн, Туулын хурдны замыг барих гэж байсан Хятадын гурван компани гэрээгээ хүчингүй болгуулжээ. Бас, Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохынхоо өмнө “…Төсвийн тодотгол хийнэ” гэсэн. “…Ингэснээр, маргаашаас нь буюу 2025 оны зургадугаар сарын 3-наас эхлээд ам.доллар нөөцлөх шок үүссэн” хэмээн улстөрчид, эдийн засагчид хэлж байх юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
Гайтай Хүрэлсүр
MCS баярлаж байгаа, нөгөө уяаны ноход нь хишгээ хүртээд сүйд.
Ардчилагч гэх хулгайчуудын хийсэн гайг монголчууд эцэж ядарталаа удаан үүрэх шинжтэй,, Гадаад хүчин зүйлээс хамаарч эдийн засаг маш хүндэрч экспортын орлого буурч ,төсөв үлэмж тасарч байна, Гэтэл энэ хулгайчууд засгийн газрыг бараг ямарч шалтгаангүй унагаж ,төр үймүүлж,улс оронд тогтворгүй байдал,самуун үүсгэн байдлыг зориуд бүр муутгав, Ийм нөхцөлд хэн хөрөнгө оруулахыг юм, Хэн хамтран ажиллахыг хүсэх юм,Бүтээн байгуулалт яаж өрнөх юм, Улс орон яаж өнгөтэй өөдтэй болох юм, Манайд өнөөдөр төрийн эрхэнд шунасан нийгмийн өмч идэж уухыг хүссэн хэсэг бүлэг хулгайчууд л дүүрэн байна,Эх оронч болж жүжиглэнэ, Бусдыг гүжирдэж гүтгэнэ, Төрийн ажилд саад тушаа гай болно, Хорлох сүйтгэхийг оролдоно Нийгмийг байнга самуун байлгахыг хичээнэ,Ийм этгээдүүдийг иргэд бид л дэмжиж төрд гаргасан, УИХ-даа залсан, Бид өөрсдөө өөрсдийгөө хорлож, улс орноо нурааж аж амьдралаа хүндрүүлж муутгаж байна
uuniig Lodoisambyy Bayarmaa gej unjyy xamart Munkhbaysgalan-gaas asuuj erguulen tatay
Үхэж хэвтсэн Хүүк зду шүү нээрээ. Үхсэн ацных нь Хархорин хот бла бла. Тэрбум мод, өөр цагаан, ногоон хувьсгал, ямар ямар хөтөлбөр ч билээ, энэ лалрын мөнгө иддэг баахан л юм бгаашд. Тэр бүгдийгээ яаая гж байж бас хаа байсан өвөрхангайд шинэ хот гж шаагаал. Нохойн баас. Зүв зүгээр бсан засгаа сая наад дурак чинь Орос руу ялалтын парадаас буцаж ирээд л Путины даалгавраар унагаад оронд нь өөрийнхөө үгнээс гардаггүй зандка гээд нэг уймраа ацыг ЕС болголоо шд. Ард түмэн тэнэг биш болсоон. Оюунэрдэнэ бол үнэхээр сайн ажилласан. Өшөө жаахан ажиллуулсан бол баялгийн сандаа овоо хэдэн ордоо буцааж аваад хүүк мэтийн төрөөс томорсон новшуудын хөрөнгийг хураах бсан юмдаа. Монголын заяа дутлаа. Гадныхан угаасаа хөрөнгөө татаад эхэлнэ, шинээр хөрөнгө оруулалт нэмэгдэх нь байтугай Хүүк гээд нэг хүний хараат, дарангуйлал дор Монгол орсон гээд оросоос бусад гадны бүх хэвлэл бичиж, ярьж байна угаасаа
Гайтай долир болормаа тэргүүтэй оюунэрдэнийхэн
Солиороод л бай. Хил дамнасан төмөр замын төсөл эхэлчихсэн явж байна. Өрөмдөлтөө хийгээд явж байна. Худлаа сенсааци тарьж бидний тархийг угаах гээд нэмэргүй дээ