
Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо маргааш засгийнхаа бүтцийг, сайд нарын нэртэй хамт УИХ-д оруулж батлуулах мэдээлэл байсан. Гэвч, хойшилсон. Эх сурвалжийн мэдээллээр, тэрээр засагт нь орж ажиллах улс төрийн намуудтай зөвшилцөөд, тэр нь удааширч байгаа аж.
Хамтарсан засгийг тараах МАН-ын Бага хурлын эхний тогтоолоор АН-тай дахин ярих боломжгүй юм. Тэгэхээр ХҮН нам, “Үндэсний эвсэл”, ИЗНН-д урилга хүргүүлж таарна. Гэхдээ, нөгөөдүүл нь “…Засагт орох уу, яах вэ” гээд баахан гайхаж эргэлзээд гацаа үүсгэж буй бололтой.
Ер нь бол, Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг нэн яаралтай бүрдүүлж, ажилд нь шуурхайлан оруулахгүй бол Монгол Улсын эдийн засаг хүндрэх нь өдрөөс өдөрт тодорхой болоод байна. Ялангуяа, Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулган тарахаас өмнө гурван томоохон асуудал шийдүүлж авах учиртай.
Нэгдүгээрт, “Орано”-г хөдөлгөх шийдвэр, хоёрдугаарт, “Чайна энержи” болон трейдэр дөрвөн компанитай тохиролцож, Ганцмод талд байгаа нүүрсийг татах тогтоол, гуравдугаарт, Алт хөтөлбөрийг үндсэн орд дээр түшиглэн эхлүүлэх шийдвэрийг УИХ-аар гаргуулах учиртай юм.
Ингэхэд л энэ зун “Орано”-гоос 1.5 тэрбум ам.доллар, “Чайна энержи”-тэй холбоотой тогтоолоос хоёр тэрбум ам.доллар орж ирэхээр байгаа юм. Тэр утгаараа, Г.Занданшатарын “зөвшилцөл”-өө шуурхайлан дуусгаж, УИХ “амрахаас” өмнө улсын эдийн засагт тус болох тогтоол шийдвэрүүдийг гаргуулж авах нь нэн түрүүний ажил болоод байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл4
Насгүй засаг шд ха ха. Үлгэрийн баатар амилж, 10 мандаттай тойргоос ядаад 10-т нь ч орж чадалгүй лааз өшиглөсөн уймраа зандка тооноор гэнэт орж ирж эдр. Ажлаа авна, сайд нараа сонгоно, ажилтайгаа танилцана гээд энэ бид хоёр энэ намаржин юм болно. Тэгээд наадах чинь наадам найр хэснэ. Дахиад огцорно. Өвөл нийслэл хөлдүүс болно. Хэн хохирох вэ гэхээр жирийн маниус л бүх юманд хохирч үлддэг. ОЭ овоо юм хийсэн, хөрөнгө оруулалтын хэдэн дажгүй гэрээ эхлүүлсэн. Одоо өнөө мега төслүүд нь дахиад гацна. Новш гэж. Бүх юм Хүрэлсүхийн ойворгон, далд дарангуйллаас болсон. Мcs тэргүүтэй Эбигийн тэжээврүүдийн төлөвлөгөөг Хүүк хэрэгжүүлсэн. Өөдөө хаясан чулуу өөрийн тлгой дээр нэг л өдөр бууна даа. Энэ зандка бол яахвээ утсан күүкл төдий л амьтан.
Санаж байцгаагаа биз дээ , нөгөө шөнө дамнасан алдарт асуулга \ нэр дэвшүүлэх \ дээр Зандка яаж ойворгондож - ойж бууж байлаа , 16 -аас төсвийн тодотголоо хийчихэрхүү - одоо сайд нарын нэр ч үгүй нам гүм ... МАН ийм л НАМ , аль сарын шахам өмнө ДАНГААРАА ЗАСАГЛАНА гэж л шийдвэрээ гаргаа биз дээ - одоо зөвшилцөл ...
Яарвал даарна.
ENE GAHAI HONSHOORT BUTEHGUI GAR DAA